Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч Ч.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Гд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.Г

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 2019 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн .... гэх газар иргэн А.Э далан тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэрт байхад дуудахаар нь очиход хохирогч халамцуу байсан. Хамт нэг шил архи уухад байлгахгүй байсан. Мах чанахад муудалцаад хутга аваад хутгалсан ... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрдэнэсан бид хоёр маргалдаад босож ирээд заамдалцсан. Би гараараа Эийн хамар луу цохьсон чинь цус гарсан тэгтэл А босож ирээд салгасан. Тэгээд мах идээд сууж байгаад махны саванд байсан модон хүрэн иштэй хутгыг аваад Эийн зүүн далны хэсэгт хутгалсан. Тэгээд Э А аваад хойд айл руу очоод эмнэлэг дуудсан... Тухайн үед архи согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан учраас бид хоёр маргалдсан... Э эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэний зардал болох 100 000 төгрөг эмнэлэгт тушаасан гэсэн мэдүүлэг / хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Хохирогч А.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...А нэг шил 0,75 литрийн Ерөөл архитай ирсэн. Тэр архийг бид 4 хувааж уугаад талдаа орж байтал Гчи муу миний ахыг дээрэлхээд байгаа юм уу М миний ах гэж хэлээд шууд босоод миний хамар луу хоёр цохьсон. Тэгээд миний хамарнаас цус гарсан би өөдөөс нь чи яагаад байгаа юм бэ болиочээ гэсэн. Тэгээд Гбид хоёр хоорондоо зууралдаад байтал А хажуугаар орж ирээд салгасан. Салаад сууж байтал идэж байсан савтай чанасан махнаас хутга аваад Гминий зүүн дал руу хутгалсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 31- нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сайхандулаан сумын 2 дугаар багийн иргэн Гын гэрт хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагад явж очиход иргэн Э нь архи уусан согтуу .. асуултанд хариулахгүй ...байсан. Тэгээд би биеийг нь үзэхэд зүүн талын далан дээрээ 4 см урттай хармайлагдсан /дотроо эргэсэн/ хутганы биед орсон гүн хэсэг нь 1 см орчим байсан. Тэгээд би шархыг цэвэрлэж 3 оёдол тавьсан ....далны ясанд хүрээгүй цээжний хөндий рүү нэвтрээгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А намайг сэрээгээд Г Э хутгалчихлаа гэсэн. Тэгээд би босоод хартал зүүн дал хэсэгт нь хутгалсан цус ихээр гараад байхаар нь би хөвөн шатаагаад дарсан тэгээд цус гарах нь багассан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр юм яриад сууж байгаад Га, хоёр хоорондоо заамдалцаад зууралдсан. Тэгээд ГЭ хамар луу нь нэг удаа цохьсон. Тэгтэл Эийн хамарнаас цус гарсан. Тэгээд л би болиоч гээд салгасан... Салгаад хоорондоо юм яриад сууж байсан тэгтэл ойролцоогоор суугаад 5 орчим минутын дараа Гнамайг хутгалчихлаа гээд босоод ирэхээр нь би дээлийг нь тайлаад хартал хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 13 дугаар хуудас/,

Шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2019.02.04- ний өдөр А.Эийн өөрийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг хийж дүгнэлт гаргасан. Үзлэгээр А.Эийн биед далны гадна хэсэгт 4.5 см урттай 3 оёдол бүхий шарх, зүүн суганд 9x6 см хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдсон. А.Эийн биед тогтоогдсон зүүн далны гадна хэсгийн 4,5 см урттай 3 оёдол бүхий шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн суганы цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт тус тус хамаарахгүй гэмтлүүд байна ...Шарх нь цээжний хөндий рүү нэвтрээгүй, арьсны бүх давхарыг хамарсан гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02/0107 дугаартай: “...А.Эийн биед зүүн далны шарх, зүүн суганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй болон мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. А.Эийн биед учирсан зүүн далны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн суганы цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.6-д зааснар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-32 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Ч.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 2019 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн .... гэх газар иргэн А.Э далан тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч А.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Гчи муу миний ахыг дээрэлхээд байгаа юм уу М миний ах гэж хэлээд шууд босоод миний хамар луу хоёр цохьсон.... Салаад сууж байтал идэж байсан савтай чанасан махнаас хутга аваад Гминий зүүн дал руу хутгалсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сайхандулаан сумын 2 дугаар багийн иргэн Гын гэрт хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагад явж очиход иргэн нь архи уусан согтуу .. асуултанд хариулахгүй ...байсан. Тэгээд би биеийг нь үзэхэд зүүн талын далан дээрээ 4 см урттай хармайлагдсан /дотроо эргэсэн/ хутганы биед орсон гүн хэсэг нь 1 см орчим байсан. Тэгээд би шархыг цэвэрлэж 3 оёдол тавьсан ....далны ясанд хүрээгүй цээжний хөндий рүү нэвтрээгүй байсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А намайг сэрээгээд ГЭ хутгалчихлаа гэсэн. Тэгээд би босоод хартал зүүн дал хэсэгт нь хутгалсан цус ихээр гараад байхаар нь би хөвөн шатаагаад дарсан тэгээд цус гарах нь багассан....” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр юм яриад сууж байгаад Га, хоёр хоорондоо заамдалцаад зууралдсан тэгээд ГЭ хамар луу нь нэг удаа цохьсон.... Салгаад хоорондоо юм яриад сууж байсан. Тэгтэл ойролцоогоор суугаад 5 орчим минутын дараа Гнамайг хутгалчихлаа гээд босоод ирэхээр нь би дээлийг нь тайлаад хартал хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "......Шарх нь цээжний хөндий рүү нэвтрээгүй, арьсны бүх давхарыг хамарсан гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02/0107 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Ч.Гад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ч.Гад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Ч.Гат холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Ч.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гнь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Ч.Гнь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 32-р тал/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Гнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Ч.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г. 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

           

З. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ч.Гд 600000 төгрөгийн  торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гнь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Ч.Гнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН