Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 466

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мад холбогдох эрүүгийн ___________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________ дугаарын регистртэй, Б.М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Мнь 2019 оны 4 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г-11-274 тоотын орчим маргааны улмаас Э.С-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ммэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Мын өгсөн:

“...2019 оны 4-р сарын 07-ны өдөр 20 цагийн орчим А, Тнартай уулзахаар тохиролцоод уулзсан. Ингээд Тын түрээслэдэг Гэмтлийн эмнэлгийн хойд талд байдаг байр луу очоод 0,75 литрийн Хараа архи авч бид 3 хувааж уусан... Тэгээд Т 24 цаг болж байхад гэрээсээ найз охин Намуунаатай хамт гарсан тэгтэл гадаа гудамжинд хүмүүс чанга дуугаар маргалдаад байгаа сонсогдсон учир А бид 2 хашааны гадаа гараад иртэл Т3-н танихгүй эрэгтэй хүмүүстэй маргалдаад зогсож байсан тэгээд А бид 2 Тыг өмөөрч тэд нартай маргалдсан бид нар бие биенээ түлхэлцээд хэрэлдэж байтал одоогийн хохирогч С миний өөдөөс гүйгээд ирэхээр нь би газраас чулуу аваад уг чулуугаар нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгтэл С хойшоо унаад хойноо байсан хашааг налаад нүүрээ дараад доош суусан...” гэх мэдүүлэг /хх-н 28-31, 89-91/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.С-ий өгсөн:

“...Би дүү Б-ийн гэрт нь эхнэрийн хамт ирж тавилгыг нь өөрчилж дуусаад баз хүргэн болох Б-, А нарын хамт нэг шил 0,5 граммын архи хувааж уусан тэгээд гадаа гараад хашаанд юм ярьж байтал нэг залуу яасан чанга ярьдаг юм бэ гэхээр нь бид нар юу яриад байгаа юм бэ гээд гарсан. Тэгээд тэр залуутай маргалдаж байтал уг залууг өмөөрөөд 2 залуу хашаанаас гарч ирээд бид нар маргалдаж байхад М гэх залуу нь өөдөөс ирэх үедээ газраас юм аваад нүүрэн тус газар цохисон, тэр үед хамраас цус гараад би хашаа налаад газар суусан тэгээд баз хүргэн Б-, А нар цагдаа, эмнэлэг дуудсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, надад М сайн дураар эмчилгээний зардалд 3 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 83-84/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Тын өгсөн:

“...Би найз охин Намуунаагийн хамт ТҮЦ орох гээд гэрээсээ гарсан. Ингээд ТҮЦ орж тамхи аваад эргээд харих гээд явж байтал манай хашааны хаалганы ойролцоо 3 эрэгтэй хүн зогсож байсан ба хашааны хаалга руу дөхөж байтал өөдөөс хүрээд ирсэн. Тэгээд чи хэн бэ гээд намайг цохих гээд дайраад байхаар нь би тэр гурван эрэгтэй яаж байгаа юм бэ яагаад хүн дээрэлхээд байна гээд чанга дуугаар хэрэлдэж маргалдаж байгааг М, А хоёр сонсоод хашаанаас гараад ирсэн. Тэгээд намайг өмөөрөөд та нар зүгээр байгаарай, зүгээр байгаа хүн өдөөд байгаа юм биш үү гээд гарч ирээд бид нар маргалдсан. Тэгээд бид нар тус тусдаа нэг нэгээрээ зууралдаад ноцолдож хэрэлдсэн энэ үед М миний дэргэд зогсож байгаад газраас чулуу аваад цаана зогсож байсан одоогийн хохирогч С рүү чиглүүлээд шидсэн тэгтэл Сий нүүр лүү оноод хамраас цус гарсан  ...” гэх мэдүүлэг /хх-н 25-27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бөгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ... 23 цаг өнгөрч байхад тамхи татаад манай хашаан дотор чанга чанга инээлдээд зогсож байхад манай хашааны гаднаас та нар чимээгүй бай яах гээд хашгираад байгаа юм бэ гээд чанга чанга хашгираад эхэлсэн. Тэгэхээр нь А, С бид 3 гайхаад хашаанаас гарсан. Тэгтэл хашааны гадаа пальто өмссөн өндөр залуу нэг охинтой хамт зогсож байсан. Ингээд яасан юу болсон гэхэд ямар өндөр дуугаар ярьдаг пизданууд вэ гэсэн тэгтэл А наад залуу чинь уучихсан байна  найз охиныхоо хажууд онгирч байгаа юм байлгүй оръё гээд эргээд явах гэтэл нөгөө залуу араас янз бүрээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд бид 3 цааш хараад алхаж байтал нөгөө залуугийн зогсож байсан хашааны цаад талын хашаанаас нэмээд 2 залуу гарч ирээд бид нарыг дуудаж бид нар хоорондоо хэрэлдэж маргалдаад бие биетэйгээ ноцолдох гээд тус тусдаа нэг нэг залуутай маргалдаж байхад манай гэрийн үүдээр явсан засмал зам дээр Стэй хашаанаас гарч ирсэн нэг залуу маргаад өөдөөс нь цохих гээд очиход С зам дагаад ухраад алхсан, тэр үед нь би бас нэг залуутай маргалдаад хажууд нь зам хөндлөн ухраад алхсан. Тэгтэл М гэх залуу Сий өөдөөс очоод цохих шиг болсон эргээд хартал С газар дээшээ харсан унасан байсан...” гэх мэдүүлэг /хх- н 32-35/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Э.С--ий биед хамрын ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо .

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 12/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49, 52/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Мнь 2019 оны 4 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г-11-274 тоотын орчим маргааны улмаас Э.С-ийг зодож биед хамрын ясны ил хугарал,хамрын таславчийн хугарал мурийлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Мын “...2019 оны 4-р сарын 07-ны өдөр ... С миний өөдөөс гүйгээд ирэхээр нь би газраас чулуу аваад уг чулуугаар нүүрэн тус газар нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Э.С-ий “...бид нар маргалдаж байхад М гэх залуу нь өөдөөс ирэх үедээ газраас юм аваад нүүрэн тус газар цохисон, тэр үед хамраас цус гараад би хашаа налаад газар суусан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Х.Тын “...М миний дэргэд зогсож байгаад газраас чулуу аваад цаана зогсож байсан одоогийн хохирогч С рүү чиглүүлээд шидсэн тэгтэл Сий нүүр лүү оноод хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Б“...М гэх залуу Сий өөдөөс нь очоод цохих шиг болсон эргээд хартал С газар дээшээ харсан унасан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн ___ тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Э.С-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 84 дүгээр талд хохирогч Э.С- “...Нэхэмжлэх зүйл байхгүй, надад М сайн дураар эмчилгээний зардалд 3 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг өгснийг харгалзан шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Мад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Мад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ