Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Нн Ут холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 03-р сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
     
   Монгол Улсын иргэн,  Нн У 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Н.У нь 2019 оны 03-р сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн ... тоот байрны гадаа байсан хохирогч Л.Бийн эзэмшлийн ..... .. улсын дугаартай Хово маркийн автомашины 2 ширхэг аккумляторыг хулгайлж 760000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
          Шүүгдэгч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

          Шүүгдэгч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа маш сайн ухамсарлаж байна... 2019 оны 03 дугаар сарын 01-ний үүрээр буюу 05 цагийн үед гэрээсээ ганцаараа гарч өөрийнхөө .. .. улсын дугаартай цагаан өнгийн Тоёота креста маркийн автомашиныг унаад Төмөр замын вокзал руу таксинд явах гээд хөдөлсөн. Тэгээд явж байгаад ар шандын гэрлэн дохиотой 3 замын уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргээд хүн хараад явж байтал О гэх нэртэй дэлгүүрийн чанх хойд талд нь том оврын чиргүүлтэй улаан өнгийн шалаанз маркийн автомашин зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь надад мөнгөний хэрэг их гарчихсан байсан учраас тэр машины аккумлятор нь сул байвал авчихъя гэсэн бодол төрөөд тэр машин руу явсан. Тэгээд тэр машины хажуугаар гарч яваад 100 гаруй метрийн цаана байсан гражнуудын дунд урд талд очиж машинаа байрлуулчихаад явган очиж тэр улаан шалаанзны аккумляторын тагыг нь онгойлгож үзтэл цоожгүй байсан. Тэгээд нээгээд хартал 2 ширхэг хар ангийн аккумлятор байж байхаар нь утаснуудыг нь салгаад нэг нэгээр нь өөрийнхөө машин руу зөөж арынхаа суудал дээр аваачиж тавьсан... олон төрлийн зээлтэй байсан учир яаралтай мөнгөний хэрэг гараад ийм зүйл хийсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-45-р хуудас/

        Хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 3 цагийн орчимд Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн ..... .. улсын дугаартай Хово маркийн автомашинтай Сайншанд суманд ирээд Сайншанд сумын ... дүгээр баг 0 тоотод байх гэрийнхээ урд талд нь байрлуулж тавьчихаад гэртээ орж унтаад маргааш нь асаах гэсэн чинь тог ирэхгүй байхаар нь аккумляторын хайрцагны тагыг нээж үзэхэд аккумляторууд байхгүй болсон байхаар нь хулгайд алдчихлаа гээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/

   Гэрч Ш.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 17 цагийн үед Уыг очиж авах гээд гэр рүүгээ ороход гэрийн зүүн талын хэсэгт ширээний доор хар өнгийн том аккумлятор байсныг харсан. Тэгээд Н.Уын ажил руу явж байхдаа юун аккумлятор юм бэ гэж асуухад надад хөдөөнөөс хамаатнууд нь ирээд явахдаа авчирч өгсөн, намайг цэнэглээд байж байгаарай гээд үлдээчихээд явсан гэхээр нь би үнэмшээгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

           “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ6/18- 082 дугаартай: “...Роwsea маркийн аккумлятор 2 ширхэг 760000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-29-р хуудас/
    Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-р хуудас/
     Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/
          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.У нь 2019 оны 03-р сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн ... тоот байрны гадаа байсан хохирогч Л.Бийн эзэмшлийн ..... .. улсын дугаартай Хово маркийн автомашины 2 ширхэг аккумляторыг хулгайлж 760000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
            Иймд шүүгдэгч Нн Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн болон прокурорын ялын саналыг зөвшөөрсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хулгайд алдсан 2 ширхэг аккумляторыг бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Н.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Нн Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ут 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
           
           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар тогтоосугай

           4.Шүүгдэгч Н.Ут оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


                
ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА