Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 588

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Б.Ж, Х.Д, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Нармандах нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж, Х.Д, Э.Б нарт холбогдох эрүүгийн 1905005590286 тоот хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Х.Д.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн_ дугаарын регистртэй, Э.Б.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Б.Ж.

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Ж нь Х.Д, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн орчим иргэн Г.Д-ийн биед хүч хэрэглэн довтолж 872.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-7 маркийн гар утас, 4.320 төгрөгийн үнэ бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан,

            - Х.Дтай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-ийн биед хүч хэрэглэн довтолж 270.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс7 маркийн гар утас, 50 төгрөгийн үнэ бүхий гар цүнх, 5.000 төгрөгийн үнэ бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан

2. Шүүгдэгч Х.Д нь Б.Ж, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн орчим иргэн Г.Д-ийн биед хүч хэрэглэн довтолж 872.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-7 маркийн гар утас, 4.320 төгрөгийн үнэ бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан,

            - Б.Жтэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-ийн биед хүч хэрэглэн довтолж 270.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс7 маркийн гар утас, 50 төгрөгийн үнэ бүхий гар цүнх, 5.000 төгрөгийн үнэ бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан

3. Шүүгдэгч Э.Б нь Б.Ж, Х.Д нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн орчим иргэн Г.Д-ийн биед хүч хэрэглэн довтолж 872.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-7 маркийн гар утас, 4.320 төгрөгийн үнэ бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Жгийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө би найз Д, Б нарын хамт БГД-ийн 02-р хороо ТБД андуудын автобусны буудал дээр явж байгаад ТБД андуудын автобусны буудлын хойд талын нарийн гудамжаар ороход согтуу, 25-30 орчим насны, бөгс дарсан куртиктэй, эрэгтэй хүн явж байсан. Тэгээд тэр ах дээр очоод Д толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиход тэр хүн газар унасан. Тэгээд бид гар утас, түрийвч зэрэг зүйлсийг нь аваад тэндээс хойш эргээд зугтааж байгаад нэг байрны орц руу ороод түрийвчийг нь ухахад ямар нэгэн мөнгө байгаагүй. Гар утас нь А-7 маркийн цэнхэр өнгийн гар утас байсан. Тэгээд бид түрийвчийг нь ойролцоох гарашийн дээвэр рүү хаяад бид Б-ийн СБД 18-р хороо Бэлхийн 36-172 тоотод очиж амарсан. Тэгээд нөгөө гар утсаа зарах гэж байгаад цагдаад баригдсан. Би гудамжны хойд талын үзүүр дээр зогсож явж байгаа хүмүүсийг ажиглаж байсан. Намайг хүн ирвэл шүүгэлдэж мэдэгдээрэй гэж Д хэлсэн. Б гудамжны урд талын үзүүр дээр хүн харж байсан.

2019 оны 01 дүгээр сарын 19-нээс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутагт байхдаа найз Дийн хамт хүний Samsung S7 маркийн гар утсыг дээрэмдсэн. Маргааш өдөр нь 14 цагийн орчим Сансарын тунелийн ойролцоо үл таних хүнд уг утсыг зарсан. Өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 9-10, 51-52, 96-97, 103-104/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Дийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ТБД андуудын автобусны буудал дээр найз Б, Ж нартай хамт шөнө 02 цаг өнгөрч байхад ТБД андуудын автобусны буудлын хойд талын нарийн гудамжаар ороход тэнд согтуу эмэгтэй явж байсан тэгээд бид тэр эмэгтэйгийн хажуугаар өнгөрөхөд тэр эмэгтэй бөөлжиж байсан. Би мөрлөхөд тэр эмэгтэйгийн гар утас нь газар унасан тэгтэл би гар утсыг нь аваад Ж бид хоёр зугтаасан. Тэгээд дээрэмдэж авсан гар утсаа гар утасны хар зах гэсэн зарын группэд зар өгөөд тэндээсээ танихгүй хүнд 120,000 төгрөгөөр зарсан.

2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн ТБД андууд дээр найз Б, Д нарын хамт явж байхад 30 орчим насны махлаг ах таксинаас согтуу байдалтай буусан. Тэгээд ТБД андуудын хажуугийн нарийн гудамжаар явахаар нь Д очоод тамхи гуйхад тэр ах уурлахаар нь нүүр хавьд нь Д хоёр удаа цохиод гарт нь байсан түрийвч, гар утсыг аваад Б бид хоёр дээр ирэхээр нь бид нар хамтдаа түрийвчийг нь үзэхэд бичиг баримт байхаар нь Д түрийвчийг нь граш дээгүүр давуулан шидээд байрны голоор ороод зугтан нэг байрны орц руу орсон. Дийн авсан гар утсыг үзэхэд цэнхэр өнгийн А7 маркийн гар утас байсан болохоор гар утсыг аваад Б-ийн гэр рүү бид гурав очсон. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр А7 маркийн гар утсыг зарах гээд Batka Batuushka гэсэн фэйсбүүк дээр зар тавихад нэг эмэгтэй хүн авъя гэсэн чат бичсэн. Тэр эгч холбогдож байгаад Модны 2-т хүрээд ирэхээр нь Д, Б хоёр гар утсыг үзүүлж уулзахаар явсан. Маргааш нь Б цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэхээр нь очоод үйлдсэн хэргийнхээ талаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12, 55-56, 94-95, 109-110/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Б-ий өгсөн:

“...2019 оны 01-р сарын 26-ны орой 23 цагийн орчим найз Д, Ж нарын хамт ТБД андуудын баруун талын нарийн гудмаар хойшоо тамхи татаад явж байхад нэг согтуу 30 гаран насны, махлагдуу эрэгтэй хүн утсаар яриад зогсож байхад нь Д тэр хүнийг мөрлөчихсөн юм. Тэгээд Д шууд баруун гараараа нүүр хэсэг рүү нь 2  удаа цохиод унагачихсан. Тэр хүнийг газар унахад утас түрийвч хоёр нь газар унасан ба Дугараа утас түрийвч хоёрыг нь аваад Ж бид гурав хойшоо чигээрээ модны хоёрын голын зам руу далан даваад гүйсэн. Тэгээд бид гурав Ханго гэх байрны хойд талд дээрэмдэн авсан түрийвчээ үзэхэд дотор нь 600 төгрөг байхаар нь мөнгийг нь аваад Ханго гэх байрны хойд талын гаражууд руу дээш нь шидчихээд бид гурав модны хоёрын голын замаар ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байгаад “Е март” супермаркетын баруун талд нь байсан “Ломбард” гэсэн бичигтэй ломбарданд дээрэмдэн авсан утсаа тавих гэтэл ломбардны хүн тухайн утсыг үзчихээд ар тал нь хагарчихсан байна, хэдэд авахаа мэдэхгүй байна гэхээр нь би өөрийнхөө Виво Ви 81 эс маркийн rap утсаа 210,000 төгрөгөөр тавиад цайны газар орж бид гурав хоол идчихээд харьцгаасан. Бид гурав салахдаа би өөрийнхөө утсыг ломбарданд тавьсан байсан болохоор уг дээрэмдэн авсан утсанд өөрийн 86647772 гэсэн дугаарыг хийж ашиглаж байгаад маргааш нь буюу 2019 оны 01-р сарын 27-ны өглөө манайхаас гарч сансар дээр очиж Сансрын тунелын Сайн ломбард дотор байдаг утас засварын газар луу орж би дээрэмдэж авсан утасныхаа дэлгэцний кодыг 20.000 төгрөгөөр гаргуулсан ба доторх бүх зүйлсийг нь устгуулсан. Тэгээд Д, Ж бид гурав буцаж манайх руу яваад орой 19 цагийн орчим гэрээсээ гарч модны 2-т байх “3” гэсэн буудалд орж архи ууж байгаад ууж идэх юм дуусахаар нь фэйс дээр Самсунг А-7 маркийн гар утас зарна гэсэн зар тавиад байж байхад нэг эмэгтэй Фэйсбүүк чатаар харилцан модны 2-т уулзаж утсаа үзүүлсэн бөгөөд утас худалдаж авах хүн маань мөнгөгүй байсан болохоор буцаад буудал руугаа явж байгаад цагдаад баригдсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 15-16, 58-59/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Д-ийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би тушаал дэвшсэн учраас ажлынхаа хүмүүстэй Пирамид гэх нэртэй паабд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шөнийн 01 цагийн орчим паабаас гарахад ажлын Төгөлдөр гэх залуу таксинд суулгасан юм шиг байгаа юм. Би тухайн үед архи уугаад тасарсан байсан болохоор ямар нэгэн зүйл санахгүй байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө нь сэрэхэд миний нүүрний зүүн талаар жоохон өвдөж байсан. Манай эхнэр Энхжин гар утас, бичиг баримтаа алдсан байна гэж надад хэлэхээр нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Алдсан гар утсаа олохын тулд фэйсбүүк зарын групп дээрээс А-7 маркийн гар утас зарна гэсэн заруудыг үзэж байгаад миний гар утастай ижил цэнхэр өнгийн А-7 маркийн гар утас зарна гэсэн зар байхаар нь зарын дагуу утасдсан. Нэг залуу утсаар яриад 800,000 төгрөгөөр цэнхэр өнгийн А-7 маркийн гар утсыг зарна, дагалдах хэрэгсэл байхгүй гэхээр нь өөр ямар нэгэн эвдрэл байгаа юу гэхэд “Ар талынх нь шил хагарсан байгаа” үзэхээр бол Модны 2-ын ойролцоо ирээд утсаар залгачих гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэрийн хамт утсыг үзэхээр очиход хоёр залуу байхаар нь би наад талд нь машин дотор хараад сууж байсан. Миний эхнэр Энхжин гар утас зарна гэсэн залуугийн утасны Imei кодыг харахад хайрцаган дээр байсан кодтой таарч байхаар нь надад хэлээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа тухайн хоёр залууг барьж авсан. Маргааш нь би өөрийн гар утсыг хэрэг шалгаж байсан мөрдөгчөөс хүлээн авсан. Мөрдөгч тухайн залууг гурвуулаа байсан гээд түрийвч хаясан газраас олуулаад бор өнгийн түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан, хас банкны картуудыг надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-ийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ТБД андуудын хажуу талын Старс төвийн нарийн гудамжаар ороод явж байхад араас нэг хүн барьж аваад хоолой хэсэгт хүрэхээр нь би доошоогоо хана налаад унахад зүүн гарнаас нэг хүн цүнх аваад зугтсан. Нэг нь миний баруун гартаа барьсан байсан Samsung S7 маркийн гар утсыг булааж авахаар нь гар утсаа өгөхгүй гэж зууралдсан боловч шууд булаагаад гүйгээд явсан. Тэгээд л гэр лүүгээ ороод цагдаа дуудсан. Хар өнгийн “Coach” гэсэн нэртэй урт, богино оосортой эмэгтэй хүний цүнх, 2018 оны 09 дүгээр сард 65,000 төгрөгөөр худалдан авсан. Хэрэглэхгүй байж байгаад тухайн өдөр үүрсэн. Одоо 65,000 төгрөгөөр үнэлнэ. хөх өнгийн урт, эмэгтэй хүний түрийвч, 2018 оны 09 дүгээр сард 15,000 төгрөгөөр худалдаж авсан, одоо 10,000 төгрөгөөр үнэлнэ, Уг түрийвчин дотор иргэний үнэмлэх, банкны картууд байсан ба эдгээрийг үнэлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 79/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Энхжингийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цаг шиг санаж байна, нөхөр Дийн 89048228 дугаарын утас руу залгахад таксинаас буусан алхаж явна гэж ярихад яаж байнаа хүүе гэж хэлэн хоорондоо маргалдах чимээ сонсогдоод гар утас нь тасарсан. Тэгээд орцныхоо үүдэнд гарч ирэхэд манай нөхөр Д надтай таарсан. Гэртээ ороод эд зүйлийг нь үзэхэд А7 маркийн гар утас, бор өнгийн түрийвч байхгүй, зүүн шанаа бага зэрэг хавдсан байсан. Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний нөхөр Д цагдаагийн байгууллагад гар утсаа алдсан талаар хандсан. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний нөхөр Д бид хоёр фэйсбүүк дээрээс гар утас зарна гэсэн зарыг харж байгаад А7 маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу холбогдсон. Тэгээд би нөхрийн хамт Модны 2-ын автобусны буудал дээр очоод Д машин дотор үлдээд би гар утас зарна гэсэн хоёр залуутай очиж уулзахад надад А7 маркийн цэнхэр гар утсыг үзүүлсэн.

Миний нөхрийн алдсан А7 маркийн гар утасны сериал дугаарыг утасны хайрцаган дээрээс авсан байсан болохоор хоёр залуугийн барьсан гар утасны сериал дугаарыг үзэхэд таарахаар нь нөхөр дээрээ очиж утсыг мөн байна гэж хэлсэн. Гар утсыг худалдаж авъя гэж хэлэн хоёр залууг хорооллын эцэс рүү дагуулан таксидсан. Дараа нь тэндээсээ нөхөр Дтэй холбогдоод цагдаагийн хэлтэстэй ойрхон аваад ир гэхээр нь ТБД андуудад хүнтэй уулзаад мөнгө авъя гэж хэлэн нөгөө хоёр залууг дагуулан очсон. Тэр хоёр залуу сэжиг авсан юм шиг утсаа зарахаа болилоо гээд яваад өгсөн. Араас нь нөхөр цагдаагийн ажилтны хамт явж байгаад модны 2-ын ойролцоо явж байсан хоёр залууг барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 32/,

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 37-38, 82-83, 89-91/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46-48/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 119-121/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ж нь Х.Д, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн орчим иргэн Г.Д-ийн биед хүч хэрэглэн довтолж 872.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-7 маркийн гар утас, 4.320 төгрөгийн үнэ бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан,

            - Х.Дтай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-ийн биед хүч хэрэглэн довтолж 270.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс7 маркийн гар утас, 50 төгрөгийн үнэ бүхий гар цүнх, 5.000 төгрөгийн үнэ бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            шүүгдэгч Б.Жгийн “...2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө би найз Д, Б нарын хамт ... ах дээр очоод Д толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиход тэр хүн газар унасан. Тэгээд бид гар утас, түрийвч зэргийг зүйлсийг нь аваад тэндээс хойш эргээд зугтааж байгаад нэг байрны орц руу ороод түрийвчийг нь ухахад ямар нэгэн мөнгө байгаагүй. Гар утас нь А-7 маркийн цэнхэр өнгийн гар утас байсан.

2019 оны 01 дүгээр сарын 19-нээс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутагт байхдаа найз Дийн хамт хүний Samsung S7 маркийн гар утсыг дээрэмдсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Х.Дийн “...2019 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ... найз Б, Ж нартай хамт шөнө 02 цаг өнгөрч байхад ... согтуу эмэгтэй явж байсан тэгээд бид тэр эмэгтэйгийн хажуугаар өнгөрөхөд тэр эмэгтэй бөөлжиж байсан. Би мөрлөхөд тэр эмэгтэйгийн гар утас нь газар унасан тэгтэл би гар утсыг нь аваад Ж бид хоёр зугтаасан.

2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн ТБД андууд дээр найз Б, Д нарын хамт явж байхад ... Д очоод тамхи гуйхад тэр ах уурлахаар нь нүүр хавьд нь Д хоёр удаа цохиод гарт нь байсан түрийвч, гар утсыг аваад Бат- Эрдэнэ бид хоёр дээр ирэхээр нь бид нар хамтдаа түрийвчийг нь үзэхэд бичиг баримт байхаар нь Д түрийвчийг нь граш дээгүүр давуулан шидээд байрны голоор ороод зугтан нэг байрны орц руу орсон...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Э.Б-ий “...2019 оны 01-р сарын 26-ны орой 23 цагийн орчим найз Д, Ж нарын хамт ТБД андуудын баруун талын нарийн гудмаар хойшоо тамхи татаад явж байхад нэг согтуу 30 гаран насны, махлагдуу эрэгтэй хүн утсаар яриад зогсож байхад нь Д тэр хүнийг мөрлөчихсөн юм. Тэгээд Д тэр утсаар ахтай юм ярьж зогсож байгаад шууд баруун гараараа нүүр хэсэг рүү нь 2  удаа цохиод унагачихсан. Тэр хүнийг газар унахад утас түрийвч хоёр нь газар унасан ба Дугараа утас түрийвч хоёрыг нь аваад Ж бид гурав хойшоо чигээрээ модны хоёрын голын зам руу далан даваад гүйсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Д-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би тушаал дэвшсэн учраас ажлынхаа хүмүүстэй Пирамид гэх нэртэй паабд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шөнийн 01 цагийн орчим паабаас гарахад ажлын Төгөлдөр гэх залуу таксинд суулгасан юм шиг байгаа юм. Би тухайн үед архи уугаад тасарсан байсан болохоор ямар нэгэн зүйл санахгүй байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө нь сэрэхэд миний нүүрний зүүн талаар жоохон өвдөж байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Т-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ТБД андуудын хажуу талын Старс төвийн нарийн гудамжаар ороод явж байхад араас нэг хүн барьж аваад хоолой хэсэгт хүрэхээр нь би доошоогоо хана налаад унахад зүүн гарнаас нэг хүн цүнх аваад зугтсан. Нэг нь миний баруун гартаа барьсан байсан Samsung S7 маркийн гар утсыг булааж авахаар нь гар утсаа өгөхгүй гэж зууралдсан боловч шууд булаагаад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Энхжингийн “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цаг шиг санаж байна, нөхөр Дийн 89048228 дугаарын утас руу залгахад таксинаас буусан алхаж явна гэж ярихад яаж байнаа хүүе гэж хэлэн хоорондоо маргалдах чимээ сонсогдоод гар утас нь тасарсан. ... Гэртээ ороод эд зүйлийг нь үзэхэд А7 маркийн гар утас, бор өнгийн түрийвч байхгүй, зүүн шанаа бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

- Шүүгдэгч Х.Д нь Б.Ж, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн орчим иргэн Г.Д-ийн биед хүч хэрэглэн довтолж 872.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-7 маркийн гар утас, 4.320 төгрөгийн үнэ бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан,

            - Б.Жтэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-ийн биед хүч хэрэглэн довтолж 270.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс7 маркийн гар утас, 50 төгрөгийн үнэ бүхий гар цүнх, 5.000 төгрөгийн үнэ бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            шүүгдэгч Б.Жгийн “...2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө би найз Д, Б нарын хамт БГД-ийн 02-р хороо ТБД андуудын автобусны буудал дээр явж байгаад ТБД андуудын автобусны буудлын хойд талын нарийн гудамжаар ороход согтуу, 25-30 орчим насны, бөгс дарсан куртиктэй, эрэгтэй хүн явж байсан. Тэгээд ах дээр очоод Д толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиход тэр хүн газар унасан. Тэгээд бид гар утас, түрийвч зэргийг зүйлсийг нь аваад тэндээс хойш эргээд зугтааж байгаад нэг байрны орц руу ороод түрийвчийг нь ухахад ямар нэгэн мөнгө байгаагүй. Гар утас нь А-7 маркийн цэнхэр өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Х.Дийн “...2019 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө би Номин гэх охинтой ТБД андуудын автобусны буудал дээр найз Б, Ж нартай хамт шөнө 02 цаг өнгөрч байхад ТБД андуудын автобусны буудлын хойд талын нарийн гудамжаар ороход тэнд согтуу эмэгтэй явж байсан тэгээд бид тэр эмэгтэйгийн хажуугаар өнгөрөхөд тэр эмэгтэй бөөлжиж байсан. Би мөрлөхөд тэр эмэгтэйгийн гар утас нь газар унасан тэгтэл би гар утсыг нь аваад Ж бид хоёр зугтаасан.

2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн ТБД андууд дээр найз Б, Д нарын хамт явж байхад 30 орчим насны махлаг ах таксинаас согтуу байдалтай буусан. Тэгээд ТБД андуудын хажуугийн нарын гудамжаар явахаар нь Д очоод тамхи гуйхад тэр ах уурлахаар нь нүүр хавьд нь Д хоёр удаа цохиод гарт нь байсан түрийвч, гар утсыг аваад Бат- Эрдэнэ бид хоёр дээр ирэхээр нь бид нар хамтдаа түрийвчийг нь үзэхэд бичиг баримт байхаар нь Д түрийвчийг нь граш дээгүүр давуулан шидээд байрны голоор ороод зугтан нэг байрны орц руу орсон. Дийн авсан гар утсыг үзэхэд цэнхэр өнгийн А7 маркийн гар утас байсан болохоор гар утсыг аваад Б-ийн гэр рүү бид гурав очсон...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Э.Б-ий “...2019 оны 01-р сарын 26-ны орой 23 цагийн орчим найз Д, Ж нарын хамт ТБД андуудын баруун талын нарийн гудмаар хойшоо тамхи татаад явж байхад нэг согтуу 30 гаран насны, махлагдуу эрэгтэй хүн утсаар яриад зогсож байхад нь Д тэр хүнийг мөрлөчихсөн юм. Тэгээд Д тэр утсаар ахтай юм ярьж зогсож байгаад шууд баруун гараараа нүүр хэсэг рүү нь 2  удаа цохиод унагачихсан. Тэр хүнийг газар унахад утас түрийвч хоёр нь газар унасан ба Дугараа утас түрийвч хоёрыг нь аваад Ж бид гурав хойшоо чигээрээ модны хоёрын голын зам руу далан даваад гүйсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Д-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би тушаал дэвшсэн учраас ажлынхаа хүмүүстэй Пирамид гэх нэртэй паабд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шөнийн 01 цагийн орчим паабаас гарахад ажлын Төгөлдөр гэх залуу таксинд суулгасан юм шиг байгаа юм. Би тухайн үед архи уугаад тасарсан байсан болохоор ямар нэгэн зүйл санахгүй байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө нь сэрэхэд миний нүүрний зүүн талаар жоохон өвдөж байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Т-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ТБД андуудын хажуу талын Старс төвийн нарийн гудамжаар ороод явж байхад араас нэг хүн барьж аваад хоолой хэсэгт хүрэхээр нь би доошоогоо хана налаад унахад зүүн гарнаас нэг хүн цүнх аваад зугтсан. Нэг нь миний баруун гартаа барьсан байсан Samsung S7 маркийн гар утсыг булааж авахаар нь гар утсаа өгөхгүй гэж зууралдсан боловч шууд булаагаад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Энхжингийн “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цаг шиг санаж байна, нөхөр Дийн 89048228 дугаарын утас руу залгахад таксинаас буусан алхаж явна гэж ярихад яаж байнаа хүүе гэж хэлэн хоорондоо маргалдах чимээ сонсогдоод гар утас нь тасарсан. ... Гэртээ ороод эд зүйлийг нь үзэхэд А7 маркийн гар утас, бор өнгийн түрийвч байхгүй, зүүн шанаа бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

- Шүүгдэгч Э.Б нь Б.Ж, Х.Д нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн орчим иргэн Г.Д-ийн биед хүч хэрэглэн довтолж 872.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-7 маркийн гар утас, 4.320 төгрөгийн үнэ бүхий түрийвч зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь болох нь:

 

шүүгдэгч Б.Жгийн “...2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө би найз Д, Б нарын хамт БГД-ийн 02-р хороо ТБД андуудын автобусны буудал дээр явж байгаад ТБД андуудын автобусны буудлын хойд талын нарийн гудамжаар ороход согтуу, 25-30 орчим насны, бөгс дарсан куртиктэй, эрэгтэй хүн явж байсан. Тэгээд ах дээр очоод Д толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиход тэр хүн газар унасан. Тэгээд бид гар утас, түрийвч зэргийг зүйлсийг нь аваад тэндээс хойш эргээд зугтааж байгаад нэг байрны орц руу ороод түрийвчийг нь ухахад ямар нэгэн мөнгө байгаагүй. Гар утас нь А-7 маркийн цэнхэр өнгийн гар утас байсан.

2019 оны 01 дүгээр сарын 19-нээс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутагт байхдаа найз Дийн хамт хүний Samsung S7 маркийн гар утсыг дээрэмдсэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Х.Дийн “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн ТБД андууд дээр найз Б, Д нарын хамт явж байхад 30 орчим насны махлаг ах таксинаас согтуу байдалтай буусан. Тэгээд ТБД андуудын хажуугийн нарын гудамжаар явахаар нь Д очоод тамхи гуйхад тэр ах уурлахаар нь нүүр хавьд нь Д хоёр удаа цохиод гарт нь байсан түрийвч, гар утсыг аваад Бат- Эрдэнэ бид хоёр дээр ирэхээр нь бид нар хамтдаа түрийвчийг нь үзэхэд бичиг баримт байхаар нь Д түрийвчийг нь граш дээгүүр давуулан шидээд байрны голоор ороод зугтан нэг байрны орц руу орсон...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Э.Б-ий “...2019 оны 01-р сарын 26-ны орой 23 цагийн орчим найз Д, Ж нарын хамт ТБД андуудын баруун талын нарийн гудмаар хойшоо тамхи татаад явж байхад нэг согтуу 30 гаран насны, махлагдуу эрэгтэй хүн утсаар яриад зогсож байхад нь Д тэр хүнийг мөрлөчихсөн юм. Тэгээд Д тэр утсаар ахтай юм ярьж зогсож байгаад шууд баруун гараараа нүүр хэсэг рүү нь 2  удаа цохиод унагачихсан. Тэр хүнийг газар унахад утас түрийвч хоёр нь газар унасан ба Дугараа утас түрийвч хоёрыг нь аваад Ж бид гурав хойшоо чигээрээ модны хоёрын голын зам руу далан даваад гүйсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Д-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би тушаал дэвшсэн учраас ажлынхаа хүмүүстэй Пирамид гэх нэртэй паабд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шөнийн 01 цагийн орчим паабаас гарахад ажлын Төгөлдөр гэх залуу таксинд суулгасан юм шиг байгаа юм. Би тухайн үед архи уугаад тасарсан байсан болохоор ямар нэгэн зүйл санахгүй байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө нь сэрэхэд миний нүүрний зүүн талаар жоохон өвдөж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Энхжингийн “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цаг шиг санаж байна, нөхөр Дийн 89048228 дугаарын утас руу залгахад таксинаас буусан алхаж явна гэж ярихад яаж байнаа хүүе гэж хэлэн хоорондоо маргалдах чимээ сонсогдоод гар утас нь тасарсан. ... Гэртээ ороод эд зүйлийг нь үзэхэд А7 маркийн гар утас, бор өнгийн түрийвч байхгүй, зүүн шанаа бага зэрэг хавдсан байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Х.Д, Э.Б, Б.Ж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Х.Д, Э.Б, Б.Ж нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар

Шүүгдэгч Х.Д, Б.Ж, Э.Б нарын бүлэглэн үйлдсэн хэргийн хохирогч Г.Д- “...би өөрийн гар утсыг хэрэг шалгаж байсан мөрдөгчөөс хүлээн авсан. Мөрдөгч тухайн залууг гурвуулаа байсан гээд түрийвч хаясан газраас олуулаад бор өнгийн түрийвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан, хас банкны картуудыг надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/ өгсөн, шүүгдэгч

Шүүгдэгч Х.Д, Б.Ж нарын бүлэглэн үйлдсэн хэргийн хохирогч Б.Т-ийн 263.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Х.Д, Б.Ж нар нь төлсөн тухай баримтыг шүүх хуралдаанд гаргасан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Д, Б.Ж, Э.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгч нарт зааснаар тус бүр 3 жил хорих ялаар шийтгэх саналтай, 3 жил хорих ялыг нээлттэй хорих саналыг, шүүгдэгч Х.Д Б.Ж нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангаас шүүгдэгч Б.Ж нь тухайн гэмт хэрэг үйлдэхдээ 17 нас 10 сартай байсан. Шинэчлэн найруулсан 2015 оны шинэ эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулж Эрүүгийн хуулийн эрүүгийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан боловч шүүгдэгч Б.Жинжин нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэрэг нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед арван найман насанд хүрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүн буюу шүүгдэгч гэж үзэх боломжгүй юм. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь гудамж талбайд, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хүний халдашгүй байх эрх чөлөөнд халдаж эд хөрөнгийг дээрэмдсэн байх тул нэр бүхий шүүгдэгч нарт хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд 18-22 насны залуучууд бөгөөд цаашид төлөвшиж, засарч хүмүүжих нийгэмд зөв хүн болох боломжийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д, Э.Б, Б.Ж нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч Х.Д, Э.Б, Б.Ж нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дийн цагдан хоригдсон 7 хоногийг, шүүгдэгч Э.Б-ий цагдан хоригдсон 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ж, Х.Д, Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д, Э.Б, Б.Ж нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Х.Д, Э.Б, Б.Ж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

     4. Шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дийн цагдан хоригдсон 7 хоногийг, шүүгдэгч Э.Б-ий цагдан хоригдсон 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Д, Э.Б, Б.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ