Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 85

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.Г

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч  Ц.Г нь Дорноговь аймгийн .... сум, 00 тоотод 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ц.Оын нүүрэн тус газар өшиглөсний улмаас зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл үүсгэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    

     Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй …” гэв.

 

Шүүгдэгч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “...тэр хооронд О нь надруу болон Тгийн эхнэр лүү хэрүүл өдөөд өрвөлзөөд байсан. Тэгэхээр нь би өөрөө архи уучихсан согтуу байсан болохоор босож ирээд Оын нүүр лүү нь өмсөж явсан ажлын хар гутлаараа 4 удаа хүчтэй өшиглөчихсөн. Тэр үед О хана налаад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-90 дүгээр хуудас/

 

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн: “...Ц.Оын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Оын биед учирсан нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ц.Оын биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн .... дугаартай дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ц.Оын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г гэх залуу Нийн хүүхдийнх нь өрөөнөөс гарч ирээд миний нүүр лүү шууд хөлөөрөө маш хүчтэй өшиглөсөн. Тэгсэн би хойшоогоо савж унаад ухаан алдсан ба баруун дух овоогоод хавдчихсан. Тэгээд намайг ухаан алдчихсан байх үед гэрийн гадна чирч гаргасан байсан. Би сэргээд босох гэтэл дахин миний нүүр лүү угсруулаад 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

Гэрч С.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хойгуур гэнэт түжигнээд явчихаар нь өрөөнөөс гараад хартал Г, Оыг 3-4 удаа өшиглөж байхыг нь би харсан ба О нүүрээ дараад газар хэвтэж байсан. Харин Г хажууд нь зогсож байсан. Удалгүй цаанаас манай нөхөр гарч ирээд тэр 2-ыг салгаад Оыг гаргаж өгөхөөр үүд рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22- 23 дугаар хуудас/

 

Гэрч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрийн коридорт юм түжигнээд байхаар нь би сэрээд гараад хартал О, Г 2 муудалцчихсан байдалтай Оын хамраас цус гарчихсан байсан. Би яг зодооны үеэр унтаж байсан болохоор юу болсон талаар мэдээгүй. Тэгтэл манай эхнэр надад “Оын нүүр лүү Г өшиглөөд зодчихлоо” гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24- 25 дугаар хуудас/

           

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Г нь Дорноговь аймгийн ... тоотод 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ц.Оын нүүрэн тус газар өшиглөсний улмаас зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл үүсгэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь доорхи нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

-Шүүгдэгч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Оын нүүр рүү нь өөрийн өмсөж явсан хар өнгийн, түрийтэй, урдаа төмөртэй, ажлын гутлаараа 4 удаа хүчтэй өшиглөчихсөн...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугийн талаар маргаан байхгүй, хохирогчийн эрүүл мэндэд би хөнгөн хохирол учруулсан...” гэсэн мэдүүлэг,

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн: “...Ц.Оын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Оын биед учирсан нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ц.Оын биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн ..... дугаартай дүгнэлт,

 -Хохирогч Ц.Оын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г гэх залуу Нийн хүүхдийнх нь өрөөнөөс гарч ирээд миний нүүр лүү шууд хөлөөрөө маш хүчтэй өшиглөсөн... дахин миний нүүр лүү угсруулаад 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

 -Гэрч С.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хойгуур гэнэт түжигнээд явчихаар нь өрөөнөөс гараад хартал Г, Оыг 3-4 удаа өшиглөж байхыг би харсан...” гэсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож эдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт гэж шүүх дүгнэсэн болно.

           Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан  тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурортой тохиролцсон ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийх ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс  дээшгүй цагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

            Хавтаст хэргийн 91 дүгээр хуудаст шүүгдэгч Ц.Г: “... би нөхөн төлбөр гэж 480 000 төгрөг өгсөн. О өөрөө болно гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 11-13 дугаар хуудаст  хохирогч Ц.Оын өгсөн “... надад одоо гомдоод байх зүйлгүй болохоор энэ хэргийг хурдан шийдэж өгөхийг хүсэж байна... 600 000 төгрөг нэхэмжилж байсан боловч Г надад 480 000 төгрөг өгсөн болохоор өөр нэхэмжлэх зүйлгүй...миний буруутай үйл ажиллагаа байсан болохоор 480 000 төгрөг авахад болж байна...”  гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц. Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт 240 / хоёр зуун дөч / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА