Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 65

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цын От холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн,  Цын О

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 09-р сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Их соён” зочид буудлын гаднаас хохирогч М.Мийн гээгдүүлсэн Самсунг эс-9 пласс маркийн гар утсыг олж, хувьдаа завшсаны улмаас хохирогч М.Мт 2530000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
          Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

     Шүүгдэгч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09-р сарын 21-ний өдөр 08 цагийн үед Их соён зочид буудлын орчим явж байхдаа гар утас олсон. Уг гар утсыг зараад ир гэж нөхөр Ч.Өт өгч Улаанбаатар хот явуулсан. Нөхөр Ч.Ө нь манай хүү Ө.Бтэй хамт явж Улаанбаатар хотод Монтел гар утасны төвд үл таних эмэгтэйд зарж нэг сая төгрөгөнд 3 гар утас, 350000 төгрөг бэлнээр авч охин Ө.С, хүү Ө.Б нарт өвлийн куртка худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/

   Хохирогч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09-р сарын 21-ний өдрийн өглөө 07 цаг 30 минутаас 08 цагийн хооронд алдсан ...Сайншанд суманд ...Их соён зочид буудлын гадаа буусан ...өрөөнд ортол утас маань байхгүй байсан ...Би ...2018 оны 09-р сарын 03-ны өдөр 2589000 төгрөгөөр худалдаж авсан байсан ...гар утсыг шинээр нь худалдаж авснаас хойш 18 хоногийн дараа гээгдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/
 
     Гэрч Ө.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 09-р сарын сүүлээр намайг Улаанбаатар хотод сургууль дээрээ байж байхад манай аав Ө над руу залгаад ээж чинь ажлаасаа тараад явж байгаад самсунг гэсэн бичигтэй том гар утас олсон байна ...гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

     Гэрч Ч.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09-р сард эхнэр Ц.О нь спорт заалны урд талаар ажил руугаа явж байхдаа утас олсон гэж хэлсэн ...10 сард эхнэр энэ утсыг борлуулаад ирээч гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

     Гэрч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10-р сарын 18-ны өдөр ...самсунг эс 9 загварын гар утсыг ...1350000 төгрөгөөр үнэлж авсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 22-р хуудас/

     “Ашид билгүүн” ХХК-ийн хохирогч М.Мийн гээгдүүлсэн гар утсыг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 36-р хуудас/

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 09-р сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Их соён” зочид буудлын гаднаас хохирогч М.Мийн гээгдүүлсэн Самсунг Эс-9 пласс маркийн гар утсыг олж хувьдаа завшсаны улмаас хохирогч М.Мт 2530000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Цын Оийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид нөхөн төлсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

           Хохирогч М.М гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2500000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ц.О нь 2019 оны 03-р сарын 22-ны өдөр 2000000 төгрөгийг, 2019 оны 03-р сарын 25-ны өдөр 500000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Цын Оийг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
 


                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА