Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01797

 

 

 

 

2025 10 20 210/МА2025/01797

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06059 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

 

Арилжааны гэрээний үүрэгт 67,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 06 сарын 17-ны өдөр ХААН банкнаас 60,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл, ЗГ-202248425205 дугаартай зээлийн гэрээний дагуу 70,000,000 төгрөгийн зээл авч, 2022 оны 06 сарын 20-ны өдөр *******аас ******* арлын дугаартай, ******* гаалийн дугаартай, 2022 оны 06 сарын 02-ны өдөр Монгол улсад орж ирсэн Toyota Land Cruiser Prado 150 маркийн автомашиныг 130,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

1.2. 2023 оны 09 сарын 21-ний өдөр хариуцагч *******тэй арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Toyota Land Cruiser Prado 150 маркийн автомашиныг 120,000,000 төгрөгөөр худалдаж, хариуд нь ******* өмчлөлийн ******* арлын дугаартай, ******* гаалийн дугаартай, 2017 оны 06 сарын 28-ны өдөр орж ирсэн Audi А6 All Road Quatro маркийн автомашиныг 50,000,000 төгрөгт тооцон өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Улмаар талууд Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасны дагуу зөрүү төлбөр болох 70,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч ******* нь 2023 оны 10 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч *******ын Голомт банкны дансанд 3,000,000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үнийн зөрүүг төлөөгүй.

Нэхэмжлэгч нь 2024 оны 09 сарын 11-ний өдөр "Бан хас" ХХК-аар нэхэмжлэлд дурдагдаж буй 2 автомашинд үнэлгээ хийлгүүлэхэд Audi А6 All Road Quatro маркийн автомашиныг 52,522,342 төгрөгөөр, Toyota Land Cruiser Prado 150 маркийн автомашиныг 105,615,554 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байна гэж дүгнэсэн.

Иймд гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр болох 67,000,000 төгрөгийг *******эс гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 09 сард өөрийн таньдаг гэх хүнтэй машин худалдан борлуулахаар тохиролцож, наймаа хийсэн. Тухайн үед 2016 онд үйлдвэрлэсэн 2017 онд орж ирсэн Audi A6 All Road Quatro автомашиныг авъя, харин зөрүү төлбөрт нь 2014 онд үйлдвэрлэгдсэн Toyota Land Cruiser Prado 150 маркийн автомашин өгье гэж тохиролцсон. Мөн тухайн үед Toyota Land Cruiser Prado 150 маркийн автомашины зөрүү мөнгө төлбөр гэж өндөр үнэ хэлсэн учраас би зөвшөөрөх боломжгүй гээд татгалзсан. Гэвч хэд хэдэн удаа гуйсаар байгаад наймаа хийхээр харилцан тохиролцож, зөрүү төлбөрт 12,000,000 төгрөг өгье гэж ярилцаад өөрийн Audi A6 All Road Quatro автомашинаа д өгөхөөр болсон. нь Toyota Land Cruiser Prado 150 маркийн автомашиныг миний хуурай дүү *******ын нэр дээр байгаа, очиж гэрээгээ хийгээд, Авто тээврийн газар очиж нэрээ шилжүүлье гэж хэлсэн. Тухайн үед Toyota Land Cruiser Prado 150 маркийн автомашины эзэмшигч *******аас тай ямар холбоотой болохыг нь асуухад миний хуурай ах гэж хэлж байсан. 2024 оны 06 сард ******* над руу залгаад намайг залилчихлаа, нөгөө машины зөрүү мөнгийг өг гэж шаардсан учраас би тухайн үед нь тай тооцоо нийлж, зөрүү мөнгийг өгсөн гэж хэлсэн.

2.2. 2023 оны 09 сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслээ арилжааны гэрээгээр шилжүүлж, 2 автомашиныг харилцан солилцсон. Гэвч 2023 оны 09 сарын 23-ны өдөр Prado тооцоо гэж 8,000,000 төгрөгийг гэх хүний данс руу шилжүүлдэг. 2023 оны 10 сарын 11-ний өдөр *******ын дансанд хэлснийх нь дагуу 3,000,000 төгрөгийг гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Уг тооцоогоор зөрүү төлбөр гэх 12,000,000 төгрөг нь тухайн үед яаралтай өгөх юм бол хямдруулчихна гэж хэлээд 11,000,000 төгрөг өгснөөр тооцоо дууссан.

******* нь гаас мөнгөө нэхээд, зөрүү мөнгөний асуудлыг ямар нэгэн байдлаар тохиролцсон байж болзошгүй. Учир нь холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа бөгөөд их хэмжээний мөнгөөр бид нарыг хохироосон гэж гэрч , *******ын эхнэр нь мэдүүлдэг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох 67,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт хариуцагч *******эс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж ...тээврийн хэрэгслийн зөрүү төлбөрийг 12,000,000 төгрөгөөр тохирсныг бүрэн төлж барагдуулсан. Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгсэл 67,000,000 төгрөгийн үнэ хүрэхгүй байсан гэж маргасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 2024 оны 09 сарын 11-ний өдөр хөрөнгийн үнэлгээний Бан хас ХХК-аар нэхэмжлэлд дурдагдаж буй 2 тээврийн хэрэгслийг арилжих үеийн хугацаан дахь хөрөнгийн үнэлгээг хийлгүүлсэн. Тус үнэлгээгээр Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгслийг 105,615,554 төгрөг, Audi А6 All Road Quatro тээврийн хэрэгслийг 52,522,342 төгрөгөөр тус тус үнэлсэн. Тухайн үнэлгээ нь тээврийн хэрэгслүүдийг зах зээлийн хандлагаар үнэлсэн бөгөөд энэ байдлаар үнэлэхэд 53,093,212 төгрөгийн зөрүүтэй харагддаг. Мөн хэргийн материалд 2 тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийг ирүүлсэн. Уг баримтад Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгслийн суурь үнэлгээ 83,576,193 төгрөг, Audi А6 All Road Quatro маркийн тээврийн хэрэгслийн суурь үнэлгээ 18,544,850 төгрөг байх бөгөөд зөрүү 65,031,343 төгрөг байсан.

Анхан шатны шүүх Бан хас ХХК-ийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн суурь үнэлгээ зэрэг баримтуудыг үнэлж дүгнээгүй, шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа нэхэмжлэгчийн нотлох баримтыг ач холбогдолгүй гэж үзэн нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

4.2. Мөн анхан шатны шүүх нь гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Гэрч ийн мэдүүлгээр талууд зөрүү тохирсон гэдэг нь нотлогдох бөгөөд тус мэдүүлэг нь гаалийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэрэг баримтаар хангалттай нотлогдоно.

Хэргийн материалд ******* цагдаад өгсөн мэдүүлэг авагдсан бөгөөд тус баримтад ...тэр үед зөрүү мөнгө 12,000,000 төгрөг өгье гэж яригдсан. Тухайн мэдүүлэг дээр өмгөөлөгчөөс Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 105,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан хэрэв бодитоор үнэлэхэд хэдэн төгрөгийн үнэлгээтэйг асуухад хариуцагч нь 90,000,000 төгрөг орчим байх гэх байдлаар хариулсан. Уг үйл баримтаас үзэхэд нь тухайн тээврийн хэрэгсэл нь 50,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий машинаас хамгийн багадаа 40,000,000 төгрөгөөр илүү үнэлгээтэй, талууд арилжааны гэрээ байгуулахдаа зөрүү төлбөр тохирч байсан үйл баримтууд нотлогдож байна. Мөн 8,000,000 төгрөгийг хариуцагч нь төлсөн гэж маргадаг боловч түүнийг нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй, гэх хүнд төлсөн талаараа өөрөө тайлбарладаг. Гэвч тээврийн хэрэгслийг арилжсан хүн нь гэх хүн биш нэхэмжлэгч ******* учраас өөр этгээдэд тухайн тээврийн хэрэгслийн зөрүүг төлөх ёсгүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч н.Ганхуяг гэх этгээдээс хохирол шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлж, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Гэрч мэдүүлэг өгөхдөө *******ын карт нь байдаг бөгөөд бидэнд 3,000,000 төгрөг өгч, 2023 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг шилжүүлснийг 3,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг. Талууд анх уг тохиролцоог хийхдээ 12,000,000 төгрөгийн зөрүү өгөхөөр тохиролцож, 2 автомашиныг солилцсон. Талууд анх 70,000,000 төгрөгийн зөрүү өгөхөөр тохиролцсон бол ******* автомашиныг солихгүй байсан бөгөөд тухайн үед автомашины эзнийг н.Ганхуяг гэж ойлгосон.

Гэрч ийн мэдүүлэгт н.Ганхуяг бидний их хэмжээний мөнгийг залилж, цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа, бид гомдолтой байна гэж хэлсэн. *******, н.Ганхуяг нарын хооронд наймаа хийгдэж, зөрүү мөнгөний асуудал байдаг боловч энэ үр дагаврыг *******д шилжүүлж байна. Мөн үнэлгээтэй холбоотой асуудал яригддаг боловч тээврийн хэрэгслүүдийг 2023 оны 06 сард шилжүүлснээс хойш 2 жилийн дараа буюу 5-6 эзэмшигч солигдсоны дараа үнэлгээ хийлгэхэд хийсвэр зүйлийг үндэслэж, үнэлгээ хийсэн. Тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан хүн Завхан аймагт байдаг бөгөөд тээврийн хэрэгслийн үнэлгээг нэг ч хийлгээгүй гэж тайлбарласныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээний дагуу талууд арилжааны зүйлийг солилцож, зөрүү төлбөр 12,000,000 төгрөгийг төлсөн. Мөн н.Ганхуяг, ******* нарын хоорондын зөрүү төлбөрийн асуудал яригдах ёстой.

Иймд давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан арилжааны гэрээний үүрэгт 67,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. ******* нь өөрийн эзэмшилд бүртгэлтэй Toyota Land Cruiser Prado 150 маркийн ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 09 сарын 21-ний өдөр ******* эзэмшилд, ******* нь мөн эзэмшилдээ бүртгэлтэй Audi A6 All Road Quatro маркийн ******* арлын дугаартай тээврийн хэрэгслийг *******ын эзэмшилд тус тус шилжүүлэн бүртгүүлсэн. /1хх97 хуудасны ар тал/

3.2. ******* нь *******ын эзэмшлийн 3055101256 дугаартай Голомт банк дахь данс руу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг хуягаад ******* гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. /1хх7/

 

4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

5. Зохигч дээрх үйл баримтад маргаангүй. Харин арилжааны хөрөнгийн үнийн зөрүүг 70,000,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

5.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... Toyota Land Cruiser Prado 150 маркийн автомашиныг 120,000,000 төгрөгөөр худалдсан, ... Audi A6 All Road Quatro маркийн автомашиныг 50,000,000 төгрөгт тооцон өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, ... зөрүү 70,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон боловч 3,000,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй ... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... гэдэг хүнтэй харилцан тохиролцож 2016 онд үйлдвэрлэсэн 2017 онд орж ирсэн Audi A6 All Road Quatro автомашиныг авъя, харин зөрүү төлбөрт нь 2014 онд үйлдвэрлэгдсэн Toyota Land Cruiser Prado 150 маркийн автомашин өгч, зөрүү төлбөрийг 12,000,000 төгрөгөөр тохиролцсон. Уг 12,000,000 төгрөгийг н.Ганхуягийн хий гэсэн данс руу шилжүүлсэн... гэсэн агуулгаар тус тус тайлбарласан байна. /1хх1-2, 2хх32-42/ Энэ тохиолдолд нотолгооны үүрэг нэхэмжлэгч талд хуваарилагдана.

 

6. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн цуглуулж, бүрдүүлж өгсөн Бан хас ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь талууд арилжих хөрөнгийн үнийн зөрүүг 70,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон гэх үйл баримтыг нотлохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.

6.1. Тодруулбал, нэхэмжлэгч *******ын хүсэлтээр Бан хас ХХК нь 2023 оны 06 дугаар сарын байдлаар 2 автомашины зах зээлийн үнэ цэнийг тогтоож, Audi A6 All Road Ouatro маркийн тээврийн хэрэгслийг 52,522,342 төгрөгөөр, Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгслийг 105,615,554 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /1хх13-19/

6.2. Хэрэгт авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг баримтаас үзвэл, Audi A6 All Road Ouatro маркийн тээврийн хэрэгслийн суурь үнэлгээг 18,544,850 төгрөгөөр, Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгслийн суурь үнэлгээ 83,576,193 төгрөгөөр тус тус мэдүүлжээ. /хх99, 179/

6.3. Анхан шатны шүүх ээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Танай нөхөр 130 сая төгрөгөөр машин сольж аваад байна. Хоёр машиныг хооронд нь солилцоход үнийн зөрүү тохирч байсан уу, зөрүү төлөхгүйгээр солино гэсэн үү. ... *******тэй ******* нь хаана харилцан наймааг хийсэн бэ. ... машиныг шилжүүлэх үед Автотээврийн үндэсний төв рүү хамт явсан уу. ... ******* хүрч ирээд машиныг солино гэж хэлж байсан уу ... гэсэн асуултад гэрч ... Надад Audi A6 машиныг 120 сая төгрөгөөр авч байна гэж хэлээд Audi A6 машиныг 50 сая төгрөгөөр авахаар, 70 сая төгрөгийн зөрүү төлнө гэж ярьсан. Үнэтэй байна гээд эсэргүүцэхэд Герман улсаас орж ирсэн машин манай нөхөр сонирхож байсан. Нөхрөөсөө сонссон. ... байхгүй. ... ******* машиныг над руу шилжүүлэх гэж байна гэж хэлсэн. Би хажуунаас нь ажлаа хийгээд гарч орохдоо энэ хоёрын яриаг сонссон. ... манай нөхөрт танилцуулж өгсөн, хүрч ирсэн ирээгүйг манай нөхрөөс асуу, би мэдэхгүй ... гэж мэдүүлэг өгсөн байна. /2хх-15-17/

6.4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл баримтад хохирогч ******* ... тухайн үед яг нарийн хэдэн төгрөг гэж тохиролцсон зүйл байгаагүй, хэсэг хугацааны дараа өөрөө над руу холбогдоод чи надаа Audi A6 машин дээрээ нэмээд 13,000,000 төгрөг өгчих, тэгж байгаад мөнгөө өгөөрэй гэхээр нь би зөвшөөрсөн. Удалгүй Хуягаа над руу холбогдоод мөнгөний хэрэг гараад байна, яаралтай 8,000,000 төгрөг өгчихвөл өр цайрая гэхээр нь би хүнээс зээл 8,000,000 төгрөг олж өгч наймаа дууссан. ... Энэ машин Араб стандарттай машин ... миний бодлоор 90,000,000 орчим төгрөг болох байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг өгсөн байна. /1хх95/

Эдгээр нотлох баримтууд нь гэрээний талуудын хүсэл зориг буюу арилжааны хөрөнгө болох Toyota Land Cruiser Prado 150 маркийн тээврийн хэрэгслийн үнийг 120,000,000 төгрөгт, Audi A6 All Road Ouatro маркийн автомашиныг 50,000,000 төгрөгт тус тус тооцон арилжих, хөрөнгийн зөрүүг 70,000,000 төгрөгт тооцохоор харилцан тохиролцсон гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэж, дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн тул шүүх нотлох баримтыг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6.5. Хариуцагч ******* нь арилжааны хөрөнгийн зөрүүг 12,000,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон, *******ын данс руу 3,000,000 төгрөг, гийн данс руу 8,000,000 төгрөг тус тус шилжүүлж, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан. /1хх7, 212-213/

Хэргийн баримтаар талууд арилжааны хөрөнгийн зөрүүг 70,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдоогүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 8,000,000 төгрөгийн хэмжээнд хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан.

Хэрэгт нэхэмжлэгч *******аас хариуцагч *******д иргэн гийн данс руу үүргийг гүйцэтгэхийг зөвшөөрсөн үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй байна. Иймээс хариуцагч *******эс арилжааны хөрөнгийн зөрүүд 8,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06059 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 59,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, хариуцагч *******эс 142,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Ч.ЦЭНД