Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 72

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цийн Хд холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2019 оны 03-р сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1 Цийн Х

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 02-р сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Эын эрх чөлөөнд халдаж, түүний толгойн тус газарт чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
     Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

          Шүүгдэгч Ц.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний уур хүрээд газраас чулуу аваад Эын дух болон толгойн ар дагз хэсэгт нь цохисон. ...Эын толгойд 8 оёо тавиуллаа ...гээд ...ирсэн...Эыг эмнэлэгт үзүүлээд гарсан зардал мөнгө хохирлыг бүрэн төлөөд Эаас өөрийн гэм бурууг ухаарч уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

         Хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөдөө айлын гадаа очсон миний дух болон толгойн ар дагзан хэсэгт хагарсан ...Х нь чулуугаар цохиж гэмтэл учруулсан ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

   Гэрч Ж.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02-р сарын 27-ны өдөр ...Х газраас чулуу аваад Э ахын дух болон толгойн оройн хэсэгт нь цохисон ...Эыг сумын төвийн эмнэлэг дээр авчирч толгойг нь оёулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

         Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02-р сарын 27-ны өдөр Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвд 40 настай эрэгтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт оршин суух хаягтай ...М.Э нь дух болон дагзны хэсэгтээ цохиулсан язарсан шархтай цусаа гоожуулсан байдалтай ирсэн. ...хийсэн эмчилгээ нь дух болон дагзны хэсэгт дөрөв дөрвөн оёо тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ....дугаартай: “...М.Эын биед духны баруун дээд хэсгийн шарх, дагзны үстэй хэсгийн шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. М.Эын биед учирсан гэмтэл нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 02-р сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Эын эрх чөлөөнд халдаж, түүний толгойн тус газарт чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

           Иймд шүүгдэгч Цийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

           Хавтаст хэргийн 61-р хуудаст хохирогч М.Э “...Ц.Хаас эмчилгээний зардал 450000 төгрөг авсан. Хохирол нөхөн төлсөн учир Ц.Хд гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Ц.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   
                 
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА