Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч Г.Мэ

Шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2019 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... тоотод иргэн Г.Мийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

Хохирогч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ‘...2019 оны 01 дүгээр сарын 15-ны шөнийн суудлаар хүүхэд дээрээ ирээд байж байтал манай эхнэрийн эгч Ө нөхөр Бийн хамт ороод ирсэн. Тэгээд намайг чи манай дүүг жаргаана гэж авч суучихаад зовоолоо гэж хэлж байсан. Тэгтэл араас нь үл таних залуу орж ирээд намайг орон дээр сууж байтал миний нүүрэн тус газар луу хэд хэдэн удаа цохиод авсан.... Зодуулсаны улмаас миний 2 шүд булгарсан байсны 1 шүд нь унасан уруулын дотор тал язарсан хамарт гэмтэл учирсан байсан. ...Тухайн залуу архи уучихсан нилээд их хэмжээний согтолттой байсан ‘ ... гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ‘’2019 оны 01 сарын 16 -ны орой... шөнийн суудлаар Мэ гэнэт хүрээд ирсэн. Мэ гэрт орж ирээд сууж байтал манай эгч Ө, хүргэн ах Бэ хүргэн ахын найз гэх залуу гурав манайд ороод ирсэн.. Манайд орж ирсэн Э гэх залуу Мийг чи эмэгтэй хүн дарамталдаг ямар овоо залуу вэ гээд нүүрэн тус газар луу нь 2, 3 удаа цохиод авсан. Тэгтэл хүргэн ах эгч хоёр боль гээд салгаад Мийн уруулын дотор тал нь язарч цус гарсан байсан, хамарнаас нь цус гарсан байсан өөр ил харагдах гэмтэл анзаарагдаагүй ...‘’ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... гэрт нь хамт ортол Сгийн салсан нөхөр нь болох Мэ ирчихсэн орон дээр сууж байсан манай эхнэр Мэд чи яахаараа эмэгтэй хүн зовоодог юм гэж хэлээд байж байтал манай найз Эараас гэрт орж ирээд Мийг чи яахаараа эмэгтэй хүн дарамталдаг юм гэж хэлээд нүүрэн тус газар луу нь 2, 3 удаа цохиод авахаар нь би эхнэрийн хамтаар Эг салгаад аваад гарсан. ...Мэ нүүрээ гараараа дараад байсан. ...Тухайн үед манайд архи пиво уусан байсан болохоор нилээд их хэмжээний согтолттой байсан. ...гэсэн мэдүүлэг /xx -ийн 16 дугаар хуудас /

Гэрч А.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 16- ны орой .....араас манай нөхрийн найз Эорж ирээд Мийг чи яахаараа эмэгтэй хүн зовоодог юм гэж хэлээд Мийг орон дээр сууж байхад нүүрэн тус газар луу нь гараараа 2, 3 удаа цохьсон тэгэхээр нь нөхөр бид хоёр Эг салгаад авч гарсан .... Мийн хамар амнаас нь цус гарсан байсан ... гэсэн мэдүүлэг /xx - ийн 17 дугаар хуудас /

Шинжээчийн ... дугаартай : Г.Мийн биед дээд баруун 2 дугаар шүдний булгарал, хамар ясны бүрэн биш хугарал, доод уруулын дотор салстын шарх, зүүн нүдний дээд зовхины зулгаралт, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Г.Мийн биед учирсан дээд баруун 2 дугаар шүдний булгарал, хамар ясны бүрэн биш хугарал, доод уруулын дотор салстын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд зовхины зулгаралт, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ‘’гэсэн дүгнэлт /xx-ийн 24-25 дугаар хуудас /

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 21/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-50 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... тоотод иргэн Г.Мийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...намайг чи манай дүүг жаргаана гэж авч суучихаад зовоолоо гэж Ө эгч хэлж байсан. Тэгтэл араас нь үл таних залуу орж ирээд намайг орон дээр сууж байтал миний нүүрэн тус газар луу хэд хэдэн удаа цохиод авсан.... Зодуулсаны улмаас миний 2 шүд булгарсан байсны 1 шүд нь унасан уруулын дотор тал язарсан хамарт гэмтэл учирсан байсан.... Тухайн залуу архи уучихсан нилээд их хэмжээний согтолттой байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ‘’2019 оны 01 сарын 16-ны орой ...шөнийн суудлаар Мэ гэнэт хүрээд ирсэн. ...Э гэх залуу Мийг чи эмэгтэй хүн дарамталдаг ямар овоо залуу вэ гээд нүүрэн тус газар луу нь 2, 3 удаа цохиод авсан....‘’ гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... манай найз Эараас гэрт орж ирээд Мийг чи яахаараа эмэгтэй хүн дарамталдаг юм гэж хэлээд нүүрэн тус газар луу нь 2, 3 удаа цохиод авахаар нь би эхнэрийн хамтаар Эг салгаад аваад гарсан гэсэн мэдүүлэг, Гэрч А. Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2019 оны 01 дүгээр сарын 16-ны орой ...манай нөхрийн найз Эорж ирээд Мийг чи яахаараа эмэгтэй хүн зовоодог юм гэж хэлээд Мийг орон дээр сууж байхад нүүрэн тус газар луу нь гараараа 2, 3 удаа цохисон тэгэхээр нь нөхөр бид хоёр Эг салгаад авч гарсан .... Мийн хамар амнаас нь цус гарсан байсан ... гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Энь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн/, эрүүгийн хариуцлагын талаарх прокурор болон шүүгдэгчийн санал, цаашид нотлох баримтаар гарсан зардлыг/шүд хийлгэх/ төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч Г.Мэ 1918000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн Монсей эмнэлэгт шүдээ үзүүлсэний төлбөр 5000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дүгнэлт гаргуулсан 8000 төгрөг нийт 13000 төгрөгийг шүүгдэгч нь шүүхийн шатанд төлсөн ба хохирогч нь 1 шүд хийлгэхэд гарах зардал нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, тооцоо гаргах бололцоогүй байх тул шүд хийлгэх зардалтай холбоотой төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Энь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50/ тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Б.Энь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Б-н Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э. 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Э оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь Г.М.Э шүд хийлгэх зардалтай холбоотой төлбөрийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

5.Шүүгдэгч Б.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг  дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7.Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН