Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00004

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/13187 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 4,310,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 4,310,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. ******* нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Голомт банк ХК-аас мөнгөн хөрөнгө зээлж, тээврийн хэрэгсэл худалдан авсан, уг тээврийн хэрэгслийг мөн өдөр ******* ХХК-тай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж даатгуулсан. Энэ гэрээгээр даатгагч ******* ХХК даатгалын тохиолдол бий болсон үед даатгуулагч *******д учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч ******* нь даатгалын хураамж төлөхөөр тохирч, ******* улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг 450,000,000 төгрөгөөр үнэлж даатгуулсан. /хх-ийн 8/

3.2. Даатгуулагч ******* нь гэрээ байгуулсан өдөр даатгалын гэрээний хураамж болох 4,500,000 төгрөгийг даатгагч ******* ХХК-д төлсөн нь хэргийн баримт болох тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, мемориалын баримтаар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргахгүй байна. /хх-ийн 8, 17/

 

3.3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

3.4. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* УБН улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Төв аймгийн нутаг дэвсгэр болох Айдсын даваа гэх газарт явахдаа замын хажуу руу орж хунгарласан цас мөргөснөөр тээврийн хэрэгсэлд эрсдэл учирч даатгалын тохиолдол бий болсон байна.

 

3.5. Уг ослын улмаас нэхэмжлэгч нь ******* ХХК-аар тээврийн хэрэгслийн эвдрэлд хохирлын үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд тус компанийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын хэмжээг 4,310,000 төгрөгөөр тогтоосон. /хх-ийн 58/

 

3.6. Нэхэмжлэгч ******* нь даатгалын нөхөн олговор гаргуулах хүсэлтийг хариуцагч ******* ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан боловч татгалзаж шийдвэрлэсэн тул энэ талаарх гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан. Тус хорооны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичигт ...Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасан шаардлагыг мөрдөж ажиллаагүйг дурдсан. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 144 дүгээр тогтоолоор баталсан Даатгалын зах зээлийн ёс зүйн журам-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг шуурхай олгох талаар дурдсан үйл баримт тогтоогдсон тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. /хх-ийн 9-10/

 

4. Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болсон тул нөхөн төлбөр гаргуулна гэж, хариуцагч нь гэрээнд зааснаар ослын талаар даатгалын шуурхай алба болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мөн ослыг баримтжуулаагүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй гэж тайлбар гаргасан.

 

4.1. Даатгалын тохиолдол бий болсон эсэх, энэ талаар мэдэгдэх үүргээ даатгуулагч биелүүлсэн эсэх нь зохигчдын хооронд маргааны зүйл болсон байна.

 

4.2. Талуудын хооронд байгуулагдсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл, 4.4.1-д мөргөх, шүргэх гэх эрсдэлийг нэрлэсэн.

 

4.3. Нэхэмжлэгч нь ******* УБН улсын дугаартай Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үед замын хажуу руу орж, хунгарласан цас мөргөснөөр тээврийн хэрэгсэлд эрсдэл учирч, даатгалын тохиолдол үүссэн талаар тус байгууллагын шуурхай албаны ******* дугаарт мэдэгдсэн, мөн цагдаагийн байгууллагад хандсан боловч хотоос зайтай байсан болохоор аль аль нь ирээгүй гэж, хариуцагч нь шүүх хуралдаанд шуурхай утсанд холбогдон мэдэгдсэн, манай шуурхай албанаас очих боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн байсан гэж тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгч тээрийн хэрэгсэлд эрсдэл учирч, даатгалын тохиолдол бий болсон талаар хариуцагч байгууллагад мэдэгдсэн гэж үзнэ.

 

4.4. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн байх бөгөөд даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан гэсэн хуульд заасан нөхцөл бүрдсэн эсэх талаар хариуцагч тайлбар болон баримт гаргаагүй байна.

 

4.5. Түүнчлэн, гэрээний 7.26-д цагдаагийн байгууллагад аваар осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдэж хохиролтой холбоотой материалыг даатгагчид ирээгүй бол даатгалд хамрагдахгүй байхаар талууд тохиролцсон боловч дээрх даатгалын эрсдэл үүссэн тохиолдол нь энэ зохицуулалтад хамаарахгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан албан бичгийг хүлээж аваагүйгээс гомдол гаргах боломжгүй байсан, даатгалын тохиолдол бий болсон эсэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэг талыг барьсан шийдвэр гаргасан... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/13187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ