Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 416

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: ******* “*******” ХХК /РД:*******/-ийн

Хариуцагч: ******* тоотод оршин суух ******* овогт *******ын *******, /РД:*******/-т холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 105.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч *******ьтай 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/Ө-002 дугаар худалдах худалдан авах гурван талт гэрээнд хамрагдан гар утас зээлээр худалдан авсан билээ. Гэтэл *******ийн Г.******* нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл болох 100.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Иймд *******ийн Г.*******ээс төлбөрийн үлдэгдэл 100.000 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг нийт 105.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 105.000 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 105.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлага 105.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2.275 төгрөгийг, хариуцагч Г.*******ээс 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй ******* овогт *******ын *******т /РД:*******/ холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Г.*******ээс 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.НАРМАНДАХ