Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 5

 

 

 


                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Гын Дид холбогдох эрүүгийн 1819003360176 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1974 оны ….-р сарын ...-ний өдөр Говь-Алтай аймгийн ........ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ........... ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн ....... сум, ... дугаар баг, ... дүгээр байр, 0 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Гын Д /........... /

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 11-р сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг Ханги Мандал боомт дахь .................... ХХК-ийн ажилчдын байранд хохирогч Р.Мгийн толгой, бие хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, баруун тавхайн дээд хэсэгт ир үзүүртэй зүйлээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
     Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “… …” гэв.

     Шүүгдэгч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би босч ирээд Мг баруун гараараа зүүн шанаа руу нь нэг удаа алгадахад М “Энэ намайг зодоод байна шүү дээ” гээд орилоход Б, Х, Э нарын хамт босч ирээд намайг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн -р хуудас/

     Хохирогч Р.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний төрсөн өдөр болж С надад 0.75 л Болор архи авч ирж өгсөн. Тэгээд тэрийг нь цуг нэг өрөөнд байдаг Б, Д, Э, Х, С бид нар хувааж уусан юм. Тэгээд С яваад өгсөн. Тэрийг ууж дуусгачихаад Д 1 компот, 0.75 л Соёрхол архи гаргаж ирээд тэрийг нь бид нар ууцгаасан. 23 цаг өнгөрөөгөөд архиа ууж дуусгаад бүгдээрээ унтацгаахаар болсон. Б, Х нар нөгөө талын давхар орны доод орон дээр, Э дээд орон дээр, би эсрэг талын доод орон дээр унтах гэж байхад Д миний хажуугаар орж хэвтээд “Жоохон охидууд шиг архи уухгүй алцганаад” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би орон дээрээсээ тийрээд унагаачихсан юм. Тэгтэл Д орноос унаад босч ирээд миний нүүр рүү баруун гараараа 1 удаа цохиод ар дагзнаас цохиод газар унагаад намайг дээшээ харахад баруун талын мөрнөөс тохой хүртэл цээж, баруун хөхний орчим бакал өмссөн хөлөөрөө дэвссэн. Тэгтэл Б, Х, Э нар миний орилох дуунаар босч ирээд Дийг надаас салгаж өрөөнөөс гаргасан. Тэгээд Д буцаж орж ирэхдээ хутга барьж орж ирээд “чамайг ална” гээд миний баруун хөлийн дээд талыг хутгаар зүссэн. Б, Э, Х нар дахиж хориод Б хутгыг нь булааж аваад гадагшаа шидчихсэн. Тэгээд Дийг өрөөнөөс хөөж гаргатал буцаж орж ирэхдээ заазуур бариад орж ирснийг мөн л Б булааж аваад гадагшаа шидчихсэн. Тэгээд Дийг өрөөнөөс авч гараад Д дахин орж ирээгүй, машиндаа унтсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/
 
     Гэрч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...унтацгааж байтал Д, М нар шөнө зодолдоод эхэлсэн. Юунаас болж муудсаныг мэдэхгүй. Намайг сэрээд харахад Д ах М эгчийг газар унагаачихсан гэдэс, цээж рүү нь өшиглөж байхаар нь бид нар босч салгасан. Тэгээд салгасан чинь Д ах гарч яваад буцаж орж ирэхдээ хутга барьж орж ирээд Мгийн баруун хөлийн тавхайн дээд хэсгийг хутгаар зүссэн. Тэгэнгүүт нь бид нар дахин салгаад Дийг байрнаас гаргатал заазуур барьж буцаж орж ирээд М эгчийг янхан, гичий гэх зэргээр хараагаад...Д ах машиндаа унтана гээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

      Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...унтацгааж байтал Д, М нар шөнө юунаас болсныг мэдэхгүй муудалцаад Д, Мг газар унагаачихсан гэдэс цээж рүү нь өшиглөж байхаар нь би тэнд цуг унтаж байсан Э, Х нарын хамт босч салгасан. Тэгээд салгаад Дийг гаргасан чинь Д гарч яваад буцаж орж ирэхдээ хутга барьж орж ирээд Мгийн баруун хөлийн тавхайн дээд хэсгийг нь хутгаар зүссэн. Э, Х бид 3, Дийг байрнаас чирч гаргатал заазуур барьж буцаж орж ирээд Мг янхан, гичий, банзал, ална та нарыг гэх зэргээр хараагаад байхаар нь Э, Х бид нар Дийг гаргахад Д машиндаа унтана гээд яваад тэр шөнөдөө эргэж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

      Шинжээчийн 2018 оны 11-р сарын 27-ны өдрийн 02/0427 дугаартай: “...2018 оны 11-р сарын 03-ны өдрийн Хатанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн бага эмчийн үзлэгийг үзэхэд Р.Мгийн биед баруун бугалга, суга, баруун зовхины цус хуралт, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун тавхайн дээд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11-р сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3-р баг Ханги Мандал боомт дахь .... ХХК-ийн ажилчдын байранд хохирогч Р.Мгийн толгой, бие хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, баруун тавхайн дээд хэсэгт ир үзүүртэй зүйлээр зүсэж эрх чөлөөнд нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Д:”...би хутга, заазуур бариагүй, М нь зуухны хажуугийн төмөрт хөлөө зүссэн байх...” гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Р.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д орноос унаад босч ирээд миний нүүр рүү баруун гараараа 1 удаа цохиод ар дагзнаас цохиод газар унагаад намайг дээшээ харахад баруун талын мөрнөөс тохой хүртэл цээж, баруун хөхний орчим бакал өмссөн хөлөөрөө дэвссэн... Д буцаж орж ирэхдээ хутга барьж орж ирээд “чамайг ална” гээд миний баруун хөлийн дээд талыг хутгаар зүссэн. Б, Э, Х нар дахиж хориод Б хутгыг нь булааж аваад гадагшаа шидчихсэн... буцаж орж ирэхдээ заазуур бариад орж ирснийг мөн л Б булааж аваад гадагшаа шидчихсэн...” гэсэн мэдүүлэг,     Гэрч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг сэрээд харахад Д ах М эгчийг газар унагаачихсан гэдэс, цээж рүү нь өшиглөж байхаар нь бид нар босч салгасан. Тэгээд салгасан чинь Д ах гарч яваад буцаж орж ирэхдээ хутга барьж орж ирээд Мгийн баруун хөлийн тавхайн дээд хэсгийг хутгаар зүссэн. Тэгэнгүүт нь бид нар дахин салгаад Дийг байрнаас гаргатал заазуур барьж буцаж орж ирээд М эгчийг янхан, гичий гэх зэргээр хараагаад...” гэсэн мэдүүлэг,  гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д, Мг газар унагаачихсан гэдэс цээж рүү нь өшиглөж байхаар нь би тэнд цуг унтаж байсан Э, Х нарын хамт босч салгасан. Тэгээд салгаад Дийг гаргасан чинь Д гарч яваад буцаж орж ирэхдээ хутга барьж орж ирээд Мгийн баруун хөлийн тавхайн дээд хэсгийг нь хутгаар зүссэн. Э, Х бид 3, Дийг байрнаас чирч гаргатал заазуур барьж буцаж орж ирээд Мг янхан, гичий, банзал, ална та нарыг гэх зэргээр хараагаад байхаар нь Э, Х бид нар Дийг гаргахад...” гэсэн мэдүүлэг,      Шинжээчийн 2018 оны 11-р сарын 27-ны өдрийн 02/0427 дугаартай: “...2018 оны 11-р сарын 03-ны өдрийн Хатанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн бага эмчийн үзлэгийг үзэхэд Р.Мгийн биед баруун бугалга, суга, баруун зовхины цус хуралт, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун тавхайн дээд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/ зэрэг нотлох баримтаар няцаагдаж байна.

           Иймд шүүгдэгч Х овогт Гын Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, гэмт хэргийн шинж болон шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Р.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Г.Дийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

  Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

      Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Гын Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 
                                     ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА