| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/03447/И |
| Дугаар | 210/МА2025/02093 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/02093
2025 12 03 210/МА2025/02093
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/06799 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.2, 128.3, 128.4, 130 дугаар зүйлийн 130.3, 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалт бүхий 600 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь ******* ХХК-д 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг хөрөнгийн өмчлөгчөөр *******, *******, *******, ******* нарыг тогтоож, хариуцагч *******од ногдох хувь 476,562,648 төгрөгийг нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нараас гаргуулан *******од олгож, уг үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй нэгж талбарын *******дугаар бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарт шилжүүлж өгөхийг хариуцагч *******од даалгаж,
******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн *******, ******* нарын хооронд байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үйлчилгээний зориулалттай барилга бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч ******* 1,396,013,701 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарт олгож, нэхэмжлэгч нарын *******тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 93,3 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын ******* дугаар бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг ******* даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******оос нийт 40,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарт, нэхэмжлэгч *******гээс 149,147,559 төгрөг гаргуулж, хариуцагч *******од тус тус олгосугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 982,800 төгрөг, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2,016,300 төлсөн төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 15,891,471 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч ******* 16,874,271 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч ******* 903,687 төгрөг гаргуулан хариуцагч ******* тус тус олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн нийт 51,892,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ