Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 428

 

Б.Цогтбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

ялтан Б.Цогтбаярын өмгөөлөгч Д.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлоор, түүнд холбогдох 2016 2502 2235 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овогт Батсайханы Цогтбаяр, 1993 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34-50А тоотод оршин суух,

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:УП93032550/;

Б.Цогтбаяр нь давтан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжны 50а тоот хашаанд өөрийн төрсөн эцэг Н.Батсайханы хэтэвчнээс “ХААН" банкны виза картыг авч данснаас бэлэн мөнгөний машин ашиглан 990.000 төгрөгийг хулгайлсан,

урьд хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа давтан 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нар Мон” ХХК-ийн байранд иргэн Р.Нарангэрэлийг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөлийн “Самсунг Галагси Эс-5” загварын гар утсыг авсны улмаас 250.000 төгрөгийн,

2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Цэ” кафед зөөгчөөр ажиллаж байсан иргэн Э.Балжирмааг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утсыг авсны улмаас 310.000 төгрөгийн,

2016 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 9-17 тоот хашаанд иргэн Ц.Баярааг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөлийн “Ю-600” загварын гар утсыг авсны улмаас 360.000 төгрөгийн буюу залилан мэхлэх гурван удаагийн үйлдлээр бусдад нийт 920.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Цогтбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол овогт Батсайханы Цогтбаяр давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, урьд бусдын эд хөрөнгө залилан мэхэлж авах гэмт хэрэг болон хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байхдаа давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгө залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Цогтбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын зарим болох 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Цогтбаяр 176 /нэг зуун далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтбаяраас нийт 920.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Баяраад 360.000 төгрөг, хохирогч Э.Балжирмаад 310.000 төгрөг, хохирогч Р.Нарангэрэлд 250.000 төгрөгийг тус тус олгохоор, Б.Цогтбаяр нь хохирогч Н.Батсайханд төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний нэхэмжлэгч Ц.Батбаяр нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ.

Ялтан Б.Цогтбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд миний чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Ялтан Б.Цогтбаярын өмгөөлөгч Д.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Ялтан Б.Цогтбаяр нь урьд хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа давтан эдгээр төрлийн гэмт хэрэг үйлдсэн тул түүний гомдолд дурдсан үндэслэлээр ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Б.Цогтбаяр нь хулгайн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрсөн эцэг Н.Батсайханы хэтэвчнээс “ХААН" банкны виза картыг авч бэлэн мөнгөний машин ашиглан данснаас нь 990.000 төгрөгийг хулгайлсан, урьд хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 2-ны иргэн Р.Нарангэрэлийг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөлийн “Самсунг Галагси Эс-5” загварын гар утсыг авсны улмаас 250.000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн Э.Балжирмааг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утсыг авсны улмаас 310.000 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сард иргэн Ц.Баярааг “утсаар чинь яриад буцааж өгье” гэж хуурч мэхлэн түүний өмчлөлийн “Ю-600” загварын гар утсыг авсны улмаас 360.000 төгрөг, залилан мэхлэх гурван удаагийн үйлдлээр бусдад нийт 920.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Н.Батсайхан, Э.Балжирмаа /1хх-104/, мөрдөн байцаалтад ялтан Б.Цогтбаяр /1хх-76-77, 84-85, 106-110, 207-208/, хохирогч Ц.Баяраа /1хх-71-74/, Р.Нарангэрэл /1хх-150-152/, гэрч Л.Цогзол /1хх-31-33/, М.Сайханжаргал /1хх-35/ нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1хх-70, 102, 140/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Цогтбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу болон хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдсонгүй.

Ялтан Б.Цогтбаярын гаргасан: “…Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд миний чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, ялтан Б.Цогтбаяр нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэгт дөрвөн сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, тэрээр ялтай байхдаа давтан бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилан мэхлэх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжил олоогүй, дахин хорих ял шийтгүүлсэн байх тул хэргийн нөхцөл, ялтны хувийн байдал нь  хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийн заалт, үндэслэлд нийцэхгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.