Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 505

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  А даргалж,

нарийн бичгийн дарга Б

улсын яллагч Б,

шүүгдэгч Л

хохирогч Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Л холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....... тоот хэргийг ..... оны .....дугаар сарын ......ний  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Л ....оны ..... дүгээр сарын .....ны өдөр З аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, Жонан Дагдан Миндоллин хийдэд менежер ажилтай, ам бүл 1, Б дүүргийн ....дугаар хороо М.... дүгээр гудамжны .... тоотод оршин суух,

Урьд С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны .... дугаар сарын ....ны өдрийн .....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

Шүүгдэгч Л нь ..... оны ..... дугаар сарын .....ны өдөр ..... цагийн үед Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дүгээр байрны гадна Х  эзэмшлийн Айфоне 6 эс плас /iphone 6s plus/ маркийн гар утсыг эвдэлж гэмтээсний улмаас нийт 345.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Л мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х мэдүүлэхдээ: “Л  мэдүүлэгт .... дугаар сарын .....ны өдөр ..... цаг гэж бичигдсэн байна. Тэр үед .... цаг болж байсан ба үүгээр Л хэдэн цаг болж байгааг мэдэхгүй согтуу байсныг илэрхийлж байна. Би тэр өдөр Л ээж рүү нь залгаагүй ба үүнийг утасны биллээр шалгах боломжтой. Л нь надаас уучлалт гуйгаагүй. ....дүгээр сарын .....ны өдөр ....цагийн үед Л руу залгаад “дансаа өгчих мөнгийг чинь хийе” гэхээр нь “юун мөнгө вэ, би чамаас мөнгө авахгүй” гэхэд “би 1.000.000 төгрөгийн гар утсыг чинь эвдсэн юм байна лээ, тэр мөнгийг өгье” гэхээр нь “шүүхийн шугамаар шийдвэрлүүлнэ” гэж хэлсэн. Мөн “хүүхдийнхээ регистрийн дугаарыг мэдмээр байна” гэхээр нь хэлээгүй. Тэрнээс биш надаас болон миний ээж, ааваас уучлалт гуйсан зүйл байхгүй..... оны .....дугаар сарын .....ны өдөр ээжтэйгээ гадуур явж байгаад орой хумсаа янзлуулчихаад 20 цагийн үед гэртээ очсон. Тэгээд байрны гадаа зогсоол байгаагүй учраас дэлгүүрийн гадаа машинаа байрлуулаад машинаас тортой юмаа бариад гарч ирэхэд Л дэлгүүрээс согтуу гарч ирсэн. Би сандал дээр тавьсан гар утсаа машинаа цоожлохдоо аваад халаасандаа хийсэн. Тэгтэл Л намайг “хаагуур янхандаж явж байгаад ирж байгаа юм бэ” гээд хэл амаар доромжилсон. Тэгээд миний гар утсыг халааснаас гаргаад цоожийг нь гаргаад танихгүй дугаар байхыг хараад “энэ чиний явалддаг хүн юм уу” гээд хэрүүл хийгээд байсан. Би маникюр охиныхоо дугаарыг хадгалаагүй байсан юм. Тэгээд түүнд хумсаа янзлуулчихаад ирлээ гэж хэлэхэд миний гар утсыг шидээд, толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэр үед цагаан сар болж байсан учраас шүүх эмнэлэгт хандая гэж бодоогүй.  Л нь ....дугаар сарын .....ны орой ....цагийн үед манай аавыг айлд ороод ирэх хооронд .... удаа залгасан байсан. Тэгээд би түүнээс яагаад аав руу олон удаа залгасныг асуухад “би танай гэрийн гадаа байна, одоо чамайг хутгалж ална, хаана байна, чаддаг юм бол орцныхоо үүдэнд гараад ир” гээд байсан. Тэгэхээр нь 2 дугаар сарын 11-ний орой цагдаад өргөдөл өгсөн. Би хохирсон эд хөрөнгийн 345.000 төгрөгийг гаргуулна. Өөрийн гэр бүл үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж хязгаарлалт тогтоолгох хүсэлтэй байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л нь .... оны .... дугаар сарын ....ны өдөр .....цагийн үед Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....дүгээр байрны гадна Х эзэмшлийн Айфоне 6 эс плас /iphone 6s plus/ маркийн гар утсыг гэмтээж 345.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Х “Би ....оны ....дугаар сарын ....ны өдөр орой .... цагийн үед гадуур ажил хөөцөлдөж явж байгаад өөрийн гэр болох Б дүүргийн ... дугаар хороо .....дүгээр байрны урд талд байрлах байрны “Мини дөт” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна өөрийн эзэмшлийн .... УБМ улсын дугаартай Passo маркийн автомашинаа байрлуулж тавьчихаад гэрлүүгээ алхаад орох гэтэл “Мини дөт” дэлгүүрээс миний салсан нөхөр Л нь согтуу гарч ирэхээр нь би танихгүй царайлаад хажуугаар нь өнгөрөх гэтэл намайг хаагуураа янхандаж явж байгаад ирж байгаа юм гээд миний өвлийн куртикны халааснаас I phone 6s plus маркийн гар утсыг булааж аваад газарт шидэж дээрээс нь хөлөөрөө дэвсэж дэлгэцийг хагалж хаячихаар нь би гар утсаа авчихаад “Мини дөт” дэлгүүр лүү орж хүүхэддээ чихэр авчихаад гарч ирэхэд миний толгой руу хэд хэдэн удаа цохиод чамайг янхандаж явахыг чинь харнаа гэж хэлчихээд яваад өгсөн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-22 дугаар хуудас/

              

            “I phone 6s” гар утасны засварын үнэлгээг нийт 345.000 төгрөгөөр тогтоосон Ашид билгүүн ХХК-ний №ТХҮ-718/111 дугаартай үнэлгээний дүгнэлт”. /хэргийн 40-42 дугаар хуудас/  

 

Л сэжигтэн яллагдагчаар өгсөн “... Би ......оны ..... дугаар сараас өөрийн хадам эцэг А хувийн таарамжгүй харилцаатай байж байгаад өөрийн эхнэр Х .....оны ...... дугаар сарын ......ны өдөр уулзах гээд Баянгол дүүргийн .... дугаар хороо ....дүгээр байрны ....тоотод ирээд эцэг А нь уучлал гуйгаад одоо баяр ёслол болох гэж байна, би эхнэр хүүхдээ авах гэсэн юм гээд хэлэхэд чи эхийгээ авчирч уулзуул гэхээр нь би тэр өдөр Х гэрийнх гадаа оройны .... цаг хүртэл хүлээсний эцэст машинтайгаа ирэхээр нь би Х уулзаад гэрийнх нь асуудлаар дахин хэрүүл гарахаар нь би гар утсыг нь гарнаас нь булааж аваад газарт нь шидээд хагалсан юм. Тэгээд би цаашаагаа машинруу яваад гэр рүүгээ харьж амарсан юм. Тэгээд дараа нь Цагдаагийн байгууллагаас дуудаад л би шалгуулж байна. Би I phone 6s plus маркийн ягаан өнгийн гар утсыг нь шидэж хагалсан юм. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмийг ухаарч байна. Би хохирлыг барагдуулж чадна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44 дүгээр хуудас/

“...Тэгэхээр нь А рүү залгаад эхнэр хүүхэдтэйгээ аятайхан амьдармаар байна, намайг уучлаач гэж хэлэхэд урдаас хараалын үгс урсгаад эхэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эхнэрээ гэрийнх нь гадаа хүлээж байгаад уулзахад манай ээж рүү залгаж хараагаад орилоод эхлэхээр нь гар утсыг нь аваад газарт шидчихсэн юм.

...Би тухайн үед миний ээж рүү есөн жороор үг хэлээд орилоод байхаар нь миний эхнэр байж гэж бодоод уурлаад шууд гар утсыг нь газарт савчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд Л нь Х эзэмшлийн Айфоне 6 эс плас /iphone 6s plus/ маркийн гар утсыг гэмтээсний улмаас нийт 345.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Х  гэмт хэргийн улмаас Iphone 6s plus маркийн гар утасны үнэлгээ 345.000 төгрөг, уг үнэлгээ хийлгэх төлсөн төлбөрний 5000 төгрөг нийт 350.000 төгрөгний хохирол учирсан байх тул шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, болохыг дурдвал зохино.

Шүүх шүүгдэгч Л хуульд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Улсын яллагч болон хохирогч нараас шүүгдэгч Л “тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах” албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Энэ албадлагын арга хэмжээ авхуулах хүсэлтийн шалтгаан нь хохирогч Х, шүүгдэгч Л нарын урьдын гэр бүлийн харьцааны улмаас үүссэн нөхцөл байдлыг үндэслэж байгаа тул энэ хэргийн хувьд ямар нэгэн албадлагын арга  хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

                                  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Л торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Л торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж  Баянгол дүүргийн 12 дугаар хороо 19 дүгээр байр 94 тоотод оршин суух Боржигон овогт Х олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 А.АЛТАНХУЯГ