Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, З.Алтанцэцэг,

Шүүгдэгч А.М, Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч,А.М нарт холбогдох эрүүгийн........ дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Ч

Монгол Улсын иргэн, А.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Ч,А.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн ... тоот хашаанд байрлах иргэн Л.Оын гражийн цоожыг лапатак төмрөөр эвдлэн нэвтэрч 33 кг 500 грамм ноолуур хулгайлан түүнд 3182500 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч А.М нь 2018 оны 03 сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн ... тоот хохирогч Б.Нийн байнга амьдрах 2 давхар орон сууцны цонхны шилийг хагалан нэвтэрч, 200 000 төгрөгийн үнэ бүхий Панасоник маркийн 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 28-ны орой Д Ч бид хоёрыг ноолуурын хэргээр цагдаа дээр хонуулсан. Маргааш нь буюу 29-ний орой гаргасан. 30-ны орой гэртээ унтаж байхад Д хэрэг танилцуулна гээд намайг аваад гарсан. Гарахад Э гэх дэслэгч Мая музик руу аваачаад өөр ямар хэрэг байгаа юм гээд байсан. Хэрэг байхгүй гэхэд нэг дэх өдөр ирээрэй гээд явсан. Би 22:30 минутад гэрлүүгээ явсан. Би өмгөөлөгч рүүгээ залгахад миний утсыг булааж авсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:” Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг

Хохирогч Л.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой би Нарлаг шанд хорооололд хүү Уий гэрт нь очоод байж байтал ... дугаарын утсаар миний утас руу залган та ноолуур алдсан уу, танай хашаанд байх гражийн хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр хөдөө явчихсан манай гэрт хүнгүй байсан юм. Тэгээд би хүүУын хамтаар хашаандаа очиход манай гражийн цоожыг эвдлэн гражид байсан 50 кг-н шар өнгийн 2 ширхэг шуудайтай нийт 33 кг 500 гр ноолуур алдагдсан байсан. Тухайн өдөр надад Эгэж хөдөөний хүн 2 ширхэг шар өнгийн шуудайтай 33 кг 500 гр ноолуур өгч, би 1 кг нь 95.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тухайн ноолуур алдагдсан байсан. Мөн тухайн өдөр Ганзориг гэж хүн 70 гаруй кг ноолуур өгсөн. Тухайн ноолуур бол гражид байсан. Намайг гэрт очиход гражийн ойр орчимд гутлын мөр байсан бөгөөд пүүзны байж болох гутлын мөр нь хулгай хийсэн хүний гутлын мөр шиг байсан, бас нэг арзгар мөр байсан. Тэр нь манайд ноолуур өгсөн хүмүүсийн мөр байх...үнэлгээ гаргуулахад үнэлгээний газарт 20.000 төгрөг өгсөн байгаа, тухайн мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ‘…2018 оны 03 дугаар сарын 30-ны орой 18:20 цагийн үед гэрээсээ гарч хувийн ажлаар гадуур явж байгаад орой 22 цаг 20 минутын орчимд гэртээ ирсэн чинь манай гэрийн гал тогооны өрөөны цонхоор хулгай орж том өрөөны ханын стенк тавиур дээр байсан Панасоник маркийн 32 инчийн зурагт хулгайд алдсан ..... манай гэрт энгийн байдлаар орж гардаг хүмүүс дунд А.М гэдэг хүн байхгүй учраас гарын мөр үлдэх боломжгүй. Хэрэг гарсны дараа манайд цагдаагийн ажилтнууд ирээд цонхны шилний хагархай дээрээс гарын мөр бэхжүүлэн авахад нь хулгай хийсэн хүний гарын мөр бэхжүүлж авч байгаа юм байна гэж бодсон..’’ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 33.5 кг ноолууртай ирж О гэж хүнд 1 кг 95.000 төгрөгөөр тохирч өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, 21 цагийн орчим болов уу гэрээс гараад явчихсан. Би Чыг урд гэрт орсон юм болов уу гээд хүлээгээд байсан ирээгүй. Тэгтэл шөнө Ч гаднаас гэрт орж ирэхдээ шар өнгийн шуудайтай ноолуур авч орж ирсэн. Би хэний ноолуур юм гэж асуухад Мөгч явуулсан юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ө.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Орой болсон байсан, би гэрлүү явж байтал 10 дугаар цэцэрлэгийн хойд талд Ч ах М хоёр шар өнгийн шуудайтай зүйл бариад явж байсан. Эхлээд М ах барьж явж байгаад Ч ахад шар өнгийн шуудайтай зүйлийг өгөөд гэр лүүгээ яваад өгсөн. Ч ах нөгөө шуудайтай зүйлийг аваад гэр лүүгээ орсон. Би Ч ах М нартай тухайн үед уулзаагүй явж байхыг нь л харсан. Би хулгайн эд зүйл авч явж байж магадгүй гэж бодоод Д цагдаад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим шиг санаж байна. Т гэх хүн над руу утсаар яриад Д.Ч, М нар шуудайтай ноолуур бариад авж байна гэж хэлсэн. Тэгээд би Д.Чын гэрийн гаднаас мөр дагаж явахад ...тоот хашааны гадаа очсон...........” гэсэн мэдүүлэг,

Шинжээч С.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... шинжилгээнд ирүүлсэн мөрнүүдээс 2,4,5 дугаартай мөрүүд нь шинжилгээнд тэнцсэн бөгөөд папилон санд ... гэсэн дугаараар кодлон бүртгэж санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн гарын мөр болон мэдээллийн санд гэмт хэрэг зөрчилд холбогдон бүртгэгдэж байсан хүмүүсийн гарын мөртэй тохирох эсэхийг тогтоох зорилгоор автомат хайлт хийж үзэхэд хэргийн газраас бэхжүүлэн авсан 4 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцсэн бөгөөд А.М гэдэг хүний баруун гарын долоовор хурууны дардастай папиляр шугамын эхлэл, төгсгөл нийлэлт гэсэн 8 шинж тэмдгээрээ тохирсон байна. Уг шинж тэмдгүүдийг шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээний хэсэгт бичигдсэн шинж тэмдгүүд болон гэрэл зургийн үзүүлэлтийн зураг 4, 5 дугаарт бэхжүүлсэн зургаар харьцуулсан болно. Мэдээллийн санд байгаа хүмүүсийн гарны дардастай тохирох боломжгүй. Хүний гарын мөр буюу хурууны хээ нь дахин давтагдашгүй хувийн онцлогтой байдаг. Хэргийн газраас бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь дүгнэлтэд тусгагдсан папиляр шугамуудын байрлал, хувийн шинж тэмдгүүдээрээ иргэн Б.Мгийн гарын дардастай тохирч байсан. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/ хх-ийн 28 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ДГО 802 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 77 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн /хх-ийн 2-р хх-ийн 26-28/

Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 04 сарын 05-ны өдрийн ДГО 802 дугаартай хохирлын үнэлгээ Шинжээч Л.Б, Д.Б, Б.Г нарын 4 дугаартай “...Д.Ч нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно. Д.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай. Д.Ч нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна. Д.Ч нь хэрэг хариуцах чадвартай болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-14 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1-р хх-ийн 124-125, 2-р хх-ийн 114,134, дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ч,А.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн ... тоот хашаанд байрлах иргэн Л.Оын гражийн цоожыг лапатак төмрөөр эвдлэн нэвтэрч 33 кг 500 грамм ноолуур хулгайлан 3182500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой ...хүүУын хамтаар хашаандаа очиход манай гражийн цоожыг эвдлэн гражид байсан 50 кг-н шар өнгийн 2 ширхэг шуудайтай нийт 33 кг 500 гр ноолуур алдагдсан байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, 21 цагийн орчим болов уу гэрээс гараад явчихсан. Би Чыг урд гэрт орсон юм болов уу гээд хүлээгээд байсан ирээгүй. Тэгтэл шөнө Ч гаднаас гэрт орж ирэхдээ шар өнгийн шуудайтай ноолуур авч орж ирсэн. Би хэний ноолуур юм гэж асуухад Мөгч явуулсан юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Орой болсон байсан, би гэрлүү явж байтал 10 дугаар цэцэрлэгийн хойд талд Ч ах М хоёр шар өнгийн шуудайтай зүйл бариад явж байсан. Эхлээд М ах барьж явж байгаад Ч ахад шар өнгийн шуудайтай зүйлийг өгөөд гэр рүүгээ яваад өгсөн. Ч ах нөгөө шуудайтай зүйлийг аваад гэр рүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Д.Чын гэрийн гаднаас мөр дагаж явахад ...тоот хашааны гадаа очсон байдалтай байсан. Чын хашаанд байх амбаараас ноолуур хураан авахад шаргал өнгийн 50 кг шуудайтай ноолуур байсан бөгөөд тухайн ноолуураас тасдаж жижиг гялгар уутанд хэсэг хэсэг болгосон байсан..” гэсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гар утасанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, 01/044 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар Мөн шүүгдэгч А.М нь 2018 оны 03 сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн ... тоотод оршин суух хохирогч Б.Нийн байнга амьдрах 2 давхар орон сууцны 1 давхарын гал тогооны өрөөний салхивч шилийг хагалан нэвтэрч, 200 000 төгрөгийн үнэ бүхий Панасоник маркийн 32 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ‘…2018 оны 03 дугаар сарын 30-ны орой 18:20 цагийн үед гэрээсээ гарч хувийн ажлаар гадуур явж байгаад орой 22 цаг 20 минутын орчимд гэртээ ирсэн чинь манай гэрийн гал тогооны өрөөны цонхоор хулгай орж том өрөөны ханын стенк тавиур дээр байсан Панасоник маркийн 32 инчийн зурагт хулгайд алдсан гэсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-28/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны .... тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч С.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүний гарын мөр буюу хурууны хээ нь дахин давтагдашгүй хувийн онцлогтой байдаг. Хэргийн газраас бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь дүгнэлтэд тусгагдсан папиляр шугамуудын байрлал, хувийн шинж тэмдгүүдээрээ иргэн Б.Мгийн гарын дардастай тохирч байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.М нь 2018.03.30-ний өдөр 15 цагт, орой 22 цаг болж байхад 2 удаа Гуа тээг хүнсний дэлгүүр орсон. Цаг хугацааны хувьд зөрүүтэй байна гэж мэдүүлж байх боловч гэрч А.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2018.03.30-ний өдөр 15 цагт Гуа тээг хүнсний дэлгүүрт дүү М болон хүүхдүүдтэй нь тааралдсан. Тэндээсээ Мтай хамт дэлгүүр орж мах аваад аавынх руу хамт явсан. Орой дэлгүүр ороогүй...” гэсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өдөр 15 цагийн үед Гуа тээг хүнсний дэлгүүр лүү Мг 2 хүүхдийнх нь хамт дагуулж очиж кола ундаа болон рулет зэрэг хүнсний зүйлс авч өгөөд аавынх руугаа цуг очсон. Тэгээд М тэндээсээ шууд гэрлүүгээ харьсан” /2-р хх-ийн 52-р тал/ гэсэн мэдүүлгээр шүүгдэгч А.М нь 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 15 цагт Гуа тээг хүнсний дэлгүүр орсон болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Даас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна, дээр нь эргэлзээ байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх ба хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдсон гэж шүүх үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Ч нь хэдийгээр өөрөө гардаж хохирогч Л.Оын гражийн хаалгыг эвдэж ороогүй боловч гэрээсээ гражийн цоожийг эвдлэх лапатик төмөр авч, улмаар хулгай хийх объект руу А.М хоёулаа хамт явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Иймд уг гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Д.Ч нь үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ. Иймд гэмт үйлдлийн талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд Д.Ч,А.М нарыг агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэргийн хэр хэмжээ, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Чын хувийн байдал / хөдөлмөрийн чадвар алдалтын 79 хувиар группэд байдаг/, бусдад учруулсан эд материалын хохирлыг биет байдлаар буцаан өгсөн зэргийг харгалзан шүүгдэгч Д.Чод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч А.Мд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэл тус бүрд ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн яллаж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Учир нь бие даасан эхлэл төгсгөлтэй, хоёр өөр хугацаанд үйлдэгдсэн нэг төрлийн хоёр үйлдлийг тус тусад нь ял оногдуулах бус дээрх зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэгтгэн зүйлчилж ял оногдуулах нь зүйтэй юм. Хохирогч Л.О нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би эрүүгийн хэрэг шалгах явцад үнэлгээ гаргуулахад үнэлгээний газарт 20000 төгрөг өгсөн байгаа тухайн мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн ба уг хохирол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарагдах ба шүүгдэгч Д.Ч, А.М нар нь 20000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Хохирогч Б.Н нь гэм буруутай этгээдээс телевизорын үнэ 200000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.Мгаас гаргуулан олгох нь зүйтэй. 425 дугаар нээлттэй хорих ангиас ирүүлсэн ялын тооцоогоор шүүгдэгч А.М нь 08 сар 09 хоног, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 сарын 01-ний 06 дугаартай шүүгчийн захирамжаар 2019 оны 02 сарын 22-ний өдрийг хүртэл 22 хоног, нийт 9 сар 1 хоног, шүүгдэгч Д.Ч нь 08 сар 09 хоног тус тус цагдан хоригдсон байна.

Яллах дүгнэлтийн хавсралтанд дурдсан эд мөрийн баримт болох 60 см урт, бариул хэсэгт үзүүрлэсэн, үзүүр хэсгээрээ хавтгайлан мурийлгасан лапатак төмөр 1 ширхэг нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолоор устгагдсан ба 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган ирүүлсэн болохыг дурдав.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 114,134-р тал/ тогтоогдож байна

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Д Ч,Агийн М нарыг бүлэглэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах, шүүгдэгч А.Мг хүн байнга амьдрах орон байранд  нэвтэрч  бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн 3.7  дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар шүүгдэгч Д.Ч д  1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Мд 2 жил хорих ял  шийтгэсүгэй.

 

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М , Д.Ч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мгийн цагдан хоригдсон 9 сар 1 хоногийг, шүүгдэгч Д.Чын цагдан хоригдсон 8 сар 9 хоногийг  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Мгаас 200000 гаргуулж хохирогч Б.Н.д   олгосугай.

 

7.Яллах дүгнэлтийн хавсралтанд дурдсан  эд мөрийн баримт болох 60 см урт, бариул хэсэгт үзүүрлэсэн, үзүүр хэсгээрээ хавтгайлан мурийлгасан лапатак төмөр 1 ширхэг нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолоор устгагдсан ба 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АДЪЯАСҮРЭН