Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 475

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.*******гэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,             

Нэхэмжлэгч: Л.Ж

Хариуцагч: Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 тоот тушаалыг илт хууль бус захиргааны актад тооцож бүхэлд нь хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшлууллыг нөхөн буруутай этгээдээс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ж, түүний өмгөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Лувсанбалдан овогтой нь 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж Төрийн жинхэнэ албан тушаалтан болсон. 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.*******ын Б/144 дүгээр тушаалаар Боловсролын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2015 оны 05 дуаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 11 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн тул 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.*******ын Б/89 дүгээр тушаалаар тус албан тушаалд жинхлэгдэн томилогдож 2016 оны 11 дүгээр сар хүртэл ажиллахдаа ямар нэг алдаа зөрчил гаргаж, сахилгын шийтгэл  тооцуулж байгаагүй болно.

            Нийслэлийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.*******ын Б/166 дугаар тушаалаараа намайг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дах заалт, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгийг үндэслэн  төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр ажлаас үндэслэлгүйгээр халж миний эрхийг  зөрчлөө. Энэ нь Монгол Улсын дараах хууль, тогтоомжуудыг илтэд зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг төрийн жинхэнэ албан тушаалтан бус түр орлон гүйцэтгэгчийн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

1 дүгээрт:  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах заалт Захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмын 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, 15 дугаар зүйлийн  15.1.5 –д заасан ... өргөдөл хүсэлтийн талаар мэдээлэл авах, 43 дугаар зүйлийн 43.1-д заасан... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ гэсэн тус тус заалтуудыг зөрчсөн байна.

2 дугаарт: Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 Удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн /2 ба түүнээс дээш/, 25.2 Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, 25.3 Монгол Улсын харьяатаас гарсан тус 3 тохиолдолд захиргааны санаачлагаар төрийн албанаас халж болох зохицуулалттай.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл буюу Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалтыг удирдлага болгон 26.1.3-г баримтлан Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тушаалыг гаргахдаа “Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт гүйцэтгэсэн ажлын хэсгийн тайлан”-г удирдлага болгож, тайлангийн хүрээнд илэрсэн гэх зөрчлүүдэд үндэслэн ажлаас халсан байна.

     Нийслэлийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.*******а нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалын үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дах заалтаар төрийн албан хаагчийг захиргааны санаачлагаар ажлаас халахдаа,  сахилгын шийтгэл ногдуулан халах хуулийн хэм хэмжээг баримтлан “Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажилгаанд хяналт шалгалт гүйцэтгэсэн ажлын хэсгийн тайлан”-г удирдлага болгон тус тайлангын хүрээнд илэрсэн гэх зөрчлүүдэд үндэслэн ажлаас халсан нь хуулийг буруу  хэрэглэж төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн ба хэвтээ болон босоо удирдлагатай төрийн албан хаагчийн хувьд НБГ-н даргын үүрэг гүйцэтгэгч нь дүүргийн Засаг даргатай зөвшилцөх чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн ажлын үр дүнг дүгнэсэн бусад үнэлэлт дүгнэлттэй харьцуулсан ямар нэгэн  дүгнэлтийг гаргаагүй хэт нэг талыг барьж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

Нөгөө талаараа үүрэг гүйцэтгэгч нь төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн талаар ямар нэгэн шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй бөгөөд *******а гэгч өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн нь Б/166 тоот тушаал анхнаасаа хууль бус байсныг гэрчилнэ.

        Мөн Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах заалтыг удирдлага болгож нэхэмжлэгч миний биеийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан байна. Гэтэл үндэслэл болгосон 29.3 дах заалт нь  Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага цалинтай чөлөө олгоно гэж хуульчилсан байх ба  мөн хуулийн  29.2-д Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх ...   хориглоно гэж заасан байдаг. Миний бие нь Хөдөлмөрийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон БГД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэнг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргах боломжгүй бөгөөд хуулийг биелүүлж ажилтнуудыг ажлаас чөлөөлж, цалин хөлсийг бүрэн олгосон баримт байна. Хариуцагч нь БГД-ийн Сонгуулийн хорооны ирцийг судлаагүй атлаа сонгуульд оролцох ажилтныг ажлаас чөлөөлөөгүй байна гэж дүгнэсэн. Хуульд чөлөөлөх бол заавал тушаал гаргах хууль зүйн үр дагавартай байдаг гэдгийг хариуцагч ойлгоогүй бололтой.  Тиймээс ч Сонгуулийн тухай хуулийн 29.3-т “ чөлөө олгох” гэж тухайлан томъёолсон байдаг. Боловсролын хэлтсийн даргын хувьд хуулийн хүрээнд чөлөө өгч ажиллахыг зохих мэргэжилтэнд цохсон бичгийн баримт байдаг мөн тухайн ажилтан нь сонгуулийн хороонд ажиллаж байсан нь тогтоогдоно.

       Тус дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох орон нутгийн сонгуульд боловсролын салбараас хэлтсийн 3 мэргэжилтэн,  200 гаруй удирдлага, багш, ажилтнууд ажилласан тул цалинг нь бүрэн өгч ажлаас нь чөлөөлж, сонгуулийн ажлыг нь хийлгэсэн бөгөөд Баянгол дүүргийн сонгуулийн тойргийн хорооноос ажилтнуудтай холбоотой ямар нэг асуудлаар хандаж байгаагүй болно.

       Гэтэл Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.*******а нь өөрийн хариуцсан ажлын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, нотлох баримтгүйгээр Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.3 дах заалтаар төрийн албан хаагчийг ажлаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 дах  захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар тушаал гаргасан нь илт хууль бус болно гэсэн  заалтаар албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хуулийг буруу хэрэглэн  төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэд  ноцтой халдсан илт хууль бус тушаал байна. 

          Иймд Нийслэлийн Боловсролын газрын  даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж. *******ын Б/166 дугаар тушаал нь дараах хуулиудыг зөрчсөн гэж дүгнэж байна.

  1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийг  төрийн албанаас халах үндэслэлийг баримтлаагүй.
  2. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3.Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь илт хууль бус болно.
  3. Захиргааны ерөнхий хуулийн 47.3. Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болсон бол гэсэн заалтуудаар  илт хууль бус тушаал болох  нь нотлогдож байна.

Нийслэлийн Боловсролын газрын  даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.*******а нь Б/166 дугаар тушаалдаа намайг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.3 дах заалтыг тус тус зөрчсөн гэж үзжээ.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн: 13.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.4. харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх,  40.1. Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно гэсэн заалтууд байна.

 Гэвч Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж. *******а нь шалгалтын удирдамж, зааваргүйгээр гэнэт ажилтнуудаа явуулж 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагт орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******, мэргэжилтэн *******, *******, *******-*******, *******, нар ирж хэлтсийн мэргэжилтнүүдийг цуглуулан 2014-2016 оны бүх бичиг баримтууд /А, Б тушаал, санхүүгийн баримт/-ыг гаргаж өгөхийг шаардсан. Ямар шалтгаантайг асуухад өргөдлөөр гэсэн ба ямар утгатай өргөдөл болохыг асуухад хэлж болохгүй нууцлалтай гэж хэлээд баримтууд авч явснаас хойш ажлын 9 өдөр шалгасан болж Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж. *******ын 2016 оны  A/93 дугаар тушаалаар 8 чиглэлээр шалтгалт хийсэн болгож нөхөж тушаал гаргасан байна.

Энэ нь мэргэжилтнүүд болон надаас асууж, байцаан  бичүүлж авсан тэмдэглэлтэй  зарим нь уялдахгүй байна.

Шалгалтаа Ж. *******а нь Боловсролын газрын ажлыг аваад 3 хан сар болсны дараа буюу өөрөө ажлаа судлаж мэдээгүй байхдаа өмнөх 3 жилийн ажлыг шалгасан болж зөрчил гаргах гэсэн нь увайгүй үйлдэл юм.

Тус хэлтсийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудын хийсэн үнэлэлт дүгнэлтийг харуулбал:

  1. Төсвийн ерөнхийлөн захирагчтай жил бүр “Үр дүнгийн гэрээ” байгуулж ажлаа дүгнүүлж, үнэлүүлж ирсэн бөгөөд Нийслэлийн боловсролын газрын даргатай байгуулсан 2015 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг “А” үнэлүүлж байсан
  2. Боловсролын хэлтэс нь жил бүр Нийслэлийн санхүүгийн тайлангийн аудитаар дүгнэлт гаргуулж зөвлөгөө авч ажилладаг бөгөөд Төрийн аудитаас “Зөрчилгүй” санал дүгнэлт  өгч “Итгэмжлэл” -ээр  шагнуулсан гэрчилгээ   Гэтэл НБГ-ын шалгалтын мэргэжилтнүүд нь тухайн үед бүгд түр тушаалтай байсан ба Төрийн аудитын хуулийн хүрээнд итгэл үзүүлэх эрхээ эдлэж гаргасан шийдвэрийг үгүйсгэж зөрчилтэй гэж дүгнэсэн нь энэхүү шалгалтын чадамж хир хэмжээнд байгааг шууд нотлоно.
  3. Боловсролын хэлтэс нь жил бүр Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнүүлж ажилладаг бөгөөд Нийслэлийн өмчийн газраас зөрчилгүй гэж “А” буюу 91 оноогоор үнэлэгдсэн Боловсролын хэлтсийн шилэн дансны мэдээллийн байршуулалтад хагас, бүтэн жилээр шалгалт хийж дүгнэдэг. Нийслэлийн аудитын газраас 2016 оны 10 сард хяналт тавьж зөрчилгүй байгааг тогтоосон байцаагчийн дүгнэлт /3 хуудас/

Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт гүйцэтгэсэн ажлын хэсгийн тайлан”-аар илэрсэн гэх зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 26.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн захиргааны хариуцлага тооцож болохгүй хуулийн хугацаа өнгөрсөн зэрэг олон хуулиудыг хэрэглээгүй төдийгүй, миний ажлын байрны чиг үүрэг, эрх хэмжээнд хамааралгүй, өнгөрсөн хугацаанд мэргэжлийн байгууллагаар шалгагдаж зөрчилгүй дүгнэлт хийгдсэн нотлох баримттай,  дээд газрын захирамжийг хэрэгжүүлэхгүй байхыг шаардсан, мөрдөгдөөгүй хууль хэрэгжүүлэх зэрэг олон зүйлийг гаргаж ирснээс үзэхэд шалгалтаар илэрсэн зөрчил нэрээр Төрийн жинхэнэ албан хаагчийг санаатайгаар ажлаас халах гэсэн бусармаг үйлдэл юм. НБГ-ын даргын намайг ажлаас халсан үндэслэл болсон шалгалтын удирдамжийн дараалал бүрээр тухайн шалгалтын дүгнэлтийг доорх байдлаар үгүйсгэж тайлбарлаж байна. Үүнд:

          Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж. *******а нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ийг 7 мэргэжилтэнтэй явуулж манай байгууллагад гэнэтийн  шалгалт  хийсэн.  

   Гэвч  Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж. *******а нь A/93 тоот тушаал гаргаж 8 чиглэлээр шалгалт хийсэн болохыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт гүйцэтгэсэн ажлын хэсгийн тайлан” гэдгээс л мэдсэн.   

Дараах 8 чиглэлээр: Үүнд:

1.  Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт

2. Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд хийсэн шинжилгээ

3.  Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурах бичгийн хангалт, хүртээмжид хийсэн шинжилгээ

4. СӨБ, ЕБС-ийн хамран сургалт болон сургуулийн хүүхдийн элсэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ

5 Төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн ирцэд улирал бүр хяналтын тооллого хийж, гүйцэтэлд хяналт гүйцэтгэсэн шинжилгээ

6. Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын элсэлтийн ерөнхий шалгалтад хийсэн шинжилгээ

7. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/721 дүгээр захирамж, A/663 дугаар захирамжийн хэрэгжилтэд хийсэн шинжилгээ

8. Санхүүгийн хяналт шинжилгээ гүйцэтгэсэн гэжээ.

Гэвч дээрх 2, 3, 4, 5 дах чиглэлээр хийгдсэн хяналт, шинжилгээний дүгнэлт огт байхгүй, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу шалгалт хийсний маргаашаас Ажлын хэсгийн ахлагч орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ийн мэргэжилтнүүдийг дуудаж асуун бичүүлж авсан тайлбар, Л. надаас 2016 оны 11 дүгээр сарын 10-ны 18 цагт дуудаж шаардсан тайлбарын тэмдэглэл зэргээс A/93 тоот тушаалыг нөхөн гаргасан байна гэж үзэж  байна.

   Баянгол дүүргийн 126 сургууль, цэцэрлэг, боловсролын хэлтсийн 2014-2016 оны 3 жилийн ажлыг 9 хоногийн дотор шалгаж  дуусгасан “Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажилгаанд хяналт шалгалт гүйцэтгэсэн ажлын хэсгийн тайлан”-аар илэрсэн гэх 14 зөрчил нь  Төрийн албаны тухай хуулийн 26.4 дэх заалт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өөрийн чиг үүрэгт хамааралгүй, хуулийн зүйл заалтыг зөрчихийг шаардсан зэрэг буруутгахыг зорилго болгосон олон зүйлийг гаргаж ирснээс үзэхэд шалгалтаар илэрсэн зөрчил нэрээр Төрийн жинхэнэ албан хаагчийг санаатайгаар ажлаас халах гэсэн үйлдэл байлаа. Зөрчил болгосон дүгнэлтүүд нь:

  1. Илрүүлсэн гэх 14 зөрчил нь мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдоогүй, ямар нэгэн акт, алданги тавигдаж байгаагүй, нотлох баримтгүй, байгууллага, иргэдийг хохироосон хохиролгүй байна. /1-14 дэх дүгнэлтүүд/
  2. Боловсролын салбарын ажлын чиг үүрэгт огт хамааралгүй – 1 /дүгнэлт 14/
  3. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж зөрчихийг шаардан хууль бус шаардлага таьсан - 1 /дүгнэлт 6/
  4. Мөрдөгдөж эхлээгүй хуулийг үйлчлүүлэхийг шаардаж, эрх мэдлээ хэтрүүлсэн  -1 / дүгнэлт 2/
  5. Мэргэжлийн байгууллагаар шалгагдсан дүгнэлтийн эсрэг зөрчил болгосон  1 /дүгнэлт 3/
  6. Хэлтсийн даргаас үл хамаарах эрх хэмжээний – 4 /дүгнэлт 4, 6, 7. 10, 11/
  7. Тайлангийн хугацаа болоогүй болон хийсэн ажилд хяналт тавих хугацаа олголгүй  урьдчилан буруутгасан - 8 /дүгнэлт 1, 7, 8, 9, 10, 11, 12, 14/
  8. Тайлангийн хугацаа болоогүй төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажил/ – 1 /дүгнэлт 1/
  9. Эрхлэгч нар зохион байгуулж, тайлангаа ирүүлсэн ажлыг хийгээгүй болгох гэсэн / - 6 /дүгнэлт 7, 8, 9, 10, 11, 12, / тус тус ажлууд байна.

Иймд уг шалгалт нь

  1. А/93 дугаар тушаалд тусгасан 8 чиглэлийн хүрээнд хяналт шинжилгээ хийгдээгүй байна.
  2. Ажлын хэсгийн дүгнэлт бол ажлаас чөлөөлөх хэм хэмжээний үр дагавартай баримт бичиг биш бөгөөд энэ тайлантай холбогдуулж Нийслэлийн боловсролын газраас захирамжилсан акт гараагүй байна.
  3. Ажлын хэсгийн дарга нь Орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л. *******, гишүүд Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж., Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц. нар нь бүгд түр орлон гүйцэтгэгч байгаа бөгөөд төрийн хяналт шалгалтын  дүгнэлт  гаргах эрх зүйн чадамжгүй болох нь харагдаж байна.
  4. Ажлын хэсэгт орсон мэргэжилтэн нар нь байгууллагын ажилд хяналт шалгалт хийх чиг үүрэггүй бөгөөд төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг үгүйсгэж зөрчилтэй гэж дүгнэж тайлан бичсэн нь Төрийн аудитын тухай хуулийг илтэд зөрчсөн байна.
  5. Мөн Боловсролын Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж. *******а нь төрийн захиргааны жинхэнэ удирдах албан тушаалтны  ажлаас халах  эрхгүй гэж үзэж байна.

Эдгээрээс үзэхэд  нотлох баримтгүйгээр санаатай бий болгосон зөрчил дүгнэлтүүд болох нь нотлогдож байна.

Зөрчил болгосон дүгнэлтүүдэд нь  дараах тайлбарыг гаргаж  байна. Үүнд:

Зөрчил 1. Дүүргийн Боловсролын хэлтсийн гүйцэтгэж буй хяналт,  шинжилгээ нь   тодорхой боловсруулсан төлөвлөгөө, чиглэлгүй, ажил сайжруулах талаар санал  дүгнэлтгүй байгаа нь шалгалт үр дүнгүй болох шалтгаан болж байна гэжээ.

Тайлбар: Тус хэлтэс нь Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-ний хавсралтад “Байгууллагын үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө”-нд хяналт,  шинжилгээ үнэлгээний ажлаа тусган төлөвлөж батлуулж ажилладаг. Үр дүнгийн гэрээг байгуулахдаа Нийслэлийн боловсролын газрын хэлтсийн дарга нараас тухайн хариуцсан ажлынх нь чиглэлээр санал авч, төлөвлөгөөнд тусган хянуулж, гарын үсгээр баталгаажуулан, газрын даргатай гэрээ байгуулан, хэрэгжүүлж ажилладаг.

 Нотлох баримт:

  1. Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан “Үр дүнгийн гэрээ” /7 хуудас/
  2. Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний 3-ын 52-64 дэх заалт /7 хуудас/

Тайлбар: Хэлтсийн хяналт, шинжилгээ үнэлгээний ажлыг Статистик мэдээ, хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б. хариуцан гүйцэтгэж, удирдлагыг мэдээллээр хангаж, хийсэн ажлаа тайлагнан үнэлэн дүгнүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Хариуцсан мэргэжилтэн Б.ы  2016 оны  “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц. нь  “А” үнэлж  мөнгөн шагналаар шагнасан байгаа нь хэлтсийн хяналт шинжилгээний ажлыг зөрчил болгох үндэслэлгүй болохыг харуулж байна. Нотлох баримт:

  1. Статистик мэдээ, хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /3 хуудас/
  1. Боловсролын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.гийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн Б/11 дугаар тушаал  /2 хуудас/

         Зөрчил 2. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1  дэх хэсэгт зааснаар гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр заасан тул хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж, Ц.т хохирол учруулсны төлбөр болох 4,026,601,0 төгрөгийг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар төлүүлэх гэжээ.

Тайлбар: Ц.ыг  2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар ажилд нь эргүүлэн томилж, 4,026,601,0 төгрөгийг олгосон бөгөөд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж шийдвэрлэсэн. Нотлох баримт:

  1. Хэлтсийн даргын “Ажилд томилсон тухай” 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/21 дугаар тушаал /1 хуудас/
  2. Ц.т  3 712 111 төгрөг олгосон баримт /2 хуудас /
  3. Нийгмийн даатгалын шимтгэлд 303 212 төгрөг төлсөн баримт /2 хуудас/

          Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Захиргааны ерөнхий хуулиар шийдвэрлэгдэх боломжгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 108 дугаар зүйлийн 108.1. Энэ  хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба хууль эргэж үйлчилдэггүй.  

         Зөрчил 3. Байгууллагын цахим хуудсанд Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн төсөв, санхүүгийн мэдээлэл холбогдож байршаагүй байгаа нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан мэдээлэл бүрэн, ойлгомжтой, бүх мэдээлэл нээлттэй байх зарчмуудыг зөрчиж байна гэжээ.

Тайлбар: Тус хэлтэс нь Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэн, байгууллагын төсвийн гүйцэтгэлийг ил тод байлгаж, санхүүгийн тайланг сар бүр цахим хуудсандаа нээлттэй байршуулж ирсэн. Байгууллагын шилэн дансны мэдээлэлд  Нийслэлийн аудитын газраас хагас, бүтэн жилээр хяналт тавьж дүгнэлт өгдөг ба хамгийн сүүлд 2016 оны 10 сард байцаагч Д.*******далайн хийсэн хяналт шалгалтаар мэдээлэл бүрэн, шаардлага хангасан гэж дүгнэсэн болно. Нотлох баримт: Шилэн дансны мэдээлэл хэлтсийн вэб сайтад байрласан байдал, Нийслэлийн аудитын газрын байцаагч Д.*******далайгийн 2016 оны 10 дугаар  сарын 25-ны өдөр шалгаж өгсөн  дүгнэлт /3 хуудас/

Зөрчил 4. Дүүргийн Боловсролын хэлтэс 2016 оны 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 61 937,2 мянган төгрөг зарцуулж, цалингийн зардалд 714.9 мянган төгрөгийн өртэй байна. Өр үүсгэж ажиллаж байгаа нь 6.4.8-д “Төсвийг зохистой удирдаж, авлага, өр үүсгэхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж байна гэжээ.

Тайлбар:

Нийслэлийн Засаг Даргын 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  “Дүрэм, чиг үүрэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 663 дугаар захирамжаар хэлтсийн орон тооны хязгаарыг 6 байхаар тогтоосон байдаг. БСШУЯ-ны төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа төсвийн шууд захирагчийн багцын 2015 онд батлагдсан төсөв 6 орон тооны санхүүжилт 79,156,3 төгрөгөөр батлагддаг, гэвч 2016 онд 5 орон тооны санхүүжилт 71,919,7 5 төгрөгөөр батлагдан бүх дүүрэгт 1 хүний санхүүжилт хасагдан  дутуу ирснээр манай дүүрэгт  10 сараас эхлэн өр үүсч эхэлсэн. Энэ талаар дүүргүүдийн хэлтсийн дарга нар Нийслэлийн боловсролын газар болон БСШУЯ-ны удирдлагуудад амаар болон албан бичгээр хандсанаар 12 дугаар сард дутуу санхүүжилтийг нөхөж олгох хариу өгсөн.  Санхүүжилт дутуу тавигдснаас үүссэн өр нь Л. надаас үл хамаарах эрх хэмжээний асуудал болно. БСШУЯ- наас 2016 оны 12  сард нэмэлт санхүүжилт ирснээр жилийн эцэст  өргүй гарсан ба мэргэжилтнүүдэд Үр дүнгийн гэрээний урамшуулал өгсөн байна. Нотлох баримт:

  1. Хэлтсийн орон тооны хязгаар баталсан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 сарын 09-ны  663 дугаар захирамж /2 хуудас/
  2. НБГ-д хандсан 2016 оны 01 сарын 26-ны  18 тоот албан бичиг /2 хуудас/
  3. БСШУЯ-нд хандсан 2016 оны 01 сарын 15 –ны  08 тоот,  2016 оны 09 сарын 30-ны  153 тоот албан бичгүүд /4 хуудас/ 
  4. 2015 онд 6 орон тоогоор батлагдан ирсэн төсвийн хуваарь /2 хуудас/ 
  5. 2016  онд 5 орон тоогоор батлагдан ирсэн төсвийн хуваарь /2 хуудас/

Зөрчил 5. 2015 онд дүүргийн боловсролын хэлтсийн 5 мэргэжилтэнд  1 сарын үндсэн цалингийн  50-90 хүртэл хувиар тооцож нийт 5 464 100.6 төгрөгийн шагнал олгосон байна. Энэ нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад “төрийн албан хаагчийн шагнал урамшил 40 хувиас хэтрэхгүй” гэж заасныг зөрчсөн байна гэжээ.

Тайлбар: 2015 онд Дүүргийн 50 жилийн ой болж хэлтсийн төрийн захиргааны албан хаагчид нь  шинэ шинэ ажлуудыг санаачлан, ололт амжилт, бүтээлч санаачилгатай, хагас, бүтэн сайн өдрийн амралтгүгээр ажлын өндөр ачаалалтай ажиллаж байсан. Тиймд Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.7, 6.8 - д заасны дагуу ажлын үр дүн, амжилт бүтээлийг  үнэлэн шагнаж урамшуулсан.  Мөн НБГ-аас ирсэн бичгийн дагуу санхүүгийн тайлан балансанд” Зөрчилгүй” стандарт дүгнэлт гэрчилгээ авсан бодит хувь нэмэрийг үнэлж шагнахаар шийдвэр ирсний дагуу болон  мэргэжилтнүүдийн хийсэн ажлын амжилт, үр бүтээлийг нь үнэлж , үр дүнгийн гэрээг дүгнэн  цалингийн сандаа багтаан шагнаж урамшуулсан.  Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн  96 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний албан хаагчийн шагнал урамшуулал 40 хувиас хэтрэхгүй,              төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан               тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгээс хэтрүүлэхгүй байхаар  тогтоосон.

Дүүргийн боловсролын хэлтэс нь төрийн захиргааны байгууллага тул хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд тогтоолоор батлагдсан дээд хэмжээг хэтрүүлсэн тухай төрийн байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон дүгнэлт, акт байхгүй болно. Нотлох баримт:

  1. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам /5 хуудас/
  2. Хэлтсийн даргын Б/05, 07,17, 24 дүгээр тушаалууд /6 хуудас/  

Зөрчил 6. 2016 оны 1-3 дугаар сард хэлтсийн 3  мэргэжилтний төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл  948 089.0  төгрөгийг тооцож олгоогүй байна. Энэ нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн байна гэжээ.

Тайлбар: Хэлтсээс НБГ-т хандан 3 мэргэжилтний зэрэг дэвийг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. НБГ нь саналыг Нийслэлийн Засаг даргад уламжилснаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/145 дугаар захирамжаар “Зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай”  шийдвэрлэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс  эхлэн мөрдөж ажиллах үүрэг өгсөн байсан. Тиймээс хэлтсийн  даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн Б/01 тушаалаар 3 мэргэжилтний зэрэг дэвийг нэмэгдүүлж  2016 оны 03 дугаар 01-ний өдрөөс олгосноор Нийслэлийн засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажилласан болно. НБГ-ын шаардсанчлан  2016 оны 1-3 дугаар сард хэлтсийн 3 мэргэжилтэнд 948 089.0  төгрөгийн нэмэгдэл олгох ямарч ч үндэслэл байхгүй болно. Нотлох баримт:  Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/145 захирамж /2 хуудас/, Хэлтсийн даргын 2016 оны Б/01 тушаал /1 хуудас/

Зөрчил 7. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/663 захирамжийн хавсралтаар батлагдсан Баянгол дүүргийн нэр бүхий 28 цэцэрлэгийн 691 хүүхэд нэмэлт бүртгэлд хамруулахаас 604 хүүхэд буюу 87.4 хувийг хамруулсан байна. Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн хүрээнд бүртгэлд хамрагдсан 168 хүүхэд буюу  24,3 хувь, хорооноос ирсэн хүүхэд  169 хүүхэд буюу 24,5 хувь, дүүргийн нийгмийн халамжаас 2 хүүхэд буюу 0.3 хувь, төрийн албан хаагчийн 34 хүүхэд буюу 4.9 хувь, харьяалалын бус төрийн өмчийн цэцэрлэгүүдээс 109 хүүхэд буюу  15.8 хувь, төрийн бус өмчийн цэцэрлэгүүд өөрсдөө дур мэдэн 122 хүүхэд буюу 17,6   хувийг тус тус хамруулсан байна. Нэмэлт элсэлтийн бүртгэлд хүүхдийн бүртгэлийн мэдээ огт ирүүлээгүй. цэцэрлэг 70, дутуу ирүүлсэн байгууллагууд Хэрэмхэн цэцэрлэг 5, Оргил цэцэрлэг 12 хүүхэд байна. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд Баянгол дүүргийн цэцэрлэгүүдэд нийслэлийн Засаг даргын  2016 оны А/721 дүгээр захирамж, А/663 дугаар захирамжийн биелэлтийг хангаж ажиллаагүй байна гэжээ.

Тайлбар: Хэлтсийн даргын зүгээс  нийслэлийн Засаг даргын  2016 оны А/663 дугаар захирамжийг хэрэгжүүлж 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эрхлэгч нарын “Шуурхай зөвлөгөөн”-ийг зохион байгуулж  удирдамж, чиглэлийг өгч ажилласан. Нотлох баримт:

  1. Шуурхай зохион байгуулсан газарт гаргасан хүсэлт /1 хуудас/
  2. Мэргэжилтний тэмдэглэл /1 хуудас/

Тайлбар: Нэмэлт элсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгч нарын удирдлаган дор  төрийн өмчийн 13  цэцэрлэг дээр төрийн бус өмчийн 28 цэцэрлэгийн 691 хүүхдийг хамруулах нэмэлт элсэлтийг зохион байгуулж ажилласан. Тухай өдөр янз бүрийн асуудал гарч ирснээр 604 хүүхэд буюу 87.4 хувийг хамруулсан байх боломжтой. Учир нь:

  1. Эцэг эхчүүд зам хөндлөн гарч хүүхдээ зөөхгүй гэдэг шалтгаанаар харьяаллын цэцэрлэгт хүүхдээ өгөхгүй байх
  2. Эцэг эхчүүд хуваарьт цэцэрлэгийн орчин нөхцлийг голж хүүхдээ өгөхгүй байх
  3. 133, 141 цэцэрлэг нь нэлээд зайтай “ ” цэцэрлэгт хүүхдээ хамруулах хуваарьтай байсан боловч төрийн өмчийн 77 –р цэцэрлэг  дээшээ өргөтгөл хийж 180 хүүхдийн хүчин чадал нэмэгдсэн тул эцэг эхийн хүсэлтээр төрийн цэцэрлэгт хамруулсан
  4. Төрийн цэцэрлэгийн нөөцөд бүртгэгдсэн хүүхдүүд нь тухайн цэцэрлэгт шилжилт хөдөлгөөн хийгдсний улмаас хамрагдсан байсан зэрэг шалтгаанууд гарсан.

         Эцэг эх хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй байх бүрэн эрхтэй бөгөөд бид хамруулах гэж албадах шаардлагагүй. Одоо ч нэмэлт элсэлт нэрээр 4 дэх захирамжаа гаргаж байхгүй хүүхдийг бий болгон санхүүжилт олгох гэсэн санаагаа хэрэгжүүлсээр л байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/663 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нэмэлт бүртгэл, элсэлтийг зохион байгуулах удирдамж” нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Нийслэлийн боловсролын газраас хамрагдалтын талаар тулган шаардаж байгаа,  хүүхдийн хатуу тоо нь уг зорилтын эсрэг шаардлага байх бөгөөд удирдамжийн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын эсрэг, 1.2  дах заалт “ирсэн мэдээлэл санал гомдлыг эцэслэн шийдвэрлэж ажиллах”, 2.5  дах заалт “аль болох сургуульд элсэхийн өмнөх 5 настай хүүхдийг хамруулах”, 2.6  дах заалт “эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэмэлтээр элсүүлэх”, 2.7  дах заалт “цэцэрлэгийн хүчин чадал нэг хүүхдэд ногдох талбай, норм дүрмийг баримтлах”, 2.8  дах заалт “элсэх хүсэлтээ өгсөн тохиолдолд харьяа дүүргийн хороодтой зөвшилцөн зохицуулалт хийх”, 2.14 дах заалт “хүнд сурталгүй, шуурхай, найрсаг зохион байгуулах” гэсэнтэй тус тус зөрчилдөж байна.

         Энэ нь хүүхдийн сурч хүмүүжих эрхийг хязгаарласан, ялгаварлан гадуурхах, хүний эрхийг хаан боогдуулсан агуулга болох нь харагдаж байна. Бүх дүүргүүд тулгамдсан асуудлаа хоорондоо зөвшилцөн шийдвэр гаргаж өөрийн чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд нэмэлт элсэлтийг ижилхэн зохион байгуулсан байтал зөвхөн Баянгол дүүргийг зөрчилтэй болгон дүгнэсэн нь санаатай шалтаг байв. Нотлох баримт: Төрийн өмчийн 13 цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулсан ажлын тайлан /40 хуудас  66-4, 87- 3, 93-3, 97-2, 34,47,98,114,120-9, 133-3, 157-6, 164-4, 197-4, 198-2 /, “Нийслэлийн төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхдийн нэмэлт бүртгэл, элсэлт зохион байгуулах ажлын удирдамж” /3 хуудас/, Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдээс ирүүлсэн нэмэлт элсэлтээр бүртгэгдсэн хүүхдийн тооны судалгаа /1 хуудас/,

Нийслэлийн Засаг даргын А/721 дүгээр захирамжийн тухайд:

Тайлбар: Дүүргийн төрийн бус  өмчийн 4 цэцэрлэгт нэмэлт элсэлтээр хүүхэд хамруулах хүчин чадал байгаа санал ирүүлснийг уламжлан  шийдвэр гаргаснаар нийт 28 цэцэрлэгт нэмэлт элсэлт хийж. 10 сард нэмэлт элсэлтийн санхүүжилт орж ирснээр зарим цэцэрлэгийн гүйцэтгэлд хяналт тавьж санхүүжилт олгож ажилласан. Нотлох баримт: Нийслэлийн Засаг даргын  2016 оны А/721 дүгээр захирамж, А/663 дугаар захирамжаар  Нэмэлт элсэлтээр бүртгэгдсэн хүүхдийн судалгааны нэгтгэл /2 хуудас/

         Эдгээр  нотлох баримтуудаар нэмэлт элсэлтээр хамрагдсан хүүхдийн санхүүжилт удирдамж зааврын дагуу олгогдож, захирамжийн хэрэгжилт хангадаж байгааг харуулж байна.  Санал өгсөн цэцэрлэгүүдийн хүүхдүүд бүрэн хамрагдаагүй нь ажилтныг ажлаас халах хэмжээний ноцтой алдаа биш бөгөөд ямар нэгэн байгууллага, хувь хүнд учирсан хохирол байхгүй, Л. надаас үл хамаарсан зүйл болно.

          Зөрчил 8. Төрийн бус цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, эрхлэгч нар нь дээд газрын тогтоол шийдвэр, манай байгууллагаас албан тоотоор хүргүүлсэн чиглэл, нэмэлт бүртгэлийн талаарх мэдээлэл дутмаг, ойлголтын зөрүүтэй, цэцэрлэгийн эрхлэгчид өгөгдсөн мэдээлэл, чиглэлийн талаар тэмдэглэл байхгүй байна гэжээ.

         Тайлбар: Захирал эрхлэгч нар удирдах ажилтны шуурхайд өгсөн үүрэг даалгаврыг өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж авч биелэлтийг тайлан, судалгаагаар ирүүлдэг. Цэцэрлэгийн элсэлт зохион байгуулах ажил нь шинэ ажил биш бөгөөд хийж хэвшсэн дадлагажсан ажил  тул тус дүүргийн багш, ажилтнуудыг  хомроглон гүтгэх нь удирдах ажилтнуудад байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Нэмэлт элсэлт зохион байгуулахад зөвлөгөө, чиглэлийг Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ж. *******а өөрөө зөвлөн тусалж  аль болох тоогоо гүйцээж элсэлт хийхийг зөвлөж байсан.

          Иймд Нийслэлийн Засаг даргын  2016 оны А/721 дүгээр захирамж, А/663 дугаар захирамжаар батлагдсан нэмэлт хүүхдийн тоонд хүргээгүй нь эрхлэгч нарын хийсэн ажлыг урьдчилан дүгнэж  буруутгах нь үндэслэл байхгүй юм.  Нотлох баримт:

  1. Тайлбар 7-д хавсаргасан Нэмэлт элсэлт зохион байгуулсан 13 цэцэрлэгийн ирүүлсэн 40 хуудас  тайлангаас харна уу.

            Зөрчил 9. Цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоог буруу мэдээлж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байна гэжээ.

Тайлбар: Тус хэлтэст 2016 оны 10, 11, 12 дугаар сард нэмэлт элсэлтийн санхүүжих хүүхдийн тоо, төсөв ирснээр нэмэлт элсэлт авсан цэцэрлэгийн хүүхдийн тоонд  хяналт тавьж хувьсах зардлыг олгож ажилласан. Үүнд:

  • Бяцхансувд, Лусын дагина, Титэм ордон, Шинэжаргалан, ан, Орчин цэцэрлэгүүдийн хүүхдийн тоонд хяналт тавьсан . Нотлох баримт:

Эдгээр төрийн бус өмчийн 6 цэцэрлэгт хяналт хийсэн тэмдэглэл /7 хуудас/

Тайлбар: Нэмэлт элсэлтийн санхүүжих хүүхдийн тоо, төсөв 2016 оны 10 сард  88123,2 –аар батлагдаж ирснийг зарим цэцэрлэгүүдэд хяналт тавьсан гүйцэтгэлээр 31750,2 олгогдож, 56373,0 төгрөг нь зарцуулагдаагүй төрийн санд байгаа. Хэлтэс нь санхүүжилтийг захиран зарцуулах эрх байхгүй болно. Нотлох баримт:

  1. Нэмэлт элсэлтийн санхүүжилтийн 10, 11, 12  сарын төсвийн хуваарь /1 хуудас/
  2. 10 сард олгох хувьсах зардлын санхүүжилтийн хуваарь /2 хуудас/
  3. 11  сард олгох хувьсах зардлын санхүүжилтийн хуваарь /2 хуудас/
  4. 12  сард олгох хувьсах зардлын санхүүжилтийн хуваарь /2 хуудас/

Зөрчил 10. Нэмэлт элсэлтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажил огт   хийгдээгүй байна гэжээ.

Тайлбар: Хэлтэс болон сургууль, цэцэрлэгийн төсөвт хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ажлаа сурталчилах зардлын санхүүжилт байдаггүй. Тиймээс  өөрийн бололцоонд тулгуурлан нэмэлт элсэлтийн зар мэдээг олон нийтэд хүргэх ажлыг байгууллагынхаа  вэб сайт, мэдээллийн самбар, хорооны болон орон сууцны мэдээллийн самбарт зар тавьж  ажилласан . Нотлох баримт:

  1. Хэлтсийн 2016 оны төсвийн хуваарь /2 хуудас/
  2. Тайлбар 7-д хавсаргасан 13 цэцэрлэгийн ирүүлсэн 40 хуудас тайлан мэдээллийн самбарт  тавьсан зараа хавсаргаж ирүүлсэн байгаа болно. 

           Зөрчил 11. Шалгалтын явцад тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Тус цэцэрлэг нь нийслэлийн Засаг даргын 2015 оны А/426 дугаар захирамжаар 2015 оны 5 дугаар сард байгуулагдсан боловч 2015 оны 12 дугаар сард 18.0 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон байна. Энэхүү үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2.5 дах заалт зөрчсөн байна. цэцэрлэг нь тусгай хэв шинжтэй, 88 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 2015-2016 оны хичээлийн жилийн статистик тоо мэдээнд 133 хүүхдийн бүртгэлтэй, үүнээс тусгай хөгжлийн бэрхшээлтэй 51 хүүхэд тусгагдсан. 2016 оны төсөвт 51 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, 50 хүүхэд ердийн нийт 101 хүүхдийн санхүүжилт олгогдохоор тусгагдсан. Тус цэцэрлэгийн эрхлэгчид ажлын хэсгээс тайлбар гаргаж өгөх хүсэлтийг 2  удаа хүргүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар тайлбарыг гаргаж өгөөгүй. Журналын бүртгэлээр бага ангид 19 хүүхэд, дунд ангид 17 хүүхэд, ахлах ангид 30 хүүхэд нийт 66 хүүхдийн бүртгэл байх ба тухайн өдрийн хүүхдийн  ирц 44  хүүхэд байсан. Тус цэцэрлэгт ажиллаж байгаа багш нараас тайлбар авахад ахлах, дунд, бага ангид хөгжлийн бэрхшээлтэй 7 хүүхэд хүмүүждэг нь тогтоогдсон. 2016 оны төсвийн саналд үндсэн 50 хүүхэд тусгай хөгжлийн бэрхшээлтэй 51 хүүхэд хүмүүжиж нийт 101   хүүхэд хүлээн авах тооцоо санал хүргүүлснээс хөгжлийн бэрхшээлтэй 51 хүүхдийг аваагүй байна. 2016 оны төсөвт Засгийн газрын 2012 оны  185 тогтоолоор тусгай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ногдох хувьсах зардлыг 3 дахин нэмэгдүүлж олгоно гэсний дагуу 187477.2  мянган төгрөг тооцогдож хуваарьт тусгагдсан ба дүүргийн Боловсролын хэлтсээс холбогдох хууль, журмын дагуу  хяналт, шалгалтыг тавьж ажиллаагүй байна. Тайлбар: Боловсролын хэлтэс нь босоо, хэвтээ удирдлаганд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хийсэн ажлын талаар санал бодлоо хүргүүлж удирдлагыг мэдээллээр хангаж ажилладаг. “ ”  цэцэрлэг нь 2016 оны 9 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2015 оны 9, 10, 11 сард санхүүжилт хийгдээгүй.

            Нийслэлийн Боловсролын газар болон БСШУЯ-наас удаа дараа албан бичиг ирсний дагуу Дүүргийн Засаг дарга  асуудлыг шийдвэрлэж дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор  “ ”  цэцэрлэгт  12 дугаар сард 18.0 сая төгрөгийг баталж,  төрийн сан дээр зохицуулалт хийж олгогдсон байдаг. Энэ асуудлыг  Боловсролын хэлтэс шийдвэрлэх эрх мэдэл байдаггүй. Дүүрэг бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутагтаа зохицуулалт хийсэн асуудал Л. надаас үл хамаарах эрх хэмжээний асуудал болно. Нотлох баримт:

 

  1. БСШУЯ-ны 2015 оны 4/7406 тоотоор НБГ-т хандсан бичиг /1 хуудас/.
  2. НБГ-ын дарга Ц.*******аас Засаг дарга  Д.д хандсан албан бичиг ирүүлсэн байна./1 хуудас/ 
  3. БГД ийн ИТХ- ын 29/01 тогтоол /6 хуудас/                           

Тайлбар: Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг НБГ-ын дарга  олгож, хөдөлмөрийн гэрээ байгуулж , хариуцлага тооцож, арга хэмжээ авч шийдвэрлэх эрх нь  Нийслэлийн Боловсролын газарт өөрт нь байдаг. Тус хэлтсийн зүгээс  тухайн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж удирдлагыг мэдээллээр хангаж ажиллах үүргийн хүрээнд Нийслэлийн Боловсролын газрын даргад танилцуулж байсан.

            Хэлтсийн зүгээс 2016 онд “ ” цэцэрлэгийн үйл ажиллагаанд 3 удаа хяналт тавьж, зөвлөн туслаж, эрхлэгч Гэсэрбадамыг дуудаж уулзан нөхцөл байдлыг хэлж ярилцан ердийн  хэв шинжээр өөрчилж  ажиллах шаардлага тавьж,  НБГ-руу очиж уулзахыг зөвлөсөн.  Хийсэн ажлын талаар тухай бүр  Нийслэлийн Боловсролын газрын удирдлагыг мэдээллээр хангадаг байсан. Түүний дагуу НБГ-аас ажлын хэсэг байгуулагдаж шалгалт хийгдэж байсан. Үүнд:

  1. 2016 оны 1 сард мэргэжилтэн Ж. , Н. нар хяналт тавьж, зөвлөн туслаж  НБГ-ын даргад  мэдэгдсэн. Нотлох баримт:

         Үйл ажиллагаатай танилцсан тухай тэмдэглэл /1 хуудас/

  1. Мэдээллийн мөрөөр НБГ-аас   тавиулж мэргэжилтэн *******, Энхзаяа, ЧД-ийн мэргэжилтэн нар хяналт тавьсан 
  1. НБГ-ын даргын 2016 оны 2 сарын тушаал, удирдамж /4 хуудас/
  1. 2016 оны 5 сард хэлтсийн мэргэжилтэн Н., *******-******* нар хяналт тавьж, тайланг танилцуулсан. /1 хуудас/
  2. 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр тус цэцэрлэгийн хүүхдийн тоонд  СӨБ-ын мэргэжилтэн Ж., Б. нар хяналт тавьж НБГ-ын мэргэжилтэн Энхсайхан,  Билиг-Оюу, Мөнхбилиг нарт мэдэгдэж байсан.

цэцэрлэгийн эрхлэгч, үүсгэн байгуулагчдад хариуцлага тооцож арга хэмжээ авах нь НБГ даргын чиг үүргийн ажил бөгөөд Л. надаас үл хамаарах эрх хэмжээний асуудал болно.

           Зөрчил 12. Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр албан бичгээр бүртгэлийн мэдээг ирүүлэхдээ хамрагдаагүй хүүхдийн тоог нэгтгэж, хууран мэхлэх үйлдэл гаргасан. Энэхүү үйлдэл нь ажлын хэсгийн шалгалтын явцад тогтоогдсон. Холбогдох мэдээллийг баримтжуулсан байгаа болно гэжээ.

Тайлбар: Засаг даргын 2016 оны А/721 дүгээр захирамж, А/663 дугаар захирамжаар төрийн бус өмчийн цэцэрлэгт элссэн хүүхдийн тоон мэдээг  гаргах нь  Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж. ийн хийх ажил бөгөөд  удирдлагыг мэдээллээр хангаж, хийсэн ажлаа тайлагнан үнэлэн дүгнүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Хариуцсан мэргэжилтэн Ж. ийн 2016 оны “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц. нь  “А” үнэлж мөнгөн шагналаар шагнасан байгаа нь хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын ажил зөрчилгүй байсан болохыг харуулж байна. Нотлох баримт:

  1. Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /3 хуудас/
  1. Боловсролын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц. гийн 2016 оны 12 сарын 19 –ны өдрийн Б/11 дугаар тушаал  /2 хуудас/

НБГ-т 154 тоот албан бичгийг хүргүүлэхдээ сургуулийн өмнөх боловсрол хариуцсан  мэргэжилтний боловсруулсан бичгийг  уламжлан албажуулж явуулсан болно. Хэлтсийн удирдлын ажлын чиг үүрэгт цэцэрлэгийн судалгаа, мэдээллийг нэгтгэх үүрэг байдаггүй тул хамрагдаагүй хүүхдийн тоог нэгтгэж, хууран мэхлэх үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд шаардлага ч байхгүй болно. Нотлох баримт:

  1. Боловсролын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 154 тоот албан бичиг, судалгаа /2 хуудас/
  2. Мэргэжилтэн Ж.ээс ирүүлсэн судалгаа /1 хуудас/

Зөрчил 13. Нийслэлийн Боловсролын газарт хэлтсийн даргын үр дүнгийн гэрээний хагас жилийн биелэлтийг ирүүлээгүй тул хэлтсийн ажлын үр дүнг дүгнэх боломжгүй байна. Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга “ Үр дүнгийн гэрээ”- ний биелэлт, хагас жилийн тайланг Нийслэлийн боловсролын газарт албан бичгээр ирүүлээгүй нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр ирүүлж, дүгнэнэ” гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн байна.

Тайлбар: Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж. *******а нь хагас жилийн тайлангийн үед тухай албанд томилогдоогүй байсан. Хагас жилээр боловсролын газар нь “ Үр дүнгийн гэрээ”-ий биелэлтийг  авдаггүй. 2016 оны  01 дүгээр сарын 29-нд Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан  “Үр дүнгийн гэрээ”-ний  4.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн гэрээний биелэлт, үйл ажиллагааны тайланг 2016 оны 12 дугаар сарын 05-ны дотор тайлагнахаар тохиролцон үүрэг хүлээж гэрээ байгуулан батлуулж ажилласан бөгөөд жилийн эцэст дүгнүүлж үнэлүүлдэг. Газрын зүгээс салбарын ойн арга хэмжээ угтсан ажлууд маш их байсан тул “Удирдах ажилтны зөвлөгөөн” зохион байгуулж хэлтсийн дарга нарт хийж буй ажлаа зөвлөгөөнд тайлагнах үүрэг даалгавар өгсөн тул тайланг тавьж ажилласан:  Нотлох баримт:

  1. Хагас жилээр “Удирдах ажилтны зөвлөгөөн”-д илтгэл тавьсан зураг /1 хуудас/
  2. Зөвлөгөөнд тавьсан илтгэл /11 хуудас/
  3. НБГ-т хүргүүлсэн “Хагас жилийн үй ажиллагааны тайлан”  
  4. Зөрчил 1 хавсралтад буй  “Үр дүнгийн гэрээ”-ний 4.2 дах заалтаас харна уу.

Зөрчил 14. Сонгуулийн хэсгийн хороонд ажиллахаар томилогдсон хэлтсийн мэргэжилтэнд чөлөө олгоогүй, хэлтсийн ажил үүргийг давхар гүйцэтгүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.3  дах заалтыг зөрчсөн байна гэжээ.

Тайлбар: Баянгол дүүргийн Сонгуулийн тойргийн хорооноос мэргэжилтэн Ж. ийг  ажиллуулах албан бичиг ирсний дагуу албан бичигт цохолт хийж мэргэжилтнийг хууль хэрэгжүүлж ажиллахыг танилцуулсан.Ж.т сонгуулийн өдөр дөхөөд ирэхээр ажлын ачаалал их болдог. Чиний ажлыг хийх мэргэжлийн хүн байдаггүй тул төрийн захиргааны албан хаагчийн хувьд  сонгуулийн ажилтай үедээ ажлаа хийгээд зав зайтай үедээ өөрийн үндсэн ажлаа амжуулж хийж байхыг зөвлөж санал болгосон.

Ж. нь сонгуулийн хороонд ажилласан бөгөөд сонгуулийн ажилтай байхад нь хэлтсийн ажлыг давхардуулан хийлгэсэн тохиолдол байхгүй. Энэ талаар дүүргийн тойргийн хорооноос хандаж байсан зүйл ч байхгүй болно. Мөн НБГ өөрөө ч эрхлэгч, захирал нарыг ажлаас нь чөлөөлж тушаал гаргаж байгаагүй.

            Удирдлагын зүгээс мэргэжилтэн Ж.ийн сонгуулийн ажлын ачаалал ихтэй үед нь түүнд туслуулах зорилгоор барилга нь баригдаж дуусаагүй сургалт нь эхлээгүй байсан 77 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Баянжаргалыг туслан ажиллуулахаар шийдэж мэргэжилтэнтэй ярилцсан. Мэргэжилтэн эрхлэгч Баянжаргалтай урьдчилан ярьж болиулсан байсан.

Тиймээс мэргэжилтэн Ж. нь сонгуулийн ажилгүй үедээ төрийн ажлыг цалгардуулахгүйгээр өөрийн үндсэн чиг үүргийн ажлаа хариуцан гүйцэтгэж хариуцлагаа үүрэх ёс зүйтэй ухамсартай байх үүрэгтэй гэж үзэж байна. Нотлох баримт:

  1. Баянгол дүүргийн сонгуулийн хорооноос ирсэн бичгийн танилцуулсан /1 хуудас/

2016 оны 9 сард сонгуулийн ажлын ачаалал эхлээгүй гишүүд нь 7 хоногт 1 удаа жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан үед нь цэцэрлэгийн нэмэлт элсэлтийн ажил зохион байгуулагдсан. Энэ нь Сонгууль болохоос 29 хоногийн өмнө буюу 9 сарын 20-ны өдөр  байсан  бөгөөд Ж. нь:

  1. Эрхлэгч нарын шуурхайд 9 сарын 19-ний өдөр 14-16 цагийн хооронд суусан
  2. 9 сарын 20-ны өдөр эрхлэгч нар нэмэлт элсэлтийг зохион байгуулж тулгамдсан асуудлаа хэрхэн шийдэх талаар асуусан асуултыг НБГ-т уламжлан хариуг утсаар авч өгөх төдийд оролцсон.

Гэтэл түүнийг нь ажил хийлгэсэн байна гэж шалтаг болгосон байна. Тухайн өдрүүд нь сонгуулийн ажил жигдрээгүй байсан бөгөөд дүүргийн орон нутгийн сонгуульд боловсролын салбарын 200 гаруй багш, 40  гаруй удирдлага ажиллахад Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж. *******а өөрөө ч тушаал гаргаж чөлөөлөөгүй. Бүгд ажлынхаа хажуугаар төрийн ажлыг цалгардуулахгүйгээр үндсэн ажлаа ухамсраараа хийж гүйцэтгэсэн.

Сонгуулийн тухай хуульд цалинтай ажиллуулна гэсэн болохоос 2 сар 15 хоног тушаал гаргаж ажлаас нь чөлөөлнө гэсэн зүйл заалт байхгүй байна. 9 сар бол хичээлийн шинэ жил эхэлсэн боловсролын салбарын ажлын ачаалалтай үе тул ажлыг өөр хүнд хариуцуулах боломжгүй байсан. Хэрэв Ж.ийг тушаалаар ажлаас нь чөлөөлж явуулсан бол тухайн байгууллагад цалингийн санд өр үүсч байгууллагын санхүүгийн асуудалд хүндрэл үүсэх байсан. Иймд Боловсролын хэлтсийн даргын хувьд өөрийн чиг үүргийн дагуу ажлын зохицуулалт хийж ажилласан болно. 

Мэргэжилтэн Ж.ийн талаар Дүүргийн тойргийн хорооноос ямар нэгэн асуудлаар хандаж байгаагүй бөгөөд Нийслэлийн боловсролын газрын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж. *******а нь нотлох баримтгүйгээр өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан байна. 

            Иймд Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орон гүйцэтгэгчийн 2016-11-22-ны өдрийн Б/166 тоот тушаалыг илт хууль бус захиргааны актад тооцож Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дэх заалтын дагуу тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, өмнө эрхлэж байсан БГД-ийн Боловсролын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин, урамшуулалыг нөхөн буруутай этгээдээс гаргуулж,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн боловсролын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/93 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг байгуулагдан Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс, тус дүүргийн зарим боловсролын байгууллагуудын үйл ажилллагаатай танилцан, хяналт тавьж ажилласан.

Энэ нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1-д “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах” 28.1.4-д “боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх" заасан эрх, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд /Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүрэг/ заасан үүрэг зэргийг Нийслэлийн Боловсролын газраас хэрэгжүүлж, хуулийн хүрээнд хийгдсэн ажил юм. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ажлын хэсгийн тайлан болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байсан Лувсанбалдан овогтой ыг Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, Боловсролын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

1. Л. нь Баянгол дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.ийг сонгуулийн хэсгийн хороонд ажиллахаар томилогдон ажиллаж байх хугацаанд үндсэн ажлаа хийхийг шаардан давхар ажиллуулж Сонгуулийн тухай хуулийн 29.3-н “Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага цалинтай чөлөө олгоно” гэж заасныг зөрчсөн, тус дүүргийн Боловсролын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар хэсгийн 8.3-д “ ажилтан, алба хаагчид ажлын 3-5 өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар, 6-30 хүртэлх өдрийн чөлөөг нийслэлийн Боловсролын газартай зөвшилцсөнөөр хэлтсийн даргын тушаалаар шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.

Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно” 165 дугаар зүйлийн 165.2-д “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

2. Л. нь Боловсролын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан 1, 2, 5 заасан үндсэн зорилтыг хангалтгүй биелүүлсний улмаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” цэцэрлэг нь 2016 оны төсвийн саналд үндсэн 50, хөгжлийн бэрхшээлтэй 51 хүүхэд хүмүүжих /нийт 101/ тооцоо санал хүргүүлсэн боловч хөгжлийн бэрхшээлтэй 51 хүүхдийг аваагүй байх бөгөөд Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор тусгай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ногдох хувьсах зардлыг 3 дахин нэмэгдүүлж олгоно гэсний дагуу 187.477.200 төгрөг тооцогдон хуваарьт тусгагдан гуйцэтгэлд хяналт тавиагүй учраас санхүүжилт хийгдэн улсад хохирол учирсан гэж үзсэн. Энэ асуудлыг шалгуулахаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан бөгөөд одоо уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Л.ын дээрхи үйлдэл, эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрсөн. Иймээс Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасныг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/184 дугаартай захирамжаар Ж.*******ыг Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/34 дугаар захирамжаар даргаар тус тус томилсон. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4 дүгээр хэсгийн 4.4-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.3-д “Нийслэлийн боловсролын газар нь энэ хуулийн 281.1-д заасан чиг үүргээ нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж болно” Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” Төрийн албаны тухай хуулийн Идүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж тус тус зааснаар Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Дүүргийн боловсролын хэлтсийн даргыг томилох болон чөлөөлөх бүрэн эрхтэй.

Иймээс иргэн Л.аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Л.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.ыг тус хэлтсийн үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг тус тус зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Нийслэлийн боловсролын газраас Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагааг 8 чиглэлээр шалгаж, 9 төрлийн зөрчил байгаа талаар ажлын хэсгийн дүгнэлт гаргасан байна.

Уг ажлын хэсгийн дүгнэлтэд шалгалтаар илэрсэн зөрчлийн 1, 2 дугаар зөрчлийн хувьд  2015 он, 2016 оны 1-3 дугаар сард гарсан гэх зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн, 3, 4 дүгээр зөрчлийн хувьд зөрчлийг хэрхэн шалгаж дүгнэлтэд дурдсан тоон мэдээлэл гарсан талаарх тооцоолол байхгүй, 7, 8, 9 дүгээр зөрчилд дурдсан ажлын байрны үндсэн зорилт-1, 2, 5-д заасныг биелүүлээгүй гэх боловч энэхүү зөрчлийн шинж байдал, үүссэн үр дагаварыг харгалзан үзээгүй, мөн ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг хариуцагчаас шүүх удаа дараа шаардахад ирүүлээгүй болно.    

Мөн нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Сонгуулийн хорооны гишүүнээр томилогдсон Баянгол дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ж.т чөлөө олгоогүй гэж үзэж Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 “Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага цалинтай чөлөө олгоно”, 29.7.Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно” гэж зааснаар сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болгожээ.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгох бөгөөд сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг тогтоох ажиллагааг хуулиар нийслэлийн Боловсролын газрын даргад олгоогүй, харин Цагдаагийн байгууллага болон Эрүүгийн хэргийн шүүхэд олгосон тул нэхэмжлэгчид уг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна.  

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, тэдгээрийн үйл ажиллагаандаа хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай  байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгаж тогтоосон гэх боловч зөрчлийн шинж байдал, үүссэн үр дагаварыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгч Л.ыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь түүний гаргасан гэх зөрчлийн шинж байдал нь ногдуулсан сахилгын шийтгэлтэй тохироогүй буюу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нь хууль тогтоомжид заасан үндэслэл, журмыг зөрчиж, нэхэмжлэгч Л.ыг төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх  тул Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.ыг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2017 оны 06 дугаар сарын 15-ныг дуустал хугацаагаар тооцож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй  байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Л.ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын даргад даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Ж-ыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Л.Ж-д 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны 6 сар, 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцож Л.Ж-д олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг нийслэлийн Боловсролын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОЮУНГЭРЭЛ