Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/000283

 

2016 оны 07 сарын 20 өдөр

       Дугаар 183/ШШ2016/00283

                         Улаанбаатар хот

 

 

    Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефть гудамж, 3 дугаар 27 байрны 25 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Өгөөмөр овогт Рэнчиннямбуугийн Энхтуяа /РД: ЦЖ64053003/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 6-223 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Боржигон овогт Балганы Ууганжаргал /РД: ХЖ78022202/-д холбогдох

2.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ууганжаргалд 2015 оны 07 дугаар сарын 31-нд 2.000.000 төгрөгийг сарын 6%-ийн хүүтэйгээр зээлсэн. Энэ хугацаанд Б.Ууганжаргал нь 8-9 удаа утасны дугаараа сольж, хааяа утсаа авах үедээ байнга худлаа ярьсаар одоог хүрсэн. Иймд Б.Ууганжаргалаас 2.600.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Зохигчдын байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Р.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Б.Ууганжаргалд холбогдох 2.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Р.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 төгрөгөөр багасгаж, үлдэх 2.500.000 төгрөгийг хариуцагч Б.Ууганжаргал төлөхөөр, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг хариуцагчаас авахгүй байхаар харилцан тохиролцон эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Энхтуяа нь хариуцагч Б.Ууганжаргалд холбогдуулан 2.600.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 төгрөгөөр багасгаж, үлдэх 2.500.000 төгрөгийг хариуцагч Б.Ууганжаргал төлөхөөр, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.550 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүйгээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Энхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ууганжаргалд холбогдох 2.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Р.Энхтуяа нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 төгрөгөөр багасгаж, үлдэх 2.500.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.550 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүйгээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.550 төгрөгөөс 27.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Р.Энхтуяад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                               ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ