| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 102/2016/05768/и |
| Дугаар | 183/ШШ2016/00376 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2016/00376
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2016/00376 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч В.Б нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Ц холбогдох гэрээний үүрэгт 6.714.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 714.400 төгрөгөөр багасгаж, үлдэх 6.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Ц төлөхийг хүлээн зөвшөөрч, 2.000.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 2.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.380 төгрөгийн 55.475 төгрөгийг улсын төсвөөс, 55.475 төгрөгийг хариуцагч Ц.Ц тус тус гаргуулж, нэхэмжлэгч В.Б олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ