| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 191/2025/00069/И |
| Дугаар | 210/МА2025/02067 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/02067
|
|
|
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/04810 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2023 онд *******ийн охин болон *******ийн 3 хүүхдийг ******* сургуульд оруулж өгнө гэж *******, ******* нараас мөнгө авсан ч аль ч хүүхдийг оруулж өгөөгүй. ******* нь сургуульд олон хүнийг оруулж байсан талаар сонсож мэдсэн бөгөөд ******* ч найдвартай битгий санаа зов гэж хэлсэн. ******* нь танил *******т ******* сургууль болон *******ы тухай хэлж, түүний утасны дугаарыг өгсөн бөгөөд ******* нь *******ийн оруулах 3 хүүхдийн мөнгийг чи өөрийнхөө дансаар дамжуулж авч өгөөрэй, мөн төрсний гэрчилгээний хуулбар, цээж зургийн авч өгөөрэй гэж хэлсний дагуу *******ээс 2023.08.03-ны өдөр 17,500,000 төгрөгийг авч, *******ы ******* тоот дансанд 17,500,000 төгрөгийг шилжүүлж, *******ийн 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, цээж зургийг *******ы и-мэйл рүү явуулсан. Хүүхдүүдийг сургуульд оруулж чадаагүй тул *******, ******* нар нь *******аас мөнгөө буцаан шаардсаар ирсэн ч өгөөгүй. Иймд *******аас 17,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* надад 17,500,000 төгрөгийг шилжүүлсэн үнэн боловч бодитоороо *******ээс тохиролцсны дагуу 2,500,000 төгрөгийг авсан. Үлдэх 15,000,000 төгрөгийг ******* авсан учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч *******аас 17,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******аас 245,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: ******* нь *******д 17,500,000 шилжүүлсэн нь үнэн боловч бодитоороо *******ээс тохирсоны дагуу 2,500,000 төгрөгийг авсан. Үлдсэн 15,000,000 төгрөгийг ******* гэх этгээд авсан. Анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******г хариуцагчаар татах хүсэлтийг гаргасан ч шүүх хүсэлтийг харгалзаж үзээгүй. ******* *******д тухайн 15,000,000 төгрөг шилжсэнийг мэдэж байсан эсэх талаар тодруулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зөвхөн *******ын тайлбар хүсэлтэд тулгуурлаж *******ы эрхийг зөрчсөнд гомдолтой байгаа тул *******ийн нэхэмжилсэн 17,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал Би *******д 15,000,000 төгрөг шилжүүлсэн тул хариуцахгүй гэж татгалзсан. Гэвч бодит нөхцөл байдалд ******* болон ******* нарын хооронд хийсэн тохиролцоонд ******* оролцоогүй. Анхнаасаа ******* нь *******тай шууд холбогдож, хүүхдүүдийнхээ мэдээллийг өгөөд мөнгийг шилжүүлсэн. ******* нь найдвартай, санаа зоволтгүй, би оруулж өгнө гэж амласан тул мөнгийг өөрийн дансанд хүлээн авсан гэдгээ ч зөвшөөрсөн. Уг мөнгө *******ы дансанд орсон бөгөөд түүнээс 15,000,000 төгрөгийг ******* эсхүл тодорхойгүй этгээдийн данс руу орлого гэх утгаар шилжүүлсэн. Хариуцагч тодруулаагүй гэж байгаа боловч энэ асуудал шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдаж, талууд уг асуудлаар мэтгэлцсэн. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******д холбогдуулан 17,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч *******ыг 17,500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 08 сарын 03-ны өдөр 17,500,000 төгрөгийг хариуцагч *******ы Хаан банкин дахь ******* тоот дансанд шилжүүлжээ. Тэрээр тухайн төлбөрийн зорилгыг *******ийн 3 хүүхдийг ******* сургуульд оруулж өгнө гэж ******* хэлсний дагуу уг мөнгийг *******ээс авч *******д шилжүүлсэн, ******* нь *******ийн 3 хүүхдийг ******* сургуульд оруулж өгч чадаагүй гэж тайлбарлажээ. Хариуцагч уг мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч *******тэй тохиролцсоны дагуу 2,500,000 төгрөгийг авсан, үлдэх 15,000,000 төгрөгийг ******* авсан гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзсан байна.
4.Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан иргэн *******ийн хүүхдүүдийг сургуульд оруулж өгөх зорилгоор 17,500,000 төгрөг авсныг хууль ёсоор үүссэн харилцаа гэж дүгнэхгүй. Тэрээр нэхэмжлэгчээс хүлээн авсан 17,500,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг дээрх зорилгоор бусдад шилжүүлсэн эсэх нь энэхүү хэргийн хувьд ач холбогдолгүй бөгөөд тэрээр хүлээн авсан мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй болно.
Хариуцагч ******* нь ******* сургуульд хүүхэд элсүүлэх, шилжүүлэн авах эрхтэй болон уг мөнгөн хөрөнгийг хууль ёсоор шилжүүлэн авсан тухайгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Иймээс ******* нь эрх бүхий этгээд биш атлаа дээрх зорилгоор нэхэмжлэгч *******ээс 17,500,000 төгрөгийг авсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үүргийн харилцаа үүссэн болохыг тогтоож, хариуцагч *******аас 17,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд *******ээс авсан мөнгөнөөс 15,000,000 төгрөгийг *******д шилжүүлсэн, *******гаас энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5.Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үүргийн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг дутуу бичиж, хуулийн нарийвчилсан заалтыг баримтлаагүйг залруулан шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
6.Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/04810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын "...492.1... гэснийг 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Э.ЭНЭБИШ