| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 182/2024/01116/И |
| Дугаар | 210/МА2025/02104 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/02104
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04683 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,219,829,861.3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,
2021 оны 07 сарын 05-ны өдрийн ******* тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1.1-д Зээлийн гэрээ-ний 2.1.4-т заасан зээлийн хүү сарын 0,5, жилийн 3,0 хувь байна гэснийг хүчингүйд тооцож, Зээлийн хүү сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувь байна гэж өөрчлөх гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагч бөгөөд хариуцагч *******, *******, *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь ******* ХК-тай 2020 оны 06 сарын 19-ний өдөр ******* тоот Зээлийн гэрээ байгуулж 1,380,000,000 төгрөгийг сарын 0,25 хувь, жилийн 3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай Ноолуурын түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр *******тоот Барьцааны гэрээ-г өмчлөгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нартай байгуулж, тэдний өмчлөлийн 19 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Мөн ******* ХХК болон иргэн *******, *******, ******* нар нь *******тай 2020 оны 06 сарын 19-ний өдөр 04/20-249 тоот Батлан даалтын гэрээ, 2020 оны 07 сарын 08-ны өдөр 04/20-270 тоот Батлан даалтын гэрээ-г тус тус байгуулсан.
Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот зээлийн гэрээнд 2021 оны 07 сарын 05-ны өдрийн ******* тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ээр хүүний хувийг жилийн 16.8 хувь болгон өөрчилж, хугацааг 2023 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл сунгасан. Зээл олгосноос хойш ******* ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 42,318,353.1 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 42,449,813.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 432,538 төгрөг, нийт 85,200,704.5 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул *******ны зүгээс 2021 оны 11 сарын 10-ны өдөр, 2022 оны 04 сарын 13-ны өдрүүдэд тус тус зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг зээлдэгчид хүргүүлсэн боловч, өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.
Иймд хариуцагч ******* ХХК-иас 2,219,829,861.3 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь ******* ХК-тай 2020 онд зээлийн гэрээ байгуулан 1,380,000,000 төгрөгийг 12 хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээнд 2021 оны 07 сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хүүг 16,8 хувь, хугацааг 2023 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл сунгасан ч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн үндэслэлээр ******* ХК нь 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 04/22-95 тоот зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл зэргийг өгч зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Зээлийн гэрээг цуцлахаас өмнө үндсэн зээл 42,318,353.1 төгрөг, хуримтлагдсан хүү 42,449,813.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 432,538 төгрөг, нийт 85,200,704.5 төгрөгийг төлсөн.
Зээлийн гэрээг 2022 оны 06 сарын 22-ны өдөр цуцалсанаар талуудын хороонд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул цуцалснаас хойшхи хугацааны хүүг төлөх үндэслэлгүй учраас 421,650,633 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2021 оны 05 сарын 21-ний өдөр батлагдсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн бөгөөд уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй бөгөөд зээлийн гэрээ 2020 оны 06 сарын 19-ний өдөр байгуулагдсан болно.
Иймд зээлийн гэрээг цуцлах өдрийн байдлаар үндсэн зээл 1,337,681,646.9 төгрөг, хуримтлагдсан хүү 199,486,814.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,227.10 төгрөг, нийт 1,537,368,688.7 төгрөгийг төлөх ба нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: ******* нь ******* ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй тул энэхүү хэрэгт хариуцагч болох ямар ч үндэслэлгүй тул *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хариуцагч *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга: *******, ******* нар нь ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хэлбэр болгож барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн хүү жилийн 3 хувийн хүүтэй зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжтой. Иймд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагч бөгөөд хариуцагч *******, *******, *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: *******, ******* нарын гаргасан тайлбарыг дэмжиж байна гэжээ.
6.Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.4.1-д зээлдэгч нь энэ гэрээний 2.1.6-д заасан хугацаанд зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй 90 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүүг сарын 1 хувь, жилийн 12 хувь болгож төлүүлэх арга хэмжээ авна хэмээн гэрээгээр тохиролцсон байсан. Гэтэл ******* ХК болон ******* ХХК нь зээлийн гэрээнд 2021 оны 07 сарын 05-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ээр зээлийн сарын хүүг 1,4 хувь, жилийн 16,8 хувь болгон өөрчилсөнийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
7.Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: ******* ХХК-ийн 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 01/126 тоот албан хүсэлтийг үндэслэн хугацааг 24 сарын хугацаагаар сунгаж 2021 оны 07 сарын 05-ны өдрийн ******* тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. 2020 оны ******* тоот Зээлийн гэрээ-ний 2.1.4.2 дахь заалтад 3ээлдэгч нь энэ гэрээний 2.1.6-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүг банкны тухайн үеийн Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгээр тооцно гэж зааснаар ******* ХХК нь гэрээний 2.1.6-д заасан 12 сарын хугацааг хэтрүүлсэн тул банкны тухайн үеийн үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгээр тооцож зээлийн хүүг сарын 1,4 хувь, жилийн 16.8 хувь болгож өөрчилсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэжээ.
8.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-аас 2,219,829,861.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* ХХК нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын дараах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үүнд:
*******ын өмчлөлийн *******, ******* хороо, ******* ******* гудамж ******* ******* давхар тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, ******* хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн *******дүүрэг, *******хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн эзэмшлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* дүгээр хороонд байрлах, нэгж талбарын ******* дугаартай, ******* м.кв талбайтай, ******* зориулалттай газар, *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол*******, ******* гудамж ******* байр ******* тоот хаяг, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, *******өрөө *******зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн ******* дүүрэг, *******хороо, ******* хороолол /15140/, ******* гудамж ******* байр ******* тоот хаяг, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, ******* өрөө ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, ******* гудамж ******* ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, *******м.кв талбайтай, ******* өрөө ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн ******* дүүрэг, *******хороо, ******* дугаар хороолол /15140/, ******* гудамж ******* *******тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, ******* өрөө ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол /15140/, ******* гудамж ******* ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, ******* өрөө ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* бичил хороолол, ******* байр *******тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, ******* өрөө ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, *******дүгээр хороо, ******* /16030/ *******гудамж *******байр ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн*******дугаарт бүртгэгдсэн,******* м.кв талбайтай, ******* өрөө ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, *******дугаар хороо, ******* гудамж *******байр ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, *******м.кв талбайтай, ******* өрөө ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн *******, ******* дугаар хороо, *******дугаар хороолол /13374/, ******* байр*******тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, ******* ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн *******дүүрэг, *******хороо, ******* гудамж *******байр *******тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, ******* өрөө ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* дугаар хороолол /15140/, ******* гудамж ******* ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /15140/, ******* гудамж ******* ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн ******* дүүрэг, ******* дугаар хороо,******* дугаар хороолол /15140/, ******* гудамж ******* ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн, ******* талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, *******дугаар хороо, *******дугаар хороолол /15140/, ******* гудамж ******* *******тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /15140/, ******* гудамж ******* ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн *******дүүрэг, ******* хороо, ******* гудамж 57 байр *******тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* м.кв талбайтай, ******* өрөө ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч *******ын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1.1-д заасан Зээлийн гэрээ-ний 2.1.4-т заасан зээлийн хүү сарын 0,5, жилийн 3,0 хувь байна гэснийг хүчингүйд тооцож, Зээлийн хүү сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувь байна гэж өөрчлөх гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,555,449.31 төгрөг болон хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11,257,099 /арван нэгэн сая хоёр зуун тавин долоон мянга ерэн ес/ төгрөгийг, хариуцагч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
9.Хариуцагч "*******" ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 839,401,040.3 төгрөгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Үүнд:
1. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болон зээлийн гэрээний хугацааг цуцалсанаас хойшхи хүүг төлөх үндэслэлгүй талаар: Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацааг цуцалсанаас хойшхи хүүг тооцож байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. 1997 онд батлагдсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь 2021 оны 05 сарын 21-ний өдөр шинэчлэгдэн батлагдаж 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Талуудын үүссэн зээлийн маргаанд 1997 оны хуулийг хэрэглэх ёстой байсан.
Учир нь зээлийн гэрээ 2020 оны 06 сарын 19-ний өдөр байгуулагдаж зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 сарын 19-ний өдөр дууссан бөгөөд талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж 24-н сарын хугацаагаар сунгасан. Энэхүү зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө эсвэл зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2021 оны 06 сарын 19-ний өдрөөр байгуулах ёстой байсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 16 хоногийн дараа буюу 2021 оны 07 сарын 05-ны өдөр байгуулсаныг шүүх анхаарч үзэлгүй 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Зүйн нь талуудын зээлийн гэрээний хугацааг сунгасан өөрчлөлт нь 2021 оны 06 сарын 19-ний өдрөөс тоологдож эхлэх учраас 1997 оны хуулийг хэрэглэх ёстой. 1997 оны хуулинд зээлийн гэрээний хугацааг цуцалсанаас хойшхи хүүг тооцох зохицуулалт байхгүй.
2. Зээлийн хүүг өөрчилсөн гэрээний заалт хүчин төгөлдөр бус болох талаар: 2020 оны 06 сарын 09-ний өдөр байгуулсан ******* тоот зээлийн гэрээний 2.1.4 дэх хэсэгт зээлийн хүүг өөрчлөх хоёр нөхцлийг тусгасан. Талууд зээлийн гэрээний хугацааг 2023 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл сунгасан бөгөөд энэхүү сунгасан хугацаанд зээлийн хүүнд өөрчлөлт орохгүйгээр жилийн 3 хувь байх ёстой бөгөөд гэрээний 2.1.4 дэх хэсэгт заасан зээлийн хүү өөрчлөх нөхцөл байдал нь 2023 оны 07 сарын 25-ны өдрөөс эхлэн үүсэх байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2.1.6 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний ерөнхий хугацааг хэтрүүлсэн гэх нөхцөл байдал үүсээгүй байсан болно.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 839,401,040.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
10.Хариуцагч, хариуцагч нарын нарын төлөөлөгч *******, *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрээр хариуцагч нарын барьцаа хөрөнгөөр "*******" ХХК-иас гаргуулах 2,219,829,861.3 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.
Барьцаа хөрөнгийн өмчлөгч бидний зүгээс ******* ХК, "*******" ХХК нарын 2020 оны 06 сарын 19-ний өдрийн №******* тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 12 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр авсан 1,380,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд хөрөнгүүдээ барьцаалахдаа хөнгөлөлттэй нөхцөлтэй жилийн 3 хувийн хүүтэй зээл байсан болохоор өөрсдийн хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн. Гэтэл "*******" ХК нь барьцаалуулагч бид нарт мэдэгдэлгүйгээр зээлийн хүүгээ 5 дахин буюу жилийн 16.8 хувийн хүүтэй болгож бид нарын хөрөнгөөр 2,219,829,861.3 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь бидний хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Шүүхээс барьцааны гэрээнд өөрчлөлт ороогүй тохиолдолд барьцаалуулагч нарт мэдэгдэх үүргийг нэхэмжлэгч гэрээгээр хүлээгээгүй гэсэн нь үндэслэлгүй. Мөн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн №*******тоот барьцааны гэрээний 2.2-ийн хүснэгтийн 7 дахь багананд "Барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүн"-г хөрөнгө тус бүрээр тодорхой тусгасан байхад шүүх үүнд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнийг буруу гэж үзэж байна. Мөн талууд барьцаалбар үйлдсэн бөгөөд энэхүү барьцаалбарын 3 дахь хэсэгт зээлийн хугацаа 12 сар, зээлийн хүү жилийн 3 хувь гэж тодорхой тусгасан бөгөөд энэ барьцаалбарт өөрчлөлт оруулаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Зүй нь зээлийн гэрээний үүрэг 5 дахин нэмэгдэж байхад барьцааны гэрээ болон барьцаалбарт нэмэлт өөрчлөлт орох нь зайлшгүй зүйл юм.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
11.Хариуцагч *******, ******* нарын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хариуцагч нарын хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шийдвэрт, барьцааны гэрээнд өөрчлөлт ороогүй тохиолдолд барьцаалуулагч нарт мэдэгдэх үүргийг нэхэмжлэгч гэрээгээр хүлээгүй байна. Харин барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах бол гэрээний 7.4-т зааснаар мэдэгдэхээр байх тул хариуцагч нарын эдгээр тайлбар, татгалзал үндэслэлгүй байна гэжээ. Гэтэл хамтран хариуцагч нар болох барьцаалуулагчид нарт зээлийн гэрээний хүү өөрчлөгдөх талаар огт мэдэгдэж байгаагүй бөгөөд барьцааны гэрээнд тусгагдсан 1 /нэг/ жилийн 3 хувийн хүүтэй зээлд өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. Гэтэл 2021 оны 07 сарын 05-ны өдрийн ******* дугаартай "зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ"-нд нэмэлт өөрчлөлт оруулж нэг жилийн 16.8 хувь болгохдоо барьцаалуулагч нарын эрх ашиг хөндөгдөж байхад гэрээний дагуу мэдэгдэж барьцааны гэрээнд мөн адил өөрчлөлт оруулах ёстой. ******* ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлаас шалтгаалан барьцаалуулагч нарын эрх ашиг ноцтой зөрчигдсөн талаарх нотлох баримт байсаар байтал шүүхээс ач холбогдол бүхий байдлыг бүрэн тогтоолгүй шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Мөн шийдвэрт, гэрээний нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээ нь хуулийн дагуу өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хийгдсэн гэрээнүүд гэж дүгнэсэн бөгөөд гэжээ гэтэл талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ болон барьцаалбар дээр нэг жилийн 3 хувийн хүүтэй зээл хэмээн тодорхой тусгагдсан нотлох баримтууд байхад анхан шатын шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үндэслэл бүхий байдлыг тогтоолгүй сөрөг нэхэмжлэлийг ямар хууль зүйн үндэслэлээр хангахаас татгалзсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
12.Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 06 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний 2.2.4, 2.2.7, 3.2.4 болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийг төлж дуусах хүртэлх хугацаанд харилцаанд тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээний 2.4.2-т зээлдэгч нь гэрээний 2.1.6-т заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүг банкны тухайн үеийн үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцлийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгээр тооцохоор заасан. Хариуцагч ******* ХХК-аас 2021 оны 06 сарын 19-ний өдөр 01/126 дугаартай 5 дугаар хавтаст хэргийн 155 авагдсан хүсэлтийн дагуу хугацааг сунгаж хүүг өөрчилсөн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчээс авсан зээлээ ашиглаж байгаа, эргэн төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.******* ХК нь ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,337,681,646.9 төгрөг, хүү 790,558,858.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,589,355.7 төгрөг, нийт 2,219,829,861.3 төгрөг гаргуулахаар, хариуцагч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.******* ХК, ******* ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 06 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 1,380,000,000 төгрөгийг, сарын 0.25, жилийн 3.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасан хуваарийн дагуу хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсоноор зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн харилцаа үүсжээ. Энэхүү зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор банк болон *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын хооронд мөн өдөр *******дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, барьцаалагч нарын өмчлөл, эзэмшлийн 19 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Нэхэмжлэгч ******* ХК нь 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 04/20-249 дугаартай Батлан даалтын гэрээ-ний үүргийг шаардаагүй.
Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлыг хуульд нийцүүлэн дүгнэжээ.
4.Хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээг 2022 оны 06 сарын 22-ны өдөр цуцалснаар талуудын хороонд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул энэ хугацаанаас хойшхи үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хариуцагч ******* ХХК хүлээхгүй тухай болон зохигчийн байгуулсан зээлийн гэрээ нь 2021 оны 05 сарын 21-ний өдөр батлагдсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн үйлчлэлээс өмнө байгуулсан учир энэ хуульд хамаарахгүйг шүүх анхаараагүй, мөн талууд нэмэлт гэрээг 2021 оны 07 сарын 05-ны өдөр байгуулсан ч зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 сарын 19-ний өдөр дууссан өдөр байгуулах байсныг шүүх анхаараагүй гэж,
хариуцагч *******аас ******* ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй гэж, хариуцагч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын хувьд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хүүг сарын 1.4 хувь болгосон нь барьцаалуулагч нарын эрх ашгийг хөндсөн, энэ тухай мэдэгдээгүй, энэхүү гэрээг байгуулснаар мөн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах байсан гэж,
хариуцагч *******аас сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй гэсэн агуулгаар тус тус давж заалдах гомдол гаргасан.
5.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн үүрэг гүйцэтгэх зарчим, хугацааг тодорхойлсон. Зээлийн харилцааны хувьд зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч, зээлдэгчийн хэн нь эхэлж гүйцэтгэх дарааллыг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тодорхой зохицуулсан буюу зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид эхэлж шилжүүлснээр зээлдэгч зээлийг ашиглах, захиран зарцуулах эрх үүсч, улмаар гэрээгээр тохиролцсон нөхцөл, хугацаанд зээлийг буцаан төлөх үүрэг зээлдэгчид үүсэхээр хуульчилжээ.
Зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгө 1,380,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээг цуцлахаас өмнө ******* ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 42,318,353.1 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 42,449,813.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 432,538 төгрөг, нийт 85,200,704.5 төгрөгийг төлсөн үйл баримт болон тооцооллын талаар маргаагүй байна.
Хэргийн баримтаас үзвэл ******* ХК, ******* ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 06 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний Зээлийн хүүгийн тооцоолол-оор зээлдэгч нь үндсэн зээлийг 2021.01.20-ны өдрөөс эхлэн сар бүр 20,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ч 2021.03.24-ны өдөр 19,559,170 төгрөгийг, мөн зээлийн хүүг 2020.07.20-ны өдрөөс эхлэн сар бүр 3,516,164 төгрөгөөр төлөхөөр заасан ч 2020.07.20-ны өдөр 3,062,465 төгрөгийг тус тус төлснөөр гэрээний үүргээ анхнаасаа зөрчигджээ.
Энэ мэт байдлаар гэрээний үүргийн зөрчил давтагдсан нь зээлийн гэрээний талууд 2021 онд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ******* дугаартай гэрээг байгуулах үндэслэл болсон байна. Иймээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, хүүгийн хэмжээг өөрчлөх нөхцөл бүрдээгүй байхад нэхэмжлэгч зээлийн хүүгийн хэмжээг өсгөсөн, гэрээг өөрчилсөн гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Энэ нь зээл төлөх үүргийг зээлдэгч хүлээх болон хэрэв зээлийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй бол үндсэн зээлээс гадна ийнхүү хэтрүүлсэн хугацаанд ногдох үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр хуульчилжээ. Энэ тухай талууд байгуулсан зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д мөн тохиролцсон байна.
Иргэний хууль нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой бүх харилцааг зохицуулж буй эрх зүйн үндсэн эрх сурвалж болохын хувьд иргэний эрх зүйн харилцааг зохицуулж буй бусад хууль тогтоомж энэ хуульд нийцсэн байх учиртай.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тухай, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.
Мөн 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан дээрх хуулиуд нь Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд нийцсэний зэрэгцээ 1995 болон 2021 оны хуулиудад зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийн талаар ялгамжтай зохицуулаагүй, аль ч хуульд нь зээлийг эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс зээлдэгч чөлөөлөгдөхгүй байхаар зохицуулсан.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 2,219,829,861.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Иймд хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээг цуцалснаас хойшхи хугацааны үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүй тухай гомдолд хууль зүйн үндэслэлгүй байна.
7.Мөн хариуцагч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын хувьд ******* ХК, ******* ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд өөрчлөлт орсон нь барьцааны гэрээнд өөрчлөлт орох үндэслэл болохгүй бөгөөд зээлийн гэрээний талууд энэ тухай барьцаалуулагч нарт мэдэгдэх үүргийг гэрээгээр хүлээгээгүй, мөн энэ үндэслэлээр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөлийг барьцааны гэрээний талууд тохиролцоогүй байна. Зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол зээлдүүлэгч нь барьцаагаар хангагдах үүргийн хэмжээгээр барьцааны хөрөнгөөр зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй.
Иймд 2021 оны 07 сарын 05-ны өдрийн ******* тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хүүг сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувь болгосон нь зээлдэгчийн төлөх зээлийн дүнг өсгөснөөр барьцаагаар хангагдах хөрөнгийн хувьд барьцаалуулагч нарын эрх ашгийг хөндсөн, эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхгүй. Энэ тухай хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Шүүх эдгээр хариуцагч нарын өмчлөл, эзэмшлийн 19 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр барьцааны гэрээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байх бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Иймд барьцаа хөрөнгийн талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
8.Хариуцагч ******* нь 2021 оны 07 сарын 05-ны өдрийн ******* тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний 2.1.1-д Зээлийн гэрээ-ний 2.1.4-т заасан зээлийн хүү сарын 0,5, жилийн 3,0 хувь байна гэснийг хүчингүйд тооцож, Зээлийн хүү сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувь байна гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар дүгнээгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлээ хангуулна гэсэн агуулгаар гомдол гаргажээ.
Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дээрх гэрээний заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн гэж тодорхойлжээ. Шүүхээс дээрх гэрээ нь зээлдүүлэгч, зээлдэгч нарын харилцан тохиролцсон нөхцөл, хүсэл зоригийн илэрхийлэлд нийцсэн гэж дүгнэсэн ба хэлцлийг хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухай зохицуулалт нь аливаа хэлцлийг хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгсөн. Иймээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар ******* ХК, ******* ХХК нар нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд гэрээг байгуулсан нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Иймд гомдлыг хангахгүй.
9.Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч ******* ХХК-ийн 4,355,055 төгрөгийг, хариуцагч *******, *******, ******* нарын 210,600 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ийн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ