Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 3

 

 

 


                                     


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн От холбогдох эрүүгийн 1819003000168 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1968 оны …. дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ...... суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худалдагч, кассны нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн ......... сумын ... дугаар баг 0 тоотод оршин суух хаягтай, Дорноговь аймгийн 6 дугаар хэсгийн ардын шүүхийн 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3-т зааснаар 8 сар хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540000 төгрөгөөр торгох ял, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Бийн О, /............../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 10-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Бын эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
     Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

     Шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна..., ...тухайн үед Б бид нар цуг архи уусан. Тэгээд Б намайг гэр бүлээрээ шоронгийн хулгайч гэж хэлсэн. Тэгээд муудалцах шалтгаан болсон. Тэгээд эхлээд Б над руу чулуу шидэхээр нь би Б руу чулуу шидээд араас нь очоод Бын нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

       Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10-р  сарын 16-ны өдрийн 14 цагийн орчим ...Тамхи Со-гоос 0.75 литртэй Түмний хишиг архи аваад Оийн гэрт орж уугаад дуусаж байсан чинь ...О миний утсыг аваад гарсан... Оээс утсаа авъя гэсэн чинь би аваагүй, утсыг чинь дэлгүүрт архинд тавьсан байхгүй гэхээр нь утсаа авъя гээд маргалдсан, над руу шороо, жижиг чулуу аваад шидээд байхаар нь би чулуу авч далайгаад хажуу тийшээ шидсэн. О над руу чулуу шидээд миний дагз руу шидэхээр нь би цагдаа дуудлаа гээд овооноос буугаад баруун тийшээ Номингийн тийшээ явж байгаад Номингийн хойд талд хашааны буланд сууж байсан чинь О ирээд миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед Э хажууд байсан болиоч гэсэн чинь О дахиад миний нүүр рүү өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/
 
       Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б утсаа авъя гэсэн чинь О байхгүй гэж байснаа утсыг чинь архи болгоод архи ууж байна гэснээ манай нөхөр Б руу чулуу шидээд толгойг нь хагалсан. Тэгээд Цэцэг, Б бид гурав явж байгаад Номингийн тэнд очоод байж байсан чинь О ирснээ Бын нүүр рүү өшиглөөд байхаар нь би боль цагдаа дуудлаа шүү гээд Оийг татсан чинь О Бын нүүр рүү дахиад хэд хэд өшиглөсөн....” гэсэн мэдүүлэг /хх- ийн 7-р хуудас/

       Гэрч С.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О эгч ирээд Бтай маргалдаад тэр хоёр барилцаж аваад л дээр доороо ороод зодолдоод байсан ба бид нар салгах гээд чадахгүй байсан. Б чулуу авч шидээд байсан, О эгч мөн зөрүүлээд л чулуу шидэж байгаа бололтой байсан юм..., …Номин худалдааны төвийн баруун хойд талд очиход блокон хашааны өнцөгт Бын хамраас цус гарчихсан сууж байсан. Хажууд нь эхнэр Э мөн О эгч нар байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

       Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02/0331 дугаартай: “...Э.Бын биед дагзны шарх, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Э.Бын биед учирсан гэмтлүүд тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 10-р сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Бын нүүр, толгой хэсэгт өшиглөх, чулуугаар шидэж толгойг хагалах зэргээр эрх чөлөөнд нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

           Иймд шүүгдэгч Б овогт Бийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн нас, эрүүл мэнд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

           Хавтаст хэргийн 6 дугаар хуудаст хохирогч Э.Б нь “...Би гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Бийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 
                                     ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА