Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/02072

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/05799 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

Төрд учирсан хохиролд 39,081,775 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч ******* нь *******,*******аар ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар ******* *******ыг албан тушаалаас нь чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 19,322,226 төгрөгийн олговрыг олгохоор шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0262 дугаар магадлалаар өөрчилсөн боловч Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хариуцагч ******* нь Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай 58 дугаар тогтоол гарснаар *******,*******ын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Иймд ажлаас чөлөөлөгдөх өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,530,313 төгрөгийн хохирлыг *******аас гаргуулна.

1.2. Хариуцагч ******* нь Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай 58 дугаар тогтоолоор *******,*******ын албан тушаалд томилогдсон. Ийнхүү томилогдсон өдрөөс хойш Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01086 дугаар шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаанд *******ыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон дээр дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс *******ын Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хохирол болох 20,511,462 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулахаар шаардаж байна.

2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: 18,530,313 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.

3. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 9,346,768 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ( дугаар данс)-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,164,694 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох 18,530,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 250,601 төгрөг, хариуцагч *******оос 164,498 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлого ()-нд нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх ...хариуцагч ******* нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан гаргасан буюу хуульд заасан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлснийг түүний гэм буруу гэж үзэхгүй... гэж,

...иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 310 дугаар тогтоол гарах өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 10,239,418 төгрөг, мөн сайдын албан тушаалд томилогдсон 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 872,113 төгрөгийг хариуцагч ******* нь төлж барагдуулах үүрэггүй... гэж,

...харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 310 дугаар тогтоол гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* нь нэхэмжлэл гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 6 сар 6 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйд хариуцагчийг гэм буруутай гэж үзэж дээрх хугацааны олговорт 9,346,768 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу тайлбарлаж дүгнэсэн хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт болоогүй.

Учир нь хариуцагч ******* нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолоор *******,*******ын албан тушаалд томилсон.

*******ийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь *******ийн тухай хуулийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрх үүссэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй хариуцагч *******,******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцахаар байна.

Хариуцагч ******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу олгосон нийт 19,402,426 төгрөгөөс тушаал гаргасан хариуцагч ******* нь 18,530,313 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг хасаж, үлдэх 872,113 төгрөг болон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01086 дугаар шийдвэрийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 19,679,349 төгрөгийг *******т олгосон бөгөөд нийт 20,551,462 төгрөгийн төрд учруулсан хохирлыг бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна.

Түүнчлэн хариуцагч *******ийг Монгол Улсын Ерөнхий Сайдын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар захирамжаар *******,*******ын үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаа нь хариуцагч *******т хамааралтай байхад анхан шатны шүүхээс гомдол гаргах эрхээ хэрэгжүүлснийг түүний гэм буруу гэж үзэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлгүй гэж буруу шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн гомдолд хэлэх тайлбаргүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан төрд учирсан хохиролд хариуцагч *******аас 18,530,313 төгрөг, хариуцагч *******оос 20,511,462 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. Хариуцагч ******* нь *******,*******аар ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар ******* *******ыг албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0091 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0262 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаар тогтоолоор тогтоож, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19,322,226 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. /1хх-ийн 8, 13-24, 31-38 дугаар тал/

3.2. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01086 дугаар шийдвэрээр *******, нийгмийн хамгааллын яамнаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19,424,278 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 255,071 төгрөг тус тус гаргуулж *******т олгохоор шийдвэрлэжээ. /1хх-ийн 173-178, 183 дугаар тал/

3.3. Эдгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу мөнгөн хөрөнгийг олгосон талуудын маргаагүй үйл баримтыг зөв тогтоосон. /1хх-ийн 60, 69, 169, 183 дугаар тал/

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 18,530,313 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг үндэслэн шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.

5. Хариуцагч ******* нь Монгол Улсын Их хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолоор *******,*******ын албан тушаалд томилогдсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, *******ийн тухай хууль /1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн *******ыг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэг бүхий этгээд болох талаар шүүх зөв дүгнэжээ.

6. Дээрх үүргээ хариуцагч ******* нь биелүүлээгүй гэм буруутай эс үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон.

6.1. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан нь тогтоогдсон, уг үйлдэл, эс үйлдэхүйдээ шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай байх учиртай.

Харин хариуцагч ******* нь *******ыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд нь эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй гэм буруутай боловч тэрээр ажилтныг хууль бусаар ажлаас халсан албан тушаалтан биш тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан төрд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд биш байна.

Гэм хорын хохирлыг хариуцан арилгах бүрэлдэхүүн хангагдаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй боловч энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй тул шийдлийн хувьд хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

6.2. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хариуцагч *******т 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх, үүрэг танилцуулсан байх боловч бичгээр тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргахдаа хэрхэн, ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь тодорхой бус тайлбарыг гаргасан нь нэхэмжлэлийг татгалзсан тайлбар гаргасан гэж үзэхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.

7. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт гэм хорын хариуцлага хүлээх ерөнхий зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсныг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/05799 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 497 дугаар зүйлийн 497.1 гэснийг хасаж, 498.5 гэсний дараа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Т.ГАНДИЙМАА