Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 434

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Батсайхан,

иргэдийн төлөөлөгч С.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Т-ад холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________ дугаарын регистртэй, Б.Т-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ВИП караокед С.Лтэй маргалдан түүнийг түлхэн унагааж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:

“...2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө талийгаач Л надтай маргалдаад тооцоо хийхдээ намайг хэл амаар доромжлоод нилээн удаан 30-40 минут зууралдсан. Намайг тейкны ард байж байгаад кароакены дуу солих гэхэд урд тээгэлдээд байхаар нь түүнийг санаандгүй түлхэхэд саваад унасан. Тухайн үед ухаан алдчихлаа гэж бодоод О- гэдэг залуутай өргөж өрөө рүү оруулсан. Өглөө ар гэрийнхэн рүү нь утсаар ярихад сахарын өвчтэй учраас битгий хөдөлгөөрэй гэж хэлэхээр нь хөдөлгөөгүй. Өглөө нь түүний ар гэрийнхэн рүү нь 3-4 удаа залгасан. Ж, О болон би залгасан. Тэгэхэд удахгүй очиж авлаа гээд өдөр 13 цаг өнгөрөөж нэг залуу ирж авсан ба тэрэнтэй хамт гаргаад машинд суулгасан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Би Т-ад гомдолтой байна. Өөрийнх нь бичлэг байдаг. Цементэн шал хулдаастай байсан гэх зэргээр хэлсэн үгнээсээ буцаж байна. Надад 2 жил гаран хугацаанд оршуулгын зардал ч өгөөгүй, уучлалт ч гуйгаагүй. Би үнэхээр их гомдолтой байна. Санаатай алсан гэж үзэж байна. Кароакены 85.000 төгрөгийн тооцооноос хүний амь үнэтэй байдаг юм уу. Бааранд ороход 1000 төгрөгийн стакан хагарахад 10 дахин нугалж төлдөг байхад 85.000 төгрөгийн төлбөртөө гар утсыг нь авсан юм чинь цагдаа дуудаад өгч болох байсан. Хэрэв тэгсэн бол тооцоо хийгээгүй хариуцлагаа хүлээгээд одоо байх ч байсан юм билүү дээ. Одоо миний бие өвдөөд хэцүү байна. Хууль бус үйлдэл хийсэн бол цагдаа дуудаад өгчихгүй яасан юм бэ. Хүний амь нас үнэ цэнэгүй болсон байна. Талийгаач бид нарыг тэжээж амьдарч байсан. Надад, миний үр хүүхдийг авч явж байсан. Т-ыг миний гэр бүлийн хүнийг санаатай алсан гэж үзэж байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Тын өгсөн:

“...Би 2017 оны 11 дүгээр capын 03-ны өдөр БГД 8-р хороо Вип нэртэй караокед ажлаа хийгээд байж байтал 23 цагийн үед 50 орчим насны 9 хүн манай 8 дугаартай өрөөнд орж үйлчлүүлсэн. Эхлээд 3 хүн нь ирсэн дараа нь үлдсэн 6 хүн нь цуварч орж ирсэн найзуудаараа орж ирж байна гэж хэлж байсан манайд орж ирэхдээ тэр хүмүүс бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байсан ба нэг эмэгтэй хүн огт архи уугаагүй байсан, орж байж байгаад хэсэг хугацааны дараа сүүлд нас барсан ах эхэлж ирээд 0,75 литрийн Соёрхол архи нэг шилийг 500 гр Апу ус 6 ш, шилтэй Сэнгүр 2 ш захиалсан ба би өрөөнд нь оруулж өгсөн, караокены өрөөг эхлээд тэр хүн нэг цаг хий гээд хийж өгсөн, удалгүй тэр ах буюу сүүлд нас барсан хүн гарч ирээд тэр өдөр манайд түр ажиллаж байсан О гэж залуутай жолооны курсын талаар ярилцаж байгаад өрөөрүү орсон. Би тэр үед ажлаа хийгээд холхиод л яваад байсан тэгснээ тэр ах 0,5 литрийн Соёрхол архи захиалаад би өрөөнд оруулаад тэр архийг нь онгойлгож өгөөд эхэлж захиалсан 0,75 литрийн Соёрхолын шилийг авч гарсан, тэгээд нэг харсан тэр хүмүүсийн цаг нь дуусаад тэр ах текэн дээр ирсэн, ирснээ От ах нь бөгжөө үлдээе гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахаа манайх юм авдаггүй ломбард бишээ гэж хэлсэн чинь тэр ах намайг “Чи муу халтар бацаан юугаа мэдхэв гарч зодолдъё ахтайгаа үзэх үү би колонид байсан энэ тэр гэж хэл амаар доромжилсон тэгэхээр нь би хөгшин хүн байна нас намбандаа бай гэж хэлсэн тэгээд би От наад ахад чинь өөр юм байхгүй юу бичиг баримтгүй юм уу гэж хэлсэн бас утас байна уу гээд бөгжийг нь өгөөд явуулаа утас байвал ав гэж хэлсэн чинь нөгөө ах утас байхгүй бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би таны наад бөгж чинь 84,500 төгрөгийн тооцоонд хүрэх үү та хүрэх юм тавиач гэж хэлсэн чинь тэр ах чи намайг доромжиллоо би хүн чанаргүй хүн биш энэ тэр гэж дахиж доромжилсон. Тэгээд би текний ард сууж байгаад заалны дуугаа солих гээд босоод тэр ахын хажуугаар өнгөрөх гээд биед нь хальт хүртэл гэдэргээ арагшаа савж унасан гараараа тулж бариагүй шууд л арагшаа дагзаараа савж унасан тэгээд би заалны дуугаа солихоо болиод ахаа та зүгээр үү гэтэл тэр ах ухаан алдсан байсан. Удалгүй 5 секунтын дараа тэр ах амьсгалаад нүдээ нээсэн би сэргээх гээд бүр алгадсан. Сэргэж өгөхгүй болохоор нь түшиж босгоод тухайн үед манайд байсан миний хуурай дүү О-той хамт түшиж босгоод 8 дугаарын сууж байсан өрөөнд нь оруулаад хаалганы хойд хажуу талын буйдан дээр дээш нь харуулж хэвтүүлсэн тухайн үед 01 цаг өнгөрч байсан тэгээд хаалга нь хаагдахгүй болохоор нь би хөлөөрөө түлхэж хаалгыг нь хаасан, цагийн дараа үйл ажиллагаагаа зогсоож хаачихаад 2 цаг 50 минутын үед эргээд нөгөө ах дээр очтол сэрээгүй буйдангаасаа унаад шалан дээр хэвтэж байсан. Би бармен Ж эгчид нөгөө хүнийг яах вэ гэхэд Ж түр харж бай би одоо очлоо гэсэн удалгүй О-, Ж бид 3 очоод нөгөө ахын толгойг нь хүйтэн усаар шавшсан тэгсэн бас сэрээгүй хальт нүдээ нээгээд хурхираад байсан тэгээд би унтаж байна гэж бодоод түр азнаж харъя гэж бид 3 ярилцаад үлдсэн ажлаа хийж байгаад цагийн дараа эргэж тэр хүн дээр очоод сэргээх гэж оролдоход сэргээгүй зааланд О О- 2 унтсан тэгээд Ж эгч бид 2 юм яриад сууж байсан тэгээд нэг мэдсэн би хэсэг зүүрмэглэсэн байсан 20-30 минутын дараа Ж эгч нөгөө хүн дээрээ оч гэхээр нь очтол бас сэргээгүй байсан, тэгээд бид 2 бас цаг гаран унтсан 8 цагийн үед сэрээд Ж эгч бас очиж үз гэхээр нь очтол тэр ах хурхираад л унтаад байсан тэгээд тэр ахын утсаар нь Жолоо гэж хадгалсан дугаарлуу залгахад аваагүй удалгүй эргээд залгахаар нь нэг эмэгтэй хүн байсан ба эхнэр нь байна гэж байсан, ийм хүн манайд хонолоо тооцоо төлөөгүй гэж тэр утас авсан хүнд хэлтэл за би ингэсгээд очно гэж Ж эгчид хэлсэн тэгээд ирэхгүй байсан болохоор нь дахиж 2 залгаад 3 дахь удаа би өөрөө яриад та энэ хүнийгээ ирж аваач бид нар хэцүү байна гэж хэлсэн 10 цагийн үед хэлсэн 12 цаг болж байхад дахин залгахад одоо нэг хүүхэд явуулъя гэж хэлээд нөгөө хүн буюу ирж авах хүн нь залгаад танайх хаана байдаг ямар газар вэ гээд 14 цаг 10 минутын үед орж ирсэн. Тэгээд яасан гэхээр болсон явдлыг хэлсэн туранхай миний үеийн залуу ирсэн тэгээд нөгөө ахыг сэргээх гэж оролдоод чадаагүй гутал куртикыг нь өмсүүлээд бид 2 хамт өргөөд нэг машинд суулгаад явуулсан.

Амь хохирогч намайг “бацаан минь ална, би саяхан шоронгоос гарч ирсэн” гэх зэрэг юм яриад байхаар нь би тоолгүй заалны караокены дууг солих гээд текнээс гарахад амь хохирогч замд тээглээд миний замыг биеэрээ хаагаад зогсоод байхаар нь би цээж рүү нь гараараа түлхтэл амь хохирогч хойшоо саваад шалан дээр унасан. Тэгэхээр нь амь хохирогчийг босгох гэхэд босохгүй, хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Тэгэхэд амь хохирогч амьсгалж байсан тул би сэрээх гээд гараараа болон өвдгөөрөө биеийг нь нудрахад сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би О-г гуйгаад амь хохирогчийг өргөх гэтэл дийлэхгүй байхаар нь чирээд 8 номерын өрөөнд оруулсан. Тухайн үед би амь хохирогчийг согтуу байсан болохоор тасраад уначихлаа, жаахан унтаж байгаад сэрэх байх гэж бодоод өрөөнд оруулсан юм. Тэгээд би ажлаа хийсэн бөгөөд шөнө 03 цагийн үед хүмүүсээ гаргаж хаачихаад Ж, О- бид гурав амь хохирогчийг сэрээх гээд чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 131-132, 143-145/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн өгсөн:

“...Миний нөхөр болох С-ай овогтой Лтэй 2017 оны 10 сарын 25-ны өдөр УБ хотод ажлаар ирээд хамгийн сүүлд би нөхөртэйгээ уулзсан ба би ажлаа дуусгаад буцаад Эрдэнэт хот орсон, 11 сарын 03-ны 14 цагийн үед нөхөр над руу залгасан ханьдаа хайртай шүү А намайг хөөгөөд байна гэж ярьсан өөр бас бус зүйл ярьсан удалгүй 18 цагаас хойш нөхрийн утас холбогдохоо больсон тэгээд 11 сарын 04-ний өглөө 11 цагийн үед А над руу залгаад танай нөхөр бааранд байна би очоод авах гэсэн чинь угаалгын машин байрлуулах гээд гарч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд чи яаж ийж байгаад очоод авчихаач гэсэн А би чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд хаана ямар газар нөхөр байгаа юм гэж асуусан. А танай хүү Бямбацогтынхоос ойрхон нэг газар байгаа Вип гэдэг нэртэй гэж хэлсэн. Тэгээд би хэнтэй архи уусан бэ, яасан гэж асуухад А бүжигэнд хамт явдаг хэдэн авгай нартай хамт архидсан гэж А хэлсэн. Тэгээд чи хамт явсан юмуу гэж асуухад би яваагүй гэж хэлсэн. Дараа нь миний хуурай дүү болох Д.Ням руу 13 цагийн үед залгаад ах чинь /С.Л/ Б-гийн ойрхон нэг газар согтуу унтаж байна гэнээ чи очоод хүүгийнд оруулаад өгөөч гэж хэлэхэд Ням очоод авъя гэсэн. Тэгээд Ням би ирчихлээ Лхагваа ахын хамар чихнээс цус гарсан байна хүзүүнд нь байсан гинж нь алга, Атай хамт уусан байна гэж хэлэхээр нь би Нямыг Ад нь хэл гэж хэлсэн. Ням Ад та яагаад ахыг орхиод явсан бэ, хамт уучихаад гэж хэлэхэд А за тэгвэл би очоод тооцоог нь хийчихье гэж хэлсэн гэж Ням надад хэлсэн. Тэгээд удалгүй Ням би Лхагваа ахыг дийлэхгүй байна гэж хэлэхээр нь за тэгвэл чи Ноов ахдаа хэлээд дамжилаад оруулчихаа гэсэн тэгээд би Ноовд хэлээд чи манай нөхрийг оруулаад өгчих гэсэн за би тэгье гэсэн тэгээд Ням над руу залгаад за би ахыг оруулаад хэвтүүлчихлээ Б-гийнд оруулчихлаа ах хурхираад байна гэж 13 цаг 30 минутын үед хэлэхээр нь за чи ахыгаа сайн хараарай яагаад хурхираад байна чихнээс нь цус гарсан бол толгой нь гэмтчихсэн юм бишүү гэж хэлсэн ил харагдах гэмтэл юм алга гэж Нямаа хэлсэн. Тэгээд удалгүй А над руу залгахаар нь би чи нөхөртэй минь цуг явчихаад яагаад хаяад явж байгаа юм даан ч дээ гэж хэлээд утсаа тасалсан. Дахиад А над руу залгаад би тооцоог нь хийчихлээ Лхагваагийн гинж алга болсон байна гэж хэлэхээр нь чи наанаа байгаа дээрээ наад камер байдаг бол тэрийг нь шүү цагдаад хэлээд учрыг нь ол гэж хэлээд утсаа тасалсан. 19 цаг 30 минутын үед Ноов надруу залгаад “Баясаа Лхагваа нэг л эвгүй болчихлоо өнгөрчих шиг боллоо” гэхээр нь би чи юу яриад байнаа түргэн дуудаач гэсэн чинь удалгүй би Ноовруу залгахад түргэн ирээд үзлээ одоо цагдаа дуудаж байна Лхагваа нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ноов надад цагдаа ирлээ шүүх эмнэлэг ирээд аваад явлаа гэж хэлсэн. 11 сарын 05-ны 18 цагийн үед УБ хотод ирээд 06-ны 16 цагийн үед нөхрийнхөө шарилыг авсан. Нөхөрт ямар нэг хууч өвчин зовиур байгаагүй даралт ч ихэсдэггүй сахарын өвчтэй 7-18-ын хооронд хэлбэлздэг гэхдээ гамаа алдахад л 18 хүрдэг, чихнээс нь булхи гоождог байж байгаад 2012 онд хагалгаанд орж байсан чихний хэнгэрэгээ нөхүүлж байсан. Нийт оршуулгын зардалд 15.370.000 төгрөгийн хохирол учраад байна. Мөн хүзүүнд байсан монетон гинжийг нэхэмжилж байна. Гомдолтой байна..” гэх мэдүүлэг /1-р хх-н 44-48, 2-р хх-н 4/,

           

Мөрдөн байцаалтад гэрч С.Аийн өгсөн:

            “...Миний төрсөн ах С-айгийн Л нь 1959 оны 12-р сарын 27-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд айлын ууган хүүхэд болж мэндэлсэн. Төрсөн цагаас эцэг эхийн гар дээр өсөж 1967 оноос 1975 он хүртэл Сэлэнгэ аймгийн тухайн үед Зүүн Хараа хотын 1-р 8-н жилийн сургуульд суралцсан. 1975 оноос Улаанбаатар хотод ирээд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамтлагт 1987 он хүртэл хөгжимчин хийж эхэлсэн. 1987 онд тухайн үеийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн жолооны сургалтанд суралцаж төгссөн. Тэр цагаас хойш 1994 он хүртэл Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн жолооны багшаар ажиллаж байсан. 1994 оноос Эрдэнэт хотод хувьдаа “Үүр Цайх-1” нэртэй жолооны курс нээгээд өнөөдрийг хүртэл ажиллуулж байсан. Би талийгаачтай хамгийн сүүлд 2017 оны 09-р сард нэг удаа уулзаж байсан. Тэрнээс хойш заримдаа утсаар холбогдож мэнд мэдэлцэж байсан. Талийгаач нь төлөв даруу зантай, эхэлсэн ажлаа дуусгахыг хичээдэг, сэргэлэн хөдөлгөөнтэй хүн байсан. Ямар нэгэн хууч өвчин байхгүй...Өнөөдөр 21 цагийн үед талийгаачийн төрсөн охин миний утасруу 99259229 дугаарын утаснаас залгаад “аав 30 минутын өмнө ... Б-гийн гэрт нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд 21 цаг 35 минутын орчим талийгаачийн хүү Б-гийн гэрт очиход цагдаа нар ирчихсэн байсан. Талийгаачийг харахад биеийнх нь гадна талд ямар нэгэн гэмтэл шарх ажиглагдаагүй. Хамар, амнаас нь бага зэрэг цус гарсан байдА харагдаж байсан. Талийгаачид ямар нэгэн хууч өвчин байхгүй. Талийгаачийн хүү Б- талийгаачийг өдөр 14 цагийн үед “нилээн согтсон байдА ирсэн” хэлж байсан. Талийгаач үргэлж архи уугаад байдаггүй. Заримдаа найз нөхөдтэйгээ хамт архи уудаг...” гэх мэдүүлэг /1-р хх-н 49/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Нямын өгсөн:

            “...Манай ээж намайг 7-р ангид сурдаг байхад нас барсан юм. Тэрнээс хойш намайг асран хамгаалах хүнгүй болох үед Оюут багийн дарга намайг талийгаач Лтэй, түүний эхнэр Б нартай танилцуулж байсан. Тэр цагаас хойш Л, Б нартай хамт амьдрах болсон. 2009 онд би сургуулиа төгсөөд ангийнхаа охинтой гэр бүл болж тусдаа амьдрал зохиохоор болсон. Өөрийн эзэмшлийн байраа зараад Л, Б нараас тусдаа амьдрах болсон. Гэхдээ байнга холбоотой байдаг байсан. Одоогоос сарын өмнө Л ах намайг ажилд оруулж өгнө гэж хэлж байсан юм. Хамгийн сүүлд одоогоос 3 хоногийн өмнө утсаар ярьсан. Өнөөдөр 14 цагийн үед намайг гэртээ эхнэртэй хамт байж байх үед Б эгч залгаад “Лхавасүрэн ах чинь Улаанбаатар хотод бааранд согтуу тасраад унтаж байна гэж хүн хэлсэн, чи очоод аваадхаач, гэрийнхээ хажууд нэг бааранд байгаа юм шиг байна” гэж хэлээд тэр баарны зөөгчийнх нь утасны дугаарыг өгсөн. Би тэр утасны дугаараар холбогдож байгаад Өргөө кино театраас доошоо 25-р эмийн сан руу явах замын дунд байдаг гэмтлийн эмнэлэг рүү эргэдэг уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргэхэд уулзварын хажууд байрлах “Хан” зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулах караокед очсон. Намайг очиход караокены өрөөний шалан дээр ам, хамрын баруун нүх хэсэг нь цус болчихсон байсан. Өмнө нь Л ах архи уухаараа угаасаа ам хэсэг нь цус болчихсон байдаг байсан. Өмнө нь 2-3 удаа тийм байдА болсон байхыг харж байсан. Тэгээд би Л ахын ам хэсгээр болсон цусыг нь арчиж байхад баруун чихний харалдаа шанаа хэсэгт бага зэрэг цус болчихсон, тэр нь хатчихсан байсан. Өмнө нь Л ах Хөвсгөл аймгаас Эрдэнэт хотруу явж байх замдаа сууж явж байсан машинаасаа буух үедээ хальтарч толгойн дагз хэсгээрээ унаад тархиндаа гэмтэл аваад, чихэндээ мэс засал хийлгэж байсан. Тийм болохоор би ямар нэгэн зүйл бодолгүй Л ахыг караокены зөөгчтэй хамт өргөөд өөрийнхөө машинд суулгасан. Өргөж гаргахын өмнө Л ахыг сэрээх гэж дуудахад нүдээ нээгээд намайг харчихаад буцаад унтчихсан. Тэгээд би тэр караокенаас ертөнцийн зүгээр баруун талруу 100 метр орчимын зайд байдаг гэр лүү нь хүргэж өгсөн. Гэрийнх нь гадаа очоод Б эгч рүү залгаад “би ганцаараа өргөж дийлэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Б эгчийн хуучин нөхөр Ноов ах гэрээс нь гарч ирсэн. Тэгээд Ноов ах бид 2 нийлээд Л ахыг өргөж гэрт нь оруулж газар хивсэн дээр хэвтүүлсэн. Амь хохирогч хүзүүндээ байнгын бүдүүвтэр монетон гинж зүүдэг бөгөөд амь хохирогчийг тухайн үед авах үед хүзүүнд нь гинж нь байхгүй байсан, мөн халаасанд нь гар утас нь байхгүй байхаар нь би караокед байсан 40 гаран насны эмэгтэй болон миний үеийн залуу хоёроос асуухад мэдэхгүй гээд тэр хавиар хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 51-53, 2-р хх-н 5/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Х.Аийн өгсөн:

            “...Би 2015 оноос талийгаач Л, эхнэр Б нартай Хүмүүс минь амьдрах сайхан нэртэй жолооны курсыг хамтран ажиллуулдаг юм. 2017 оны 11-р сарын 03-ны орой 21 цагийн үед ажлаа тараад Лтэй ажлын гадаа гарч ирсэн чинь үүдэн дээр нийтийн бүжигэнд хамт байсан талийгаач Лгийн найзууд архи уугаад сууж байсан. Тэгээд тэр хүмүүс Лг дуудаад намайг тэр хүмүүстэй танилцуулаад ууж байсан архийг нь хувааж уусан. Талийгаач Л 2-лаа нэг шил архи авч өгье гээд нэг шил 0.75 литрийн Соёрхол архи аваад архи ууж байгаад гадаа даарч байна дулаахан газар орж ууя гээд БГД-ийн 8-р хороо Хаан зочид буудлын хажууд байдаг V.I.P нэртэй караокед орсон. Бид 2-н авч өгсөн архийг замдаа уугаад дууссан юм шиг байна лээ. Тухайн үед бид 2-с гадна 7-8 хүн байсан юм. Тэр караокед өрөө аваад дахиад нэг шил 0,75 литрийн Соёрхол архи хувааж уусан. Би талийгаач Лг явъя, гэртээ харъя гэхэд үгүй ээ явахгүй гээд уурлаад байж бай би архи уух гэж байна гээд байсан. Тэгээд би найз Намжилсүрэн /9909-1551/-г дуудаад Энхтайваны гүүр хүртэл хүргүүлсэн. Тэндээс такси бариад гэртээ харьсан. Би гэртээ ганцаараа амьдардаг болохоор талийгаач Л нь манай гэрт хамт амьдардаг байсан. Тэгээд талийгаач тэр оройноо ирээгүй. Маргааш өглөө нь буюу 2017 оны 11-р сарын 04-ний өглөө миний 9918-2415 гэсэн дугаар луу 9922-2757 дугаарын утаснаас 2017 оны 11-р сарын 04-ний өдрийн 10 цагийн үед дуудлага ирсэн байсан. Тэгээд би уг дугаар луу эргүүлээд залгахад та нарын орсон караокены хүн байнаа энэ намхан шар хүн та нартай караокед байсан хүн юм байгаа биздээ энэ хүнээ аваачээ бид нар ажлаасаа буумаар байна төлбөр мөнгөө төлөхгүй юм, ямар гадаа гаргаж үлдээлтэй нь биш гэж хэлэхээр нь миний дүү битгий гаргаж хаяач эгч нь одоохон очоод авъя төлбөр мөнгийг нь өгье гэж хэлсэн. Би талийгаачийн эхнэр Б руу залгаад нөхөр чинь өчигдөр караокед найзуудтайгаа суусан юм тэгтэл тэндээ согтуу унтаад байгаа юм байна найз нь ажил ихтэй байна амжихгүй байна гэж хэлсэн юм. Тэгтэл удалгүй над руу Б залгаад манай хүү тэмцээнтэй гээд яваад өгсөн байна очиж авах хүн байдаггүй ээ яахав тэндээ жаахан унтаж байгээ чи ажлаа дуусахаар очоод авчих гэж гуйсан. Тэгээд бараг цагийн дараа нөгөө караокенээс залгаад ирж ав гээд байсан ба би Бтай дахиад яриад хэлэхэд найз нь Улаанаа руу ярьчихлаа одоо очоод авах байх гэсэн. Би Улаанаа руу нь 9560-2423 гэсэн дугаар луу нь залгахад би ирчихсэн байна төлбөр тооцоогоо хийгээгүй юм байна гар утас гинж нь байхгүй байна та ирж төлбөр тооцоогоо хийгээрэй гэж хэлсэн ба би Улаанаагийн утсаар уг караокены ажилтантай нь яриад наад хүний чинь гинж, утас нь алга байна гэж байна шүү дээ гэхэд та ирээд камер үзэж болно гэсэн. Тэгээд би 16 цагийн үед караоке дээр яваад очиход текэн дээр нэг эмэгтэй, нэг залуу байсан ба гар утас, гинж нь алга болсон байна гэж байна шүү дээ гэхэд эгчээ гар утас нь энд байна та төлбөрөө хийгээд rap утсыг нь ав гээд би төлбөрийг нь хийгээд гap утсыг нь авсан. Би уг караокены камерыг шүүж үзэхэд шөнө 01 цагийн үед тэр караокены тэнд нь газар согтуу найгаад унаж байсан ба текэн дээр зогсож байсан залуу болон бас нэг залуутай хамт цамцны мөр хэсгээс нь бариад чирээд караокеных нь өрөө рүү оруулж байсан ба тухайн үед нь гинж нь өөрт нь хүзүүнээс нь зүүлттэй байсан. Тэрнээс хойш би камерыг нь шүүж үзээгүй. Тэгсэн текэн дээр зогсож байсан залуу та цагдаа гээд яахавдээ би гинжийг нь төлчихье гэхэд наадах чинь аймар үнэтэй гинж шүү дээ 3 сая төгрөг байх гэсэн чинь өө тэгвэл би наадхыг чинь төлж чадахгүй юм байна, гинжийг нь олж өгье гэсэн. Тэр караокед талийгаач Л, текэн дээр зогсож байсан эрэгтэй, эмэгтэй 2, хэлгүй цэвэрлэгч, тэр цэвэрлэгчийн нөхөр нь нэг найзтайгаа ирж хоносон гэж байсан. Тэр хэлгүй цэвэрлэгч нь нөхөртэйгөө хамт Увс аймаг руу явах байсан гэж байсан ба нөхөр нь өглөө гэнэт түрүүлээд яваад өгсөн гэж байсан. Би барагцаагаар 4 хундага буюу 100 грамм архи уусан байх. Тухайн үед биеэ авч явах чадвартай байсан ба согтолт нэг их байхгүй байсан, бүх зүйлийг санаж байна. Намайг байхад 7-8 уулаа 2 шил архи хувааж уусан. Намайг явахад нилээд согтуу болчихсон байсан. Талийгаач нь архи уухаараа ааштай, агсам тавьдаг. Намайг байхад хэн нэгэнтэй маргасан зүйл болоогүй. Намайг явахад надад л уурлаж толгойгоороо толгой руу мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би 11 сарын 03-ны өдөр Вип караоке руу талийгаачтай хамт 22 цагийн орчим тэр караокед орсон. Төмөр замын Соёлын ордны гадаа ууж байгаад ерөөсөө караокед оръё гээд л явсан тэгээд тэнд орсон. Тэгээд нэг цаг гаран суугаад байж байтал талийгаач гэрлүүгээ явахгүй гээд надад уурлаад агсам тавиад элдвээр доромжилсон бүр миний толгой руу хүртэл тэр газрын гадаа цохисон. Миний уур хүрээд энэ согтууг ер нь би маллах албатай биш гээд ерөөсөө харъя гэж бодоод явсан. Тэгээд байж байгаад найзуудтайгаа яваад нэг газар хоноод ирнэ биз дээ гээд орхисон. Намайг баарнаас гарахад тэр хамт явсан бүжгийн найзуудтайгаа хамт үлдсэн 2 эрэгтэй, 5 эмэгтэй үлдсэн тэгээд манай нэг эмэгтэй найз ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 54-57/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Жгийн өгсөн:

            “...Би 2003 оноос ВИП караокед барменаар ажиллаж байгаа юм. 2017 оны 11-р сарын 03-ны орой 19 цагийн үед ажил дээрээ ирсэн ба миний ходоод өвдөөд байсан болохоор зөөгч Т-ад миний бие муу байна гэж хэлээд эгч нь камерын өрөөнд сууж байя хүүхдээ дуудъя гээд би камерын өрөөнд камераа хараад суусан. 20 цагийн үед манай хүүгийн найз О- манай хүү Оыг хайж ирсэн ба зөөгч Т-тай уулзаад юм яриад байсан. Манай хүү О/9922-5180/ 22 цагийн үед ажил дээр ирж текэн дээр зогссон. Манай камерын өрөө нь текний хажуу талд байдаг. 23 цагийн үед 40-50 орчим насны 7-8 хүн орж ирээд текэн дээр өрөө байна уу гээд цагийн 5.000 төгрөгийн өрөө байна гээд зөөгч Т- нь 8 дугаарын өрөөнд оруулсан. Зөөгч өрөөнд орж захиалга аваад текнээс 1 шил 0,75 литрийн Соёрхол архи, 4 шил Сэнгүр 0.45 литрийн пиво, хэдэн архины хундага аваад өрөөнд нь оруулж өгөөд гараад ирсэн. 30-40 минутын дараа зөөгч дахиад 0.5 литрийн Соёрхол архи 1 шилийг ус, ундаатай оруулж байсан. Тэгээд караокеных нь цаг нь дуусаад 20-30 минутын 8 дугаарын өрөөнөөс хүмүүс нь гарч ирээд тооцоогоо хийх гээд текэн дээр ирсэн ба тэр хүмүүс дундаас намхан, шар царайтай, махлагдуу эрэгтэй хүн би тооцоог нь хийнэ гээд хамт байсан хүмүүсээ гаргаж явуулсан. Би камерын өрөөнд миний ходоод өвдөөд бие маш муу байсан ба камерын өрөөнд текэн дээр байгаа хүмүүсийн яриа сонсогддог юм. Тэгээд эрэгтэй би бөгжөө барьцаанд үлдээе гэхэд манай зөөгч манайх ийм юм авдаггүй юм аа та бэлнээр тооцоо хийгээд яв гэсэн чинь чи яасан сүртэй юм бэ гээд хэл амаар доромжлоод нилээд удаан зогссон. Тэр үед миний бие арай гайгүй болоод би камерын өрөөндөө буйдан дээр хэвтсэн чинь унтчихсан байсан ба би шөнө 02 цагийн үед сэрсэн чинь текэн дээр 8 дугаартай өрөөнд үйлчлүүлж байсан хүн байхгүй байсан. Тэгээд би босоод текэн дээр очоод зөөгч Т-аас нөгөө 8 дугаартай өрөөнд байсан хүн яасан бэ тооцоогоо хийсэн үү гэхэд зөөгч хийгээгүй 8 дугаартай өрөөндөө унтаж байгаа тасраад уначихсан гэсэн. Тэгээд би тэр орой хийгдсэн тооцооны хуудаснуудаа аваад гал тогоо ороод орлого зарлагын тооцоог бодсон ба хаах цаг болоод 03 цагийн үед нөгөө хүнээ сэрээ явъя гээд зөөгч манай хүүгийн найз О- хоёр 8 дугаарын өрөө рүү ороод нөгөө хүнээ сэрээх гээд сэрээж чадаагүй. Тэгээд яаж гадаа гаргаж үлдээхэв гэж бодоод хүлээе гээд манай хүү О, хүүгийн найз О-, зөөгч Т- бид 4 заалны буйдангууд дээр тус тусдаа хэвтсэн. Би 06 цагийн үед сэрээд ариун цэврийн өрөө орох гэсэн чинь манай үйлчлэгч Орхон /9505-4900/ гал тогооны өрөөнд гурил зуураад зогсож байсан би ариун цэврийн өрөө орчихоод нөгөө хүн сэрсэн байна уу гэж бодоод 8 дугаарын өрөөнд яваад ороход гутлаа, куртик, цамцтайгаа тайлчихсан шалан дээр унтаж байхаар нь буцаад хэвтсэн. Тэгээд 09 цагийн үед нөгөө хүнээ сэрээгээд харъя гээд сэрээх гэсэн чинь сэрэхгуй унтаад байсан. Тэгээд манай хүү О текэн дээр зогсож байхдаа тэр согтуу байгаа хүний утасны дугаарыг авсан байсан юм байна лээ. Тэр 9918-2412 дугаар луу залгаад би энэ хүнийг ирээд аваач караокенаас ярьж байна гэж хэлэхэд одоо завгүй байна жаахан байлгаж болдоггүй юм уу гэсэн. 14 цаг өнгөрөөд нэг залуу ирээд нөгөө хүнийг сэрээх гээд сэрэхгүй байсан ба манай зөөгч Т-тай хамт өргөөд гаргаж өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө миний мэдэхээр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. ...би тайвшруулах эм уусан байсан тул хэсэг унтчихсан байсан бөгөөд шөнийн 02 цаг өнгөрч байх үед сэрэхэд хүү О, зөөгч Т-, үйлчлэгч Орхон болон түүний хоёр найз нар караокег дөнгөж хаагаад тооцоогоо хийгээд, цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд байж байсан. Тэгэхэд Т- “8 номерын өрөөнд орсон хүмүүс тооцоогоо хийгээгүй, нэг хүн нь өрөөндөө унтаж байгаа” гэхээр нь би “тэр хүнээ сэрээгээд тооцоогоо хий” гэж хэлээд Т-ын хамт 8 номерын өрөөнд орсон. Тэгэхэд уг өрөөний шалан дээр талийгаач дээшээ хараад хэвтэж байсан. Т- талийгаачийг сэрээх гэж татаж, угзарахад огт сэрэхгүй байсан бөгөөд Т- хүзүүнд нь байсан шар өнгөтэй бүдүүн гинжнээс татаад угзарч байгаад тасалчихсан юм. Тэгэхэд нь би хоолой, амыг нь гинжээр нь боочих вий гэж бодоод “чи болиоч ээ, хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд Т- гинжийг нь бариад сууж байсан бөгөөд талийгаач хальт ухаан ороход “би гэртээ байна шүү дээ, би унтмаар байна” гээд буцаад унтаад өгчихсөн. Тэгэхээр нь би Т-ад “наад хүнээ орхио, хэсэг унтаж байгаад сэрээд тооцоогоо хийнэ биз” гэж хэлсэн. Тэгээд би текэн дээр очиж биллээ тулгаж, тооцоо хийгээд 4 цагийн үед унтаад өглөө 8 цагийн үед боссон. Тэгэхэд талийгаач өрөөндөө унтаж байсан бөгөөд би Т-ыг “одоо нөгөө хүнээ сэрээ” гэхэд Т- “сэрэхгүй байна” гэж хэлсэн юм. Тэгэхэд талийгаачийн хүзүүнд байсан гинж байхгүй болчихсон байхаар нь би гэнэт санаад Т-аас “энэ хүний гинж нь яачихсан юм бэ” гэхэд Т- “би хувцсан дээр нь шидчихсэн шүү дээ” гэж хэлсэн. Тухайн үед манайд хэлгүй үйлчлэгч Орхоны найз гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хэлгүй хүн ирчихсэн байсан бөгөөд тэр хоёр хүн маргааш өглөө нь хамт явна гэж байснаа өглөө сэрэхэд эрэгтэй нь эмэгтэйгээ орхиод яваад өгчихсөн байсан. Эмэгтэй нь нөгөө эрэгтэйгээ хаяад явсан гээд уурлаад, уйлаад байсан. Миний бодлоор тэр хэлгүй залуу талийгаачийн гинжийг хулгайлж авчихаад зугтаад явсан гэж бодож байна. Талийгаач манай хүү От “ах нь жолооны курс ажиллуулдаг” гэж утасны дугаар өгсөн юм байна лээ. Тэр дугаар луу нь бид нар залгаж талийгаачийн эхнэр нь бололтой эмэгтэй хүнтэй ярьж талийгаачийг ирж аваач гэж удаа дараа хэлсэн бөгөөд “би ажилтай явж байна, удахгүй очно” гэсээр байгаад өдөр 14 цаг гэж ирсэн юм. Шөнө караокены өрөөнд ороход амь хохирогчийн нүүр царай зүгээр байсан бөгөөд өглөө харахад хамраас нь бага зэргийн цус гараад хатсан байсан. Т- амь хохирогчийг түлхэж унагасан талаар бүр сүүлд л олж мэдсэн. Тухайн үед би амь хохирогчийг зүгээр л тасраад унтчихсан юм байна л гэж бодож байсан. Би бие өвдөөд хэвтэж байсан болохоор амь хохирогчийг Т- түлхэж унагасан талаар огт хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 58-61/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч А.Оын өгсөн:

            “...2017 оны 11 сарын 03-ны өдөр би хороололд байдаг интернэтэд сууж байтал 21 цагийн үед миний ээж болох Ж надруу залгаад миний хүү ээжийнхээ ажил дээр хүрээд ирээч ээжийнх нь ходоод өвдөөд байна гэсэн тэгэхээр нь би ганцаараа 22 цагийн үед ээжийнхээ ажилладаг вип караокед очоод би текний ард ээжийнхээ оронд бармен хийсэн 23 цагийн үед 60 орчим насны 9 хүн манайд үйлчлүүлэхээр орж ирсэн. Тухайн үед өрөө сулраагүй байтал шар царайтай намхан махлагдуу хүн /С.Л/ надад чи эр хүн юм бол надад тусал ах нь жилийн өмнө колониос гарч ирсэн гэсэн. Тэгээд удалгүй 8 дугаартай өрөө суларсан. Тэр хүмүүс 8 дугаар луу ороод 1 шил 0,75 литрийн архи 6 ширхэг ус, 2 сэнгүр авсан. Тэгээд дотор орж суусан удалгүй нөгөө хүн дахиж гарч ирээд намайг эхнэртэйгээ танилцуулаад жолооны курсэд орох бол хэлээрэй гээд эхнэр нь дугаараа өгсөн 9918-тай дугаар байсан. Тэгээд дахиж ороод дуулж байгаад гарч ирээд нэг 0,5 литрийн архи захиалсан. 00 цаг 30 минутын үед цаг нь дуусаад тэр хүмүүс гарах гэж байтал нөгөө хүн хамт явсан хүмүүстээ та нар бүгдээрээ гарч бай би тооцоо хийнэ санаа зоволтгүй гарч бай гээд хамт явсан хүмүүсээ бүгдийг нь гаргасан. Тэгээд надад хуруун дахь бөгжөө сугалаад ах нь энийг үлдээе маргааш ирээд авчихъя гэхээр нь би ахаа юм барьцаанд авахгүй би хүний оронд ажиллаж байна гээд зөөгч Төрөөд энэ тухай хэлсэн чинь Төрөө ах бас болохгүй гэж хэлтэл тэр хүн Төрөө ах руу уурлаад элдвээр хараагаад дараа нь бас надруу хайр даахгүй тэнэг бацаан гэж харааж доромжилсон. Тэгээд бид 2 дахиад тооцоогоо төл гэтэл бөгж л өгнө гээд байснаа Төрөө ахад чи намайг дагаад яв тэгээд намайг яахыг хараарай гээд байсан. 84.000 төгрөгийн тооцоо гарсан байсан бөгөөд би болохгүй болохоор нь та бөгжөн дээрээ нэмээд иргэний үнэмлэхээ тавь гэтэл үгүй гээд байсан тэгээд би эхнэрийнх нь дугаарлуу залгатал авахгүй тасалж байгаад холбогдохоо больсон. Би тэр хүнд та цаашаа бай би ажил ихтэй байна гээд 01 цаг өнгөрч байхад би ширээний тооцоо авч байтал нөгөө хүн гэнэт уначихсан яагаад яаж унасныг нь би хараагүй түс тас гэхээр нь харахад тэр хүнийг Төрөө ах сугадаж өргөөд босгож байсан тэгээд босгосноо надтай уулзахаар ирсэн байсан О-той хамт түшээд сууж байсан өрөөнд оруулсан тэгээд 2 цагийн үед ээж гарч ирээд хаах гээд хүмүүсээ гаргасан. Ээж Төрөө ах 2 тэр хүн дээр очоод сэрэхгүй байна гээд эргээд ирсэн тэгээд ээж за наад хүнээ гаргаад хэрэггүй тооцоог нь авч байж явуулъя гэсэн. Тэгээд бүх хүнээ гаргаад дахиад сэрээх гээд ээж Төрөө ах 2 оролдсон сэрээгүй тэгээд ээж Төрөө ах за босохгүй байгаа хүнийг яах билээ аваад хонохоос гэсэн тэгээд унтаад өглөө 11 цаг гэж босоод гараад явсан тэр хооронд юу болсныг мэдэхгүй ямар ч байсан намайг гарахад нөгөө хүн 8 дугаартай өрөөндөө унтаж байсан. Талийгаач Лд дагзны ясны шугаман хугарал гэмтлийг Т- түлхэж унагааж учруулсан. Өөр тэр хүнд хүрсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 62-65/,

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Ж.О-гийн өгсөн:

            “...Би 2017 оны 11 сарын 03-ны өдөр өөрийн эгч болох Оюунчимэгийнд байж байтал манай таньдаг ах болох О 20 цагийн үед залгаад “Ахын дүү хүрээд ирээч маргааш галын тахилгатай болчихлоо” гэхээр нь би за автобус зогсоогүй байвал яваад очъё гээд гараад алхтал сүүлийн автобус ирэхээр нь суугаад Оын ээжийн ажил дээр буюу БГД 8 хороо вип нэртэй караокед яваад очтол Төрөө ах ганцаараа байсан тэгээд би О ах байхгүй юм уу гэхэд удахгүй ирнээ гэхээр нь би Ж эгч хаана байна гэхэд ходоод нь өвдөөд камерын өрөөнд хэвтэж байгаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал 22 цагийн үед О ах хүрээд ирсэн бид 3 байж байгаад өлсөөд байна юм авч идье гээд мантуун бууз авч идсэн. Дараа нь О ах текэн дээр зогсоод Төрөө зөөгчөө хийсэн тухайн үед үйлчлэгч Орхон бас 2 найз нь гээд хэлгүй эрэгтэй, эмэгтэй хүн байж байсан ба хоорондоо маргалдаж байсан хэлгүй эрэгтэй нь текнээс грамаар хэд хэдэн удаа архи авсан, хүмүүс орж гараад л байсан 00 цагийн үед нэг ах буюу С.Л гэж хүн хэдэн найзуудтайгаа орж ирснээ О ахтай би саяхан шоронгоос гарч ирлээ өрөө гаргаад өг би жолооны курс ажиллуулдаг чамд үнэмлэх гаргаад өгнө гээд бас элдэв хараал хэлж Оыг загнасан бусад руу нь ч агсарсан тэгээд 8-р өрөөний цаг дуусаад тэр хэдийг оруулаад Төрөө ах архи ус энэ тэр оруулж өгсөн. Тэр ах бас гарч ороод 0,5 литрийн архи бас авснаа л та нар намайг дорд үзлээ би шоронгоос гарсан эвгүй гар энэ тэр гээд байсан. Тэр бүрд нь л Төрөө за би таньд оруулаад өгье л гэж байсан. Тэгснээ тэр хүн буюу Л эхнэрээ гаргаж ирээд Отой танилцуулаад утасныхаа дугаарыг өгсөн удалгүй дахиж гаднаас тэдний өрөөнд 2-3 найз нь орж ирсэн хэсэг байж байгаад цаг орчимын дараа бөөнөөрөө гарч ирэхэд Л би тооцоо хийнэ найзуудыгаа явуулсан. Тухайн үед эхнэр нь гэх эмэгтэй огт гарч ирээгүй би эхнэр нь гарч ирж тооцоо хийхгүй юм байхдаа гэж бодсон гарч ирээгүй тэгсэн нөгөө хүн хуруундаа байгаа бөгжөө энийг барьцаанд тавиад үлдээе хөөе пизда минь гөлгөө нааш ир энэ тэр гэж хараасан О тэгэхэд нь та бөгж дээрээ нэмээд юм тавь би өнөөдөр л гарч байгаа болохоор сайн мэдэхгүй байна гэж хэлээд Төрөөгөөс энийг барьцаанд авчих уу гэж асуухад Төрөө ах барьж үзээд энэ ч их үнэ хүрэхгүй юм байна өөр юм тавьчих гэхэд Л гэх хүн энэ их үнэтэй бөгж энийг гаргаад ломбарданд тавихад 200.000 төгрөг хүрнэ энэ тэр гэсэн. Тухайн үед манайд үйлчлүүлж байсан нэг бүдүүн ах тийм л юм бол та өөрөө гараад тавиад ирээч эсхүл мөнгөө өг гэж хэлсэн тэгээд хоорондоо маргаж байхад би хөргөгчний хажууд Төрөө ах нөгөө бүдүүн ах зогсож байсан тэгснээ тэр Л гэх хүн пизда минь гээд Төрөө ахруу алхаад өмнө нь очиж зогстол Төрөө ах Лг цохих юм уу эсхүл түлхээд тэр хүн ар дагзаараа газар буюу плитан шалан дээр савж унасан бид нар гайхаад Төрөө ах очоод хөлөөрөө нэг удаа өшиглөсөн бас амьсгааг нь үзсэн. Тэгээд намайг дуудсанаа О- чи ирээд цаад талаас нь бариадах гэхээр нь би очоод хөлнөөс нь барьтал Төрөө үгүй ээ нөгөө талаас нь сугадаад барь гэсэн. Би сугадаад чирсэн чинь цамц нь дээшээ болоод биеэр нь орооцолдчихсон байсан бас тэр үед гар утас нь унахаар нь би О ахад өгсөн тэгээд чирч яваад цамцыг нь янзлах гэж нилээн удсан цамцыг нь янзалчихаад өрөө рүү чирч оруулаад хаалгаа хаах гэхэд хөл нь тээглээд байхаар нь хөлөөрөө хөлийг нь холдуулаад хаалгыг хаасан хэсэг хугацааны дараа Ж эгч сэрж гарч ирээд тэр хавиар явж байгаад хүн 8 дугаартай өрөөнд хэвтэж байгааг мэдсэн. Ж эгч бид хоёр 8 дугаартай өрөө рүү ортол Төрөө эхлээд орчихсон байсан ба Лгийн гинжнээс татаад гинж нь тасарсан байсан тэр үед Ж эгч хүүшээ болиоч хүн аллаа битгий ингэж бай гэсэн тэгсэн Төрөө энэ одоо гууль юм уу алт, монет уу гээд гинжийг нь барьчихсан байсан тэгээд би гараад явсан Төрөө ах гинжийг нь яг хаашаа хийснийг нь хараагүй гэхдээ гарт нь байсан, хэсэг хугацааны дараа Төрөө ах Ж эгч бид 3 Л дээр очиход хурхираад ухаан алдсан хэвээрээ байсан тэгээд ухаан орхоороо хөөе чи энэ тэр гээд орилоод байсан бас нэг удаа сэргэснээ би гэртээ байна гээд хэвтсэн тэгээд намайг ус аваад ир гэж Төрөө ах хэлэхээр нь би ус аваад ирсэн тэр үед Орхон 00-оос ус авахад Орхоны эрэгтэй найз бид 3-ыг харсан. Тэр үед Лгийн хамраас цус гараад дагзнаас нь цус гарсан байж магадгүй байдА байсан яг тийм байхыг нь Ж Төрөө нар харсан ус өгч байхад хамрынх нь цус аяга руу орсон ба Төрөө ах ямар заваан юм бэ гэж байсан тухайн үед Лгийн гинж алга байсан тэгээд би заалнаас Төрөө ахын ууж байсан пивийг авч ирсэн. Тэгээд бид 3 тэр өрөөнөөс гарсан О, Ж эгч 2 тооцоогоо хийсэн ба миний нойр хүрээд зааланд ороод унтсан нэг сэрээд гэгээ орсон байхад би Лг ахаа сэрээрэй гэхэд нөгөө л хэвэндээ дээшээ хараад хурхираад байсан дараа нь Ж эгч нөгөө хүн чинь сэргэдэггүй одоо яанаа гэж байснаа би эхнэртэй нь ярьсан чихрийн шижинтэй архи нь угаасаа удаан гардаг гэж байсан би утсаар эхнэртэй нь ярьсан гэсэн удалгүй О ах сэрээд өлсөөд байна гэхээр нь би гуанз руу явж мантуун бууз авчираад 13 цагийн үед О ах бид 2 Оынх руу яваад галын тахилга хийсэн. Өдөр Ж эгч О ах бид 2-т нөгөө хүнийг чинь аваад явчихлаа гэж хэлсэн гинж нь алга болсон байна энэ тэр гэж огт яриагүй тэр оройноо намайг унтаж байхад Ж эгч залгаад нөгөө хүн чинь нас барчихлаа гэнээ одоо яанаа та 2-оос цагдаа мэдүүлэг авах байх гэж хэлсэн маргааш нь буюу 11 сарын 5-нд цагдаагаас дуудаж байна гээд О ах бид 2 Вип караокед эхлээд очиход Төрөө ах бид 2-т буюу О ах бид 2-т нөгөө камерын бичлэг нь устсан байна лээ гэж хэлэхэд О ах би угаасаа хараагүй гэтэл Төрөө надад чи намайг түлхсэн гэж битгий хэлээрэй хараагүй, үзээгүй гэж цагдаад хэлээрэй гинж нь тасарсныг битгий бас хэлчихээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлсэн, тухайн үед О бас надад тэгэж хэлэхийг сонсож байсан. Талийгаачийг Т- түлхэж унагаасныг би харсан. Манайд үйлчлүүлж байсан нэг бүдүүн ах харсан Орхон харсан байж магадгүй О тухайн үед тооцоо хийгээд хараагүй байх гэхдээ унасны дараах үйл явдлыг харсан. Өмнө нь унаагүй байх, Төрөөг түлхсэн юм уу цохиход шууд гэдэргээ арагшаа савж унаад тэгээд л ухаан алдсан эргэж сэргээгүй эвгүй хурхираад л хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 68-71/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.С-гийн өгсөн:

            “...Би Лхагваатай 2000-аад оноос бие биенийгээ таньдаг болсон. 2017 оны 11-р сарын 03-ны оройн 18 цагийн үед Пүрэвчулуун, Өсайхан нартаа хамт нийтийн бүжигэнд очсон. Талийгаач хамт бүжиглэдэг А гэж дууддаг эмэгтэйтэй хамт орж ирсэн. 19 цагийн бүжиг 21 цагийн үед дуусдаг юм. Тэгээд 21 цагийн үед бүжиг дуусаад гадаа П, Ө, О, Х ах, Б, талийгаач, А бид нар нийлж 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд бүгд Модны 2-т байрладаг Хаан нэртэй караокед орсон. Караокед талийгаач, А эгч нар 1 шил 0,75 литрийн архи аваад, 1 цаг захиалсан. Караокед А эгч 2 эмэгтэй найзыгаа дуудсан. Цагийн дараа талийгаач, А эгч, нөгөө 2 найз нь байхгүй өрөөнөөс гараад явчихсан байсан. Ө, О, П, Х ах, Б ах, бид нар үлдсэн байсан. Тэгээд караокены цаг дуусаад гарч 1 таксинд бүгд чихээд явсан. Бид 6-ааг явах үед караокены өрөөнд хэн нэгэн үлдээгүй. Бид нар бүгд гэр гэртээ харьсан. Тэгээд 2017 оны 11-р сарын 05-ны оройн бүжигэн дээр талийгаачийн нас барсан талаар сонссон. Хүмүүсийн ярианаас сонсоход “караокед байхдаа нас барсан” гэж байсан. Зарим нь “гэртээ хариад нас барсан” гэж ярьж байсан. Ямар шалтгаанаар, яаж нас барсан талаар мэдэхгүй байна. Караокед байх үед хоорондоо болон гадны хүмүүстэй хэн ч маргалдаагүй. Сайхан дуулж байгаад салаад явсан. Ө, О, П, Х ах, Б ах, бид нараас өмнө талийгаач, А эгч, 2 найз нь караокегаар гарч явсан. Хэзээ нь, хаашаа гарсан талаар мэдэхгүй байна. Ө, О, П, Х ах, Б ах, бид нарыг караокены өрөөнөөс гарах үед өрөөнд хэн нэгэн үлдээгүй. Нийтэч зантай, дажгүй хүн шиг санагддаг Талийгаачтай тийм сайн дотно найзлаж нөхөрлөж байгаагүй болохоор хувийн байдал талаас нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 72/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ш.Оы өгсөн:

            “...Би 2017 оны 11 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө би орой ажил дээрээ цэвэрлэгээгээ хийгээд байж байтал гаднаас согтуу 60 орчим насны хүн найзуудтайгаа орж ирсэн тэгээд манай зөөгч Төрөөтэй хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд би цаад талын өрөө рүү ороод шалны модоо аваад эргээд иртэл тэр хүн буюу согтуу хүн Төрөө рүү дайрахад нь Төрөө шууд түлхээд нөгөө хүн газар ар дагзаараа саваад унасан. Төрөө О-той хамт чирээд 8 дугаартай өрөө рүү оруулсан би дараа нь орж дотор нь байсан шил сав зэргийг цэвэрлээд эргээд гараад явсан, би хүзүүнд гинж байгааг эхлээд орохдоо хараагүй дараа нь манай зөөгч Төрөө тэр хүний хүзүүнээс нь гинжийг нь татаад авсан, ямар ч байсан С.Лгийн гинжийг Төрөө авсан. Манай найз эмэгтэй гэрээсээ ээж нь хөөгөөд тэгээд зугатаагаад ирсэн вагоноор УБ хотод ирсэн гэж хэлсэн. Тэр эмэгтэйг Сайнчимэг гэдэг мөн нөхөр болох Цэндсүрэн овогтой Гансүх хамт ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 78/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн:

            “...2191 дугаартай дүгнэлтийг шинжээч томилох тогтоолд тавигдсан асуултын дагуу хариулсан бөгөөд нэмэлтээр гаргасан 86 тоот дүгнэлтийг мөн мөрдөгчөөс тавигдсан асуултын дагуу талийгаачийн үхлийн шалтгаан нь бага тархины эд дэх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух, суурийн урд ба дунд хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал ба голомтлог цус харвалт, уртавтар тархи, тархины хажуугийн ховдлууд болон 3,4-р ховдлын цус харвалт нь төвийн гарА амьсгал зүрх судасны төвийг дарангуйлан, дагз ясны шугаман хугарал, дагзны хуйхны цус хуралт гэмтлүүд нь унах, ойчих үед дОт нөлөөлж артерийн даралт ихсэх өвчний суурин дээр үүссэн тархинд цус харваж нас барахад нөлөөлсөн байна гэж дүгнэлт гаргасан. №86 болон №2191 дугаартай дүгнэлтүүдэд зөрүүтэй байдал бичигдээгүй бөгөөд мөрдөгчийн тавьсан асуултын хүрээнд хариулсан юм. Би бусдын дүгнэлтэнд үнэлэлт өгөх боломжгүй юм. Миний хувьд өөрийн гаргасан №2191, нэмэлтээр гаргасан №86 дугаартай дүгнэлтүүдээ үндэслэлтэй гэж үзэж байгаа. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүрх томролт жин 510 гр, зүрхний зүүн ховдлын хананы зузаарал 2,2 см хэмжээтэй байсан, мөн бага тархины эд дэх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг, уртавтар тархи, хажуугийн ховдлын цус хуралт тогтоогдсон. Энэ нь артерийн даралт ихсэх өвчний суурин дээр үүссэн, тархинд цус харвах өвчин юм. Шүүх эд эсийн шинжилгээгээр тархинд цус эргэлтийн алдагдал, аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт тогтоогдсон нь тархины эдэд няцрал байхгүй гэмтлийн эмгэг өөрчлөлт илрээгүй байсан нь талийгаач артерийн даралт ихсэх өвчний улмаас тархинд цус харваж нас барсан гэж үзэх үндэслэл болсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 97-99, 104-105, 2-р хх-н 15-17/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн:

            “...Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, бага тархины эд дэх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух, суурийн урд ба дунд хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал ба голомтлог цус харвалт, уртавтар тархи, тархины хажуугийн ховдлууд болон 3,4-р ховдлын цус харвалт, дагз ясны шугаман хугарал гэмтэл учирсан бөгөөд дээрх гэмтлүүдийн улмаас төвийн гарА амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн №2191 дугаартай шинжилгээ болон, шүүх эд эсийн материал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Талийгаач нь зүрхний гарА артерийн даралт ихсэх өвчтэй байсан нь эд эсийн шинжилгээгээр тогтоогдсон боловч уг даралт ихсэх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй. Харин тархины гэмтэл нь үхэлд нөлөөлсөн нь тогтоогдсон. Гавал тархины гэмтлээс ухаангүй болсон тохиолдолд хурхирах шинж илэрч болно. Мөн гавал тархины хугарлын байрлал, шинж чанартай холбоотой чихнээс цус гарч болно. Ам хамраас цус гарах нь олон шалтгаантай байдаг. Талийгаачийн биед учирсан тархины гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаардаг бөгөөд талийгаачид учирсан гэмтлийн шинж чанараас харахад эмнэлгийн тусламж яарА үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байсан байна...” гэх дүгнэлт /2-р хх-н 14/,  

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 86 тоот:

           1. Талийгаачид шинжилгээгээр артерийн даралт ихсэх архаг хууч өвчтэй байсан байна.

           2. Талийгаачийн цогцост дагз ясны шугаман хугарал, дагзны хуйхны цус хуралт, баруун шуу, баруун, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдсон ба дагз ясны шугаман хугарал, дагзны хуйхны цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэргийн гэмтэлд хамаарах ба үхэлд нөлөөлсөн байна.

           3. Талийгаачийн дээрхи хүнд зэргийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийн дараах шалгуур шинжээр тогтооно. 2.2.1-д амь насанд аюултай гэмтэл хамаарна.

           4. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломж багатай байжээ.

           5. Талийгаачид шинжилгээгээр тогтоогдсон бага тархины эд дэх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух, суурийн урд ба дунд хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал ба голомтлог цус харвалт, уртавтар тархи, тархины хажуугийн ховдлууд болон 3, 4-р ховдлын цус харвалт нь төвийн гарА амьсгал зүрх судасны төвийг дарангуйлан, дагз ясны шугаман хугарал, дагзны хуйхны цус хуралт, баруун шуу, баруун, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах ойчих үед дОт нөлөөлсөн нь үхэлд хүргэсэн байна...” гэх дүгнэлт /1-р хх-н 101-103/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний 740 тоот:

           1. Талийгаач нь зүрхний гарА артерийн даралт ихсэх өвчтэй байгаа нь цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ болон шүүх эд эсийн шинжилгээгээр батлагдаж байна. Уг даралт ихсэх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй байна.

           2. Талийгаач С.Л нь гавал тархины битүү гэмтэл, бага тархины эд дэх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөгийн дух, суурийн урд ба дунд хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал ба голомтлог цус харвалт уртавтар тархи, тархины хажуугийн ховдлууд болон 3,4-р ховдлын цус харвалт дагз ясны шугаман хугарал гэмтлийн улмаас төвийн гарА амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн зүрхний гарА артерийн даралт ихсэх өвчин болон гавал тархины гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоогүй.

           3. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 2191 тоот дүгнэлтийн 5,6-р заалттай санал нийлэхгүй байна. Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №86 тоот дүгнэлттэй санал нэгтэй байна.

           4. Талийгаачид учирсан бага тархины эд дэх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух, суурийн урд ба дунд хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал ба голомтлог цус харвалт, уртавтар тархи, тархины хажуугийн ховдлууд болон 3, 4-р ховдлын цус харвалт, дагз ясны шугаман хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлийг авснаас хойш төвийн гарА амьсгал зүрх судасны хурц дутагдалд орох хүртэл хугацаанд амьд байх боломжтой ба хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, тухайн гэмтлийн шинж чанар, тухайн хүний биеийн онцлогоос хамаарч хугацаа харилцан адилгүй байдаг.

           5. Дээрхи гэмтлийг авснаас хойш үйлдэл хөдөлгөөн хийх боломж багатай.

           6. Талийгаачид эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэх дүгнэлт /2-р хх-н 11-13/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Криминиластикийн шинжээчийн 4057 тоот:

           1.Шинжилгээнд ирүүлсэн “6_01_R_171104030000” гэсэн нэртэй дүрс бичлэгийн файлыг тодруулж СD-нд хуулбарлан хавсаргав.

           2. Камерын урд талын цагаан өнгийн дүрсүүдийг арилгаж харах боломжгүй.

           3. Шинжилгээнд ирүүлсэн “6_01_R_171104030000” гэсэн нэртэй дүрс бичлэг дүрслэгдсэн газар унасан хүнийг саарал цамц, цайвар өмд, хар гутА хүн бие рүү нь нэг өшиглөж, тодорхойгүй газар 4 удаа гараар цохиж байна.

           4. Шинжилгээнд ирүүлсэн “6_01_R_171104030000” гэсэн нэртэй дүрс бичлэг дүрслэгдсэн эрэгтэй савж унах үед толгойн тал хэсэг камерын дүрснээс гарсан, саарал цамц, цайвар өмд, хар гутА эрэгтэй хүний толгой хурдан гарч ирж тухайн унаж байгаа хүний нүүрийг хааж байгаа тул цохисон, түлхсэн болон мөргөсөн эсэхийг нарийн тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /2-р хх-н 22-23/,

          

            - Баянгол дүүргийн 8 дугаар хороо 12-22 тоотод хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 4-9/,

            - Баянгол дүүргийн 8 дугаар хороо ВИП караокед хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 10-12, 15-17/,

            - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 18-22/,

            - Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 27-42/,

            - Хохирлын баримтууд /1-р хх-н 181-193/

 

               Шүүгдэгчийн хувийн байдА холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 146/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 147/

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 148/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ВИП караокед С.Лтэй маргалдан түүнийг түлхэн унагааж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Тын “...амь хохирогч замд тээглээд миний замыг биеэрээ хаагаад зогсоод байхаар нь би цээж рүү нь гараараа түлхтэл амь хохирогч хойшоо саваад шалан дээр унасан. Тэгэхээр нь амь хохирогчийг босгох гэхэд босохгүй, хөдөлгөөнгүй хэвтээд байсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн “...2017 оны 11-р сарын 03-ны ... 18 цагаас хойш нөхрийн утас холбогдохоо больсон тэгээд 11 сарын 04-ний өглөө 11 цагийн үед А надруу залгаад танай нөхөр бааранд байна би очоод авах гэсэн чинь угаалгын машин байрлуулах гээд гарч чадахгүй байна гэж хэлсэн...А танай хүү Бямбацогтынхоос ойрхон нэг газар байгаа Вип гэдэг нэртэй гэж хэлсэн тэгээд би хэнтэй архи уусан бэ яасан гэж асуухад А бүжгэнд хамт явдаг хэдэн авгай нартай хамт архидсан гэж А хэлсэн тэгээд чи хамт явсан юмуу гэж асуухад би яваагүй гэж хэлсэн. Дараа нь миний хуурай дүү болох Д.Нямруу 13 цагийн үед залгаад ах чинь /С.Л/ Б-гийн ойрхон нэг газар согтуу унтаж байна гэнээ чи очоод хүүгийнд оруулаад өгөөч гэж хэлэхэд Ням очоод авъя гэсэн тэгээд Ням би ирчихлээ Лхагваа ахын хамар чихнээс цус гарсан байна хүзүүнд нь байсан гинж нь алга Атай хамт уусан байна гэж хэлэхээр нь би Нямыг Ад нь хэл гэж хэлсэн Ням Ад та яагаад ахыг орхиод явсан бэ хамт уучихаад гэж хэлэхэд А за тэгвэл би очоод тооцоог нь хийчихье гэж хэлсэн гэж Ням надад хэлсэн тэгээд удалгүй Ням би Лхагваа ахыг дийлэхгүй байна гэж хэлэхээр нь за тэгвэл чи Ноов ахдаа хэлээд дамжилаад оруулчихаа гэсэн тэгээд би Ноовд хэлээд чи манай нөхрийг оруулаад өгчих гэсэн за би тэгье гэсэн тэгээд Ням надруу залгаад за би ахыг оруулаад хэвтүүлчихлээ Б-гийнд оруулчихлаа ах хурхираад байна гэж 13 цаг 30 минутын үед хэлэхээр нь за чи ахыгаа сайн хараарай яагаад хурхираад байна чихнээс нь цус гарсан бол толгой нь гэмтчихсэн юм бишүү гэж хэлсэн ил харагдах гэмтэл юм алгаа гэж Нямаа хэлсэн тэгээд удалгүй А надруу залгахаар нь би чи нөхөртэй минь цуг явчихаад яагаад хаяад явж байгаа юм даанч дээ гэж хэлээд утсаа тасалсан тэгээд дахиад А надруу залгаад би тооцоог нь хийчихлээ Лхагваагийн гинж алга болсон байна гэж хэлэхээр нь чи наанаа байгаа дээрээ наад камер байдаг бол тэрийг нь шүү цагдаад хэлээд учрыг нь ол гэж хэлээд утсаа тасалсан тэгээд 19 цаг 30 минутын үед Ноов надруу залгаад “Баясаа Лхагваа нэг л эвгүй болчихлоо өнгөрчих шиг боллоо” гэхээр нь би чи юу яриад байнаа түргэн дуудаач гэсэн чинь удалгүй би Ноовруу залгахад түргэн ирээд үзлээ одоо цагдаа дуудаж байна Лхагваа нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

           

            гэрч Д.Нямын “...Намайг очиход караокены өрөөний шалан дээр ам, хамрын баруун нүх хэсэг нь цус болчихсон байсан. ...би Л ахын ам хэсгээр болсон цусыг нь арчиж байхад баруун чихний харалдаа шанаа хэсэгт бага зэрэг цус болчихсон, тэр нь хатчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч А.Оын “...01 цагийн үед буюу өнгөрч байхад би ширээний тооцоо авч байтал нөгөө хүн гэнэт уначихсан яагаад яаж унасныг нь би хараагүй түс тас гэхээр нь харахад тэр хүнийг Төрөө ах сугадаж өргөөд босгож байсан. ...Талийгаач Лд дагзны ясны шугаман хугарал гэмтлийг Т- түлхэж унагааж учруулсан...” гэх мэдүүлэг,

 

            насанд хүрээгүй гэрч Ж.О-гийн “...Л гэх хүн пизда минь гээд Төрөө ахруу алхаад өмнө нь очиж зогстол Төрөө ах Лг цохих юм уу эсвэл түлхээд тэр хүн ар дагзаараа газар буюу плитан шалан дээр савж унасан бид нар гайхаад Төрөө ах очоод хөлөөрөө нэг удаа өшиглөсөн бас амьсгааг нь үзсэн ... хэсэг хугацааны дараа Төрөө ах Ж эгч бид 3 Л дээр очиход хурхираад ухаан алдсан хэвээрээ байсан.  ...Төрөөг түлхсэн юм уу цохиход шууд гэдэргээ арагшаа савж унаад тэгээд л ухаан алдсан эргэж сэргээгүй эвгүй хурхираад л хэвтээд байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ш.Оы “...Би 2017 оны 11 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ... тэр хүн буюу согтуу хүн Төрөөрүү дайрахад нь Төрөө шууд түлэхээд нөгөө хүн газар ар дагзаараа саваад унасан...” гэх мэдүүлэг,

 

            шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний “...талийгаачийн үхлийн шалтгаан нь бага тархины эд дэх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух, суурийн урд ба дунд хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал ба голомтлог цус харвалт, уртавтар тархи, тархины хажуугийн ховдлууд болон 3,4-р ховдлын цус харвалт нь төвийн гарА амьсгал зүрх судасны төвийг дарангуйлан, дагз ясны шугаман хугарал, дагзны хуйхны цус хуралт гэмтлүүд нь унах, ойчих үед дОт нөлөөлж артерийн даралт ихсэх өвчний суурин дээр үүссэн тархинд цус харваж нас барахад нөлөөлсөн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 97-99, 104-105, 2-р хх-н 15-17/,

 

            шинжээч эмч Б.Ганзоригийн “...Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, бага тархины эд дэх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух, суурийн урд ба дунд хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал ба голомтлог цус харвалт, уртавтар тархи, тархины хажуугийн ховдлууд болон 3,4-р ховдлын цус харвалт, дагз ясны шугаман хугарал гэмтэл учирсан бөгөөд дээрх гэмтлүүдийн улмаас төвийн гарА амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн №2191 дугаартай шинжилгээ болон, шүүх эд эсийн материал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2191 тоот дүгнэлт,         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 86 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний 740 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Криминиластикийн шинжээчийн 4057 тоот дүгнэлт, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 12-22 тоотод хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Баянгол дүүргийн 8 дугаар хороо ВИП караокед хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Г.Батбаярын шүүх хуралдаанд гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү...” гэсэн саналыг гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэг, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Б.Тын амь С.Лгийн эсрэг чиглэсэн шууд санаатай үйлдэлийг хөнгөмсөгөөр найдсан, хайхрамжгүй хандаж амь хохирогчийг унагасан шинжгүй бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогч С.Лгийн амь нас хохирох үр дагаварт хүргэсэн болох нь шинжээч эмчийн дүгнэлтүүдээр нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хавтаст хэргийн 181, 182, 183, 184, 185, 186, 187, 188, 189, 190, 191, 192, 193-р хуудсанд авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудын нийт дүн 11.280.134 төгрөг бөгөөд үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2,000,000 төгрөг төлсөн гэж хохирогч болон шүүгдэгч нар мэдүүлж байх тул төлсөн төлбөрийг хасч тооцон 9.280.134 төгрөгийг шүүгдэгч Б.Таас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд олгож хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч 8 жилийн хорих ял оногдуулах саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тын цагдан хоригдсон 193 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сидийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /есөн/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Тад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тын цагдан хоригдсон 193 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Таас 9.280.134 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд олгож хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Тын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ           

                   ШҮҮГЧИД                                  Т.БАТЖАРГАЛ                       

                                                                        Ч.ОТГОНБАЯР