Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/02170

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/08036 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 05-05 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, ******* , , , , байрлах, 72.66 м.кв талбайтай, сууцыг захиалж, төлбөрийг төлсөн. Тухайн үед нь миний захиалсан орон сууцыг өөр байршилд байх орон сууцаар солилцох саналыг тавьж, түүнийг нь би зөвшөөрсөн. Ийнхүү той 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 0107 дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г байгуулж, өөрийн захиалсан байсан дээрх орон сууцны захиалагчийн эрхийг түүнд шилжүүлсэн.

1.2 ийн зүгээс захиалагчийн эрхээ шилжүүлээд байгаа 3 өрөө орон сууц нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн болон *******-ийн хооронд байгуулагдсан 2022/08/03/01 дугаартай Чулуун болон кирамик плита худалдах, худалдан авах ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөр /бартер/ байсан бөгөөд энэ талаар уг гэрээний 3.4-т 295,334,000 төгрөгт тооцож, *******-иас -д шилжүүлсэн болохыг тодорхой тусгасан байх ба мөн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр уг компаниуд тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. нь энэхүү бартерын тохиролцоогоо баталгаажуулан 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2022/07/30/03 дугаартай Орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах гэрээ байгуулан уг гэрээний 5.1-д төлбөр тооцоог 100% дуусгасан талаар тодорхой тусгасан.

1.3 -ийн захирал нь надад өөрийн захиалсан орон сууц болох ******* ны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны 113.59 м.кв / / 3 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 0106 бүртгэлийн дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г байгуулж захиалгын эрхээ бүрэн шилжүүлсэн. Миний зүгээс уг орон сууцны үнийг 100 хувь төлснийг баталж, уг гэрээнд мөн тусгасан. Энэхүү захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг үндэслэн миний зүгээс *******-тай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2022/11/10/03 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, ******* ны нутаг дэвсгэрт байрлах хотхоны 113.59 м.кв //, 3 өрөө орон сууцыг захиалж, орон сууцны нийт үнэд 295,334,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд үүнийг тухайн гэрээний 5.1-д тусгасан.

Дээр дурдсан хотхон нь бүрэн баригдсанаар айлууд орон сууцандаа нүүж орсон бөгөөд миний бие мөн адил 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууцандаа нүүн орж, одоог хүртэл амьдарч, тухайн орон сууцныхаа СӨХ болон бусад ашиглалтын зардлыг төлж байгаа.

1.4 Тус үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах гэхэд хариуцагч нар хоорондоо төлбөрийн тооцоотой гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй нөхцөлийг бий болгож, холбогдох баримтыг шилжүүлэн өгөхгүй байгаа нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож байна.

Иймд *******ийг ******* ны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны , 113.59 м.кв //, , 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр -ийн орон сууцны барилгын угсралт заслын ажлыг түлхүүр хүлээлгэж өгөхөөр тохиролцон *******-тай 05-ХУД дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дүн 90 хувь бартертай байсан бөгөөд бартерт уг төслөөс 35 байр манай компанид олгогдсон. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр -ийн үйлчилгээтэй 260 айлын 2 блок төсөлд улсын комисс ажиллаж орон сууцнуудыг захиалагч нарт хүлээлгэж өгч эхэлсэн.

*******-иас 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай захиалагч нарыг дуудан захиалгын гэрээ бичиг баримтыг хувилан авсан байсан. Гэвч манай захиалагч нарт байрны түлхүүр өгөхгүй хүлээлгэж байсан. 2023 оны 12 дугаар сарын дундуур манай компанид бартерт олгосон байруудыг компани хоорондох тооцооны улмаас ******* болон гэрчилгээ гаргахгүй тооцоо дууссаны дараа гаргана гэсэн.

2.2 Манай компанид гэрээний дагуу бартерт олгогдсон ******* , -ийн 260 айлын орон сууцны , ны 3 өрөө 113.6 м.кв загварын байрыг захиалагч *******ид үл хөдлөх гэрчилгээ гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй тооцоо дууссан. Ажил гүйцэтгэх гэрээний хариуцлага тооцоог компани хооронд тохиролцон шийдвэрлэнэ. ******* болон захиалагч иргэнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган асуудлыг шийдэж захиалагчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 ******* нь *******-тай харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 05-ХУД дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ******* нь *******-ийн захиалгаар ******* нд байрлах, 13 давхар, 130 айлын орон сууцны барилгын ажлыг болон гадна тохижилтын ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 12,835,447,000 төгрөгөөр бүрэн дуусгахаар харилцан тохиролцсон.

Гэтэл гүйцэтгэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны барилгыг бүрэн дуусгаагүй, гадна тохижилтын ажлыг гүйцэтгээгүй орхисон тул гүйцэтгэгчийн хийгээгүй ажлуудыг болон *******-иуд гүйцээж дуусгасан. нь үйлчилгээтэй 260 айлын орон сууцны барилга бариулахаар *******-тай гэрээ байгуулсан. ******* нь 130 айлын 1 блок барилгыг бариулахаар *******-тай гэрээ байгуулсан. хотхоны орон сууцыг аливаа этгээд худалдан борлуулахад талууд бүрэн мэдээлэлтэй байх, өмчлөгчийн зөвшөөрлийг авсан байх үндэслэлээр , *******-ууд албан бичгээр заавал зөвшөөрөл өгдөг байсан.

3.2 Маргаан бүхий орон сууцыг ******* нь *******ид худалдсан байсан бөгөөд уг асуудлыг ******* болон нь 2023 оны 12 дугаар сарын эхээр мэдэж *******ид тухайн асуудлыг тайлбарлан өгсөн. Тухайн үед уг орон сууцыг *******-ийн өмчлөлийн орон сууц гэж талууд хүлээн зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг *******-тай байгуулсан.

Уг гэрээгээр ******* нь орон сууцны үнийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл орон сууцны үнийг төлөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* , хотхоны , 5 давхар, хаяг /-т байрлах, 113.59 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, *******-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2024.12.13, 2025.07.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 1,705,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 1,705,200 төгрөгийг гаргуулж *******ид олгож шийдвэрлэсэн.

5. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 ******* нь *******-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргээ бүрэн биелүүлээгүй, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул ******* төлбөрийг талуудын хооронд байгуулсан гэрээний 4.8-д зааснаар шилжүүлэн өгөөгүй. Гэтэл ******* нь өөрийн шилжүүлэн аваагүй орон сууцыг *******ид шилжүүлэн өгсөн байна. Уг асуудлыг ******* болон нь 2023 оны 12 дугаар сарын эхээр мэдэж *******ид тухайн асуудлыг тайлбарлан өгсөн. Өөрөөр хэлбэл, ******* нь эрхийн доголдолтой орон сууцыг шилжүүлэн өгсөн бөгөөд тухайн үед уг орон сууцыг *******-ийн өмчлөлийн орон сууц гэж талууд хүлээн зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г *******-тай байгуулсан.

Уг гэрээгээр ******* нь орон сууцны үнийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч уг үнэ одоог хүртэл төлөгдөөгүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 *******, *******-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хүрээнд үүссэн өр авлага, үүргээ биелүүлэхгүй байгаа асуудлыг иргэний эрх ашигтай холбосон нь үндэслэлгүй. ******* болон *******-ийн хооронд 12,000,000,000 гаруй төгрөгийн ажил гүйцэтгэхээс 1,000,000,000 гаруй төгрөгийг бэлнээр өгөөд 11,500,000,000 орчим төгрөгийг бартераар өгөх байдлаар гэрээнд тусгасан. ******* болон *******-ийн тооцоо нийлсэн актаар 2,000,000,000 гаруй төгрөгийн өглөг, авлагын асуудал гарч ирсэн. Уг өр, авлагын асуудалд *******ийн орон сууцыг оролцуулсан нь үндэслэлгүй. ******* нь *******-ийг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол бартераар өгсөн орон сууцуудыг буцааж авах ёстой. Харин ******* нь гэрээгээр болон гэрээний хавсралтад зааснаар орон сууцуудыг *******-д шилжүүлж өгсөн бөгөөд маргаан бүхий орон сууц тухайн жагсаалтад байдаг. Тухайн орон сууцыг буцааж авсантай холбоотой баримт хэрэгт огт авагдаагүй. Ийнхүү буцааж аваагүй атлаа ******* дур мэдэж өөрийн өмчлөлд маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн учраас ******* нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцыг буцааж өгөх ёстой гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх орон сууцны өмчлөгчөөр тогтоосон.

6.2 Уг гэрээгээр ******* нь орон сууцны үнийг *******-д төлөх ёстой, гэвч энэ үнийг одоог хүртэл төлөөгүй гэж дурдсан. Гэтэл ******* орон сууцны үнийг *******-д төлсөн атлаа дахиад *******-д төлөх буюу нэг орон сууцны үнийг 2 компанид төлнө гэх байдлаар гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Хариуцагч ******* нь ажил гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэлгүй гэж ******* маргасан. Гэвч тухайн 2 компанийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа нэхэмжлэгч *******той байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт огт хамааралгүй гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

7.1 Хариуцагч *******-ийн гомдолд манай компанийг үүргээ гүйцэтгээгүй, барилгын ажлыг хийгээгүй гэх боловч тухайн 130 айлын орон сууцыг огт баригдаж эхлээгүй байхад нь манайд хүлээлгэж өгсөн. Энэ орон сууцыг танайх аваад бариарай гэж өгсөн. Хоосон газар байхаас нь хүлээж аваад газрыг ухаж тухайн барилгыг бариад ашиглалтад оруулсан. Мэдээж дутуу хийгдсэн төлбөрийн асуудал байдаг. Компаниуд уг төлбөрийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр ******* манайд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн орон сууц нь огт баригдаж эхлээгүй үед манайх хүлээж аваад орон сууцыг бариад ашиглалтад оруулсан, иргэд амьдарч байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д холбогдуулан, ******* ны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны А дугаар блок, 5 дугаар давхрын 113.59 м.кв талбайтай //, хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч ******* ...манай компанид гэрээний дагуу бартерт олгогдсон 113.6 м.кв загварын байрыг захиалагч *******ид үл хөдлөх гэрчилгээ гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй тооцоо дууссан. Ажил гүйцэтгэх гэрээний хариуцлага тооцоог компани хооронд тохиролцон шийдвэрлэнэ гэх тайлбар гаргасан.

2.2 Хариуцагч ******* ...орон сууцыг *******-ийн өмчлөлийн орон сууц гэж талууд хүлээн зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг *******-тай байгуулсан. Уг гэрээгээр ******* нь орон сууцны үнийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл орон сууцны үнийг төлөөгүй гэж үгүйсгэн маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1.1 нь *******-тай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр , -ийн 260 айлын орон сууц ба Үйлчилгээний барилгын угсралт ба гадна тохижилтын ажлын гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг гэрээний төлбөрт тооцож *******-д шилжүүлсэн. /хх 122-125/

3.1.2 ******* нь *******-тай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 05-ХУД дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч ******* нь ******* нд -ийн захиалгаар баригдах -ийн тэнхлэгээрээ /48*17/ 816 м.кв хэмжээтэй техникийн давхар бүхий зоорьтой 13 давхар, техникийн давхар өргөтгөл 318.77 м.кв хэмжээ бүхий нийт 11.742,77 м.кв бүхий орон сууцны барилгын // барилга угсралтын ажил иж бүрэн, гадна шугам сүлжээний ажил, гадна зам талбай, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх, ******* нь гэрээний үнэд 12,835,447,000 төгрөг үүнээс 1,283,544,700 төгрөгийг бэлнээр, 11,551,902,300 төгрөгийг бартераар төлөхөөр тохиролцсон. Бартерын барааны жагсаалтыг хавсралт-1-ээр тохиролцож, уг хавсралтад ИБ 1-орц, 5 давхар загвар 113.59 м.кв*2,300,000 нийт 261,257,000 гэж тусгажээ. /хх 75-82/

3.1.3 ******* болон -ууд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2022/08/03/01 дугаартай Чулуун болон кирамик плита худалдах, худалдан авах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, худалдагч нь худалдан авагч талаас захиалсан тоо, хэмжээний дагуу чанарын шаардлага хангасан техникийн нөхцөл, стандартын дагуу үйлдвэрлэсэн чулуун болон кирамик плитаг худалдан авагч *******-д нийлүүлэх, ******* нь гэрээний төлбөр болох бартерт цогцолбор орон сууц, ны байр 3 өрөө 113.59 м.кв байрыг 1 м.кв 2,600,000 төгрөгт бодон нийт 295,334,000 төгрөгөөр, В1 давхрын 1 ш автозогсоол 30,000,000 төгрөг үлдсэн үнийн дүнд төслийн байр эсвэл автомашин оролцуулан төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 10-12/

3.1.4 ******* болон -ууд 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2022/07/30/03 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, худалдагч ******* Нийслэлийн ******* ны нутаг дэвсгэрт байрлах хотхоны ны 113.59 м.кв баригдаж байгаа 3 өрөө орон сууцыг инженерийн шугам сүлжээ, гадна зам талбайн тохижилтын хамт барьж гүйцэтгэн, захиалагчийн авахаар сонгосон орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч гэрээгээр тохирсон төлбөрийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 13-15/

3.1.5 -ийн захирал болох үйл баримт тогтоогдсон.

3.2 ******* нь *******-тай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 05-05 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүрэг, баригдаж буй хорооллын ны /урд орц/ 8 давхрын 72.66 м.кв ыг 1 м.кв 1,770,000 төгрөгөөр нийт 128,608,200 төгрөгөөр *******ид худалдах, ******* нь төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх 6-7/ Гэрээний 3.1-д захиалагч орон сууцны үнийг бүрэн төлсөн бөгөөд цаашид энэ төлбөртэй холбоотой аливаа хөнгөлөлт урамшуулал байхгүй болно гэжээ.

3.2.1 ******* нь -ийн захирал той доорх орон сууцыг харилцан солилцохоор тохиролцсон.

3.2.2 ******* нь той 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 0107 дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, ******* Хан-Уул дүүрэг, баригдаж буй хорооллын ны /урд орц/ 8 давхрын 72.66 м.кв ны төлбөр төлж олж авсан захиалагчийн эрхээ 180,000,000 төгрөгөөр ид шилжүүлэх, нь орон сууцны захиалгаар барих гэрээ ******* , хотхоны , , , 3 өрөө орон сууцаар бартер хийж өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 8-9/

Мөн өдөр *******, нар 0106 дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, нь ******* , хотхоны , , , 3 өрөө, 113.59 м.кв талбайтай орон сууцны төлбөр төлж авсан захиалагчийн эрхээ шилжүүлэх, ******* нь Төв аймаг эхэнд 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар орон сууцны , тоот эзэмших эрхийн газар, орон сууц хороолол , 72.66 м.кв сууцыг бартераар өгөхөөр тохиролцсон. /хх 16-17/

3.3 Улмаар ******* нь *******-тай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2022/11/10/03 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, ******* нь ******* , хотхоны , , 113.59 м.кв // талбайтай орон сууцыг инженерийн шугам сүлжээ, гадна зам талбайн тохижилтын хамт барьж гүйцэтгэн, захиалагчийн авахаар сонгосон орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч ******* худалдагчид нийт 295,334,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 18-20/ Гэрээний 5.1-д ....төлбөр тооцоо 100% дууссан болно гэжээ.

3.4 ******* нь *******той 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр МЦХ-23 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч ******* нь ******* нд баригдаж буй -ийн 260 айлын орон сууц ба үйлчилгээний барилгын , 5 давхар, , 113.59 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж захиалагч талд хүлээлгэх өгөх, захиалагч тал орон сууцны төлбөрийг энэхүү гэрээний 2.1-т заасан нөхцөлийн дагуу төлж барагдуулахыг зөвшөөрөн гүйцэтгэгч талтай гэрээ байгуулсан байна. Гэрээний 2.1-д Захиалагч нь гэрээний нийт төлбөр болох 295,334,000 төгрөгийг гэрээ хийснээс хойш 6 сарын дотор буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө гэж, гэрээний 2.2-т захиалагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг *******-д бартераар төлсөн гэж тус тус заасан байна. /хх 119-121/

3.5 *******-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 040/22 дугаартай ...манай компанийн 05 ХУД дугаартай 2020 оны 04 сарын 20 өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* 4 хороо ны 5 давхар // 113.59 м.кв 3 өрөө орон сууцыг иргэн ******* борлуулж байгаа болно. 1 м.кв 2,600,000 нийт үнэ 295,334,000 төгрөг болно. Төлбөр тооцоо 100% дууссан болно. Уг байр тохиролцсон хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гарах үр дагавар үүрэг хариуцлагыг ******* бүрэн хариуцна гэх, /хх 22/

*******-ийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 047/23 дугаартай ...Манай компанийн 05 ХУД дугаартай 2020 оны 04 сарын 20 өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* 4 хороо ны 113.59 м.кв // байрыг иргэн ******* борлуулсан болно. 1 м.кв 2,600,000 нийт үнэ 295,334,000 төгрөг болно. Төлбөр тооцоо 100% дууссан болно. Уг байр дээр өмнө хийгдсэн захиалгын гэрээ нь төлбөр төлөгдөөгүй ба гэрээг хүчингүй болж цуцалсан болно. Давхардсан талаар үүссэн бүх асуудлыг манай компани бүрэн хариуцна. Уг байр тохиролцсон хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гарах үр дагавар үүрэг хариуцлагыг ******* бүрэн хариуцна гэх хүсэлтийг *******-д тус тус хүргүүлсэн. /хх 21/

3.6 -ийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 24/0162 дугаар албан бичгээр ...******* нь ******* орон сууцны хотхоны баруун 1-р орц давхрын 113.59 м.кв талбайтай орон сууцад оршин суудаг ба 2023 оны 12 сарын 01-нээс 2024 оны 05 сарын 15 хүртэл ус, дулаан төлбөр болон 2024 оны 09 сарын 23-ны хүртэл цахилгааны төлбөрүүдэд дээр тооцоо дууссан ба -д одоог хүртэл төлбөр тооцооны үлдэгдэлгүй болно гэжээ. /хх 23/

4. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нь *******-тай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр , -ийн 260 айлын орон сууц ба Үйлчилгээний барилгын угсралт ба гадна тохижилтын ажлын гэрээ байгуулж, маргааны зүйл болох орон сууцыг гэрээний төлбөрт тооцож авсан. ******* болон *******-уудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан 05-ХУД дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажлын төлбөрт бартерт авсан ******* ны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны , 113.59 м.кв //, , 3 өрөө орон сууцыг *******-д бартерт өгсөн. *******, -тай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2022/08/03/01 дугаартай Чулуун болон кирамик плита худалдах, худалдан авах ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу -д бартерт өгсөн.

-ийн захирал нь уг орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0106 дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-ний дагуу *******ид шилжүүлсэн. Улмаар ******* нь *******-тай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2022/11/10/03 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Мөн ******* нь *******той 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, тус орон сууцыг *******ид худалдахаар харилцан тохиролцсон.

4.1 Анхан шатны шүүх ******* болон *******ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

4.2 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

5. ******* болон *******ийн хооронд байгуулагдсан 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн МЦХ-23 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.2-т зааснаар ******* нь гэрээний үнийг *******-д бартераар төлсөн гэж тусгасан байх тул нэхэмжлэгч гэрээний үнийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...орон сууцны үнийг төлөөгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1 Улсын бүртгэлийн рөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 4/9500 дугаар албан бичгээр ...******* ны нутаг дэвсгэрт байрлах хотхон 5 дугаар давхар гэж дурдсан албан ёсны хаяг нь ******* , //, ны орон сууцны өмчлөх эрх 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206127565 дугаарт *******-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна гэжээ. /хх 100/

Иймд анхан шатны шүүх *******ийг маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

6. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч *******-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд талууд давж заалдах гомдол гаргаагүй тул түүнд холбогдох шаардлагын тухайд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

6.1 ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан гэрээний маргаан нь *******ийн нэхэмжлэлтэй *******, *******-д холбогдох маргаанд хамааралгүй байх тул ...******* нь *******-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргээ бүрэн биелүүлээгүй гэх хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/08036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,705,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

М.БАЯСГАЛАН