Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2016/00009

 

   2016 оны 06 сарын 09 өдөр

         Дугаар 183/ШШ2016/00009                                                                                                 

                             Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т  нэхэмжлэлтэй хариуцагч С.Д , С.Д  нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 75.803.969,74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч С.Д  С.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага 75.803.969,74 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536.917,35 төгрөгийн 268.458 төгрөгийг улсын орлогоос, 268.458 төгрөгийг хариуцагч С.Д , С.Д  нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

          4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ