Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2016/00008

 

 

 

 

 

 

 

  2016 оны 06 сарын 09 өдөр

      Дугаар 183/ШШ2016/00008

                                     Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 12 дугаар гудамжны 396 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, Б овогт Н-ын Б /РД:Ч/-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид 2-123 тоотод оршин суух, 19 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, Б овогт М-ын М РД: /-д холбогдох

          Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад З.Энхбилгүүн нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд М.М-тай танилцаж улмаар 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж 679 тоот гэрчилгээ авсан. Бидний хамт амьдрах хугацаанд 1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүү С, 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин С нар мэндэлсэн. Бид цаашид хамтран амьдрах хүсэлгүй болсны улмаас 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү С, охин С нар маань миний асрамжид хамт амьдарч байгаа тул 2 хүүхдийг өөрийн асрамжинд хэвээр үлдээж, гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна. Гэхдээ 2 хүүхэд маань тавтай амьдарч байвал эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзахгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.  

 

Хариуцагч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Б-тай 1997 онд танилцаад үерхэж байгаад гэр бүлийн харьцаатай болж бидний дундаас хүү Б.С, охин Б.С нар төрсөн. Бидний амьдрал эхний үед хэвийн байсан боловч намайг 2010 оноос 2014 он хүртэл БНХАУ-ын Өвөрмонголын Тариалангийн их сургуульд хүнсний эрүүл ахуйч чиглэлээр тэтгэлэгээр суралцах болсон үеэс манай нөхөр гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй дотно харилцаатай болж, дундаасаа 2 хүүхэдтэй болж гэр бүл салах шалтгааныг үүсгэсэн. Түүнийг 2014 онд хүүхэдтэй болсныг мэдсэн цагаас хойш бид одоог хүртэл тусдаа амьдарч байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө. Харин 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 12-396 тоотод байрлах хашааны газар, байшингаас 2 хүүхэд болон өөрт оногдох хувийг гаргуулна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч М.М “гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрнө. Харин 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, насанд хүрээгүй охин Б.С-т хүүхдийн тэтгэлэг гаргуулна, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 12-396 тоотод байрлах хашааны газар, байшингаас 2 хүүхэд болон өөрт оногдох хувийг гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Н.Б, М.М нар 1997 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.С, 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин Б.С төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн 679  тоот гэрчилгээ болон хүүхдийн төрсний Г-1743 тоот гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарч, нэхэмжлэгч нь өөр амьдрал зохиосон байхаас гадна Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орсон эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ.

 

Иймд Н.Б, М.М нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүү Б.С 18 насанд хүрсэн тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд охин Б.С 13 настай, одоо эцгийн асрамжинд амьдарч байх боловч нэхэмжлэгч Н.Б “хүүхэд л ая тавтай байвал эхийнх нь асрамжинд үлдээхэд татгалзахгүй” гэж тайлбарлаж байх тул гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.С-ийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Б.С 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Б-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

                                                                                     

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Н.Б нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 12-396 тоотод байрлах хашааны газар, байшинг М.М болон 2 хүүхдийн өмчлөлд үлдээхээр зөвшөөрч, талууд тохиролцсон тул эд хөрөнгийн хувьд маргаангүй гэж дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс 31.248 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Н-ын Б, хариуцагч Б овогт М-ын М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин Б.С-ийг эх М.М-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Б.С-ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Б-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.   

 

4. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Н.Б-т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.М-д  тус тус даалгасугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс 31.248 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНГӨНТУУЛ