| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 138/2021/00496/И |
| Дугаар | 210/МА2025/01891 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01891
2025 10 29 210/МА2025/01891
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/04652 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 327,647,200 төгрөг, хохирол буюу зардал 651,615,472 төгрөг, нийт 976,282,672 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 1,272,749,076 төгрөг гаргуулж, оффисын зориулалттай 2 га газарт барьсан үхэр бордох цэгийг өөрийн зардлаар буулгаж, газар чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, ******* хариуцагч нарын өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******-ийг төлөөлж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн *******, ******* нар итгэлцлийн үндсэн дээр 2019 оны 06 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн мал бэлчээр, адуу, үхрийн сүрэг болон холбогдох хөрөнгүүдийн эрх шилжүүлэхээр АМ20190610 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Гэрээний гол агуулга нь *******гийн эзэмшиж байгаа Дорнод аймагт байрлах малын бэлчээр болон холбогдох байгууламж, суурин газар, кемп, үхэр, адуун сүргийг шилжүүлэн өгч, гэрээ хийснээс хойш 10 хоногийн дотор тухайн хөрөнгө, хөрөнгийн эрх, газар зэргийг *******-д шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн. *******-ийн үүсгэн байгуулагч ******* нь гэрээ байгуулсан эхний жилд, гэрээ хийснээс хойш 30 хоногийн дотор урьдчилгаа төлбөр болгож Ивээл хотхоны 75.13 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 490,000 юаньд тооцож, дулаан зогсоолыг 75,000 юаньд тооцон тус тус шилжүүлэх, бэлнээр 430,000 юань төлөх, 2020-2023 он хүртэл нийт 4,000,000 юанийг жил бүрийн 12 сарын 30-ны өдрөөс өмнө нэг жилд 1,000,000 юань төлөх үүрэг хүлээсэн. Манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2019 оны 06 сарын 27-ны өдөр гэрээний хавсралтад заасан бүх эд хөрөнгийг актаар хүлээн авч, малчидтай шинээр хөдөлмөрийн гэрээ хийж, бүх урсгал зардлыг хариуцан бие даан ажиллаж эхлээд төлбөрт 2019 оны 07 сарын 01-ний өдөр Ивээл хотхоны орон сууцыг, машины зогсоолын хамт нэрийг нь шилжүүлж, 2020 оны 01 сарын 23-ны өдөр 350,000 юань бэлнээр төлсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсоны дагуу 75 м.кв орон сууцыг *******д шилжүүлэн өгч, ******* гэрээний хавсралтад заасан эд хөрөнгийг *******-д хүлээлгэж өгсөн.
Харин ******* нь гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дотор гэрээний зүйлийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй удаа дараа хойшлуулсаар 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Мөн *******, *******-ийн үүсгэн байгуулагч, захирал ******* нар нь хуйвалдаж намайг хуурч мэхлэн өөрсдийн болон компанийн нэр дээрх хөрөнгүүдээ өсгөн нэмэгдүүлж, манай компанид хохирол учруулж байна.
Бид төлсөн мөнгө, оруулсан хөрөнгө оруулалтаа буцаах боломжгүй нөхцөл байдал үүсэж шахалтаар эрх ашгаа дордуулан тухайн гэрээнд 2020 оны 09 сарын 15-ны өдөр, 10 сарын 02-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан боловч алийг нь ч хэрэгжүүлээгүй. Харин цар тахлын хөл хориог далимдуулан 2020 оны 12 сарын 11, 2021 оны 05 сарын 16-ны өдөр 2 удаа бүх мал хөрөнгийг булаан авч явсан. Бид 2 жилийн хугацаанд тухайн газарт их хөрөнгө оруулалт хийж, эрчимжүүлсэн мал аж ахуй болгох зорилгоор барилга байгууламж барьж, олон ажилчин ажиллуулж, их хэмжээний зардал гаргасан. Манай байгууллагын хөрөнгө оруулсан эд хөрөнгүүд *******-ийн өмчлөлд бүртгэлтэй байна. ******* нь 2020 оны 12 сарын 10-ны өдөр албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдэж, гэрээнд заасан үндэслэлээр цуцлаагүй боловч гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн өдрөө БНХАУ-ын иргэн *******д актаар хүлээлгэн өгсөн мал сүргээ булаан авснаар гэрээ үргэлжлэх боломжгүй болсон.
Иймд манай компани 2020 оны 09 сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тохиролцсоны дагуу 3 өрөө орон сууцыг 490,000 юань, дулаан зогсоолыг 75,000 юаниар тус тус тооцож, нийт 565,000 юань гэж гэрээ байгуулсан тул 2019 оны 07 сарын 01-ний өдрийн Монгол банкны ханш 388.43 төгрөгөөр тооцож 219,462,950 төгрөг, 2020 оны 01 сарын 01-ний өдөр шилжүүлсэн 350,000 юанийг тухайн үеийн ханш 392.39 төгрөгт бодож 137,336,500 төгрөг, нийт 356,799,450 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Орон сууцны дулаан зогсоолыг шилжүүлээгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас 75,000 юань буюу 29,132,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж байна.
1.2. *******, ******* нараас 2 жилийн хугацаанд Дорнод аймагт байрлах гэрээнд заагдсан газар дахь хөрөнгүүд дээр манай компанийн хийсэн нэмэлт хөрөнгө оруулалт, зардал болох мал шахаж бордох байгууламж нэмж барьсан, нийт ажилчдын цалин, нийгмийн даатгалын зардал, бараа материалын болон хөрөнгө оруулалтын зардалд нийт 753,189,697 төгрөг гаргуулах, мөн гэрээнээс олох байсан ашиг буюу тухайн мал сүргээс төллөх малын тоо 800 гаруй бөгөөд жилд дунджаар 500-600 төл төллөж бойжих учраас тус төлийг орон нутгийн зах зээлийн ханшаар тооцоход нэг жилийн 400,000,000 төгрөгийн ашиг орлого олох бөгөөд нийт 800,000,000 төгрөг гэж тооцон, нийт 1,909,989,129 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
1.3. Мөн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд зарцуулсан зардал, хөрөнгө оруулалтын нийт 753,189,679 төгрөгийн нэхэмжилсэн. Машин техник авахад зарцуулсан 46,744,204 төгрөг, хангамжийн материалд зарцуулсан 4,398,426 төгрөг, техник худалдаж авахад зарцуулсан 54,830,000 төгрөг, байшинг сэргээн засварлахад зарцуулсан 50,470,950 төгрөг, мал хашиж бордох байгууламж шинээр барихад зарцуулсан 200,000,000 төгрөг, 1,910 малыг маллахад шаардагдсан тоног төхөөрөмжийн зардал 356,443,580 төгрөг, 2019.07.01-2020.12.30 хүртэл хугацааны аж ахуйн буюу ажилчдын цалин 163,351,932 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 22,151,610 төгрөг, шатахууны зардал 40,232,515 төгрөг, шуудан харилцаа холбооны зардал 2,023,760 төгрөг, сэлбэг хэрэгслийн зардал 20,800,427 төгрөг, хангамжийн материал 36,914,647 төгрөг, томилолтын зардал 1,308,177 төгрөг, албан татвар төлбөр хураамж 2,049,094 төгрөг, бичиг хэргийн зардал 408,845 төгрөг, мэргэжлийн үйлчилгээ, өмгөөлөгчийн зардал 37,185,847 төгрөг, даатгалын зардал 215,612 төгрөг, автомашины татвар 603,520 төгрөг, засварын зардал 11,190,818 төгрөг, түрээсийн зардал 10,817,200 төгрөг, тос маслоны зардал 643,754 төгрөг, зээлийн хүүгийн зардал 31,917,678 төгрөг, бага дүнтэй түргэн элэгдэх материалд 2,696,028 төгрөг, бусад зардал 1,934,629 төгрөг тус тус зарцуулагдсан.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үнийн дүнд хүү төлөхөөр тохиролцоогүй байгаа учраас талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ердийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулж байхад нь хариуцагч “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр гэрээ цуцлах мэдэгдэл өгч, хөрөнгөө буцааж авсан.
Хариуцагч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж болно” гэж заасны дагуу татгалзсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгнө.
Иргэний хуулийн 204, 205, 221, 225 дугаар зүйлд заасныг баримтлан маргааныг шийдвэрлэх боломжтой байна. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, гэрээ урт хугацаатай байгуулагдсан учир төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэх шалтгаанаар гэрээнээс татгалзаж байна. Гэрээгээр хүлээсэн үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй. Мөн хариуцагчийн татгалзлыг нь хүлээн зөвшөөрөөгүй байхад хөрөнгөө буцааж авсан. Талууд гэрээнээс татгалзсан талаар санал нэгдсэн боловч татгалзах үндэслэл байхгүй учраас гэрээ цааш үргэлжлэх боломжгүй болсон тул хуульд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Мал аж ахуй нь өөрийн гэсэн онцлогтой, байнга өсөн өргөжиж байдаг хөдлөх хөрөнгө учраас Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасан хөдлөх хөрөнгийн зохицуулалтад хамаарч байна. Мөн эзэмших эрхийг шилжүүлж өгсөн бол хуульд зааснаар өмчлөх эрх нь шилжих ёстой.
Иймд Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
2.1. ******* нь Дорнод аймгийн Баянтүмэн суманд байрлах үхэр, адуун болон үхэр, адууны аж ахуйг холбогдох байгууламжийн хамт зээлээр худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш, ******* өөрийн нэрийн өмнөөс тус гэрээг хийсэн учраас ******* нь дээрх гэрээний асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй.
2.2. Тус гэрээг *******, *******, ******* нарын өмнөөс ******* гэрээ байгуулсан нь тухайн гэрээний асуудлаар шүүхэд хариуцагч болох үндэслэлгүй.
2.3. 2019 оны 05, 06 сард Дорнодын Баянтүмэн сумын 2 дугаар баг дээр очиж, ажлын үйл ажиллагаатай танилцсан. 2019 оны 08 сард төлбөр тооцоо хийхээр гэрээнд заасан боловч 2020 оны 01 сард хийсэн. Төлбөр төлөгдсөн гэж бодоод байрыг шилжүүлж өгсөн боловч зогсоолоо шилжүүлж өгөөгүй. Мөн зогсоол өгсөн гэж тайлбарладаг боловч хаана байдгийг нь мэдэхгүй.
2.4. 2020 оны 05 сарын 03-ны өглөө *******ийг явж байхад кемпэд утаа гарч, надаас нэхээд буй 240 м.кв байшин шатсан. Газар тариалангийн кемпэд нэхэмжлэгч “дулаалга хийсэн, их мөнгө зарцуулсан” гэж байгаа байраа өөрөө шатаасан бөгөөд тухайн байрыг хамтран эзэмшдэг. 2020 оны 10 сард надтай холбогдож адуу, ангус үхрийн сүргээс хүлээж авах уу гэж хүсэлт тавиад би бүх адуу болон ангус үхрийг сүрэгтэй нь буцааж авсан. Таарамжгүй асуудлаас болж зодоон болсноос болж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэж, улмаар ******* малаа буцааж авсан. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулахад жилд 400,000,000 төгрөг зарцуулах үндэслэл байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй.
2.5. 2018 оны 06 сараас 2019 оны 06 сар хүртэлх хугацааны цалинг санхүүгийн тооцоонд тусгасан байна. Гэвч манай байгууллагын зүгээс адилхан хэмжээний малыг маллахдаа сард 9,000,000 төгрөгийг зарцуулдаг байсан. Цалингийн зардлын хувьд юу хэрэглээд жилд 400,000,000 төгрөгийн ашиг гаргана гэж байгааг ойлгохгүй байна. Зардлын баримтуудыг харахаар баруун аймагт аялсан зардлуудаа хүртэл оруулсан, ариун цэврийн хэрэглэлийн зардал орсон байна. Мөн малыг өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн зүйл байхгүй бөгөөд ажиллаж дийлэхгүй байна гэхээр нь 2 сүрэг малыг буцааж авахаар хүлээн зөвшөөрсөн. 1900 орчим толгой малтай холбоотой зардал зуны улиралд сард 9,000,000 төгрөг, өвлийн улиралд сард 11,000,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 06 сараас 2019 оны 06 сар хүртэл компанийн зардалд тусгагдсанаар 1 жил 2 сарын хугацааны зардал нийт 135,000,000 төгрөг болно.
2.6. ******* нь *******-ийн хөрөнгө оруулагч учраас компанийн өмнөөс гэрээ байгуулах эрхтэй. Нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээс орон сууцыг шилжүүлж, дулаан зогсоолыг шилжүүлээгүй. 2019 оны 08 сарын 01-ний өдөр төлөх байсан 430,000 юанийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 350,000 юанийг 6 сарын дараа 2020 оны 01 сарын 23-нд шилжүүлсэн учраас ******* нь анхнаасаа гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй.
2.7. 2019 оны 07 сараас 2020 оны 12 сар хүртэл мал аж ахуйд гарсан шууд зардал 753,189,679 төгрөгийн зардал гарсан гэдэг нь нотлогдохгүй байна. Санхүүгийн баримтуудыг харахад 239,000,000 төгрөгийн нэмэлт материал, мал аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай гэдэг нь тогтоогдоогүй. 2019 оноос 2020 онд гар аргаар бичигдсэн баримтууд гаргасан нь нягтлан бодох бүртгэлийн шаардлага хангаагүй байна. Мөн зардлын баримтуудыг харахад зарим баримт дээр архи, пиво, ариун цэврийн хэрэгсэл, бэлгэвч авсан зэрэг зардлууд гарсан байна. Зарим барааг их хэмжээгээр авах боломжтой гэхэд мал аж ахуйд хамааралгүй байсан бөгөөд үлдэгдэл 46,539,967.92 төгрөгийн баримт байхгүй байна. Хөдөө аж ахуйн шууд зардал нь үхэр бордох зардалд 200,000,000 төгрөг гарсан. *******-ийн оффисын зориулалттай газарт газрын зориулалтыг өөрчлөн мал бордох хашааг барьсан. Энэ талаар манайх удаа дараа албан бичиг хүргүүлэн нэмэлт хугацаа олгосон боловч хариу өгөөгүй. Иймд тодорхой бус зардлуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
2.8. 2019 оны 06 сард гэрээ хийгээд мал төлөө хүлээлгэн өгч, 12 дугаар сард мал тооллого явагдахад шилжүүлэх байсан. 2019 оны мал тооллогоор нэхэмжлэгчийн хамаарал бүхий *******-ийн ажилтанд хүлээлгэн өгсөн адуу нь *******ийн эзэмшлийнх, *******-ийн нэр дээр өвөлжөө, хаваржаа байдаггүй учраас *******гийн нэр дээр “тавиул мал” гэж бүртгэгддэг. 100 толгой эр үхрийг “А” дансаар ******* руу шилжүүлсэн. Талуудын хооронд гэрээ байгуулагдаж, 2019 оны 06 сарын 20-ны өдөр гэхэд бүх малын төлөө авчхаад, мөн оны 08 сарын 01-ний өдөр болоход нэг ч төлбөр тооцооны асуудал яригдаагүй. *******-ийн нэр дээр ******* нь хилийн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан учраас хилийн цэргийн ангиас зөвшөөрөл авч байсан. 200,000,000 төгрөгийн саравчийг босгож байна гэхэд нь бид очиж, газрын зориулалт биш гэдгийг хэлсэн боловч нэхэмжлэгч тал газрыг хөдөө аж ахуйн зориулалттай гэж тайлбарладаг. Гэвч 2020 онд газар зохион байгуулалт төлөвлөлтийн дагуу хөдөө аж ахуйн зориулалттай болж өөрчлөгдсөн байна.
Нядалгааны хувьд эхний бой хийсэн дээр маргахгүй бөгөөд *******-ийн нэр дээр тоологдсон 100 үхэр гэж бодсон. Гэвч дараа нь ******* дээр тоологдсон бүх эр үхрээ бойлоод явсан гэж мэдсэн. Мөн нийт 1,911 мал хүлээж аваад буцаахдаа 1,753 болгож өгсөн. 1,911 мал дотор 100 ширхэг тугалтай үнээнээс өсгөсөн үнэ цэнтэй малыг минь бойлчхоод “төлөөс нөхөж өгөөд авчихсан.” гэж байна. Манай хамгийн үнэ цэнтэй малыг түүж бойлсон гэдэг нь малын эмчийн магадлагаагаар тогтоогдож байна. Малын “А” дансны хувьд малаа биет байдлаар хүлээлгэж өгснөөр малыг бүгдийг шилжүүлсэн гэж ойлгож байна. Мөн малын “А” дансаар шилжүүлснийг шилжүүлсэнд тооцно гэвэл бодит байдалд нийцэхгүй. 2020 оны 05 сард дахиад мал бойлохгүй байх талаар ярилцаад, бойлж болохгүй талаар мэдэгдэл өгсөн. Гэтэл 2020 оны 10 сарын 23-ны өдөр ******* нь ******* эмчээс гарал үүслийн бичиг аваад бойлчихсон учраас гэрээнээс татгалзах шийдвэрийг гаргасан.
2.9. Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахад гарсан зардалд тооцож авсан машин техник нь нэхэмжлэгч талын эзэмшилд байгаа гэж тайлбарласан. 200,000,000 төгрөгийн мал бордох цэг хийсэн гэх боловч тухайн цэг нь Иргэний хуульд заасан газраас салгамагц ашиглаж болохгүй зүйл биш. Энэ газрыг цэвэрлэж өгөхийг даалгахаар бид сөрөг нэхэмжлэл гаргасан. Цалингийн 163,000,000 төгрөгийн зардалтай холбоотой нэхэмжлэгч талын гаргасан баримтуудыг судлахаар малчдын цалин 600,000 төгрөгийг үржүүлэхээр нэхэмжилж буй хэмжээнд хүрэхгүй байна. Мөн тэнд ажиллаж байсан бусад ажилчдын цалинг бид хариуцаж төлөх үндэслэлгүй. Манай зүгээс тухайн малыг маллахдаа өмнөх жилд 118,000,000 төгрөгийн зардал, сард дунджаар 9,000,000 төгрөгийн зардал гаргадаг байсан. Мал маллахтай холбоотой гарсан зардлыг төлөх нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй боловч бид авлагатай учраас зөвшөөрөхгүй байна. Гэрээний хугацаанд олох ёстой ашиг гэж 800,000,000 төгрөг шаардсан боловч гэрээнээс татгалзсанаас хойших хугацааны асуудлыг ярьж байна. Мөн нэхэмжлэгч нь ямар насны үхэр бойлсон талаар гэрч ******* гэрчилж, хэдэн мал бойлсон, хэдэн мал хоргодсон талаар бодитой тоо тооцоолол гаргаагүй. Тухайн малыг буцааж өгөхөд 1,753 тоо толгой болж, шинэ төл нэмэгдээгүй байсан бол 1,284 мал буцааж авахаар байна. Иймээс 800,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэрэгт нотлох баримтаар авагдсан малын жишиг үнээр тооцвол 200,000,000 орчим төгрөг болж байна. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 2, 3 дахь заалтууд хоорондоо зөрчилтэй, нэг бол үр шимээ, нэг бол гаргасан зардлаа шаардах ёстой боловч хоёуланг нь шаардаж байгааг ойлгохгүй байна.
Талуудын байгуулсан гэрээний 5.5-д тусгагдсанаар өвөлжөө хаваржаа нь тухайн нутгийн иргэний нэр дээр байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний 5.1-д заасныг үндэслэл болгон маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мал бойлохгүй байх талаар өгсөн бичгийн талаар маргаагүй, зөвшөөрсөн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заасан үндэслэлд эхний шаардлагад хамаарч байна. Харин тугалын үр шимийг авах ёстой гэдэг нь нэхэмжлэгчид биш хариуцагчид үүснэ. Үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар өгөх боломжгүй бол үнийг төлөхийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зохицуулсан. Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар бид нэмэлт хугацаа тогтоосон. Бид Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн хүрээнд маргаагүй ба гэрээний 5.6-д барьцаа хөрөнгөгүй, итгэлцлийн үндсэн дээр явагдаж байгаа гэж тусгасан байгаа нь хуулийн уг заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Гэрээнээс татгалзах хүртэлх харилцаа, татгалзсанаас хойших харилцааг хуулиар зохицуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Гэрээнээс татгалзаж байгаа бол эрх зүйн үр дагаврыг аль аль тал нь хариуцна. 2019 оноос 2020 оны хугацаанд бий болсон тугал 2021 онд худалдагч талын үр шим болох ёстой. Гэрээний 6.6-д “...стратегийн хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 247 дугаар зүйл, 111 дүгээр зүйлд заасан заалтуудтай зөрчилдөөгүй гэжээ.
3.1. ******* нь гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу үхэр, адуу, техник хэрэгслийг 2019 оны 06 сарын 19-ний өдөр *******-ийн эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэн өгч, акт үйлдэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэтэл худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний 3.2-т заасан мөнгө шилжүүлэх үүргийг бүрэн биелүүлэлгүй 173 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг гэрээний 7.1-д зааснаар алданги 0,3 хувь төлөх үүрэгтэй. 173 хоногийн алдангийг тооцоход 223,170 юанийг нэхэмжлэгч төлөх үүрэг үүссэн. Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 80,000 юанийг 2020 оны 01 сарын 20-ны өдрөөс 09 сарын 11-ний өдрийг хүртэл 230 хоног төлөхгүй хэтрүүлсэн учраас энэ хугацааны алданги 55,200 юань болсныг төлөөгүй. Мөн гэрээний дагуу Ивээл хотхоны 15 м.кв бүхий 75,000 юанийн үнэлгээ бүхий автомашины зогсоол шилжүүлэх үүргээ биелүүлээгүй.
3.2. Гэрээний 6.7-д заасныг зөрчиж 2019 оны 12 сарын 05-ны өдрөөс мөн оны 12 сарын 15-ны өдрүүдэд хилийн бүсэд зөвшөөрөлгүй малын нядалгаа хийж, 2020 оны 04 сарын 20-ны өдөр 2 ширхэг ангус бярууг манайд мэдэгдэлгүйгээр, гарал үүслийн бичиггүй худалдсан. Дорнод аймгийн Баянтүмэн сум, 2 дугаар баг ******* гэх газарт байрлах *******-ийн оффисын зориулалттай 2 га газрыг эзэмшиж, ашиглах явцдаа үхэр бордох цэг хийхээр их хэмжээний материал татаж буулган хашаа барьсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бодит эрсдэлийг бий болгосон.
3.3. Дээрх зөрчлүүдийг гаргасан талаар ******* болон малчдад 2020 оны 05 сарын 02-ны өдөр, 05 сарын 08-ны өдөр, 06 сарын 05-ны өдөр, 08 сарын 19-ний өдрүүдэд тус тус мэдэгдэл хүргүүлж, зөрчлүүдийг арилгах нэмэлт хугацааг удаа дараа тогтоосон боловч гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй. Уг мэдэгдэл хүргүүлсний дагуу *******-ийн гүйцэтгэх захирал *******, ******* болон ******* нарын хамаарал бүхий малчдаас үхэр, адууны сүргийг хүлээн авч, мал тооллогыг хийхэд анх актаар хүлээлгэж өгсөн 380 тооны адуу, 1,531 үхэр, нийт 1,911 тоо малаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай талын зөвшөөрөлтэй нядалж борлуулсан 270 толгой эр үхэр /казакын цагаан толгойт/, 54 толгой адуу, нийт 324 толгой мал, мөн зөвшөөрөлгүйгээр нядалж борлуулсан цэвэр цусны Ангус 1 толгой, казак бух 1 толгой, монгол бух 1 толгой, ангус эрлийз 165 толгой, казакын цагаан толгойт 115 толгой үхэр, 20 толгой бяруу, нийт 627 толгой буюу 1,039,911,076 төгрөгийн үнэлгээтэй мал дутаж байна. Үүнээс нэхэмжлэгчийн ажилтан гэх *******, ******* нар *******-ийн “А” дансанд бүртгэлтэй адуу, үхрийн сүргээс 51 тооны адуу, 510 тооны үхрийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр төхөөрөн борлуулсан тухай Дорнод аймгийн мал эмнэлгийн газраас баталгаажуулсан. Дээрх үндэслэлээр ******* нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, удаа дараа зөрчсөн тул ******* нь гэрээнээс татгалзсан, талууд өгсөн авснаа бүрэн гүйцэт буцаах, гэрээний зүйлийг буцаах боломжгүй бол түүнтэй дүйцэх мөнгөн дүнг төлөх үүрэгтэй. Гэвч ******* нь *******-аас актаар хүлээж авсан малыг зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж ашиг хүртэн, биетээр малыг буцаан өгөх боломжгүй болсон байгаа тул 627 толгой малын үнэ 1,039,911,076 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
3.4. ******* нь малын хашаа саравчийг ашиглахдаа анхны хэлбэрийг өөрчилж, өвөлжөө, хаваржааны зориулалт бүхий 4 газар баригдсан малын хашааны тус бүрийн хойд талд барьсан салхины халхавч болон түүний гадна талын төмөр халхавчийг нурааж, улмаар тэдгээрийн материал болох банз, модон шургаагаар оффисын зориулалттай 2 га газарт үхэр бордох цэг барьсан. Модон салхины хаалт болон гадна талын төмөр хашлага тус бүрийг анх барихад нэг байгууламжид 30,000,000 төгрөгийн зардал гаргасан тул эдгээртэй холбоотойгоор 120,000,000 төгрөгийн хохирол учруулсныг шаардаж байна.
3.5. Мөн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг ******* гэх газарт байрлах *******-ийн оффисын зориулалттай 2 га газарт барьсан үхэр бордох цэгийг өөрийн зардлаар буулган газрыг чөлөөлж *******-д хүлээлгэн өгөхийг *******-д даалгахаар шаардаж байна. *******-ийн хамаарал бүхий иргэд 2020 оны 05 сарын 03-ны өдөр манай компанийн өмчлөлийн оффисын зориулалттай газарт байрлах 240 м.кв оффисын байранд байрлаж хонохдоо гал түлж, гал алдсаны улмаас байшин шатсан.
Уг хөрөнгийн үнэлгээг гэрээгээр 180,000 юань байхаар талууд тохирсон. Энэ гэм хорын хохирлыг нэхэмжлэгч төлөөгүй байх тул байшингийн үнэ 180,000 юанийг Монгол банкны 2020 оны 06 сарын 05-ны өдрийн ханш 394.6 төгрөгөөр тооцож 71,028,000 төгрөг, шатсан байшинд байсан тавилгын төлбөр 21,810,000 төгрөг болон манай газарт үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэж, газрыг өмнөх байдалд оруулахад гарсан зардал 20,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс шаардаж байна гэжээ.
4.1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг ******* гэх газарт байрлах *******-ийн эзэмшлийн хөдөө аж ахуйн цогцолбор зориулалттай газарт үхрийн асаргаа сувилгааны зориулалттай дулаан саравчийг зураг төслийн дагуу 98*18*3,5 метр хэмжээтэйгээр 7 сарын турш 6 хүн тасралтгүй ажиллаж барьж байгуулсан. Тус байгууламжийн тулаас баганыг газрын хөрсөнд 70 см гүнд суулгаж, бетоноор цутгасан, хашлага төмрийг 60 см гүнд суулгаж бетоноор цутгасан бөгөөд 1,200 гаруй малыг тэжээж, эмчилгээ сувилгаа, бордох цэг болгон ашиглах төлөвлөгөөтэй байсан. Энэ байгууламж нь бидний 2 жилийн ажлын үр дүн, ашиг шимийг үзэх нэн чухал, ач холбогдол бүхий байгууламж байсан төдийгүй 240,000,000 төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан. Улсын мөрдөн байцаах газраас шинжээч томилж, тус байгууламжийг үнэлүүлэхэд 140,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймээс бид энэ байгууламжийг буулгаж аваад дахин ашиглах боломжгүй. Хөдөө аж ахуйн зориулалт бүхий 2 га газрыг 2020 оны 10 сарын 23-ны өдөр газрын эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авсан. Газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө 2019 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч ашиглаж байсан. Ашиглах хугацаанд байнгын засан сайжруулалт хийж байсан нь хөдөө аж ахуйд оруулсан хөрөнгө оруулалтын тайлан, санхүүгийн зардлаас харж болно.
2020 оны 12 сарын 11-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгөөд ойролцоогоор 1 цагийн дараа малыг булаан авч, малчдыг хөөж явуулсан. Тухайн үед ковидын хатуу хөл хориотой байсан тул бид ирж очих боломжгүй үеэр зориуд зохион байгуулалттайгаар төлөвлөсөн гэж үзэж байна. Тухайн бүс нутаг нь Хилийн цэргийн ангиас зөвшөөрөл авч зорчин, ажиллаж амьдардгийг далимдуулан *******-аас Хилийн цэргийн ангид албан бичгээр манай компанийн ажилчид, албан хаагчдыг нэвтрүүлэхгүй байхаар зохицуулалт хийсэн. Бид гэрээг харилцан тохиролцож цуцалсан зүйл байхгүйн дээр гэрээг нэг ч удаа дүгнэж байгаагүй.
Мөн дээрх газрыг цэвэрлэж, хог хаягдлыг чөлөөлөхөд гаргасан зардалд 20,000,000 төгрөг шаардсаныг зөвшөөрөх боломжгүй. Ямар хог хаягдал гарсан, хаашаа тээвэрлэхэд гарсан зардал, хэний хог хаягдал гэдгийг тогтоох боломжгүй. Манай компани 2020 оны 10 сард мал бордох тэжээх байгууламжийг барьж дуусмагцаа хотоос том оврын ачааны автомашин авч түрээслэн хог хаягдлаа цэвэрлэсэн. Бид мал нядлахдаа малын эмчээс гарал үүслийн бичиг авч, эмчийн зааварчилгааны дагуу гарсан хог хаягдлыг холбогдох журмын дагуу цэвэрлэж, асуудлыг шийдвэрлэсэн.
Талуудын байгуулсан гэрээ 3 удаа өөрчлөгдсөн бөгөөд эдгээр өөрчлөлтүүдэд ******* ямар нэг үүрэг хүлээгээгүй. Тухайн шатсан байшинг худалдах, худалдан авах гэрээнд 30,000,000 төгрөгөөр тогтоосон учраас энэ үнээр үнэлэгдэнэ гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан малын үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлтийн хувьд үнэлгээ хийхдээ фото зураг харж байгаад хийсэн учраас уг үнэлгээг буруу гарсан гэж үзэж байна гэжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* (хуучнаар *******), ******* нараас 462,647,200 /дөрвөн зуун жаран хоёр сая зургаан зуун дөчин долоон мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 1,447,341,929 /нэг тэрбум дөрвөн зуун дөчин долоон сая гурван зуун дөчин нэгэн мянга есөн зуун хорин есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-иас 423,388,700 /дөрвөн зуун хорин гурван сая гурван зуун наян найман мянга долоон зуун/ төгрөг гаргуулан хариуцагч ******* (хуучнаар *******), ******* нарт олгож, Дорнод аймгийн Баянтүмэн сум, 2 дугаар баг, Жаргалант баг, ******* нуурын хойд талд, ******* хаягт байрлах 2 га газарт барьсан үхэр бордох цэгийн байгууламжийг өөрийн зардлаар буулгаж, газар чөлөөлөн хариуцагч нарт хүлээлгэн өгөхийг *******-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 849,360,376 /найман зуун дөчин есөн сая гурван зуун жаран мянга гурван зуун далан зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,707,896 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,819,645 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 2,471,186 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-иас 2,274,893 төгрөг гаргуулан хариуцагч *******, ******* нарт олгосугай.
6. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, нэхэмжлэгчийг илт хохироож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 жилийн хугацаанд малын үр шимийн үнэ болох 800,000,000 төгрөг, гэрээний гүйцэтгэлийн төлбөрт тооцуулан шилжүүлж өгөхөөр тохиролцсон байсан зүйл болох автомашины гараашийн төлбөр болох 29,132,250 төгрөг, мал ахуйд зориулж оруулсан хөрөнгө оруулалтын зарим техник тоног төхөөрөмжийн эзэмших, ашиглах эрхийг *******-аас шилжүүлээгүй байгаа тул хөрөнгө оруулалтын дүнгээс 101,574,207.17 төгрөг, нийт 930,706,457.17 төгрөгийн шаардлагаас татгалзаж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болох 976,282,672.16 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ иргэн ******* нь *******-ийг төлөөлөн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд оролцсон мэтээр дүгнэж *******-аас 423,388,700 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* (*******), ******* нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. *******, “******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүсээгүй. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, худалдах худалдан авах гэрээ, хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг буруу ойлгож, хэргийн үйл баримтыг зөв тогтоохгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Худалдан авагч ******* нь худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэх зорилгоор *******д бэлнээр 137,336,500 төгрөг, гэрээний төлбөрт оролцуулан шилжүүлж өгсөн байрны үнэ болох 190,330,700 төгрөг, нийт 327,667,200 төгрөг өгснөөр тухайн гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 07 сарын 01-ний өдөр акт үйлдэж, хүлээлгэн өгснөөр гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Худалдагч тал болох ******* нь 2019 оны 06 сарын 27-ны өдөр гэрээний хавсралтад заасны дагуу малыг акт үйлдэн худалдан авагч *******-д хүлээлгэн өгч, малчидтай гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан үүргээ талуудаас хэрэгжүүлж эхэлсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй” гэж заасны дагуу гэрээ байгуулагч талуудаас харилцан тохиролцож, гэрээний үүргээ биелүүлж эхэлсэн. Нэгэнт эд хөрөнгийг шилжүүлж өгснөөр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болохыг Иргэний хуульд заасны дагуу хөдлөх эд хөрөнгүүд болох малыг захиран зарцуулах үйлдэл гаргасан нь хууль зөрчөөгүй. Хариуцагч талаас худалдагч талын зөвшөөрөлгүйгээр малыг бойлж, захиран зарцуулсан гэж маргаж сөрөг нэхэмжлэл гаргаж буй нь Иргэний хууль болон шударга ёсны зарчимтай нийцэхгүй байгааг анхаарч үзээгүй. Шударга ёсны зарчмаар гэрээгээр хүлээн авсан мал болон малчдад зориулсан зардлыг хязгаарлаж байгаа хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Бид гэрээний зүйл болох малыг хүлээн авахдаа малын тоо толгойгоор хүлээн авч, малыг хүчээр булааж авсны дараа буюу 2020 оны жилийн эцсийн улсын мал тооллогоор малын тоо толгойд 10 гаруй малаар хорогдсоноор тоолуулж А дансыг баталгаажуулсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6, 7 дугаар хуудсанд мал малласан бол зардал гарах ёстой, өмнөх жилд 118,000,000 төгрөгийн зардал, сард дунджаар 9,000,000 төгрөгийн зардал гаргасан. Мөн мал маллахтай холбоотой гаргасан зардлыг төлөх нөхцөл үүссэнийг үгүйсгэхгүй, бид авлагатай байгаа учраас зөвшөөрөхгүй байна гэх тайлбар шүүхийн шийдвэрт бичигдсэн байна. Уг тайлбаруудаар хариуцагч тал нь мал аж ахуйд зориулсан зардлыг хүлээн зөвшөөрч байх боловч шүүх бүрэлдэхүүн иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт санхүүгийн нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч буруу шийдвэр гаргасан. Шүүх хуралдааны явцад талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй гэдгээ тайлбарласан. Харин нэхэмжлэгч талаас гэрээг цуцалсан үйлдлийг хариуцагч талаас гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаад гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч тал аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрсөн. Гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 204, 205, 221, 225, 227 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалт энэ гэрээнд үйлчилнэ. Тиймээс гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээгээр хүлээлгэн өгсөн эд зүйлс болон мөнгийг худалдан авагч тал шаардах эрх үүсэх бөгөөд тухайн эд зүйл болон мөнгө гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас 2019 оны 06 сарын 10-ны өдрийн АМ20190610 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 976,282,672.16 төгрөгийг шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх уг шаардлагаас гэрээний төлбөрт тооцож төлсөн орон сууцны үнэ 490,000 юань, бэлнээр төлсөн 350,000 юань, нийт 840,000 юань буюу 327,647,200 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6.2. Харин шүүх манай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 648,635,472 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч ******* нь дансны гүйлгээгээр хариуцагч *******гийн хүсэлтээр *******, *******, БНХАУ-ын иргэн *******гийн данс руу нийт 17 удаагийн гүйлгээгээр 512,841,450 төгрөгийг шилжүүлсэн нь хэргийн материалд баримтаар өгсөн боловч шүүх үнэлээгүй бөгөөд энэхүү гүйлгээ нь мал аж ахуйд зориулж төлсөн төлбөр болон өвс тэжээл, малын үнэ зэрэг байсан. болно.
Хариуцагч *******-ийн 2022 оны 11 сарын 24-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан ******* нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. “******* нь 2019 оны 06 сарын 10-ны өдрийн АМ20190610 тоот худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш бөгөөд энэхүү гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, гэрээнд гарын үсэг зураагүй этгээдийг төлөөлөн сөрөг нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 16.8 дахь хэсэгт мал дутаасны улмаас 353,471,300 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх зарим малын үнийг буцааж төлсөн санхүүгийн тайлан, балансыг шалгаж үзэлгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны болон үндэслэл бүхий байна гэсэн зарчимтай нийцэхгүй байна. Тухайлбал адуу 54 толгой нэгжийн үнэ 2,500 юань буюу 971,075 төгрөг, нийт үнэ нь 52,438,050 төгрөг гэж дүгнэсэн нь *******-ийн 2020 оны 01 сарын 27-ны өдөр 52 ширхэг адууны үнийг 725,000 төгрөгөөр тооцон *******ийн хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн баримтыг үнэлээгүй. Хариуцагч нар нь эр үхэр 282, бяруу 20 дутаасан гэж сөрөг нэхэмжлэлд дурдсан байх боловч нотлох баримт байхгүй. Гэвч анхан шатны шүүх нь зөвхөн хариуцагч талын гаргасан тайлбар сэлтэд үндэслэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байх бөгөөд мал бойлсон үед малын нас, хүйсээр биш малын жингээр тооцож малын гарал үүслийн бичиг авсан байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр малын тоог гаргаж шийдвэрлэсэн.
6.3. *******-ийн Баянтүмэн сум 2 дугаар багт байрлах оффисын зориулалттай 240 м.кв модон байшин нь ахуйн золгүй ослын улмаас галд өртөж шатсан бөгөөд Дорнод аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас хамтарсан ажлын хэсэг гарч ахуйн золгүй осол гэж дүгнэсэн. Гэвч *******-аас эд хөрөнгийн гэм хор, хохирлыг шаардаж Дорнод аймгийн Цагдаагийн газарт удаа дараа гомдол гаргасан боловч гэм хор, хохирол тогтоогдохгүй үндэслэлээр 2 удаа хэрэг хаагдаж, ахуйн ослын улмаас гал гарсан болохыг тогтоосон. Шүүх шийдвэр гаргахдаа ахуйн золгүй ослын улмаас шатсан байшинг гэрээний үүрэг биелүүлэхтэй холбогдуулан хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн.******* нь гэм хорын хохирлыг *******-аас бус, *******гаас нэхэмжлэх ёстойг анхаарч үзээгүй нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 03 сарын 20-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан гэм хорын хохирлын тайлбартай нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн асуудлын хүрээнд гарсан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.
7.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж буй нөхцөл байдлыг дүгнэвэл, талууд гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд өгсөн 490,000 юанийн үнэтэй байр, бэлнээр өгсөн 350,000 юанийг буцаан авах, мал аж ахуй эрхлэхтэй холбогдуулан гарсан зардалд 753,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 101,000,000 төгрөгийг хасаж, үлдсэн мөнгөө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзэж байна.
Гэрээ татгалзсан болон цуцалсантай холбоотой асуудлын үр дагавар адил байгаа учраас гэрээг цуцалчхаад байхад шүүх татгалзсан гэж дүгнэсэн гэх асуудлаар маргасангүй. Гэрээнээс татгалзах болон цуцалснаас үүсэх үр дагаврын тухай бүгд мэдэж байгаа. Цуцалж байгаа тохиолдолд цуцлах хүртэлх хугацаанд хэрэгжсэн үр дагавар хүчин төгөлдөр үлдэх бөгөөд үүнээс хойших асуудал яригддаг. Гэтэл талууд анхнаасаа гэрээнээс татгалзсан бөгөөд өгсөн, авсан зүйлээ 100 хувь буцаах шаардлагын хүрээнд маргадаггүй. Үүнтэй холбоотой асуудлаар буюу гэрээнээс татгалзсан, цуцалсан асуудлыг шүүх буруу дүгнэсэн гэх агуулгаар гомдол гаргах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд тус нөхцөл байдалтай холбоотой гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.
Баруун аймгуудад гарсан шатахууны зардал, ариун цэврийн хэрэгслийн зардал гэх мэт зардалтай холбоотой баримтууд байдаг бөгөөд мал аж ахуйтай холбоотой зардлын баримт хэрэгт авагдаагүй. Шатахууны зардал, ажилчдын цалингийн зардал гэх мэт баримтууд нь уг хэрэгт хамааралтай шууд гарсан зардал биш. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан 50,000,000 төгрөг нь бодитоор гарсан зардал гэж шүүхээс дүгнэсэн. Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн санхүүгийн баримтуудыг үнэлээгүй, дутуу орхигдуулсан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зөрүү мөнгө олгох үндэслэл байхгүй гэж үзэж байна.
7.2. Тухайн гэрээнд хууль зүйн үндэслэлүүдийг тодорхой зааж, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн. Талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд татгалзах хүртэлх хугацаанд үргэлжилсэн үүссэн үр шимтэй холбоотой эрх зүйн үр дагавар үүснэ. Хөдөө аж ахуйн зориулалттай түрээсийн гэрээнээс бусад зохицуулалт дээр татгалзсан бол тухайн үр шимийг бодитоор хүлээлгэж өгөх асуудал яригддаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гарсан зардлыг аль тал хариуцахтай холбоотой зохицуулалт байхгүй. Гэрээгээр зохицуулагдаагүй уг харилцаанаас дүгнэвэл, талууд гэрээг хүчинтэй байх хүртэлх хугацааны эрсдэлийг буюу мал аж ахуйд гарсан зардлыг нэхэмжлэгч тал өөрөө хариуцна гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болно. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болох нь нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх, үүргийн талаар зохицуулсан. Хариуцагчаас маргааны зүйлийг гаргуулах шаардлага гаргаж байгаа тохиолдолд шаардлагынхаа үндэслэлийг тодорхой зааж өгөх ёстой. Байгуулагдсан гэрээний хүрээнд гарсан зардлаа нэхэмжилж байгаа гэж тайлбарладаг боловч талуудын хооронд байгуулсан гэрээнээс үүдэн шууд гарсан зардал мөн эсэх талаар нотолж чадаагүй. Үндсэн үйл ажиллагаа, гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны хүрээнд гарсан зардлуудыг хариуцагч биелүүлээгүй учраас гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн хохирол нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.
8. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой зарим хэсгийг нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг баримталж дараах гомдлыг гаргаж байна.
8.1. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцээд дээрх шийдвэрээр *******-аас маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээний зүйлийг буцаахдаа дутаасан 627 толгой малын үнэ 1,039,911,076 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 353,471,300 төгрөгийг хангаж, үлдэгдэл 686,439,776 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гэвч нэхэмжлэгч ******* гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөр төлөх хуваарийг хэтрүүлсэн, хариуцагч нарын зөвшөөрөлгүйгээр мал нядалсан зэрэг зөрчил гаргасны улмаас “*******-аас 2020 оны 12 сарын 10-ны өдрийн албан бичгээр гэрээнээс татгалзсанаа мэдэгдсэн бөгөөд талууд гэрээнээс татгалзсан талаар маргадаггүй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүрэг хүлээсэн. “******* нь гэрээнээс татгалзсаны дараа нийт 1,746 толгой малыг буцаан хүлээн авсан. Өөрөөр хэлбэл нийт *******-ийн маллаж байсан 2,373 толгой малаас буцааж авсан 1,746 малыг хасвал сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн 627 толгой малын тоо гарч байна. Нэхэмжлэгч талын зүгээс 167 толгой малын үнийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн боловч уг тайлбартай холбоотойгоор гэрээний хугацаанд нийт хэдэн мал бойлсон, хэд хорогдсон талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт гаргаж сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг няцаагаагүй. Мөн 627 толгой мал дутсан талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүхээс шүүхээс 627 толгой малыг дутаасан буюу буцааж өгөөгүй гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан дүгнэлтээс үзэхэд ******* нь хүлээлгэн өгөөгүй дутсан 627 толгой малыг тухайн компани нядалж, борлуулан ашиг хүртсэн болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзнэ.
Дутуу хүлээлгэж өгсөн 627 толгой малын хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний *******-аар тогтоолгоход 1,039,911,076 төгрөг гэж тооцсон үнэлгээний тайланг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Гэвч анхан шатны шүүхээс дутсан малын үнэлгээг үүрэг үүсэх үеийн үнэлгээгээр үнэлэх нь зөв гэж дүгнэсэн. Мөн нэгжийн үнийг 2,500 юань байхаар тооцож, 2019 оны 07 сарын 01-ний өдрийн Монгол банкнаас зарласан БНХАУ-ын юанийн ханш 388.43 төгрөгөөр тооцсон. Шүүхээс хариуцагч талд нийт 627 толгой малыг буцааж өгөөгүй гэж дүгнэсэн атлаа, тус шаардлагаас 357 малын үнийг дараах байдлаар тооцон *******-аас гаргуулан *******-д олгуулахаар шийдвэрлэсэн боловч үлдэх 270 малын үнийг хариуцагчаас гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзнэ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16.8-д заасан дүгнэлтээс ******* нь гэрээгээр тохирсон үнийн дүнгээр тооцож дутсан малын үнийг гаргуулж байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин *******-ийн дутаасан 627 толгой малын үлдэгдэл болох 270 толгой эр үхрийн үнэ болох 262,190,250 /нэгжийн үнэ 2,500 юань буюу 971,075 төгрөг/ төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 270 толгой эр үхрийн үнэ болох 262,190,250 төгрөгийг *******-аас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
8.2. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 сарын 10-ний өдрийн AM20190610 дугаартай Дорнод аймагт байрлах хөдөө аж ахуй, үхэр адуун сүрэг болон холбогдох барилга байгууламжийг шилжүүлэх гэрээний дагуу Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг ******* гэх газарт байрлах *******-ийн оффисын зориулалттай 2 га газрыг ашиглаж байх үедээ ******* нь тухайн үед овор ихтэй эд хогшлыг аваачиж байршуулсан, мөн 2020 оны 05 сарын 03-ны өдөр оффисын зориулалттай 240 м.кв талбайтай модон байшинд гал алдаж шатаасан. Уг гал түймрийн улмаас үүссэн хогийг цэвэрлэх хугацаа олгосон мэдэгдэл буюу шаардлагыг *******-ийн зүгээс *******-д хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан мэдэгдлээр тогтоогддог. Гэвч ******* мэдэгдэлд дурдсан хугацаанд өөрийн бий болгосон хог хаягдлыг цэвэрлэж, газрыг анхны байдалд оруулж өгөөгүй учраас иргэн *******той 2022 оны 10 сарын 11-ний өдөр 22/Г-13 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тухайн оффисын зориулалттай 2 га газар дээрх хог, төмрийн сэг зэргийг цэвэрлэх, ачиж зөөх ажлыг 20,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ дүгнэсэн актаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оффисын зориулалттай 240 м.кв талбайтай модон байшинд нэхэмжлэгч тал гал алдаж шатаасан, уг галын улмаас авто машин шатсан, гал гарсны улмаас бий болсон хог хаягдлыг цэвэрлэж чадаагүй гэдгээ тайлбарласан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20.2-т заасан дүгнэлтээр *******-д бодитоор учирсан хохирол болох 20,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн 5 дахь шаардлагын 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулан *******-д учирсан бодит хохирол болох 20,000,000 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
9.1. 2019 оны 06 сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд *******-ийг төлөөлж ******* болон ******* нар гарын үсэг зурсан. Тус гэрээгээр “******* ямар нэгэн эрх үүрэг хүлээгээгүй. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргахдаа үндсэн гэрээг сөрөг нэхэмжлэлд хамаатуулан “*******-ийг оруулсан нь процессын алдаа болсон гэж үзэж байна.
Худалдах, худалдан авах гэрээ болон малыг хууль бусаар авч явсан үйлдлийн үр шимийг нэхэмжилж байгаа асуудал нь хоорондоо хамааралгүй гэж үзэж байна. ******* гэх хүн малын бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх зөвшөөрөлтэй холбоотой асуудалд буруу дүгнэлт хийсэн. Мөн зөвшөөрөлгүй мал нядалсан гэж үзэж байгаа тохиолдолд махны хэмжээ тонноор хэмжигдэх ёстой. Гэтэл хариуцагч тал малыг тоо толгойгоор нь нэхэмжилсэн учраас зөрүү гарсан байхад малын тоог гаргахдаа санхүүгийн бичиг баримтуудыг хараагүй. Жишээлбэл, 2020 оны 01 сарын 27-ны өдөр 54 толгой адууны үнийг 725,000 төгрөгөөр тооцож, *******ийн хаан банкны ******* тоот дансанд 39,150,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл шүүх тус мөнгийг давхардуулан гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд тус 57 адууны үнийг хасаж тооцох ёстой байсан гэж үзэж байна.
9.2. Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол нь 2 гэрээнд хамаагүй бөгөөд малын хаваржааны хохиролд 120,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Гэвч тус хаваржаа нь иргэн *******, ******* нарын нэр дээр байдаг учраас хувь хүний нэр дээрх өмчийг “******* нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Мөн оффисын барилга ямар шалтгааны улмаас шатсан эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй. Галын албаны холбогдох мэргэжилтний дүгнэлтээр оффисын барилга золгүй явдлаас болж шатсан. Өөрөөр хэлбэл, компанийн буруутай үйлдлийн улмаас шатсан гэж дүгнээгүй учраас тус хохирлыг бид шууд хариуцах үндэслэл байхгүй.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа 6-д “... зөвшөөрөлгүйгээр мал нядалж, гэрээний үүргийг ноцтой зөрчсөнтэй холбогдуулан гэрээнээс татгалзан, дутаасан малын тоо толгойг нэхэмжилж байна ...” гэж дурдсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дутаасан малын үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. ******* нь 1,900 гаран тооны мал хүлээн авсан бөгөөд малын тоо толгойн зөрүүнээс үүссэн асуудлыг шийдвэрлэх ёстой байхад шүүх уг асуудлыг буруу дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Мөн *******-аас гэрээний үүргийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал гэрээнээс татгалзсан үйлдэлд ******* буруугүй гэж үзэж байна.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 356,799,450 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 327,647,200 төгрөг болгон багасгаж, хохиролд буюу олох байсан орлого 800,000,000 төгрөг, гэрээний дагуу худалдаж авсан мал аж ахуйн үйл ажиллагаанд зарцуулсан зардал 753,189,679 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлээ дэмжин оролцсон байна.
Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргахдаа олох ёстой орлого 800,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зардал 753,189,679 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ 101,574,207 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн нийт дүнг 976,282,672 төгрөг болгон багасгасан тул энэ дүнгээр нэхэмжлэлийг тодорхойлон магадлалд тусгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 1,272,749,076 төгрөгийг гаргуулж, оффисын зориулалттай 2 га газарт барьсан үхэр бордох цэгийг өөрийн зардлаар буулгаж, газар чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... гэрээний дагуу *******д орон сууцыг шилжүүлэн өгсөн, ******* гэрээний хавсралтад заасан эд хөрөнгийг *******-д хүлээлгэн өгсөн, ... нэхэмжлэгч мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулж байхад хариуцагч тал үндэслэлгүйгээр гэрээг цуцлах мэдэгдэл өгч, хөрөнгөө буцаан авсан, ... иймээс гэрээгээр шилжүүлсэн 3 өрөө орон сууцыг 490,000 юанийг гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны ханш 388.43 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн 350,000 юанийг тухайн үеийн ханш 392,39 төгрөгт тооцон гаргуулна., ... мөн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан тул манай компанийн хийсэн нэмэлт хөрөнгө оруулалт, ... мал шахаж бордох байгууламж нэмж барьсан зардал, нийт ажилчдын цалин, нийгмийн даатгалын зардал, бараа материалын болон хөрөнгө оруулалтын зардал 753,189,697 төгрөг, олох ёстой орлого 800,000,000 төгрөг зэргийг хохиролд тооцон гаргуулна” гэх агуулгаар тайлбарласан байна.
3.2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ “... ******* нь гэрээний оролцогч биш, ******* өөрийн нэрийн өмнөөс тус гэрээг хийсэн учир ******* шаардах эрхгүй , ... “*******, *******, ******* н арын өмнөөс ******* гэрээ байгуулсан нь тухайн гэрээний асуудлаар хариуцагч болохгүй ... нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мал, эд хөрөнгөө буцаан авсан боловч анх шилжүүлсэн малын тоо багассан, худалдагч талын зөвшөөрөлгүйгээр тодорхой малыг худалдан авагч тал нядалж бусдад худалдан борлуулсан, мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд тодорхой зардал гарахыг хүлээн зөвшөөрөх боломжтой боловч шаардаж буй нэхэмжлэлээ баримтаар хангалттай нотлоогүй ..., ... 800,000.000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд тооцоолол хийгдээгүй, хохирлын дүн нотлогдоогүй” гэж тайлбарлан, талууд маргажээ.
4. Хэргийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
4.1. *******, ******* нар 2019 оны 06 сарын 10-ны өдөр АМ20190610 дугаартай “Дорнод аймгийн мал бэлчээр, адуу, үхрийн сүрэг болон холбогдох хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр А тал буюу *******гийн эзэмшиж байгаа малын бэлчээр болон холбогдох байгууламж, суурийн газар /кемп/, мөн одоо байгаа мал сүргийг 4,995,000 юаниар Б тал буюу *******-д худалдах, ******* нь гэрээ хийсний дараа 10 хоногийн дотор Б тал комисс томилж, худалдан авах хөрөнгийг актаар хүлээж авсны дараа 30 хоногийн дотор урьдчилгаа төлбөр болгож “Ивээл” хотхоны 75.13 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 490,000 юаниар, 1 машины зогсоолыг 75,000 юаниар тооцон, нийт 565,000 юаниар үнэлж А талд шилжүүлэх, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 430,000 юань, 2020 оноос 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл жил бүрийн 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 1 сая юань, нийт 4,000,000 юанийг 4 хувааж төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцсон. /1хх9-13/
4.2.******* нь гэрээний дагуу том эр үхэр 242, эм үхэр 530, 2 настай бяруу 428, тугал 325, адуу 291, унага 85, цэвэр ангус бух 6, цэвэр орос гүү 2, 50 хувьтай орос азарга 1, цэвэр цустай орос азарга 1, нийт 1911 толгой мал, 2 ширхэг өвөлжөө, 2 ширхэг хаваржаа, 4 худаг, New holand 5070 пресслэгч машин 1, John Deere 354 трактор 2, хадуур 2, тармуур 1 ширхгийг тус тус хүлээлгэн өгч, эд хөрөнгө болон машин тоног төхөөрөмж хүлээлцсэн акт үйлдсэн. /хх15-16/
4.3. Талууд 2020 оны 09 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн адуу, үхрийн сүрэг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хавсралт 1-д заасан гэрээний үнийн дүнг 4,979,500 юань болгон өөрчилж, 2019 онд төлөх ёстой байсан 979,500 юаниас 915,000 юанийг төлсөн учраас үлдэгдэл 64,500 юанийг ******* нь уг гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, хэрэгжсэнээс хойш 15 хоногийн дотор төлж дуусгана.”, 2.3-т “Төлбөрийг төгрөгөөр Монгол улсын хуулийн этгээд рүү шилжүүлэх тохиолдолд НӨАТ-ын 10 хувийг нэмж төлөх бөгөөд тухайн өдрийн Монгол банкны ханшаар юаньд шилжүүлж төлбөрөөс хасаж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулна.” гэж харилцан тохиролцсон. /хх21-25/
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал болон шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийсэн байна.
5.1. Учир нь, нэг талаас *******-ийг төлөөлж тус компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн *******, нөгөө талаас ******* нар гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
5.2. Талуудын байгуулсан 2020 оны 09 сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.3-т “*******-ийн нэр дээрх үл хөдлөх, газар, техник болон малын үнэ болох 420,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ тухайн хуулийн этгээдийн данс руу төлбөрийг шилжүүлнэ. Нийт үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг хувь болох *******гийн хувийн данс болон бэлнээр төлнө. Гэрээний нийт үнийн дүнгээс 2020 оны төлөлтийг хасаж барьцааг байршуулах бөгөөд *******гийн нэр дээр барьцаалах нөхцөлийг харилцан тохиролцжээ. Мөн гэрээний 4 дэх заалтаар “2019 оны 06 сарын 10-ны өдрийн Дорнод аймгийн адуу үхрийн сүрэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн *******-ийн хүсэлтээр “******* болон “******* нарын хооронд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2-р баг, Жаргалант ******* гудамж, 240 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ, газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ, *******, *******, *******, ******* нарын өвөлжөөний болон хаваржааны газрыг шилжүүлэх гэрээ зэрэг гэрээнүүд байгуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд тус гэрээний нэмэлт өөрчлөлт нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний салшгүй хэсэг байна гэж гэрээний 5-д заажээ. /1хх21-25/
5.3.Гэрээний дагуу “******* нь өөрийн хөрөнгөө бодит үйлдлээр *******-д шилжүүлж хүлээлгэн өгсөн. ******* нь орон сууцыг *******д шилжүүлсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан мал хүлээлцсэн акт, техник тоног төхөөрөмж, эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
5.4. Хариуцагч “******* нь өөрийн нэрээ ******* болгон өөрчилсөн байна. /4хх148/
Талууд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу харилцан хөрөнгө шилжүүлсэн төлбөрийн зарим хэсгийг төлсөн зэргээс дүгнэвэл *******, *******, ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Талууд 2019 оны 06 сарын 10-ны өдрийн АМ20190610 дугаартай “Дорнод аймгийн мал бэлчээр, адуу, үхрийн сүрэг болон холбогдох хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-ний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн тул “... ******* болон *******-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байхад шүүх буруу дүгнэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
6. Талууд гэрээнээс татгалзсан үндэслэлийн талаар маргажээ. Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг хэргийн нотлох баримтыг үндэслэн зөв тогтоосон боловч, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.
6.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч тал “Ивээл” хотхоны 75.13 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн нэрлэн заасан этгээдэд шилжүүлсэн, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 430,000 юань төлөх үүргийг хугацаа хэтрүүлж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 350,000 юань төлж, үлдэх 80,000 юанийг төлөөгүй байна. Мөн 75,000 юанийн үнэд тооцогдох автозогсоолыг шилжүүлэх үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон байна.
6.2. Хариуцагч ******* нь 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр *******-д гэрээний төлбөр төлөх үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнд өөрчлөлт оруулах санал хүргүүлж, 3 хоногийн дотор хариу ирүүлэхийг мэдэгджээ. /2хх94/
Мөн хариуцагч *******гаас 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, “******* /хуучин нэрээр/ 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 114 дугаартай албан бичгээр тус тус нэхэмжлэгч *******-ийн хөрөнгө оруулагч *******-д гэрээний дагуу шилжүүлсэн оффисын зориулалттай газарт мал бордох цэгийн үйл ажиллагаа явуулж үүрэг зөрчиж байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх95, 96/
Хариуцагч ******* 2020 оны 09 сарын 11-ний өдөр, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч *******-д өгчээ. /2хх97-98/
6.3. Талууд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 5 дахь заалтаар “Эд хөрөнгө зээлээр худалдаж, шилжүүлэн барьцаа аваагүй байгаа А талын итгэл найдварыг хүндэтгэж, Б тал нь үхэр, адуу болон түүнтэй холбоотой эд хөрөнгө бусдад шилжүүлэх А талд мэдэгдэж зөвшөөрөл авч байна. Гэвч байгаа мал сүрэг ба эд хөрөнгийн үнийн дүн нь үлдэгдэл төлбөрөөс илүү байгаа үед А талаас зөвшөөрөл авах шаардлагагүй ...” гэж харилцан тохиролцжээ. /1хх13/ Нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр үхэр, адууг бойлж бусдад худалдаж дээрх гэрээний үүргээ зөрчсөн болохыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоосон. /2хх68-69, 142-150, 3хх-32/
Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч ******* гэрээний үүргээ зөрчсөнөөс хариуцагч ******* болон ******* нар гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасантай нийцжээ.
Талууд гэрээнээс татгалзсантай холбогдон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талуудад гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг үүснэ.
7. Нэхэмжлэгч нь хариуцагч талд холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн орон сууцны үнэ 490,000 юань, бэлнээр төлсөн 350,000 юань, нийт 840,000 юанийг гэрээ байгуулсан үеийн Монгол банкны төгрөгийн ханшаар тооцон 327,647,200 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг үндэслэл болгосноос гадна хэрэглэвэл зохих хууль болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-д заасныг зөв хэрэглэсэн. Энэ шийдэлд зохигч давж заалдах гомдол гаргаагүй болно.
8. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсантай холбогдон хариуцагч ******* болон ******* нараас хохирол арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй.
8.1. Учир нь, хэргийн нотлох баримтаар нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн буруутайн улмаас хариуцагч гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгчийн мал сүрэг маллахтай холбоотой гарсан зардлыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй тул “шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн” гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Харин, анхан шатны шүүх хариуцагч талын тайлбарыг үндэслэн уг нэхэмжлэлийн шаардлагаас 135,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
8.2. Нэхэмжлэгч нь олох ёстой орлогод 800,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхэд уг шаардлагад холбогдох хэсгээс татгалзсан тул эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
9.1. Хариуцагч “******* нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан 627 толгой малын үнэ болох 1,039,911,076 төгрөг гаргуулах, Дорнод аймгийн Баянтүмэн сум, 2-р баг, Жаргалант ******* нуурын хойд талд ******* хаягт байрлах 2 га газарт барьсан үхэр бордох цэгийн байгууламжийг өөрийн зардлаар буулгаж газрыг чөлөөлүүлж *******-д хүлээлгэн өгөхийг *******-д даалгах, модон салхины хаалт болон түүний гадна талын төмөр хашлагыг нурааснаас үүссэн хохирол 120,000,000 төгрөг гаргуулах, шатсан байшингийн үнэ болох 180,000 юань буюу 71,028,000 төгрөг /180,000х394.6/-ийг гаргуулах, Дорнод аймгийн Баянтүмэн сум, 2-р баг, Жаргалант 2*******ын хойд талд ******* хаягт байрлах 2 га газрыг ашиглаж байх үедээ үлдээсэн овор ихтэй эд хогшил, шатсан машин, шатсан контейнер болон том хэмжээний овортой машин техникийн сэлбэг зэрэг хог хаягдлыг цэвэрлэж газрыг өмнө байсан байдалд оруулахад гарсан зардал болох 20,000,000 төгрөг, *******-ийн шатсан эд хөрөнгийн гэм хорын хохиролд 21,810,000 төгрөг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
10. Анхан шатны шүүх, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Дорнод аймгийн Баянтүмэн сум, 2-р баг, Жаргалант ******* нуурын хойд талд ******* хаягт байрлах 2 га газарт барьсан үхэр бордох цэгийн байгууламжийг өөрийн зардлаар буулгаж газрыг чөлөөлж хариуцагч нарт хүлээлгэн өгөх даалгах, шатсан байшингийн үнэ 180,000 юань буюу 71,028,000 төгрөг гаргуулах шаардлагыг 69,917,400 төгрөгийн хэмжээнд тус тус хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
10.1. Талууд гэрээнээс татгалзсантай холбогдон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-д тус тус зааснаар гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг биет байдлаар харилцан буцааж өгөх, биет байдлаар шилжүүлэн өгөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөх үүрэг үүснэ.
Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн АМ20190610 дугаартай “Дорнод аймагт байрлах хөдөө аж ахуйн, үхэр адуун сүрэг болон холбогдох барилга байгууламжийг шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч *******-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох 240 м.кв талбай бүхий оффисын барилгыг хариуцагчаас хүлээн авсан, уг эд хөрөнгө нь нэхэмжлэгч талын эзэмшилд байх хугацаанд галд өртөн шатсан болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон.
Талууд гэрээгээр уг оффисын зориулалттай барилгын үнийг 180,000 юаниар үнэлэхээр харилцан тохиролцжээ. /хх15-16/
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн шатсан байшингийн үнэ болох 180,000 юанийг үл хөдлөх хөрөнгө хүлээн авсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны төгрөгийн ханшид хөрвүүлэн уг 69,917,400 төгрөгийг нэхэмжлэгч *******-аас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасныг зөв хэрэглэсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
10.2. Шүүх Дорнод аймгийн Баянтүмэн сум, 2-р баг, Жаргалант 2*******ын хойд талд ******* хаягт байрлах 2 га газарт барьсан үхэр бордох цэгийн байгууламжийг өөрийн зардлаар буулгаж газар чөлөөлөн хариуцагч нарт хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
Учир нь, гэрээгээр хариуцагч ******* нь өөрийн эзэмшлийн газар, газар эзэмших эрхийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч *******-д шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон тул гэрээнээс татгалзсантай холбогдон хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-аас шаардах эрхтэй. Иймд “... ******* болон ******* бөгөөд хариуцагч нарт өгөхийг даалгасан шийдвэр ойлгомжгүй байна ...” гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
10.3. Хариуцагч ******* нь 627 толгой малын үнэд 1,039,911,076 төгрөг нэхэмжлэгч *******-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******-ийн эрх бүхий албан тушаалтнууд актаар 380 толгой адуу, 1531 толгой үхэр, нийт 1911 тооны малыг хүлээлгэн өгсөн. ... гэрээнээс татгалзсантай холбогдон 1746 толгой мал буцааж хүлээж авсан. ... 1911 тоо толгой малаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай талын зөвшөөрөлтэй нядалж борлуулсан 270 толгой эр үхэр /казакын цагаан толгойт/, 54 толгой адуу нийт 324 толгой мал, зөвшөөрөлгүйгээр нядалж борлуулсан цэвэр цусны ангус 1 толгой, казак бух 1 толгой, монгол бух 1 толгой, ангус эрлийз 165 толгой, казакын цагаан толгойт 115 толгой үхэр, 20 толгой бяруу нийт 627 толгой мал дутаж байна ... ******* нь *******-ийн актаар хүлээж авсан малыг зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж ашиг хүртэн, биетээр малыг буцааж өгөх боломжгүй болсон тул 627 толгой малын үнийг гаргуулна” гэж тайлбарлажээ. /хх15-16, 2хх87-88, 3хх53-61/
Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд “... үр шим шаардаагүй, зөвшөөрөлгүй нядалсан, дутуу өгсөн малын үнийг гаргуулахаар нэхэмжилсэн” гэж сөрөг нэхэмжлэл болон давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна. /6хх70-90/
11. Анхан шатны шүүх дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгээс 357 толгой малын үнэ буюу 353,471,300 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дараах байдлаар залруулан дүгнэв.
11.1. Талууд гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1911 толгой мал хүлээлцэхдээ малын үүлдэр, насаар нь ангилж нэг бүрийн үнийг тохиролцсон байна. Тодруулбал, том үхэр 235, эм үхэр 530 толгой, казакын цагаан толгойт бух 6 толгой, арлын шар бух 1 толгой, нэг бүрийн үнийг 2,500 юаниар, бяруу 428 толгой нэг бүрийн үнэ 1,500 юань, тугал 325 толгой нэг бүрийн үнэ 1,000 юаниар, адуу /эр морь/ 280 толгой, монгол азарга 11 толгой, нэг бүрийн үнэ 2,500 юаниар, унага 85 толгой, нэг бүрийн үнэ 1,000 юаниар, цэвэр ангус бух 6 толгой, цэвэр орос гүү 2 толгой, нэг бүрийн үнэ 40,000 юаниар, 50 хувьтай орос азарга 1 толгой, нэг бүрийн үнэ 20,000 юаниар, орос азарга 2 толгой, нэг бүрийн үнэ 25,000 юаниар тус тус тооцон харилцан хүлээлцсэн. /хх15-16/ Мөн гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгч ******* нь үхэр 643 толгой, казакын цагаан толгойт бух 5 толгой, бяруу 305 толгой, тугал 356 толгой адуу /эр морь/ 311 толгой, монгол азарга 11 толгой, унага 106 толгой, цэвэр ангус бух 5 толгой, цэвэр орос гүү 2 толгой, 50 хувьтай орос азарга 1 толгой, орос азарга 2 толгой, нийт 1746 толгой мал хариуцагч *******-д хүлээлгэн өгсөн байна.
Дээрхээс дүгнэвэл, үхэр 122 толгой, казакын цагаан толгойт бух 1 толгой, арлын шар бух 1 толгой, бяруу 123 толгой, цэвэр ангус бух 1 толгой тус тус дутуу, тугал 31 толгой, адуу 31 толгой, унага 21 толгой тус тус илүү хүлээлгэж өгчээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн малын үүлдэр, нас, нэг бүрийн шинжээр тооцвол 248 толгой мал дутуу өгч, 83 толгой мал илүү өгсөн байгааг харилцан тооцвол 165 толгой мал дутуу өгсөн. Уг дутуу өгсөн толгой малын үнийг талуудын гэрээгээр тохиролцсон үнээр тооцвол 218,297,660 төгрөг болж байна.
11.2. Прокуророос ирүүлсэн нотлох баримт хавтасны 25 дахь тал дахь нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 52 толгой адууны үнэд 37,680,000 төгрөгийг *******аас ******* руу шилжүүлсэн болох нь прокуророос ирсэн бичмэл нотлох баримт баримтаар тогтоогдсон. Хариуцагч уг тайлбарыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй тул нэхэмжлэгчийн дээрх үүргээс хасч тооцон, нэхэмжлэгч *******-аас 180,617,660 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасантай нийцнэ. Энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг, мөн нэхэмжлэгч талын “шүүх 512,841,450 төгрөг шилжүүлсэн нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдлын зарим хэсэг буюу 37,680,000 төгрөгт холбогдох хэсгээр тус тус хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
11.3 Хариуцагч талын зүгээс “галд шатсан байшингийн үлдэгдэл хогыг цэвэрлүүлэхэд 20,000,000 төгрөгийн зардал гарсан” гэсэн үндэслэлээр уг зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх уг сөрөг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ мөн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэж, энэ үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын холбогдох хэсгийг хангав.
Дорнод аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 04 сарын 22-ны өдрийн 212100130 дугаартай прокурорын тогтоолоор Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, ******* гэх газар орших *******-ийн /хуучин нэрээр/ өмчлөлийн 240 м.кв оффисын зориулалттай байранд 2020 оны 05 сарын 03-ны өдрийн 05 цагийн орчимд шатаж, их хэмжээний хохирол учирсан гэх асуудалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна. /3хх233-234/
2022 оны 10 сарын 11-ний өдөр ******* /хуучин нэрээр/, ******* нарын хооронд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт байрлах *******-ийн өмчлөлийн төв оффисын зориулалттай 2 газар дээрх хог, төмрийн сэг зэргийг цэвэрлэх, ачиж зөөх ажлыг 20,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. Уг гэрээний талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэж, ажлын хөлсөнд 8,000,000 төгрөгийн үнэ бүхий сэндвичэн чирдэг вагончик, 12,000,000 төгрөгийн үнэ бүхий 380 КВ хүчин чадалтай генератор зэргийг хүлээлгэн өгч, талууд харилцан гарын үсэг зурж, “******* /хуучин нэрээр/ тамга дарж баталгаажуулсан байна. /4хх113-115/
Нэхэмжлэгч тал уг нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүйн гадна оффисын байшин гал түймэрт өртөж шатсан хог хаягдлыг цэвэрлэж, газрыг хүлээлгэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Анхан шатны шүүх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс эд хогшлын үнэ 21,810,000 төгрөг, гэрээгээр шилжүүлсэн өвөлжөө, хаваржаанд байсан модон салхины хаалт, гадна талын төмөр хашлагыг нурааснаас учирсан хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээв. Харин шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/04652 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 462,647,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 513,635,472 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-аас 270,535,060 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож, Дорнод аймгийн Баянтүмэн сум, 2 дугаар баг, Жаргалант баг, ******* нуурын хойд талд, ******* хаягт байршилтай 2 га газарт барьсан үхэр бордох цэгийн байгууламжийг өөрийн зардлаар буулгаж, газар чөлөөлж хариуцагч *******-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч *******-д даалгаж, сөрөг нэхэмжлэлээс 1,002,214,016 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2,274,893” гэснийг “1,510,625” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,039,363 төгрөгийг, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,568,902 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.ЦЭНД