Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/01984

 

 

 

 

 

    2025         11             14                                        210/МА2025/01984

                                                 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/06537 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзан 42,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 04 сард өөрийн хамт ажилладаг *******гаар дамжуулж, *******тэй танилцсан. Мөн ******* нь “... манай найз ******* бид 2 “Шинэ яармаг цогцолбор” хороололд 4 өрөө орон сууц 1 м.кв-ыг 980,000 төгрөгөөр яаралтай хямд зарна” гэж хэлээд, тус орон сууцыг надад үзүүлж, гэрчилгээ нь удахгүй гарна. Захиалгын гэрээг нь шилжүүлж өгнө” гэж хэлсэн. *******гийн зүгээс “... хямдхан байр олдохгүй юм чинь гээд тус байрнуудын урьдчилгааг 3, 4 удаа тасалж орон сууцны үнэд 42,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 23-ны өдөр өөрийн ХААН банк дахь ******* тоот данснаас *******гийн эзэмшлийн тоот дансанд шилжүүлж өгсөн.

Гэвч удалгүй ******* надад үзүүлж байсан орон сууц нь “өөрийнх мөн найз *******гийнх нь орон сууц биш, надаас авсан мөнгөө удахгүй буцаагаад өгнө.” гэж хэлсэн боловч буцаан өгөөгүй. Мөн *******д шилжүүлсэн 42,000,000 төгрөгийг буцаан гаргуулах гэсэн боловч холбоо барихгүй байсан учраас шүүхэд хандаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие өөрийн эзэмшлийн ХААН банкны данснаас *******гийн данс руу 2024 оны 05 сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөг, мөн оны 05 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 05 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 05 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөг шилжүүлсэн.

Иймд *******гээс 42,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:

2.1. 2023 оны 04 сард Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Буянт ухаа 2 хороололд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлөөр хөгжлийн бэрхшээлтэй болон бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц зарж байна авах уу гэж урьд нь хамт ажиллаж байсан *******, нар санал болгосон. 2023 оны 04 сарын 26-ны өдөр д бусдаас мөнгө зээлж 25,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа болгон ХААН банкны данс руу шилжүүлсэн. 4 сарын сүүлээр энэ төслийг явуулж байгаа Хууль зүйн яаманд ажилладаг хуулийн хэлтсийн мэргэжилтэн гэх хүнийг танилцуулсан. Мөн Азийн хөгжлийн банкны төсөл хариуцсан захирал *******тэй нь уулзаж байгаагүй, утсаар ярьдаг байсан. *******, нар нь хамаарал бүхий хүмүүс бөгөөд миний данс руу мөнгө шилжүүлж, би цааш нь дамжуулан шилжүүлдэг байсан. Мөн *******, нар нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, намайг болон миний хамааралтай болон хамааралгүй олон хүнийг залилан мэхэлсэн.

2.2. 2024 оны 04 сард ******* гэх хүнийг анх байр үзэхээр ирэхэд нь харсан бөгөөд *******, нарын танилууд гэж хэлсэн. Дараа нь миний данс руу мөнгө хийсэн учраас тухайн мөнгийг нь *******, нарын хэлсэн дансууд руу хувааж хийсэн. Тухайн үед надад байрны түлхүүр өгч байсан учраас манай хүмүүс очихоор намайг үзүүлчих гэж хэлдэг байсан. Тэр үед *******, ******* гэх 2 хүн ирж байр үзсэн. Тэр үед 736 дугаар байрыг үзүүлсэн бөгөөд 2024 оны 05 сард над руу мөнгө орж ирсэн. *******, ******* нарын байр авах мөнгөө бэлдчихлээ гэж миний данс руу шилжүүлсэн, уг мөнгийг *******, нарын хэлсэн данс руу шилжүүлсэн.

Миний данс руу орж ирсэн мөнгийг дугаарыг бичиж, тухайн хүний данс руу шилжүүлдэг байсан.

Бид нар ын гэдэг данс руу хийж байсан бөгөөд зөвхөн 42,000,000 төгрөгийн асуудал бол миний дансаар орж гарсан асуудал биш. Миний дансанд гэхэд 10,000,000,000 төгрөг орчихсон байж байдаг бөгөөд нийт хохирлын хэмжээ 33,000,000,000 төгрөг гэж яригдаж байна. Уг асуудал Эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байгаа болохоор би төлөх үндэслэл байхгүй. Би өөрийнхөө дансаар авсан боловч бөөнөөрөө залилуулчихсан байгаа учраас төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******гээс 42,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 367,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна.

4.1. *******, нартай ******* нь тохиролцож, 2025 оны 05 сарын 23-ны өдрөөс 05 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 42,000,000 төгрөгийг юунд шилжүүлсэн болохыг аас асуухад, 4 сард үзсэн байрныхаа мөнгийг өгч байна, чиний дансаар хийлгэлээ гэж хэлсэн. Тухайн мөнгийг *******, нарын заавраар өөрсдийнх нь өгсөн данс руу шилжүүлсэн. Бусдаас орж ирсэн мөнгийг , ******* нарын хэлсэн дансууд руу хийснээрээ бусдын мөнгийг төлөх болж байна. Миний дансанд орж ирсэн 42,000,000 төгрөгөөс өөрт ашигласан зүйл байхгүй болох нь дансны хуулгаар нотлогдоно. Би *******г танихгүй байр зарна гэж хэлээгүй, 2024 оны 04 сард байр үзэхээр ирэхэд нь анх харсан бөгөөд *******, нарын танилууд гэж хэлсэн.

4.2. 2024 оны 04 сард гэх хүн рүү байрны урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Энэ талаар Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гэрчээр дуудахад нь мэдсэн. 2024 оны 11 сараас хойш одоог болтол , ******* нартай холбоотой эрүүгийн хэргийн 30 гаруй гомдолд ын нас барсан хэрэгт мэдүүлэг, тайлбар өгч байна. Мөн энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газарт нэгтгэн шалгаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга:

5.1. , *******, ******* нарын хооронд үүссэн асуудалд ******* хамааралгүй гэх байдлаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл хариуцагч тал татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай биечлэн уулзаж, маргаан бүхий орон сууцыг очиж үзэн төлбөрийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн үйл баримт хариуцагчийн дансны хуулгаар тогтоогддог. ******* нь урьдчилгаа мөнгийг цааш дамжуулан *******гийн данс руу шилжүүлсэн нь уг маргаанд хамааралгүй. Үүнтэй холбогдуулан шаардлага гаргах эрх нь *******д нээлттэй байгаа гэж үзэж байна.

5.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг маргаантай холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаж, эрүүгийн журмаар шалгуулж байгаатай холбоотой үйл баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, уг маргаантай хамааралтай нөхцөл байдал байхгүй. Бусад этгээд буюу *******, , ******* болон өөр хүмүүсийн хооронд үүссэн асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 42,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... хамт ажилладаг *******гаар дамжуулан *******тэй танилцсан. 2024 оны 04 сард *******тэй холбогдоход манай найз ******* бид хоёр “Шинэ яармаг” цогцолбор хороололд 4 өрөө орон сууц зарна, 1 м.кв 980,000 төгрөг, гэрчилгээ удахгүй гарна гэж хэлээд орон сууцыг үзүүлсэн ... ингээд байрны урьдчилгаанд 42,000,000 төгрөгийг 3,4 удаагийн шилжүүлгээр *******гийн данс руу шилжүүлсэн, ... орон сууц эрхийн зөрчилтэй шилжих боломжгүй гэсэн хариу өгсөн ... мөнгөө буцааж авах гэхээр хариуцагч холбогдохгүй байсан учир шүүхэд хандсан ...” гэж тайлбарласан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... миний бие *******той уулзаж байгаагүй, ... Тухайн үед гэдэг хүн байрны түлхүүр өгсөн байсан бөгөөд хүмүүст байр үзүүлчих гэхээр нь үзүүлж байсан. Тэгээд миний дансаар  42,000,000 төгрөг орж ирснийг , ******* нарын хэлсэн данс руу шилжүүлсэн ... миний дансыг ашиглаж байсан. ... би өөрөө залилуулсан, Одоо шүүх цагдаагаар эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа, 33,000,000,000 төгрөгийн асуудал яригдаж байгаа ...” гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

            3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. ******* нь 2024 оны 05 сард *******д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Шинэ яармаг цогцолбор хотхоны 8736 дугаар байрны 9 давхрын тоотод байршилтай 114 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг үзүүлсэн.

3.2. ******* нь өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот данснаас *******гийн эзэмшлийн тоот данс руу 2024 оны 05 сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөгийг “736-r 7 dawxar Amartuvshind Zolboo-s”, 2024 оны 05 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөгийг “736-r 9 dawxar Amartuvshind”, 2024 оны 05 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг “736-r 9 dawxar Amartuvshind Zolboo”, 2024 оны 05 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг “736-r 9 dawxar Amartuvshind zolboo” гэх гүйлгээний утгатайгаар нийт 42,000,000 төгрөг шилжүүлсэн. /хх5/

3.3. Иргэн өргөдлөөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 11 сарын 24-ний өдрийн тогтоолоор 241004776 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, уг ажиллагаанд *******г сэжигтнээр татаж, мэдүүлэг авсан байна. /хх50-76/

 

4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулахдаа хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүх талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэн, дараах үндэслэлээр залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцон аливаа эд хөрөнгө худалдах, худалдан авахаар гэрээ байгуулснаар зөвхөн үүргийн харилцаа үүсэх тул худалдагч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэх нь ач холбогдолгүй. Харин үүргийн хэлцэлд суурилсан өмчлөх эрх шилжихэд Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчилнэ.

4.2. Хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас “... ******* гэж найз нь Шинэ яармаг цогцолбор хороололд хямдхан байрнууд байгаа тэрнээс авах уу гэхээр нь ... 736 дугаар байрны 9 давхрын тоотыг очиж үзээд, ямар данс руу шилжүүлэх вэ гээд таны данс руу шилжүүлсэн. Цаана нь ямар хүн байсныг мэдээгүй гэж тайлбарлаж байсан. ... гэдэг хүн *******д зуучлуулаад, *******гийн зуучлалаар тантай очиж уулзаад байрыг үзээд мөнгө шилжүүлсэн. Сүүлд 11 дүгээр сард байрны гэрчилгээ гарахгүй юм байна гэдгийг мэдсэн ... анх байрыг үзэхэд та байсан буюу та үзүүлсэн. ... *******, ******* хоёр хамт очиж үзсэн ... ******* энэ данс руу хийгээрэй гээд хийсэн, дансны дугаарыг *******гаас авсан, ******* бас тэндээс байр авсан гээд тан руу мөнгийг шилжүүлж байсан ...” гэсэн тайлбар гаргажээ. /хх1/

Дээрх тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талууд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Шинэ яармаг цогцолбор хотхоны 8736 дугаар байрны 9 давхрын тоотод байршилтай 114 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 980,000 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авах хүсэл зориг нэгдэж, үүргийн хэлцэл байгуулсан гэж үзэхгүй. Иймээс талуудын маргаанд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 109, 110 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэхгүй болно.

Нэхэмжлэгч *******гоос хариуцагч *******гийн данс руу 42,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд “уг мөнгөн хөрөнгийг *******, нарын хэлсэн данс руу шилжүүлж байсан, ... би бас залилуулсан, ... өөрийн эзэмшлийн дансаа ашиглуулж байснаас ямар нэг ашиг хүртэж байгаагүй, ... нас барсан, ... *******г эрэн сурвалжилж байгаа” гэсэн тайлбар гаргасан байна. 

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох “2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэлд *******гийн “Над руу орж ирсэн мөнгөнөөс тодорхой хэмжээнд ав гэж , ******* нарын хэлсэн мөнгийг авч үлдээд үлдсэнийг нь шилжүүлдэг байсан бөгөөд нэг байрнаас хэдэн төгрөг авна гэж тогтсон мөнгө байдаггүй.” гэсэн мэдүүлэг тэмдэглэгджээ. /хх71/

Дээрх нотлох баримтуудаар талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу өөрийн шилжүүлсэн 42,000,000 төгрөгийг хариуцагч *******гээс буцаан шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Хариуцагч нь “энэ хэргийг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

5.1. Хэргийн 50-78 дугаар талд иргэн өргөдлөөр хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн бичмэл нотлох баримтууд авагдсан байна. Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох иргэний хэрэгтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа, уг ажиллагааг дуусах хүртэл иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэх боломжгүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/06537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР

 

                                                         ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД