Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2016/000406

 

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2016/00406

Улаанбаатар хот

  Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.П-ын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Э-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Ч.П, хариуцагч Т.Э нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан урьдчилсан арга хэмжээ авах тухай тус шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12883 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Д.МӨНГӨНТУУЛ