Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Огийн Хд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1994 оны ….  дугаар сарын ….-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинч мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын .... дугаар баг 0 тоотод оршин суух хаягтай, урьд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж ялаа эдэлж дуусаагүй, Ц овогт Огийн Х,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Х нь 2019 оны 01-р сарын 03-ны өдрөөс 2019 оны 01-р сарын 04-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Виктория баарны гадна хохирогч У.Тийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
     Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
     Шүүгдэгч О.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна ...Т гээд банди гараад ирэхээр нь би тэр хүүхдэд чи архи дарс уудаггүй хүүхэд дагуулж явж архидлаа ...гээд уурласан юм. Тэгэхэд өөдөөс би ямар аманд нь цутгасан биш дээ гэж хэлэхээр нь миний уур хүрээд нүүрэнд нь мөргөчихсөн юм. Тэгтэл Т гээд банди доошоо тонгойгоод суусан ...миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/
      Хохирогч У.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө ...Виктория...баарнаас гараад О.Х Т 2 дээр очиход найз залуу болох Х нь чи хүмүүс дагуулж архидлаа гээд л намайг мөргөчихсөн юм. Тэрнээс болоод миний хамар мурийсан ба хамрын яс хугарчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/
     Гэрч Т.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Тийг хүүхэд дагуулж явж архидлаа барилаа гэж Х уурлаад Тийг мөргөсөн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/
     Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01-р сарын 11-ний өдрийн 02/053 дугаартай: “...У.Тийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/
           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Х нь 2019 оны 01-р сарын 03-ны өдрөөс 2019 оны 01-р сарын 04-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Виктория баарны гадна хохирогч У.Тийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
           Иймд шүүгдэгч Ц овогт Огийн Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын торгох ял оногдуулах санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Хэрлэнд торгох ял оногдуулж, түүн дээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 06-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын хуулиар тогтоосон дээд хэмжээ болох 1 350 000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
            Хохирогч У.Т нь 500 000 төгрөг нэхэмжилсэн гэх ба энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч О.Х нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардал 500 000 төгрөг төлөхөөр хохирогчтой сайн дураар эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц овогт Огийн Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Хэрлэнд оногдуулсан 550000 төгрөгийн торгох ял дээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 06-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг нэмж нийт 1 350 000 төгрөгөөр тогтоосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч О.Х нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардал 500000 төгрөг төлөхөөр хохирогчтой эвлэрсэн болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
 

                                     ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА