Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 517

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1905023740657 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Д.Г-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Танан” нэртэй Солонгос хоолны газарт эхнэр Ч.Х-ыг хардсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Гы өгсөн:

“…Би Х гэж эмэгтэйтэй 2016 онд танилцаад 2017 оны 02 сараас эхэлж хамтран амьдарч эхэлсэн. 2017 оны 06 сард гэрлэлтээ батлуулж албан ёсны гэр бүл болсон юм. 2018 оны 11 сарын дундуур манай эхнэр Х нүүрс ачдаг машинууд аваад Сүхбаатар аймаг явах болсон 2 cap гаруй явж ирээд ааш зан нь нэг л сонин болоод эхэлсэн. Гэртээ ирээд юм л бол уурлаж уцаарлаад байдаг болсон. Би ингэж амьдарч чадахгүй гээд байх болсон. 2019 оны 4-р сарын 22-ны өдөр би нүдний хагалгаанд орж төмөр замын эмнэлэгт хэвтсэн эмнэлэгт 5 хоног хэвтсэн юм. Эмнэлгээс гараад гэртээ иртэл манай эхнэр Х бүх эд зүйлээ аваад явсан байсан. Тэр өдрөөс хойш холбоогүй байж байгаад 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр би Хгийн ажил дээр 16 цагийн орчимд очсон. Би Хгийн ажил дээр очоод Хтай уулзаад янхан минь салаад cap болоогүй байж өөр хүнтэй амьдарлаа янхан гичий гэж элдвээр хараагаад үсдэж байгаад толгойруу нь нэг удаа цохиод гар утсыг нь булааж авч хүмүүстэй бичсэн мессеж чатыг нь олж унших гээд утсыг нь булааж авах гэж байгаад Хгийн гарыг нь энд тэнд нь бага зэрэг шалбалсан. Гар утсыг нь булааж аваад ажлаас нь гарч явж байгаад за за энэ утсаар нь яахавдээ гэж бодоод буцаж орж гар утсыг нь өгчихөөд яваад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Х-ы өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Танан ресторанд ажил дээрээ байж байтал салсан нөхөр Г 15 цаг өнгөрч байхад согтуу ирээд намайг янз бүрээр хэл амаар доромжилоод байсан. Г надаас миний гар утсыг булааж авах гээд надруу дайрсан дайрах үедээ толгойруу 1 удаа гараараа цохисон, мөн үстсэн би утсаа өгөхгүй гэж эсэргүүцсэн боловч дийлээгүй гар утсаа Гд өгсөн. Г миний гар утсыг аваад ажлаас гарч явснаа удалгүй буцаж орж ирээд миний гар утсыг надад буцааж өгсөн. Би цагдаа дуудсан боловч Г гараад явсны дараа цагдаа ирсэн тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Г надад эмчилгээний зардал өгөөгүй. Надаас уучлалт гуйсан бид хоёр учир зүйгээ олсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 6289 тоот: 

1. Ч.Х-ы биед тархи доргилт, баруун сарвуунд шарх, зүүн сарвуунд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 19/,

 

- хохирогч Ч.Х-аагийн гомдол санал байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-н 38/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Танан” нэртэй солонгос хоолны газарт эхнэр Ч.Х-ыг хардсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед тархи доргилт, баруун сарвуунд шарх, зүүн сарвуунд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Гы “…2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ...Хтай уулзаад янхан минь салаад cap болоогүй байж өөр хүнтэй амьдарлаа янхан гичий гэж элдвээр хараагаад үсдэж байгаад толгойруу нь нэг удаа цохиод гар утсыг нь булааж авч хүмүүстэй бичсэн мессеж чатыг нь олж унших гээд утсыг нь булааж авах гэж байгаад Хгийн гарыг нь энд тэнд нь бага зэрэг шалбалсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ч.Х-ы “...Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ...Г надаас миний гар утсыг булааж авах гээд надруу дайрсан дайрах үедээ толгойруу 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 6289 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ч.Х-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Ч.Х- нь “...Надаас уучлалт гуйсан бид хоёр учир зүйгээ олсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт /хх-н 24-25, 38/ гаргасан байх тул  шүүгдэгч Д.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Гд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Гд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ