| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0004/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2019-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Ч.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Чгийн Өд холбогдох эрүүгийн 1819003390172 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ....... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 1, Дорноговь аймгийн .......... сумын 1 дүгээр баг, ....... гэх газарт оршин суудаг, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 265000 төгрөгөөр торгох ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 хоног баривчлах ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, О овогт Чгийн Ө /......... /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Ө нь 2018 оны 11-р сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн ...... сумын ...-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Сын эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Шүүгдэгч Ч.Өы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С архи ууж байгаад чи яагаад архи хүнд гаргаж өгдөг юм гээд архиараа миний толгой руу нэг удаа зөөлөн цохисон. Тэгэхээр нь Н зогсож бай гэж хэлээд машин зогсонгуут Сыг арын хаалгаар буулгаад нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд газар унагаад Ч гартаа барьж байгаад толгой руу нь мөн хэд хэдэн удаа цохисон..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26-р хуудас/
Хохирогч Л.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд би машин дотор шилтэй архинаас болж бага зэрэг маргалдсан. Тэгтэл Ө нь Н зогсож бай гэж хэлээд машин зогсонгуут намайг машинаас татаж буулгаад нүүр болон толгой руу гараараа хэд хэдэн удаа хүчтэй цохисон. Тэгээд газар унатал гартаа Ч барьчихсан миний толгой руу нилээн хэдэн удаа цохиж зодсон. Би Өд намайг яасан гэж зодож байгаа юм бэ гэж хэлтэл чамайг ална гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/
Гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 11 сарын 23-ны өдөр 21 цаг 30 минутын орчимд байх хөдөө сумын төвөөс зүүн урагш 18 км зайд гэрээсээ сумын төв орох гээд найз У, Б нарын хамт хоёр мотоцикльтой явж байсан. Тэгээд гэрээс хөдлөөд 3 орчим км зайд явж байтал хөдөө, хээр замд хүрэн дээлтэй 50 гаруй насны эрэгтэй хүн нүүр болон толгой хэсэг нь цус болчихсон хүнд зодуулсан байдалтай явган алхаж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад хуучин сумын төвийн урд хаданд Чн багшийн хүү Ө гэх хүнд зодуулсан, тэгээд машинтай айлын гадаа зогсохоор нь буучихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4-р хуудас/
Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...50 гаруй насны хүн хүнд зодуулсан байдалтай толгой хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон хээр явган алхаж байсан. Тэгээд бид нар зогсоод яаж яваа талаар нь асуухад Чн багшийн хүү Өд зодуулчихаад явж байна, Өгийн хамт машинтай архи ууж байгаад хуучин сумын төвөөс урд байдаг хадан дотор Чгаар цохиж зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/
Гэрч П.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөр гэх залуу болон С нар ноцолдоод зодолдоод байгаа харагдсан. Би Өнөр гэх залуу болон С нарыг ямар учраас маргалдаж зодолдсон талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-34-р хуудас/
Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд би зогстол Ө нь Сыг буулгаж ирээд зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас
Шинжээчийн 2018 оны 11-р сарын 27-ны өдрийн 02/0415 дугаартай: “...2018 оны 11-р сарын 26-ны өдрийн эмчийн тодорхойлолтыг үзэхэд Л.Сын биед толгойн ар хэсэг, зүүн чихний дээд хэсгийн шарх, уруулын шарх, баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Ө нь 2018 оны 11-р сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Иххэт сумын 2-р багийн нутаг дэвсгэр хөдөө хээр хохирогч Л.Сын нүүр, толгой орчимд өшиглөх, Чгаар цохих зэргээр эрх чөлөөнд нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О овогт Чгийн Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Ө нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Л.С нь “...Надад одоо Өгаас нэхэмжлээд байх зүйл байхгүй. Ө бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Ө миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хавтаст хэргийн 32 дугаар хуудаст хохирогч Л.С нь “...Надад одоо Өгаас нэхэмжлээд байх зүйл байхгүй. Ө бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Ө миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн байх тул шүүгдэгч Ч.Өг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ч.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овогт Чгийн Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өд 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өд оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ч.Өд оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ч.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА