Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 14 өдөр

  Дугаар 183/ШШ2016/00053

Улаанбаатар хот

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******т  холбогдох

 

            Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, цалингийн урьдчилгаанд олгосон 2.055.294 төгрөгийг нэхэмжлэгчээс  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн даргын Б/63 тоот тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын тамгын хэлтсийн даргаар томилогдон ажилласан. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/204 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ын Захиргаа хүний нөөцийн ерөнхий менежерээр 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс ажиллуулах болсон. Манайхаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2.055.295 төгрөгийг бол хүлээн зөвшөөрч байгаа, төлнө. Дээд шүүхийн тогтоол дээр нэгэнт орон тооны бүтэц өөрчлөгдсөн учраас ажлын байр байхгүй болсон. Иймд өөр ажлын байраар хангах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь өөрчлөөд нь нэг сард 2.064.000 төгрөгний цалинтай байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь 10 сарын ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалин гээд шинээр гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/168 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. Иймд уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр урд ажиллаж байсан хүн ажилдаа эргэн орсон нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Харин хариуцагч нь ын Захиргаа хүний нөөцийн ерөнхий менежерийн албан тушаал шинэ бүтцээр байхгүй болсон гэж байгаа бол намайг өөр ажлын байраар хангаж өгнө үү гэсэн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хууль бусаар ажлаас үндэслэлгүй халсан тул ийг ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Ажилд эгүүлэн тогтоолгох эсвэл өөр ажилд орох талаархи шаарлагаасаа татгалзаж, шаардлагаа багасгаж байна гэв.

 

            Хариуцагч Иргэний Нийсэхийн Ерөнхий газрын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/03285 дугаар шийдвэрийг биелүүлэх зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/169 дүгээр тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засал, сувилалын цогцолборын захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежер албан тушаалд ажиллаж байсан г эргүүлэн томилсноор тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтыг үндэслэн дуусгавар болгосон. Иймд манай байгууллагын зүгээс ажлын байр байхгүй тул ийг цаашид ажиллуулах боломжгүй. Мөн даргын 2015 оны 10 сарын 02-ны өдрийн  А/614 дугаар тушаалаар Сэргээн засал, сувилалын цогцолборын зохион байгуулалт, бүтцийг өөрчилж нэхэмжлэгч ийн ажиллаж байсан ажил албан тушаал байхгүй болсон байгаа. нь манай байгууллагад өөр ажилд орох талаар албан ёсоор хүсэлтээ гаргаагүй, мөн байгууллагад энэ хүний ажиллаж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц орон тоо ажлын байр, адил цалин хөлстэй ажил байхгүй тул ажлын байр санал болгосон зүйл байхгүй. Манай зүгээс бид хуулинд заагдсанаар шүүхийн шийдвэрийг биелүүлж урд нь ажиллаж байсан хүнийг ажилд нь эгүүлэн тавьсан. Харин манай бүтэц орон тоогоор тухайн ажлын байр байхгүй болсон тул манайх өөр ажлын байх санал болгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Харин нь ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр мөнгө хүссэн өргөдөл гаргаж 2.500.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан бөгөөд 2.055.294 төгрөгийн үлдэгдэлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд 2.055.294 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч*******т холбогдуулж Сэргээн засал, сувилалын цогцолборын Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул уг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/168 тоот тушаалыг хүчингүй болгож, байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдөн тухайн ажлын байр байхгүй болсон тул өөр ажлын байраар хангуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардаж байна гэж тодруулжээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгийн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ээлжийн амралттай байх хугацаанд Сэргээн засал, сувилалын цогцолборын Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 28.809.900 төгрөгийг нэхэмжилж байна гэж шаардлагаа багасгажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь уг тушаалын хууль зүйн үндэслэлийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан “ээлжийн амралттай байхад” ажлаас чөлөөлсөн нь, мөн урд ажиллаж байсан хүн нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсон нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерийн ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 28.809.900 төгрөгийг гаргуулахыг шаардаж байна гэжээ.

 Хариуцагч байгууллага нь ажлаас халсан тушаал хууль зөрчөөгүй бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/03285 дугаар шийдвэрээр г Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засал, сувилалын цогцолборын захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерийн албан тушаалд эргүүлэн томилсон тул уг шийдвэрийг биелүүлэх зорилгоор ийг ажлаас чөлөөлсөн бөгөөд бүтцээр одоо тухайн ажлын байр гэж байхгүй болсон тул өөр ажилд томилох боломжгүй нөхцөл байдал үүсэн гэж маргажээ. 

Нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс Иргэний нисэхийн ерөнхий газарт Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус байгууллагын даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/204 дугаар тушаалаар Сэргээн засал, сувилалын цогцолборын Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тус байгууллагын даргын Б/168 тоот тушаалаар ажлаас халагдсан болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/204, Б/168, Б/63 дугаар тушаал /хх-ийн 4-6/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/03285 дугаар шийдвэрээр г Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засал, сувиллын цогцолборын захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоосон байна. Дээрх шийдвэр хуулийн хүчинтөгөлдөр болсон байна гэдэг нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3285 дугаартай Шийдвэр /хх-ийн 45-52/-ээр тогтоогдож байна.

Иймд даргын Б/168 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн хэдий ч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/03285 дугаар шийдвэрийг биелүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гарсан гэж дүгнэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэснээр хариуцагч даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/168 дугаар тушаалаар ийг ажлаас чөлөөлж, тус байгууллагын даргын мөн өдрийн Б/169 дугаар тушаалаар г Сэргээн засал, сувилалын цогцолборын захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерээр эгүүлэн ажиллуулсугай гэсэн тушаалыг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Гэвч хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т зааснаар тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд хуульд заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн үүргээ биелээгүй гэж үзэхээр байгаа хэдий ч нэхэмжлэгч дээрхи шаардлагаа багасгаж, татгалзсан байна. 

Хариуцагч байгууллага нь шүүхэд гаргасан тайлбартаа “ нь өөр ажилд орох талаар нэхэмжлэл гаргаагүй, мөн байгууллагад энэ хүний ажиллаж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц орон тоо ажлын байр байхгүй, мөн тул үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэхгүй байна” гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч -ийг нэхэмжлэгч т өөр ажлын байр санал болгоогүй, түүнчлэн ажлын байраар хангах талаар ямар нэг санаачилга гаргаагүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч өөр ажлын байраар хангуулах талаар шаардаагүй хэдий ч ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан тушаал гаргасан гэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:” гэж заасны дагуу 35.1.2 дахь хэсэгт “ ээлжийн амралттай байхад;” ажлаас чөлөөлсөн нь, мөн урд ажиллаж байсан хүн нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсон нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нь Ажилтны ээлжийн амралтын тооцооны хуудас /хх62/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан заалтанд хамаарахгүй юм.

           Иймд ээлжийн амралттай байх хугацаанд үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Харин хариуцагч байгууллагага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө.” гэж заасны дагуу ажилтныг ээлжийн амралттай байх хугацаанд нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан явдал нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/168 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй боловч хариуцагч нэхэмжлэгчид бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй байх тул 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

          Хариуцагч цалингийн урьдчилгаанд авсан 2.055.294 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “... нь ажиллаж байх хугацаандаа буюу 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр мөнгө хүссэн өргөдөл гаргаж 2.500.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан бөгөөд 2.055.294 төгрөгийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй...” гэх тайлбарыг гаргаж нотлох баримтаар нэхэмжлэгчийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хх59/ болон авлагын товчоо /хх61/ гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

          Дээрх баримтуудаас нь 2015 оны 1 сарын 26-ны өдөр цалингийн урдьчилгаанд 2.500.000 төгрөгийг авсан гэсэн нь дээрхи баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч байгууллага нь т уг цалингийн урьдчилгааг эргэн төлөх ямар нөхцлөөр олгосон, түүнчлэн энэ мөнгө нь цалингаас нь суутгагдаж төлөгдөх болон бэлнээр төлөгдөх эсэх нь тодорхойгүй байгаа хэдий ч нэхэмжлэгч энэ талаараа төлнө, татгалзах зүйлгүй гэж маргаагүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж дүгнэв.

        

           Иймд нэхэмжлэгч ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох цалингийн урьдчилгаанд олгосон 2.055.294 төгрөгийг нэхэмжлэгчээс  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах нь зүйтэй байна гэж үзлээ. 

           Дээрхийг нэгтгэвэл Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сүүлийн 3 сард 6 194 174 төгрөгийн цалин авсан байх ба нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 2 064 725 төгрөг болж байх тул 76 өдрийн /2 064 725:21,5= 96 033төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг ийн ажилгүй байсан 2015 оны 8 сарын 10-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-нийг хүртэлх ажлын 212 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 20.358.996 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн  40.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20.358.996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ө-т олгож, И менежерийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Н.Ө-аас 2.055.294 төгрөг гаргуулан И-т олгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ө-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5  дахь хэсэгт тус тус зааснаар зохигчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И-с улсын тэмдэгтийн хураамжинд 249.469 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АРИУНХИШИГ