Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 533

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч М.Мөнхзул,

өсвөр насны шүүгдэгч Ө.А, хууль ёсны төлөөлөгч Л.Өлзийсайхан,

өсвөр насны шүүгдэгч Г.М, хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтуяа,

өсвөр насны шүүгдэгч Г.М, хууль ёсны төлөөлөгч М.Гандэлгэр,

өсвөр насны шүүгдэгч Б.М, хууль ёсны төлөөлөгч Д.Батхуяг,

өсвөр насны шүүгдэгч С.Х, хууль ёсны төлөөлөгч Т.Сэлэнгэ

өсвөр насны шүүгдэгч Ө.А, Г.М, С.Х нарын өмгөөлөгч Г.Сүхээ,

өсвөр насны шүүгдэгч Г.М, Б.М нарын өмгөөлөгч Н.Намжилцогт,

өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Ө.А, Г.М, Г.М, Б.М, С.Х нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905016960536 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Ө.А.  

 

Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Г.М.

 

Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй,  Цорс овгийн Гандэлгэрийн М-.  

 

Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Б.М.

 

Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, С.Х.

 

Холбогдсон хэргийн талаар

Өсвөр насны шүүгдэгч Ө.А, Г.М, Г.М, Б.М, С.Х нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Д-ийн самсунг а-3 загварын гар утас, ботинкийг хүч хэрэглэж, дээрэмдэж 219.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч С.Х мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Ө.А-ы өгсөн:

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр М-ын гэрт М-, М М, Х бид нар хамтдаа хөзөр тоглож байгаад М-ын гэрээс 20 цаг болж байх үед гарч дэлгүүр орж ундаа аваад цаашаа яваад интернэт тоглоомын газар очиж тоглохоор болоод гарцгаасан. Тэгээд бид нар дэлгүүр орж ундаа авчихаад цаашаагаа яваад Өргөөгийн хойд талд интернет тоглоомын газар очиж тоглосон. Тэгээд тэндээсээ 23 цаг болж байхад гараад бид нар буцаад М-ын гэррүү явцгаасан. Тэгээд явж байх үед би энэ нэг ах дээр очоод утсаар яриулчихаач гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах надад гар утсаа гаргаж өгсөн. Тэгэхээр нь би 88125851 дугаарын утасруу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь би тэр ахыг ахаа дахиад нэг яриулчих ээжтэйгээ ярих гэсэн юм гэж хэлсэн чинь тэр ах чи чинь ямар олон юм ярьдаг бацаан бэ? гээд надруу гараа далайсан. Тэгэхээр нь би айгаад жаахан дальжсан. Тэгсэн чинь М хүрч ирээд тэр ахыг түлхээд намайг холдуулсан. Тэгсэн чинь нөгөө ах Мг түлхсэн чинь газар уначихсан. Тэгээд байж байтал Х араас хүрч ирээд нэг удаа хөлрүү нь өшиглөх шиг болсон. Тэгсэн араас нь М, М- хоёр ирээд боль гээд салгаад холдуулаад явсан. Тэгсэн явж байх үед М нэг гар утас гаргаад ирсэн. Тэгэхээр нь би тэр гар утсыг хараад нөгөө ахын гар утас байсан. Тэгэхээр нь би нөгөө ахын гар утас байна гэж найз нартаа хэлсэн. Тэгсэн М газар унасан байхаар нь авсан гэж бид нарт хэлсэн. Би харин тэнд нэг ууттай ботинк байхаар нь аваад явсан. Тэгээд би тэр ботинкийг авч явж байгаад тэр хавьдаа хаячихаад яваад өгсөн. Тэрнээс ямар нэгэн санаа зорилго бол байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 68-69/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Г.Мын өгсөн:

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр М-ын гэрт А, М-, Х бид нар хамтдаа хөзөр тоглож байгаад Мг М- утсаар ярьж дуудсан. Тэгээд М ирээд бид нар хамтдаа хөзөр тоглож байгаад бид нар дэлгүүр орж ундаа авч уучихаад байж байсан чинь бид нар ярьж байгаад хамтдаа бөөндөө интернет тоглоомын газар тоглохоор болоод явцгаасан. Тэгээд А, М-, Х, М бид нар хамтдаа интернет тоглоомын газар тоглож байгаад 23 цаг болж байх үед гараад гэрлүүгээ харихаар М-ын гэрлүү алхсан. Тэгээд явж байх үед Говь сауны хажуу талд бид нар салаад алхаад явж байх үед А түрүүлээд ганцаараа алхаад явж байсан. Харин араас нь М-, М хоёр түрүүлээд алхаад явж байсан. Харин араас нь би Мтай алхаад явж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь урд талд тэд нар шамбааралдаад байхаар нь яваад очтол нэг ах газар уначихсан байхаар нь би очоод болиочээ гээд салгаад тэд нарыг холдуулаад аваад явсан. Харин би тэр үед хэн хэнийг хэдэн удаа цохисон талаар бол хараагүй. Намайг очих үед бужигналдаад байж байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Харин тэр гар утсыг нь М авчихсан энэ хэний гар утас юм гээд гаргаж ирж байсан. Тэгсэн А энэ нөгөө ахын гар утас байна гэж байсан. Харин тэр тортой гутлыг А барьчихсан явж байгаад нэг гудманд хаячихсан юм. Би тэр үед нэг ботинк байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 72-75/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Г.Мын өгсөн:

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай гэрт А, Х, М нар хөзөр тоглож байгаад М гээд найзруугаа би утсаар залгаад манай гэрт бид нар тоглож байна. Чи хүрээд ирээ 5-н гар тоглъё гэж хэлсэн. Тэгээд М манай гэрт цаг орчмын дараа буюу 18 цаг өнгөрч байхад хүрч ирээд бид нар хамтдаа 5-н гар хөзрөөр тоглосон. Тэгж байгаад бид нар манай гэрээс 20 өнгөрч байх үед гараад дэлгүүрээс ундаа авч уугаад тэндээс явж интернет тоглоомын газар тоглохоор Өргөө кино театрын тийшээ хамтдаа явцгаасан. Тэгээд тэр интернет тоглоомын газар А, Х, М, М бид нар хамтдаа тоглож дуусчихаад шөнө 23 цагийн үед гарч ирээд гэрлүүгээ харихаар алхаад явж байгаад хорооллоос гэмтэл рүү явсан. Тэгээд би тухайн үед хойд талд М бид хоёр цуг явж байх үед А түрүүлээд ганцаараа явж байгаад нэг ахын гар утсыг гуйгаад ярьж байсан. Тэгээд байж байсан чинь тэр ах А-ыг цохих гээд гараараа далайнгуут нь М араас нь очоод түлхээд газар унагасан. Тэгээд Х араас орж ирээд болиочээ гээд тэр ахын гуяруу нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд араас М, Х нар орж ирээд бужигнаад байсан. Тэгэхээр нь би тухайн үед боль боль гээд болиулаад цааш нөгөө хэдийгээ аваад зам гараад явсан. Тэгсэн харин М гар утас гаргаж ирээд энэ хэний гар утас вэ? гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би минийх биш гээд хэлсэн чинь А саяны ахын гар утастай адилхан гар утас байна гэж хэлсэн. Тэгээд М тэр гар утсыг аваад цааш явсан. Харин тэр ботинкийг бол сүүлд нь А барьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 80-81/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн өгсөн:

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байх үед манай ангийн хүүхэд М- надруу утсаар залгаад А, Х, М бид дөрөв муушигдаж байна манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ ганцаараа 18 цаг өнгөрч байх үед гараад Сонгинохайрхан дүүрэгт байрлах их нарангийн тийшээ гэрт нь явж очиж хамтдаа хөзөр тоглосон. Тэгээд А, Х, М, М- бид тав хамтдаа 20 цаг хүртэл хөзөр тоглож байгаад дуусчихаад бид нар М-ын гэрээс гараад доошоо яваад дэлгүүр ороод хамтдаа ундаа авчихаад цаашаа яваад интернет тоглоомын газар тоглох гээд хамтдаа явцгаасан. Тэгээд тэндээсээ бид нар бөөндөө алхаж явж байгаад Өргөө кино театрын ард талд байрлах интернет тоглоомын газар орж тоглосон. Тухайн үед тэнд очих үед 21 цаг өнгөрч байсан. Тэгээд А, Х, М, М- бид нар тоглож байгаад 23 цаг өнгөрч байхад тэр интернет тоглоомын газраас гараад доошоогоо гэрлүүгээ харих гээд алхаад явж байсан. Тэгээд тэндээс гараад Өргөөгөөс доош уруудаад гэмтлийн голын замаар явж байхад эхлээд А ганцаараа урд гарч алхаад араас нь М- бид хоёр алхаад явж байсан. Харин М- бид хоёрын ард Х, М нар алхаад явж байсан. Харин урд талд явж байсан А нэг согтуу ахын утсаар яриад байх шиг байсан. Харин М- бид хоёр цаад талд нь хоорондоо юм яриад зогсож байсан. Харин би М-той зогсож байх үед цаад талд нь Х, М хоёр зогсож байсан. Тэгсэн би нэг харсан чинь А тэр ахыг цохих гээд далайгаад зогсож байсан. Тэгэхээр нь би явж очоод тэр ахыг А-ыг цохих гэж байна гэж бодоод түлхсэн чинь тэр ах уначихсан. Тэгээд Х хажуу талаас орж ирээд тэр ахыг хөл хэсэгрүү нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд М-, М хоёр араас хүрч ирээд А мөн тэр ахыг нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд М- ирээд боль гээд салгаж байсан. Би тэгэхээр нь за боль боль явцгаая гэж хэлээд цаашаа хартал нэг гар утас газар уначихсан байсан. Тэгэхээр нь би тэр утсыг аваад халаасандаа хийгээд аваад явсан. Би тухайн үед тэр ахын гар утас гэж мэдээгүй. Би нөгөө хэдийнхээ гар утас байх л гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-н 86-87/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч С.Хгийн өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр М-ын гэрт М, М-, Х бид нар хамтдаа тоглож байгаад М- Мг дуудаад М 18 цагийн үед М-ын гэрт ирээд бид нар хамтдаа хөзөр тоглож байгаад 20 цаг өнгөрч байх үед бид нар гараад дэлгүүр ороод бид нар ундаа авч уучихаад байж байх үед бид нар хамтдаа ярилцаад интернет тоглоомын газар тоглохоор болоод явцгаасан. Тэгээд бид нар бөөндөө Өргөө кино театрын ар талын интернет тоглоомын газар ороод 23 цаг хүртэл тоглож байгаад тэр газраасаа харихаар бөөндөө гарцгаасан. Тэгээд Гэмтлийн хойд талд нэг гудмаар ороод явж байхад А түрүүлээд ганцаараа явж байсан. Харин М-, М хоёр хамтдаа А-ы ар талд явж байсан. Би харин Мтай ар талд юм яриад явж байсан. Тэгсэн А ээжтэйгээ утсаар ярихаар нэг ахаас гар утас асуугаад байх шиг байсан. Тэгсэн тэр ах Ад нэг зүйл хэлээд байсан. Би хойд талд нь явж байсан учир юу ярьсан талаар ойлгоогүй. Тэгсэн тэр ахыг М түлхэх шиг болсон чинь тэр ах газар уначихсан. Тэгээд би араас нь гүйж очоод тэр ахтай зодолдоод байна гэж бодоод араас нь очоод нэг удаа хөл тус газар нь өшиглөсөн. Тэгээд байж байсан чинь М болиочээ гэж хэлээд явъя гээд бид нар яваад өгсөн. Харин тэндээс хөдлөөд явж байх үед М энэ та нарын гар утас нь мөнүү гээд бид нараас асуусан. Тэгсэн чинь А түрүүний ахаас гуйж ярьсан утас мөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар тухайн үед тоогоогүй М-ын гэрт нь очоод унтчихсан. Харин тэр гар утсыг нь М сүүлд гаргаж ирсэн. Би яг хэн авсан талаар бол мэдэхгүй байна. Би одоо ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 92-93/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Д-ийн өгсөн:

“...2019 оны 4-р сарын 06-07-ны шилжих шөнө 00 цагийн үед хорооллын эцсийн автобусны буудлаас өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 23-р байр орох гээд говь сауны зүүн талаар урагшаа алхаад 97-р цэцэрлэгийн харалдаа явж байхад үл таних 18-19 насны эрэгтэй ирээд ахаа ээжтэйгээ утсаар ярих гэсэн юм яриулаад өгчих гэхээр нь уг залуугийн хэлсэн дугаарын өөрийн гар утас нь дээрээ хийгээд спикер дээр нь тавихад уг дугаар нь холбогдох боломжгүй байсан тэгээд цаашаа гэрлүүгээ явж байхад араас нөгөө залуу ахаа яасан гэнээ гээд гар утсаараа дахиад яриулчих гээд миний гарнаас бариад авсан тэгээд би тавиулах гээд ноцолдож байхад миний араас толгойн тус газар цохисон. Би хойшоо хий гишгээд унасан. Тэгээд намайг газар унахад миний биелүү өшиглөсөн тухайн үед ухаан алдсан байсан нэг сэрсэн чинь гар утсаа өг цүнх, мөнгөө өг гээд байсан тэгээд 2 гараараа нүүрээ хамгаалсан. Нэг нь миний зүүн талын халааснаас АЗ маркийн гар утас авсан тэгээд дахиад хэвтэж байхад дээрээс цохиод түрүүвчээ өг гээд байсан тэгээд нэг залуу нь наад ахыг чинь зөндөө зодлоо одоо болно гээд байсан тэр хэд миний эд зүйлийг авчихаад цаашаа зугтахдаа ахаа уучлаарай бид нар хэрэгт холбогдоод хохирлоо төлөхийн тулд ийм зүйл хийж байна гэж хэлэхээр нь ажлын хувцас үлдээчих гэхэд миний цүнхэн дотор байсан ботинкийг аваад цүнх бусад зүйлийг нь үлдээсэн. Самсунг А3 маркийн гар утсаа 2016 онд 360.000 төгрөгөөр авч байсан. Хар өнгийн ботинкоо 2017 онд 60.000 төгрөгөөр авч байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн гар утсаа М гэх хүүхдээс нь хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-26/,

 

Өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 94-98/,

- төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 107, 108, 11, 112, 117/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 114, 120, 123/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 115, 118, 121, 122, 125/  зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Өсвөр насны шүүгдэгч Ө.А нь Г.М, Г.М, Б.М, С.Х нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Д-ийн самсунг а-3 загварын гар утас, ботинкийг хүч хэрэглэж, дээрэмдэж 219.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

өсвөр насны шүүгдэгч Ө.А-ы “...би тэр ахыг ахаа дахиад нэг яриулчих ээжтэйгээ ярих гэсэн юм гэж хэлсэн чинь тэр ах чи чинь ямар олон юм ярьдаг бацаан бэ? гээд надруу гараа далайсан. Тэгэхээр нь би айгаад жаахан дальжсан. Тэгсэн чинь М хүрч ирээд тэр ахыг түлхээд намайг холдуулсан. Тэгсэн чинь нөгөө ах Мг түлхсэн чинь газар уначихсан. Тэгээд байж байтал Х араас хүрч ирээд нэг удаа хөлрүү нь өшиглөх шиг болсон. Тэгсэн араас нь М, М- хоёр ирээд боль гээд салгаад холдуулаад явсан. Тэгсэн явж байх үед М нэг гар утас гаргаад ирсэн. Тэгэхээр нь би тэр гар утсыг хараад нөгөө ахын гар утас байсан. Тэгэхээр нь би нөгөө ахын гар утас байна гэж найз нартаа хэлсэн. Тэгсэн М газар унасан байхаар нь авсан гэж бид нарт хэлсэн. Би харин тэнд нэг ууттай ботинк байхаар нь аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Мын “...Говь сауны хажуу талд бид нар салаад алхаад явж байх үед А түрүүлээд ганцаараа алхаад явж байсан. Харин араас нь М-, М хоёр түрүүлээд алхаад явж байсан. Харин араас нь би Мтай алхаад явж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь урд талд тэд нар шамбааралдаад байхаар нь яваад очтол нэг ах газар уначихсан байхаар нь би очоод болиочээ гээд салгаад тэд нарыг холдуулаад аваад явсан. Харин би тэр үед хэн хэнийг хэдэн удаа цохисон талаар бол хараагүй. Намайг очих үед бужигналдаад байж байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Харин тэр гар утсыг нь М авчихсан энэ хэний гар утас юм гээд гаргаж ирж байсан. Тэгсэн А энэ нөгөө ахын гар утас байна гэж байсан. Харин тэр тортой гутлыг А барьчихсан явж байгаад нэг гудамжинд хаячихсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 72-75/,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Мын “...А түрүүлээд ганцаараа явж байгаад нэг ахын гар утсыг гуйгаад ярьж байсан. Тэгээд байж байсан чинь тэр ах А-ыг цохих гээд гараараа далайнгуут нь М араас нь очоод түлхээд газар унагасан. Тэгээд Х араас орж ирээд болиочээ гээд тэр ахын гуяруу нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд араас М, Х нар орж ирээд бужигнаад байсан. Тэгэхээр нь би тухайн үед боль боль гээд болиулаад цааш нөгөө хэдийгээ аваад зам гараад явсан. Тэгсэн харин М гар утас гаргаж ирээд энэ хэний гар утас вэ? гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би минийх биш гээд хэлсэн чинь А саяны ахын гар утастай адилхан гар утас байна гэж хэлсэн. Тэгээд М тэр гар утсыг аваад цааш явсан. Харин тэр ботинкийг бол сүүлд нь А барьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн “...А тэр ахыг цохих гээд далайгаад зогсож байсан. Тэгэхээр нь би явж очоод тэр ахыг А-ыг цохих гэж байна гэж бодоод түлхсэн чинь тэр ах уначихсан. Тэгээд Х хажуу талаас орж ирээд тэр ахыг хөл хэсэгрүү нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд М-, М хоёр араас хүрч ирээд А мөн тэр ахыг нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд М- ирээд боль гээд салгаж байсан. Би тэгэхээр нь за боль боль явцгаая гэж хэлээд цаашаа хартал нэг гар утас газар уначихсан байсан. Тэгэхээр нь би тэр утсыг аваад халаасандаа хийгээд аваад явсан. Би тухайн үед тэр ахын гар утас гэж мэдээгүй. Би нөгөө хэдийнхээ гар утас байх л гэж бодсон...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч С.Хгийн “...тэр ахыг М түлхэх шиг болсон чинь тэр ах газар уначихсан. Тэгээд би араас нь гүйж очоод тэр ахтай зодолдоод байна гэж бодоод араас нь очоод нэг удаа хөл тус газар нь өшиглөсөн. Тэгээд байж байсан чинь М болиочээ гэж хэлээд явъя гээд бид нар яваад өгсөн. Харин тэндээс хөдлөөд явж байх үед М энэ та нарын гар утас нь мөнүү гээд бид нараас асуусан. Тэгсэн чинь А түрүүний ахаас гуйж ярьсан утас мөн юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Д-ийн “...гэрлүүгээ явж байхад араас нөгөө залуу ахаа яасан гэнээ гээд гар утсаараа дахиад яриулчих гээд миний гарнаас бариад авсан тэгээд би тавиулах гээд ноцолдож байхад миний араас толгойн тус газар цохисон. Би хойшоо хий гишгээд унасан. Тэгээд намайг газар унахад миний биерүү өшиглөсөн тухайн үед ухаан алдсан байсан нэг сэрсэн чинь гар утсаа өг цүнх, мөнгөө өг гээд байсан тэгээд 2 гараараа нүүрээ хамгаалсан. Нэг нь миний зүүн талын халааснаас АЗ маркийн гар утас авсан тэгээд дахиад хэвтэж байхад дээрээс цохиод түрүүвчээ өг гээд байсан тэгээд нэг залуу нь наад ахыг чинь зөндөө зодлоо одоо болно гээд байсан тэр хэд миний эд зүйлийг авчихаад цаашаа зугтахдаа ахаа уучлаарай бид нар хэрэгт холбогдоод хохирлоо төлөхийн тулд ийм зүйл хийж байна гэж хэлэхээр нь ажлын хувцас үлдээчих гэхэд миний цүнхэн дотор байсан ботинкийг аваад цүнх бусад зүйлийг нь үлдээсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- Өсвөр насны шүүгдэгч Г.М нь Ө.А, Г.М, Б.М, С.Х нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Д-ийн самсунг а-3 загварын гар утас, ботинкийг хүч хэрэглэж, дээрэмдэж 219.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

өсвөр насны шүүгдэгч Ө.А-ы “...М хүрч ирээд тэр ахыг түлхээд намайг холдуулсан. Тэгсэн чинь нөгөө ах Мг түлхсэн чинь газар уначихсан. Тэгээд байж байтал Х араас хүрч ирээд нэг удаа хөлрүү нь өшиглөх шиг болсон. Тэгсэн араас нь М, М- хоёр ирээд боль гээд салгаад холдуулаад явсан. Тэгсэн явж байх үед М нэг гар утас гаргаад ирсэн. Тэгэхээр нь би тэр гар утсыг хараад нөгөө ахын гар утас байсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Мын “...Говь сауны хажуу талд бид нар салаад алхаад явж байх үед А түрүүлээд ганцаараа алхаад явж байсан. Харин араас нь М-, М хоёр түрүүлээд алхаад явж байсан. Харин араас нь би Мтай алхаад явж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь урд талд тэд нар шамбааралдаад байхаар нь яваад очтол нэг ах газар уначихсан байхаар нь би очоод болиочээ гээд салгаад тэд нарыг холдуулаад аваад явсан. Харин би тэр үед хэн хэнийг хэдэн удаа цохисон талаар бол хараагүй. Намайг очих үед бужигналдаад байж байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Харин тэр гар утсыг нь М авчихсан энэ хэний гар утас юм гээд гаргаж ирж байсан. Тэгсэн А энэ нөгөө ахын гар утас байна гэж байсан. Харин тэр тортой гутлыг А барьчихсан явж байгаад нэг гудамжинд хаячихсан юм...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Мын “...А түрүүлээд ганцаараа явж байгаад нэг ахын гар утсыг гуйгаад ярьж байсан. Тэгээд байж байсан чинь тэр ах А-ыг цохих гээд гараараа далайнгуут нь М араас нь очоод түлхээд газар унагасан. Тэгээд Х араас орж ирээд болиочээ гээд тэр ахын гуяруу нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд араас М, Х нар орж ирээд бужигнаад байсан. Тэгэхээр нь би тухайн үед боль боль гээд болиулаад цааш нөгөө хэдийгээ аваад зам гараад явсан. Тэгсэн харин М гар утас гаргаж ирээд энэ хэний гар утас вэ? гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би минийх биш гээд хэлсэн чинь А саяны ахын гар утастай адилхан гар утас байна гэж хэлсэн. ...тэр ботинкийг бол сүүлд нь А барьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн “...А тэр ахыг цохих гээд далайгаад зогсож байсан. Тэгэхээр нь би явж очоод тэр ахыг А-ыг цохих гэж байна гэж бодоод түлхсэн чинь тэр ах уначихсан. Тэгээд Х хажуу талаас орж ирээд тэр ахыг хөл хэсэгрүү нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд М-, М хоёр араас хүрч ирээд А мөн тэр ахыг нэг удаа өшиглөх шиг болсон. ...би тэр утсыг аваад халаасандаа хийгээд аваад явсан. Би тухайн үед тэр ахын гар утас гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч С.Хгийн “...тэр ахыг М түлхэх шиг болсон чинь тэр ах газар уначихсан. Тэгээд би араас нь гүйж очоод тэр ахтай зодолдоод байна гэж бодоод араас нь очоод нэг удаа хөл тус газар нь өшиглөсөн. Тэгээд байж байсан чинь М болиочээ гэж хэлээд явъя гээд бид нар яваад өгсөн. Харин тэндээс хөдлөөд явж байх үед М энэ та нарын гар утас нь мөнүү гээд бид нараас асуусан. Тэгсэн чинь А түрүүний ахаас гуйж ярьсан утас мөн юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Д-ийн “...гэрлүүгээ явж байхад араас нөгөө залуу ахаа яасан гэнээ гээд гар утсаараа дахиад яриулчих гээд миний гарнаас бариад авсан тэгээд би тавиулах гээд ноцолдож байхад миний араас толгойн тус газар цохисон. Би хойшоо хий гишгээд унасан. Тэгээд намайг газар унахад миний биелүү өшиглөсөн тухайн үед ухаан алдсан байсан нэг сэрсэн чинь гар утсаа өг цүнх, мөнгөө өг гээд байсан тэгээд 2 гараараа нүүрээ хамгаалсан. Нэг нь миний зүүн талын халааснаас АЗ маркийн гар утас авсан тэгээд дахиад хэвтэж байхад дээрээс цохиод түрүүвчээ өг гээд байсан тэгээд нэг залуу нь наад ахыг чинь зөндөө зодлоо одоо болно гээд байсан тэр хэд миний эд зүйлийг авчихаад цаашаа зугтахдаа ахаа уучлаарай бид нар хэрэгт холбогдоод хохирлоо төлөхийн тулд ийм зүйл хийж байна гэж хэлэхээр нь ажлын хувцас үлдээчих гэхэд миний цүнхэн дотор байсан ботинкийг аваад цүнх бусад зүйлийг нь үлдээсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- өсвөр насны шүүгдэгч Г.М нь Ө.А, Г.М, Б.М, С.Х нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Д-ийн самсунг а-3 загварын гар утас, ботинкийг хүч хэрэглэж, дээрэмдэж 219.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

өсвөр насны шүүгдэгч Ө.А-ы “...М хүрч ирээд тэр ахыг түлхээд намайг холдуулсан. Тэгсэн чинь нөгөө ах Мг түлхсэн чинь газар уначихсан. Тэгээд байж байтал Х араас хүрч ирээд нэг удаа хөлрүү нь өшиглөх шиг болсон. Тэгсэн араас нь М, М- хоёр ирээд боль гээд салгаад холдуулаад явсан. Тэгсэн явж байх үед М нэг гар утас гаргаад ирсэн. Тэгэхээр нь би тэр гар утсыг хараад нөгөө ахын гар утас байсан. ...би тэр ботинкийг авч явж байгаад тэр хавьдаа хаячихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Мын “...М-, М хоёр түрүүлээд алхаад явж байсан. Харин араас нь би Мтай алхаад явж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь урд талд тэд нар шамбааралдаад байхаар нь яваад очтол нэг ах газар уначихсан байхаар нь би очоод болиочээ гээд салгаад тэд нарыг холдуулаад аваад явсан. ...Харин тэр гар утсыг нь М авчихсан энэ хэний гар утас юм гээд гаргаж ирж байсан. ...тортой гутлыг А барьчихсан явж байгаад нэг гудманд хаячихсан юм...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Мын “...тэр ах А-ыг цохих гээд гараараа далайнгуут нь М араас нь очоод түлхээд газар унагасан. Тэгээд Х араас орж ирээд болиочээ гээд тэр ахын гуяруу нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд араас М, Х нар орж ирээд бужигнаад байсан. Тэгэхээр нь би тухайн үед боль боль гээд болиулаад цааш нөгөө хэдийгээ аваад зам гараад явсан. Тэгсэн харин М гар утас гаргаж ирээд энэ хэний гар утас вэ? гээд асуугаад байсан. ...тэр ботинкийг сүүлд нь А барьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн “...А тэр ахыг цохих гээд далайгаад зогсож байсан. Тэгэхээр нь би явж очоод тэр ахыг А-ыг цохих гэж байна гэж бодоод түлхсэн чинь тэр ах уначихсан. Тэгээд Х хажуу талаас орж ирээд тэр ахыг хөл хэсэгрүү нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд М-, М хоёр араас хүрч ирээд А мөн тэр ахыг нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд М- ирээд боль гээд салгаж байсан. Би тэгэхээр нь за боль боль явцгаая гэж хэлээд цаашаа хартал нэг гар утас газар уначихсан байсан. Тэгэхээр нь би тэр утсыг аваад халаасандаа хийгээд аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч С.Хгийн “...Гэмтлийн хойд талд нэг гудмаар ороод явж байхад А түрүүлээд ганцаараа явж байсан. Харин М-, М хоёр хамтдаа А-ы ар талд явж байсан. Би харин Мтай ар талд юм яриад явж байсан. Тэгсэн А ээжтэйгээ утсаар ярихаар нэг ахаас гар утас асуугаад байх шиг байсан. Тэгсэн тэр ах Ад нэг зүйл хэлээд байсан. Би хойд талд нь явж байсан учир юу ярьсан талаар ойлгоогүй. Тэгсэн тэр ахыг М түлхэх шиг болсон чинь тэр ах газар уначихсан. Тэгээд би араас нь гүйж очоод тэр ахтай зодолдоод байна гэж бодоод араас нь очоод нэг удаа хөл тус газар нь өшиглөсөн. Тэгээд байж байсан чинь М болиочээ гэж хэлээд явъя гээд бид нар яваад өгсөн. Харин тэндээс хөдлөөд явж байх үед М энэ та нарын гар утас нь мөнүү гээд бид нараас асуусан. Тэгсэн чинь А түрүүний ахаас гуйж ярьсан утас мөн юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Д-ийн “...гэрлүүгээ явж байхад араас нөгөө залуу ахаа яасан гэнээ гээд гар утсаараа дахиад яриулчих гээд миний гарнаас бариад авсан тэгээд би тавиулах гээд ноцолдож байхад миний араас толгойн тус газар цохисон. Би хойшоо хий гишгээд унасан. Тэгээд намайг газар унахад миний биелүү өшиглөсөн тухайн үед ухаан алдсан байсан нэг сэрсэн чинь гар утсаа өг цүнх, мөнгөө өг гээд байсан тэгээд 2 гараараа нүүрээ хамгаалсан. Нэг нь миний зүүн талын халааснаас АЗ маркийн гар утас авсан тэгээд дахиад хэвтэж байхад дээрээс цохиод түрүүвчээ өг гээд байсан тэгээд нэг залуу нь наад ахыг чинь зөндөө зодлоо одоо болно гээд байсан тэр хэд миний эд зүйлийг авчихаад цаашаа зугтахдаа ахаа уучлаарай бид нар хэрэгт холбогдоод хохирлоо төлөхийн тулд ийм зүйл хийж байна гэж хэлэхээр нь ажлын хувцас үлдээчих гэхэд миний цүнхэн дотор байсан ботинкийг аваад цүнх бусад зүйлийг нь үлдээсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- өсвөр насны шүүгдэгч Б.М нь Г.М, Ө.А, Г.М, С.Х нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Д-ийн самсунг а-3 загварын гар утас, ботинкийг хүч хэрэглэж, дээрэмдэж 219.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

өсвөр насны шүүгдэгч Ө.А-ы “...М хүрч ирээд тэр ахыг түлхээд намайг холдуулсан. Тэгсэн чинь нөгөө ах Мг түлхсэн чинь газар уначихсан. Тэгээд байж байтал Х араас хүрч ирээд нэг удаа хөлрүү нь өшиглөх шиг болсон. Тэгсэн араас нь М, М- хоёр ирээд боль гээд салгаад холдуулаад явсан. Тэгсэн явж байх үед М нэг гар утас гаргаад ирсэн...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Мын “...М-, М хоёр түрүүлээд алхаад явж байсан. Харин араас нь би Мтай алхаад явж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь урд талд тэд нар шамбааралдаад байхаар нь яваад очтол нэг ах газар уначихсан байхаар нь би очоод болиочээ гээд салгаад тэд нарыг холдуулаад аваад явсан. ...Харин тэр гар утсыг нь М авчихсан энэ хэний гар утас юм гээд гаргаж ирж байсан. ...тортой гутлыг А барьчихсан явж байгаад нэг гудманд хаячихсан юм...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Мын “...тэр ах А-ыг цохих гээд гараараа далайнгуут нь М араас нь очоод түлхээд газар унагасан. Тэгээд Х араас орж ирээд болиочээ гээд тэр ахын гуяруу нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд араас М, Х нар орж ирээд бужигнаад байсан. Тэгэхээр нь би тухайн үед боль боль гээд болиулаад цааш нөгөө хэдийгээ аваад зам гараад явсан. Тэгсэн харин М гар утас гаргаж ирээд энэ хэний гар утас вэ? гээд асуугаад байсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн “...А тэр ахыг цохих гээд далайгаад зогсож байсан. Тэгэхээр нь би явж очоод тэр ахыг А-ыг цохих гэж байна гэж бодоод түлхсэн чинь тэр ах уначихсан. Тэгээд Х хажуу талаас орж ирээд тэр ахыг хөл хэсэгрүү нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд М-, М хоёр араас хүрч ирээд А мөн тэр ахыг нэг удаа өшиглөх шиг болсон. Би тэгэхээр нь за боль боль явцгаая гэж хэлээд цаашаа хартал нэг гар утас газар уначихсан байсан. Тэгэхээр нь би тэр утсыг аваад халаасандаа хийгээд аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч С.Хгийн “...Гэмтлийн хойд талд нэг гудамжаар ороод явж байхад А түрүүлээд ганцаараа явж байсан. Харин М-, М хоёр хамтдаа А-ы ар талд явж байсан. Би харин Мтай ар талд юм яриад явж байсан. Тэгсэн А ээжтэйгээ утсаар ярихаар нэг ахаас гар утас асуугаад байх шиг байсан. Тэгсэн тэр ах Ад нэг зүйл хэлээд байсан. Би хойд талд нь явж байсан учир юу ярьсан талаар ойлгоогүй. Тэгсэн тэр ахыг М түлхэх шиг болсон чинь тэр ах газар уначихсан. Тэгээд би араас нь гүйж очоод тэр ахтай зодолдоод байна гэж бодоод араас нь очоод нэг удаа хөл тус газар нь өшиглөсөн. Тэгээд байж байсан чинь М болиочээ гэж хэлээд явъя гээд бид нар яваад өгсөн. Харин тэндээс хөдлөөд явж байх үед М энэ та нарын гар утас нь мөнүү гээд бид нараас асуусан. Тэгсэн чинь А түрүүний ахаас гуйж ярьсан утас мөн юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- Өсвөр насны шүүгдэгч С.Х нь Ө.А, Г.М, Г.М, Б.М нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Д-ийн самсунг а-3 загварын гар утас, ботинкийг хүч хэрэглэж, дээрэмдэж 219.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

өсвөр насны шүүгдэгч Ө.А-ы “...М хүрч ирээд тэр ахыг түлхээд намайг холдуулсан. Тэгсэн чинь нөгөө ах Мг түлхсэн чинь газар уначихсан. Тэгээд байж байтал Х араас хүрч ирээд нэг удаа хөлрүү нь өшиглөх шиг болсон. Тэгсэн араас нь М, М- хоёр ирээд боль гээд салгаад холдуулаад явсан. Тэгсэн явж байх үед М нэг гар утас гаргаад ирсэн. Тэгэхээр нь би тэр гар утсыг хараад нөгөө ахын гар утас байсан. Би харин тэнд нэг ууттай ботинк байхаар нь аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Мын “...Говь сауны хажуу талд бид нар салаад алхаад явж байх үед А түрүүлээд ганцаараа алхаад явж байсан. Харин араас нь М-, М хоёр түрүүлээд алхаад явж байсан. Харин араас нь би Мтай алхаад явж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь урд талд тэд нар шамбааралдаад байхаар нь яваад очтол нэг ах газар уначихсан байхаар нь би очоод болиочээ гээд салгаад тэд нарыг холдуулаад аваад явсан. Харин би тэр үед хэн хэнийг хэдэн удаа цохисон талаар бол хараагүй. Намайг очих үед бужигналдаад байж байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Харин тэр гар утсыг нь М авчихсан энэ хэний гар утас юм гээд гаргаж ирж байсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Мын “...А түрүүлээд ганцаараа явж байгаад нэг ахын гар утсыг гуйгаад ярьж байсан. Тэгээд байж байсан чинь тэр ах А-ыг цохих гээд гараараа далайнгуут нь М араас нь очоод түлхээд газар унагасан. Тэгээд Х араас орж ирээд болиочээ гээд тэр ахын гуяруу нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд араас М, Х нар орж ирээд бужигнаад байсан. Тэгэхээр нь би тухайн үед боль боль гээд болиулаад цааш нөгөө хэдийгээ аваад зам гараад явсан. Тэгсэн харин М гар утас гаргаж ирээд энэ хэний гар утас вэ? гээд асуугаад байсан. ...тэр ботинкийг бол сүүлд нь А барьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч Б.Мгийн “...А, Х, М, М- бид нар тоглож байгаад 23 цаг өнгөрч байхад тэр интернет тоглоомын газраас гараад доошоогоо гэрлүүгээ харих гээд алхаад явж байсан. Тэгээд тэндээс гараад Өргөөгөөс доош уруудаад гэмтлийн голын замаар явж байхад эхлээд А ганцаараа урд гарч алхаад араас нь М- бид хоёр алхаад явж байсан. Харин М- бид хоёрын ард Х, М нар алхаад явж байсан. Харин урд талд явж байсан А нэг согтуу ахын утсаар яриад байх шиг байсан. Харин М- бид хоёр цаад талд нь хоорондоо юм яриад зогсож байсан. Харин би М-той зогсож байх үед цаад талд нь Х, М хоёр зогсож байсан. Тэгсэн би нэг харсан чинь А тэр ахыг цохих гээд далайгаад зогсож байсан. Тэгэхээр нь би явж очоод тэр ахыг А-ыг цохих гэж байна гэж бодоод түлхсэн чинь тэр ах уначихсан. Тэгээд Х хажуу талаас орж ирээд тэр ахыг хөл хэсэгрүү нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд М-, М хоёр араас хүрч ирээд А мөн тэр ахыг нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд М- ирээд боль гээд салгаж байсан. Тэгэхээр нь би тэр утсыг халаасандаа хийгээд аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

өсвөр насны шүүгдэгч С.Хгийн “...тэр ах Ад нэг зүйл хэлээд байсан. Би хойд талд нь явж байсан учир юу ярьсан талаар ойлгоогүй. Тэгсэн тэр ахыг М түлхэх шиг болсон чинь тэр ах газар уначихсан. Тэгээд би араас нь гүйж очоод тэр ахтай зодолдоод байна гэж бодоод араас нь очоод нэг удаа хөл тус газар нь өшиглөсөн. Тэгээд байж байсан чинь М болиочээ гэж хэлээд явъя гээд бид нар яваад өгсөн. Харин тэндээс хөдлөөд явж байх үед М энэ та нарын гар утас нь мөнүү гээд бид нараас асуусан. Тэгсэн чинь А түрүүний ахаас гуйж ярьсан утас мөн юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Д-ийн “...гэрлүүгээ явж байхад араас нөгөө залуу ахаа яасан гэнээ гээд гар утсаараа дахиад яриулчих гээд миний гарнаас бариад авсан тэгээд би тавиулах гээд ноцолдож байхад миний араас толгойн тус газар цохисон. Би хойшоо хий гишгээд унасан. Тэгээд намайг газар унахад миний биелүү өшиглөсөн тухайн үед ухаан алдсан байсан нэг сэрсэн чинь гар утсаа өг цүнх, мөнгөө өг гээд байсан тэгээд 2 гараараа нүүрээ хамгаалсан. Нэг нь миний зүүн талын халааснаас АЗ маркийн гар утас авсан тэгээд дахиад хэвтэж байхад дээрээс цохиод түрүүвчээ өг гээд байсан тэгээд нэг залуу нь наад ахыг чинь зөндөө зодлоо одоо болно гээд байсан тэр хэд миний эд зүйлийг авчихаад цаашаа зугтахдаа ахаа уучлаарай бид нар хэрэгт холбогдоод хохирлоо төлөхийн тулд ийм зүйл хийж байна гэж хэлэхээр нь ажлын хувцас үлдээчих гэхэд миний цүнхэн дотор байсан ботинкийг аваад цүнх бусад зүйлийг нь үлдээсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ө.А, Г.М, Г.М, Б.М, С.Х нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Ө.А, Г.М, Г.М, Б.М, С.Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэргийн 49-50 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээгээр гэмт хэргийн улмаас хохирогчид 219.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 22-26/ хохирогч өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч өсвөр насны шүүгдэгч Ө.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч С.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай саналыг гаргасан ба шүүгдэгч нарын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал буюу өөрсдийн үйлдлийг бүрэн ухамсарлах насанд хүрээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ө.А, Г.М, Г.М, Б.М, С.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ө.А, Г.М, Г.М, Б.М, С.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, сургуулиа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

     1. Өсвөр насны шүүгдэгч Ө.А, Г.М, Цорс овогт Гандэлгэрийн М-, Б.М, С.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ө.А, Г.М, Г.М, Б.М, С.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлсүгэй.  

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ө.А, Г.М, Г.М, Б.М, С.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, сургуулиа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэсүгэй.  

 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.А, Г.М, Г.М, Б.М, С.Х нар нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.А, Г.М, Г.М, Б.М, С.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ