Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчН.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шүүгдэгч Э.Т,

Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанытанхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрынхяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Эийн Т, Б овогт Ггийн Х нартхолбогдох эрүүгийн 1919000270015 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ныөдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11-р сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийнСүмбэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машинмеханизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, эгч,дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн ... сумын ..-р багийн 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ггийн Х

Монгол Улсын иргэн, 1998 оны 10-р сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Айрагсуманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн ... сумын ...-р баг 0 тоотод оршин суух, урьд ялшийтгэлгүй, С овогт Эийн Т, / /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Э.Т, Г.Х нар бүлэглэн согтууруулах ундааны зүйлхэрэглэсэн үедээ 2019 оны 01-р сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5-р баг Усны гудамж 315 тоот хашаанаас хохирогчЛ.Гийн Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...Т дээр очоодаккумляторыг хулгайлж мөнгөтэй больё гэж хэлсэн. Маргааш нь дүүгээ үзүүлэх байсан.Тэгээд аккумляторыг машинаас нь салгаж аваад дийлэхгүй болохоор Ттхэлсэн чинь Т ирээд аккумляторыг аваад явсан...” гэв.       

   Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...Чойроос найз охинтойгоо ирээдбайж байтал надад мөнгөний ажил байна, хийе гэж хэлэхээр нь би хамт явсан. Хулгайхийнэ гэж бодоогүй... Цагдаа ирэхээр нь бүх үнэнээ хэлсэн...” гэв.

    Шүүгдэгч Г.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сонсгожбайгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна... Миний хувьд тухайн үед манай гэрийн урдталд айлын хашаанд олон хоног зогсож байгаа ачааны том машин байгааг нь харжбайсан ба тэр машины аккумляторыг нь хулгайлж зараад мөнгөтэй болно гэж бодсонюм... Би Тт манай хашааны урд талд айлын хашаанд нэг том ачааны машинбайгаа тэрний аккумляторыг хулгайлж мөнгөтэй больё гэж найздаа хэлсэн тэгэхэдзөвшөөрсөн юм... орой 22 цагийн орчим манай гэрийн урд талын эгнээнд байх том ачааны автомашин байгаа хашааны гадаа очоод Т болон Чулуунцэцэг хоёрыг хажуу талд байх овоон дээр байж бай би орчихоод ирье гэж хэлээд дотогш орсон. Харин би Тт бол хүн харж байгаарай би гэрлээр дохихоор хүрээд ирээрэй гэж хэлсэн байсан юм. Тэгээд би дотогш ороод уг автомашины аккумляторыг нь машинаас нь салгаж аваад нэг нэгээр нь зөөгөөд хашааны ар талд нь гаргаад нөгөө хоёр дээр очоод Тыг дагуулаад буцаад хашааны ард тавьсан аккумлятороо тухайн овоон дээр зөөж гаргаад би Баярсайхан ахтай утсаар яриад би нөгөө аккумлятороо хүнээс авчихлаа та хүрээд ирээч би гэрийнхээ урд талын овоон дээр байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/   

Шүүгдэгч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х орой хоёулаа хамт нэг ажил хийе нэг аккумлятор байгаа тэрийг хулгайлж мөнгөтэй больё гэсэн... орой 22 цагийн үед Х надад хулгай хийх гэж байгаа аккумлятор нь манай хашаанаас урд айлын хашаанд нэг том машин байгаа тэрний аккумляторыг хулгайлна гэсэн. Би тухайн үед зөвшөөрөөд явах болоход манай найз охин гэрт хүнгүй ганцаараа айна гээд бид хоёртой хамт явахаар болсон. Тухайн үед Х надад чи хүн харж байгаарай утасны гэрлээр дохихоор хүрээд ирээрэй гэсэн юм... нөгөө айлынх нь хашааны гадаа очоод Х би ороод хүнээс аккумлятороо аваад ирье та 2 хажуу талын овоон дээр хүлээж бай гээд хашаа руу орсон. Тэгээд нилээд удаж байгаад гарч ирээд бид хоёр дээр ирээд хүнээс юмаа авчихлаа ганцаараа өргөж дийлэхгүй байна өргөлцөөд өг гээд би хамт хашааны хойд талд нь очиж 2 ширхэг аккумляторыг зөөгөөд овоон дээр гараад Х Баярсайхан гээд хүнтэй яриад тахүрээд ирээч хүнээс аккумлятороо авчихлаа гэж ярьж байсан. Тэгээд байгаа газраазаагаад тэр хүн нь удалгүй ирсэн. Уг аккумляторыг машины багажинд хийгээд төв орооддэлгүүрийн гадаа нь очиж зогссон ба Х тэр Баярсайхан гэх хүнээс 40.000 төгрөг авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/   

Хохирогч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01-р сарын05-ны өглөө миний унаж тээвэр хийж байсан 82-83 ГАА улсын дугаартай Норд бензмаркийн автомашины 2 ширхэг аккумлятор хулгайд алдагдсан байсан... Тухайн аккумляторыг аваад удаагүй байсан ба хэрэг гарахаас 3 сарын өмнө 1 ширхэгийг нь 300000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/ 

  Гэрч С.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 22 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна. Х над руу яриад би хүнээс нөгөө аккумлятороо авчихлаа та хүрээд ирээч би гэрийнхээ хажуу талын овоон дээр байна та ирээч гэж дуудсан юм. Тэгээд би хүрээд очиход Х танихгүй залуу болон охины хамт зогсож байсан. Намайг очиход тэд нар 2 ширхэг аккумлятор хажуудаа тавьчихсан зогсож байсан ба миний машины багажинд хийгээд дэлгүүр рүү хүргүүлсэн юм. Тухайн үед Х надад та зээлүүлсэн 20000 төгрөг дээрээ нэмээд 40.000 төгрөг өгчих тэгээд оронд нь нэг аккумляторыг нь авчих харин нэгийг нь та байлгаж байгаач би маргааш авчихъя гэхээр нь би аккумлятор авахгүй би наадахыг чинь зарж борлуулж чадахгүй гэхэд за тэгвэл би маргааш өөрөө зараад мөнгийг чинь өгье гээд надаас дахиад 40000 төгрөг зээлж аваад буусан юм... Нөгөөдөр нь цагдаа ирээд 2 ширхэг аккумляторыг хулгайн зүйл гээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/     

Гэрч Г.Чулуунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Х нөгөө айлаа заагаад гадаа нь очоод бид хоёрыг хүлээж бай орчихоод ирье гээд хашааг ньдаваад орсон харин Т бид хоёр уг хашааны хажууд байсан жаахан өндөр овоон дээр гараад хүлээгээд байж байхад Х гарч ирээд бид хоёр дээр ирээд хүнээс юмаа авчихлаа ганцаараа өргөж дийлэхгүй байна гээд Тыг дагуулжяваад нөгөө айлын зүгт яваад буцаад ирэхдээ 2 ширхэг аккумлятор өргөөд ирсэн...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/      

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01-р сарын 09-ний өдрийн ТХҮ6-18-049дугаартай: “Норд бенз маркийн автомашины БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 180А-тайаккумлятор 2 ширхэг 600000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-17-р хуудас/

       Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-рхуудас/       

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/       

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 49-р хуудас/ зэргийг шинжлэнсудлав.           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Т, Г.Х нар бүлэглэн согтууруулах ундааны зүйлхэрэглэсэн үедээ 2019 оны 01-р сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Дорноговьаймгийн Даланжаргалан сумын 5-р баг Усны гудамж 315 тоот хашаанаас хохирогчЛ.Гийн Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасанжурмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй,шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байнагэж үзлээ.Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээрзүйлийн 2 дахь хэсэгт заасан ...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хоруршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал... гэсэн 4 нөхцөлийгхаргалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасанүндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгГ.Хд хэрэглэж өгнө үү. Ингэхдээ ялын доод хэмжээ болох 6 сарынхугацаагаар тэнсэж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч Э.Т 20 настай, хувийнбайдал, ар гэрийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт зааснаар тэнсэх бүрэн боломжтой гэж үзэж байна...” гэв.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Шүүхээсарван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасанүндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээхэрэглэхээр шийдвэрлэж болно” гэсэн байна. Гэсэн хэдий ч гэмт хэрэг үйлдсэнэтгээдийн бие бялдарын өсөлт хөгжил, ухамсар, сэтгэцийн онцлог зэрэг 18 насандхүрээгүй өсвөр насны хүүхэдтэй дүйцэхүйц онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэхээрхуульд зохицуулсан тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэнболно.            Иймд шүүгдэгч С овогт Эийн Т, Б овогтГгийн Х нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар хулгайлахдаа шүүгдэгч Г.Х нь санаачлан хулгайлах гэмт хэрэгүйлдэх санал гаргасныг шүүгдэгч Э.Т хүлээн зөвшөөрч хулгайлсан зүйлээ авчявахдаа гэрэл гарган дохио өгөхөөр харилцан тохиролцсон болох нь шүүгдэгч нарынмэдүүлгээр тогтоогдож, энэ талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайдтооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.            Ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Э.Т, Г.Х нарын гэмбуруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооболон прокурорын саналыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй. Хавтаст хэргийн 39-р хуудаст хохирогч Л.Г хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ:“...миний алдсан 2 ширхэг аккумляторыг тухайн үед нь буцааж надад өгсөн. Одоо миний  хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Г.Х, Э.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,шүүгдэгч Г.Х, Э.Т нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарыниргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаарзүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаарзүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт Эийн Т, Б овогтГгийн Х нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Э.Тыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,шүүгдэгч Л.Хг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Э.Т, Г.Х нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.          

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Э.Тт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг,шүүгдэгч Г.Хд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоортооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыгДорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Г.Хд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийншийдвэр гүйцэтгэх газарт тус тус эдлүүлсүгэй.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,шүүгдэгч Г.Х, Э.Т нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг тус тусдурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахьхэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т,Г.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор,оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн доторДорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдахгомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                                   

 

ДАРГАЛАГЧ                    Н.АДЪЯА