Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/02152

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/08031 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д тус тус заасныг баримтлан 2008 оны 09 сарын 10-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэгж талбарын ******* дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22 дугаар гудамжны******* тоот хаягт байршилтай 611 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрх, түүн дээр баригдсан 2 давхар амины сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээж, хариуцагч *******д ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АЗБАЯР

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР

 

                                                         ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД