Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2016/00415

 

 

 

 

 

 

 

 

     2016 оны 08 сарын 03 өдөр

         Дугаар 183/ШШ2016/00415

                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-19-4б тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Б овогт Х-ийн У /РД:ЧГ/-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-19-4б тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 31 настай, эрэгтэй,  Т овогт Д-ийн Э /РД: Н/-т холбогдох

          Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-19-4б тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 59 настай, эмэгтэй, Б овогт Д-ын Ц /РД:УС57011929/, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Х.У-ын төрсөн эх юм. Х.У, Д.Э нар нь 2006 онд гэр бүл болсон. 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Н төрсөн. Тухайн үед Х.У, Д.Э нар нь оюутан байсан. Сургуулиа төгсөөд хоёулаа ажил хийдэг байсан. 2008 онд Х.Унь Бүгд найрамдах Солонгос улс руу яваад 4 жил болоод ирсэн. Тэр үед Д.Э нь авто ослын хэргээр шоронд 3 жил ял эдлээд гарч ирсэн. Энэ хоёр тус тусдаа амьдраад удсан, бие биенээсээ хол байсан болохоор хоёулаа гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Иймд Х.У, Д.Э нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Н-эх Х.У-ын асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Х.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин Э.Н-ийг эх Х.У-ын асрамжид үлдээнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.У нь хариуцагч Д.Э холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Х.У, Д.Э нар 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Н төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн 0047051 тоот гэрчилгээ болон хүүхдийн төрсний Г-2930 тоот гэрчилгээ зэргээр нотлогдож байна.  

 

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй хэмээн зохигчид тайлбарлаж байгаа, хариуцагчийн зүгээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авсан боловч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 462 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай” шийдвэр зэргээр тогтоогдож байх тул шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Охин Э.Н одоо 9 настай эхийн асрамжинд амьдарч байх бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд хүүхдийн тэтгэлэгийн талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.   

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Х У, хариуцагч Т овогт Д Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Н-эх Х.У-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд хүүхдийн тэтгэлэгийн талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.   

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.У-д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНГӨНТУУЛ