Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 5306

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 46-95 тоотод оршин суух, Торгууд овогт Доржийн Мөнх-Эрдэнэ /РД:ШД87020774/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 46-95 тоотод оршин суух, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 46-95 тоотод оршин суудаг, Анчин овогт овогт Сандагдоржийн Бямба-Очир /РД:ГН86021511/-т холбогдох,

24,150,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнх-Эрдэнэ миний бие хариуцагч С.Бямба-Очиртой 2016 оны 4 сарын 11-ний өдөр “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо Төмөр замын 46-95 тоот 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлээр худалдахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу орон сууцыг нийт 63,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд урьдчилгаа 40,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн. Үлдэгдэл 23,000,000 төгрөгийг 2016 оны 7 сарын 15-ны өдөр төлж дуусгахаар гэрээнд тусгаж нотариатаар батлуулсан. Урьдчилгаа төлбөрийг төлсний дараа хариуцагч Бямба-Очир нь орон сууцанд нүүж орсон болно. Хариуцагчтай гэрээ байгуулах үед орон сууц Ньюфонд ББСБ-ын Мобикомын ажилчидад олгодог хөнгөлөлттэй зээлийн барьцаанд байсан ба гэрээ ёсоор урьдчилгаа 40,000,000 төгрөгөөс дээрх зээлийн үлдэгдлийг төлж барагдуулан барьцаанаас чөлөөлсөн. Гэтэл гэрээ ёсоор 2016 оны 7 сарын 15-ны өдөр болоход хариуцагч нь үлдэгдэл 23,000,000 тегрөгийг төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг биелүүлсэнгүй. Иймд “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 23,000,000 төгрөг, алданги 1,150,000 төгрөг нийт 24,150,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,150,000 нэхэмжилсэнийг хариуцагч С.Бямба-Очир 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 14,000,000 төгрөгийг төлж, үлдэх 10,150,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч С.Бямба-Очирт холбогдуулан 24,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигчид эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр эвлэрч, нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,150,000 нэхэмжилсэнийг хариуцагч С.Бямба-Очир төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 14,000,000 төгрөгийг төлж, үлдэх 10,150,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,150,000 нэхэмжилсэнийг хариуцагч С.Бямба-Очир төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 14,000,000 төгрөгийг төлж, үлдэх 10,150,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Баянгол дүүргийн татварын хэлтсийн  2602002965 тоот данснаас 139,350 төгрөгийг, хариуцагч С.Бямба-Очироос 139,350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

                                           ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА