Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор мууд овогт Бн Бэд холбогдох эрүүгийн 1919001440076 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн ... сум, 0 оршин суух, хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Бн Б, регистрийн дугаар / 0000/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц овогт Бн Б нь 2019 оны 000 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн 000, ..., .... гэх газарт хохирогч О.Огийн толгойн тус газарт данх шидэн, толгойг нь хагалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    

     Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр аймаг орчихоод буцахдаа 2 шил архи авсан байсан. Гэртээ очиж Н гэх хүнтэй хамт уугаад согтоод эхнэр лүүгээ данх шидсэн байсан. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй …” гэв.

 

    Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “...О.Огийн биед гэмтэл учирсан байна.О.Огийн биед зүүн хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эмнэлгийн бичиг баримтаас үндэслэн учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0... дугаартай дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

    Хохирогч О.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед Нын урд талд нь гэрийн баруун хойд талд сууж байсан юм. Тэгтэл Б гэрийн баруун талд орны цаад талд сууж байсан, гэнэт л над руу данх аваад чулуудсан. Бийн над руу шидсэн данх миний зүүн хөмсөгний дээд талд оноод цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5- 6 дугаар хуудас/,

 

    Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :“...Б ах, О эгч 2 маргалдсан. Тэгээд О эгч Б ах руу аягатай ус цацсан чинь Б ах эхлээд аяга шидсэн юм. Дараа нь цайвар өнгийн төмөр данх шидсэн. Тэгээд би тэр 2-ыг салгаж, О эгчийн толгойноос гарч буй цусыг нэг куртикээр дарж өөрийн 48-29 ДГА улсын дугаартай автомашиныг өөрийн дүү Тгаар машинаа бариулж шууд Сайншанд сумын эмнэлэг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

          Гэрч Л.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Б ах О эгч 2 чинь хоорондоо маргалдаад О эгчийнх нь толгойг данхаар цохиод хагалсан байна. О эгчийн толгойноос маш их хэмжээний цус гараад байна, манайд ирээд машин бариад Сайншанд сумын эмнэлэг хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би очиж 000 улсын дугаартай .. маркийн автомашиныг барьж С сум руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 6 дугаар баг, Үзүүр-Ус гэх газарт хохирогч О.Огийн толгойн тус газарт данх шидэн, толгойг нь хагалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.Ог байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэх баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, гэр бүлийн маргаанаас үүдэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “...тухайн өдөр хэн хэн нь архи ууснаас болж маргалдаад О над руу аягатай ус цацахаар нь би уурлаж данх аваад шидсэн нь түүний толгойд оносон байсан. Харин бид хоёр эрүүл үедээ нэг ч удаа муудаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :“...Б ах, О эгч 2 маргалдсан. Тэгээд О эгч Б ах руу аягатай ус цацсан чинь Б ах эхлээд аяга шидсэн юм. Дараа нь цайвар өнгийн төмөр данх шидсэн. Тэгээд би тэр 2-ыг салгаж, О эгчийн толгойноос гарч буй цусыг нэг куртикээр дарж өөрийн … улсын дугаартай автомашиныг өөрийн дүү Тгаар машинаа бариулж шууд Сайншанд сумын эмнэлэг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэстэй гэж үзлээ.

           Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн саналыг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, 2 хөл нь протезтой байдаг эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогч О.О нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овогт Бн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА