Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2016/00405

 

      2016 оны 08 сарын 01 өдөр

    Дугаар 183/ШШ2016/00405                  

                          Улаанбаатар хот                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* холбогдох

2016 оны 04 дүгээр  сарын 04-ний өдрийн А/94 тоот “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.244.664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/07634 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч намайг хичээлийн туслах ажилтны ажил албан тушаал эгүүлэн тогтож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 830.821 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч талаас гаргуулахаар шүүх шийдсэн. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 272 тоот магадлалаар хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэээсэн. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны улмаас би өдийг хүртэл ажилгүй байсаар байна. Иймд анхан шатны шийдвэр гарсан өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 03 сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин буюу 1.244.664 төгрөгийг, тэмдэгтийн хураамж 33.350 нийт 1.278.014 төгрөгийг Монгол-Солонгосын Политехникийн Коллежиос гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/54 тоот Хөдөлмөрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан байсан. Шалтгаан болон хурлын протоколтой танилцуулаагүй, мөн хуралд суулгаагүй учир тухайн сахилгын шийтгэлийг хүчингүй болгох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбилгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ын гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Учир нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/126 дугаар тушаалаар баталсан. Уг тушаалын 2 дугаар хавсралтаар хичээлийн туслах ажилтны орон тоо хасагдсан боловч сургуулийн зүгээс шүүхийн шийдвэр биелүүлж ыг “Захиргааны туслах ажилтан” албан тушаалд ажиллуулж байна. д холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсны дагуу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ыг байлцуулан захиргааны зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийг эгүүлэн ажилд авах талаар ярилцаж тохиролцож анкет, бичиг баримтаа авч ирснээр ажлын байраар хангах шийдвэр гарсан боловч нь буцаж холбогдоогүй бөгөөд нэг ч удаа сургууль дээр ирж уулзаагүй явсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр биелүүлэх хугацаатай бичиг 2016 оны 03 дугаар сарын 10-нд ирсний дараа өөрийн биеэр ирж гэрээ байгуулж ажилдаа орсон. Сахилгын шийтгэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг үг үйлдлээр эсэргүүцдэг, хамт ажиллагсадтайгаа хэрүүл маргаан хийж, ил далдаар бичлэг хийж дарамталдаг зэрэг зүй зохисгүй харьцаж байсан нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ажил хүлээлцэх, сайдын тушаал танилцуулсан хурлын тэмдэглэл, мэргэжлийн багийн ахлагч багш дэд захирлын өрөөнд дагуулж ороход дэд захирал С авсан аман тайлбар, сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа. Мөн байгууллагын дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Захиргааны зөвлөлийн хуралд заавал байлцуулна гэж тусгаагүй. Иймд ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

******* хариуцагч ид холбогдуулан 2016 оны 04 дүгээр  сарын 04-ний өдрийн А/94 тоот “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.244.664 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийг эгүүлэн ажилд авах талаар ярилцаж тохиролцож анкет, бичиг баримтаа авч ирснээр ажлын байраар хангах шийдвэр гарсан боловч ... шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр биелүүлэх хугацаатай бичиг 2016 оны 03 дугаар сарын 10-нд ирсний дараа өөрийн биеэр ирж гэрээ байгуулж ажилдаа орсон. ... нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг үг үйлдлээр эсэргүүцдэг, хамт ажиллагсадтайгаа хэрүүл маргаан хийж, ил далдаар бичлэг хийж дарамталдаг зэрэг зүй зохисгүй харьцаж байсан нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ажил хүлээлцэх, сайдын тушаал танилцуулсан хурлын тэмдэглэл, мэргэжлийн багийн ахлагч багш дэд захирлын өрөөнд дагуулж ороход дэд захирал С авсан аман тайлбар, сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Монгол-Солонгосын Политехникийн коллежийн захиралын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/155 дугаар тушаалаар тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг хичээлийн туслах ажилтны албан тушаалаас чөлөөлсөн байна. 

 

Нэхэмжлэгч шүүхэд хандан ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул хичээлийн туслах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх тус хэргийг хянан шийдвэрлэж 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7634 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч ыг Монгол-Солонгосын Политехникийн коллежийн хичээлийн туслах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 830.821 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нь “...2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ыг байлцуулан захиргааны зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийг эгүүлэн ажилд авах талаар ярилцаж тохиролцож анкет, бичиг баримтаа авч ирснээр ажлын байраар хангах шийдвэр гарсан” гэж тайлбарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 272 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “хичээлийн туслах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож” гэснийг “адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг даалгах” гэж өөрчилсөн байна. /хх11-14/   

 

Түүнчлэн нэхэмжлэгч тай 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг захиргааны туслах ажилтны албан тушаалд томилжээ. /хх28-30/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлдог.

 

Иймд нэхэмжлэгч ыг ажилд эгүүлэн тогтоосон 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг  хүртэлх ажилгүй байсан 68 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.244.664 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.  

 

Монгол-Солонгосын Политехникийн коллежийн захиралын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/94 дугаар “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Монгол-Солонгосын Политехникийн коллежийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1 дэх заалт, Багшийн ёс зүйн дүрэм, Захиргааны зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул захиргааны туслах ажилтан д сануулах шийтгэл ногдуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...Учир нь нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг үг үйлдлээр эсэргүүцдэг, хамт ажиллагсадтайгаа хэрүүл маргаан хийж, ил далдаар бичлэг хийж дарамталдаг зэрэг зүй зохисгүй харьцаж байсан нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ажил хүлээлцэх, сайдын тушаал танилцуулсан хурлын тэмдэглэл, дэд захирал С.Г  авсан аман тайлбар, С.О  сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа...” гэж тайлбарласан.

 

Захиргааны зөвлөлийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэлд “...С.Г ...М  нар нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхээс удаа дараа татгалзаж, тайлбар хийдэг ... тул сануулах арга хэмжээ авахуулахаар захиргааны зөвлөлд санал оруулж байна” гэжээ. /хх48/   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд М  коллежийн захиралын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/94 дугаар “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь нэхэмжлэгч Э.М н гаргасан гэх зөрчилтэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд заасан “...хамтран ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэх үндэслэл нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Захиргааны зөвлөлийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэлээр нотлогдохгүй байх тул дээрх тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.150 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М  коллежоос улсын тэмдэгтийн хураамжид 35.150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М-с ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.244.664 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.М-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар М-ийн захиралын 2016 оны 04 дүгээр  сарын 04-ний өдрийн А/94 тоот “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.150 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М  коллежоос улсын тэмдэгтийн хураамжид 35.150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ