| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0043/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Хохирогч Б.Г,
Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны Дорноговь аймгийн Сайншанд сум 1-р баг Ажнай худалдааны төвийн гадна хохирогч Б.Ггийн нүүрэн тус газарт гараараа болон гар утсаараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 08- ны өдөр Отэй хамт Марал дэлгүүр орох гээд гартал хаалттай байсан. Эргээд машиндаа суутал хүн хаалга татахаар нь эргээд харахад Г татаад гаргасан. 5 минут хүрэхгүй хугацаанд зууралдаад өнгөрсөн. Хохирогчийг цохиж хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ... гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 08- ны өдөр манай нөхөртэй Б явж байсан. Би машиных нь хаалгыг нээгээд ингэж явахаас ичихгүй байна уу гэхэд миний нүүр лүү гараараа болон гар утсаараа гурваас дөрвөн удаа цохьсон. Би тэр доор нь 102-руу залгаж, эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн. Акттай байх хугацааны өвчтэй байсан 9 хоногийн цалин, шүүхийн шинжилгээний албаны хураамж 16000, Улаанбаатар хот руу үзүүлэх гэж 2 удаа явсаны зардал болох 81 900, томографикийн шинжилгээний 120 000 төгрөг. Нийт 552 169 төгрөг нэхэмжилж байгаа ... гэсэн мэдүүлэг,
Гэрч. М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Г нь тухайн өдөр өөрийн хамтран амьдарч байсан хуучин нөхөр Оийн одоогийн хамтран амьдарч байгаа Б гэх эхнэрт нь Ажнай худалдааны төвийн хажууд зодуулсан гэж өөрийн биеэр 20 цаг 25 мин ирсэн. Тухайн үед Ггийн зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг,
Шинжээчийн ... дугаартай: “...Б.Ггийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацар, хамар, уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Ггийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацар, хамар, уруулын зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт,
Шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... дугаартай дүгнэлтийг иргэн Б.Гг өөрийн биеэр болон 2019 оны 01 сарын 04-ний өдрийн ДГА нэгдсэн эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариуг нэмэлтээр тусгаж гаргасан. Уг компьютер томографийн шинжилгээний хариунд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэж тусгагдсан байсан үүнийг үндэслэн гэмтлийн хөнгөн зэргийн дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: Б.Ггийн 2018.12.08-ны өдрийн гавлын эгц ба хажуу байрлалын рентген зургаар хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хуучин гэмтэл байна. ...
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын гаргасан .... тоот дүгнэлтэй санал нийлэхгүй байна. Б.Ггийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хамар, уруулд зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.
Шинжээч томилсон тогтоол /хх-ийн 16, 18, 30/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17, 20/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-12/ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг Ажнай худалдааны төвийн гадна 2018 оны 12 сарын 08-ний орой шүүгдэгч Ж.Б нь хохирогч Б.Гтай маргалдсаны улмаас нүүрэн тус газарт нь утастай гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох хохирогч Б.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 08- ны өдөр манай нөхөртэй Б явж байсан. Би машиных нь хаалгыг нээгээд ингэж явахаас ичихгүй байна уу гэхэд миний нүүр лүү гараараа болон гар утсаараа гурваас дөрвөн удаа цохьсон. ... гэсэн мэдүүлэг, гэрч. М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Г нь тухайн өдөр өөрийн хамтран амьдарч байсан хуучин нөхөр Оийн одоогийн хамтран амьдарч байгаа Б гэх эхнэрт нь Ажнай худалдааны төвийн хажууд зодуулсан гэж өөрийн биеэр 20 цаг 25 минутанд ирсэн. Тухайн үед Ггийн зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хохирогч Ж.Бгийн 2018.12.08-ны өдрийн гавлын эгц ба хажуу байрлалын рентген зургаар хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хуучин гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн ... дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул уг гэмтлийг Ж.Бгийн үйлдэлтэй холбоогүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Ггийн биед учирсан бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах байх тул шүүгдэгч Ж.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд / 90 хоног/ биелүүлэхээр тогтоов.
Хохирогч Б.Гнь шүүхийн хэлэлцүүлэгт 9 хоногийн цалин 334269 төгрөг, шүүхийн шинжилгээний албаны үзлэгийн хураамж 16 000 төрөг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн компьютер томографийн төлбөр 120000 төгрөг, 2019.02.07-ноос 2019 оны 02 сарын 11-нд Улаанбаатар Сайншанд ирж очих зардал 39400 төгрөг, 2019.02.15-наас 2019.02.18-ны зардал 42500 төгрөг нийт 552169 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаас 1372921 төгрөгөөс татгалзсан ба 552169 төгрөгийн нэхэмжлэл нь шүүгдэгч Ж.Бгийн үйлдэлтэй холбоотой гарсан зардал тул шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 12-р тал/ тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Ж.Бд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж. Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Ж.Бг 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 500000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Ггийн нэхэмжилсэн 1925090 төгрөгөөс 1372921 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 552169 төгрөгийг шүүгдэгч Ж.Бгээс гаргуулан хохирогч Б.Гд олгосугай.
6.Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН