Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/01320

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3, 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1378 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгон, зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Ж.Т хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцсугай.

3. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 587.950 төгрөг, хариуцагч Т.Бөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Тээс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ