Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/02099

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/08434 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: // ХК

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******тай 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1517 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, *******, *******, 1*******лол, ******* гудамж, ******* дугаар байр, хаягт байршилтай, орон сууцыг 165,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Урьдчилгаа 35,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 130,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр -тай ЗГ/202351854458/ дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулснаар худалдагчид бүрэн төлж, орон сууцны өмчлөгч болсон.

1.2 2024 оны 07 дугаар сард -ийн захирал орон сууцыг 180,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьсныг хүлээн зөвшөөрч аман байдлаар хэлцэл байгуулсан. Улмаар, нь орон сууцны зээлийг сар бүр хуваарийн дагуу төлөх, үнийн зөрүү 50,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, орон сууцны зээлийг хуваарийн дагуу 5 сар төлөөд дахин зээл болон зөрүү мөнгийг огт төлөөгүй алга болсон. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцандаа ирэхэд ******* амьдарч байсан.

Иймд орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие -ийн хэрэгжүүлж байгаа хувьцаат орон сууц хөтөлбөрт хамрагдаж, өнөөдрийн байдлаар 86,400,000 төгрөг төлсөн. Сар бүрийн тогтмол төлөлт төлж ирээдүйд тус орон сууцыг өмчилнө гэсэн бодолтой байсан. Би 50,000,000 төгрөг төлж түлхүүрээ гардан авсан. Түлхүүрээ аваад орон сууцанд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр очиж 9 сарын дунд хүртэл засвар хийгээд орсон. Гэвч 2025 оны 02 дугаар сараас эхлэн ******* гэрт ирж, орон сууцнаас гар гэж шаардах болсон. Би -аас хэрэгжүүлж буй Хувьцаат орон сууц хөтөлбөр-т сар бүр 500,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж хамрагдсан. Одоо орон сууцандаа амьдарч байгаа.

2.2 Би эдгээр хүмүүсийн хооронд ямар тохиролцоотой байсныг мэдэхгүй. Өөрийн зүгээс гэрээний дагуу мөнгөө төлж ямар нэг зөрчил гаргаагүй бөгөөд хууль бусаар эзэмшээгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 ******* нь 2024 оны 07 дугаар сард -ийн захирал тай уулзаж, орон сууцаа худалдах санал тавьсны дагуу *******ийн байрыг 165,000,000 төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулж, банкны зээлийн төлөлтөд төлсөн 24,520,000 төгрөгийг нь төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүр банканд төлөхөөр тохиролцсон. Ийнхүү гэрээ, хэлцлийн дагуу *******т нийт 51,930,000 төгрөгийг төлсөн.

3.2 Бид орон сууцыг авч багш нарыг орон сууцжуулах төслийн дагуу *******д шилжүүлсэн. ******* орон сууцны үнийг манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу сар бүр төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул орон сууцыг түүнд шилжүүлсэн. ******* нь орон сууцандаа орж, засвар хийж, амьдарснаас хойш ******* болон түүний нөхөр нар орон сууцаа буцаан авна гэх болсон. Тухайн үед хуучин захирлууд хоорондын маргаан үүсгээд иргэдийн гомдлоор манай дансыг барьчихсан байсан тул *******т мөнгийг нь шилжүүлэхгүй цаг хугацааны хувьд удаасан зүйл байдаг. Үүнийг нь ******* маш сайн мэдэж байгаа бөгөөд бидний хоорондын гэрээ дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байгаа.

3.3 Мөн *******ийг хариуцагчаар татсан нь буруу гэж үзэж байна. Хэрэв маргаж байгаа бол // ХК-тай маргаан үүсгэж худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудлаа дуусгах нь зөв. Бидний хувьд байгуулсан гэрээний дагуу *******ийн данс руу төлбөр тооцоо шилжүүлж байсан. Манай байгууллагын хувьд хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Анхцэцэгийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******, 1*******лол //, ******* гудамж, ******* байр, хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Маргаан бүхий орон сууц нь эрхийн зөрчилтэй байсан ба эд хөрөнгийг шилжүүлж байгаа этгээд буюу нь өмчлөгч биш болохыг хариуцагч мэдэх боломжтой байхад өмчлөгч эсэхийг нь тодруулахгүйгээр орон сууцыг хүлээн авсан үйлдэл нь өмчлөх, эзэмших эрхийг шударгаар олж авсан гэх үндэслэлд хамаарахгүй.

5.2 Хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь анхнаасаа маргаан бүхий орон сууцыг тодорхой хугацаанд эзэмшиж, ашиглах зорилгогүй орон сууцыг худалдан авах хүсэл зоригийг илэрхийлж -тай гэрээ байгуулсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ болон ******* болон нарын хооронд хийсэн бүх хэлцэл нь Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй анхнаасаа биелэх боломжгүй хэлцэлд хамаарч байхад ******* нь гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл болон тухайн хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байна гэж үзэхээр байна. Хариуцагчийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.3 *******, *******, байр байрыг худалдаж буй *******тэй нийлсэн төлбөр тооцооны акт гэх баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

6.1 Би тухайн орон сууцыг анх *******ийнх гэж мэдээгүй. -тай гэрээ байгуулж, засвар хийсэн бөгөөд -тай байгуулсан гэрээний дагуу тухайн орон сууцанд нүүж орсон гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 ******* болон -ийн гүйцэтгэх захирал нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг 165,000,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5 дахь хэсэгт зааснаар манай зүгээс төлбөрийг төлж эхэлсэн учир тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. ******* нь 30,000,000 гаруй төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад манай тал тамга дарагдаагүй дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тамгатай баримт нь энд бэлэн байна. Тус баримтад 51,963,000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримт байгаа.

7.2 Манай байгууллагын данс болон үл хөдлөх хөрөнгүүдийг улсын мөрдөн байцаах газраас битүүмжилсэн учир үүнээс үүдэж төлбөр төлөх хугацаа хойшилсон асуудал гарсан. Энэ талаар ******* мэдэж байгаа. ******* нь орон сууцдаа бүрэн засвар хийсэн байсан бөгөөд тухайн үед *******ийн нөхөр ирж орон сууцыг суллаж өг гэж байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, *******, 1*******лол //, ******* гудамж, ******* дугаар байр, хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд // ХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

3. Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, *******, 1*******лол //, ******* гудамж, ******* дугаар байр, хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч ******* мөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх 14/

3.1 ******* нь -тай хэлцэл байгуулж, дээрх орон сууцыг 165,000,000 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохиролцсон. Улмаар, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн орон сууцны төлбөрийн талаар тооцоо нийлсэн баримт үйлдсэн. Уг баримтаар нь урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 18,622,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 126,378,556 төгрөг, үлдэх төлбөрт 145,000,556 төгрөг төлөөгүй болохыг тус тус баталгаажуулсан байна. /хх 63/

3.2 нь *******тэй Хувьцаат орон сууц хөтөлбөрийн /Мастер гэрээ/, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 130-7/ГӨ-87 дугаартай Эрхийн гэрээ, мөн өдөр 130 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, уг гэрээнүүдийн дагуу нь *******ийн өмчлөлийн дээрх орон сууцыг *******д худалдахаар тохиролцож, тухайн орон сууцыг *******ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн. Талууд уг үйл баримтад маргаагүй.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Ийнхүү шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч байхаас гадна хариуцагч нь тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд шаардах эрх хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч орон сууц эзэмших эрхийг хууль бусаар олж авсан нь нотлох баримтаар тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгч мөн зүйлд зааснаар шаардах эрхтэй.

4.1 Хариуцагч ******* нь тухайн орон сууцыг -тай байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өмчлөгч эсэхийг нь тодруулахгүйгээр орон сууцыг хүлээн авсан үйлдэл нь өмчлөх, эзэмших эрхийг шударга олж авсан гэх үндэслэлд хамаарахгүй, ...******* нарын хооронд хийсэн бүх хэлцэл нь Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй тул анхан шатны шүүх уг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу *******, ******* байр байрыг худалдаж буй *******тэй нийлсэн төлбөр тооцооны акт-ыг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....төлбөр тооцооны актыг үнэлэх боломжгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/08434 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

М.БАЯСГАЛАН