| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0088/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Тийн Цд холбогдох эрүүгийн 1919000860057 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн .. суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 2, 00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Х овогт Тийн Ц, регистрийн дугаар 00
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.Ц нь Г . ХХК-ны харьяа ... сумын 00 байрлан үйл ажиллагаа яв.даг “Л” нэртэй шатахуун түгээх станцын түгээгчээр 2018 оны 08 дугаар сарын 18-наас 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуц.сан орлогын мөнгөнөөс хувьдаа завшиж хохирогч Ч.Нд 12.497.630 төгрөгийн хохирол учр.ан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Т.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 сая төгрөгийг “Л” ХХК-ний шатахуун түгээх газрын орлогын мөнгөнөөс авч өгсөн. Дараа нь машины эргэн төлөлтийг мөн шатахуун түгээх газрын орлогын мөнгөнөөс бэлнээр аваад төлсөн. Миний санаж байгаагаар 400.000 төгрөгөөр, мөн 500.000 төгрөгөөр авч нийт 900.000 төгрөгийг Бд өгсөн. Бас хүү Эд 300.000 төгрөг, Эд 50.000 төгрөг, охин Эд 15.000 төгрөг, охин Ст 70.000 төгрөгийг шатахуун түгээгүүрийн орлогын мөнгөнөөс авч шилжүүлж өгч байсан. Мөн ...хувцас хунар авах, хоол хүнс гэх мэт хэрэглээнд нилээдгүй мөнгө авч зарц.сан ...хүнд 400.000 төгрөгийн өртэй байснаа шатахуун түгээгүүрийн орлогын мөнгөнөөс авч дарсан. Би ингээд авсан мөнгөө тооцоод үзэхээр дээр хэлсэн 12.497.630 төгрөгтэй тохироод байгаа. Энэ тооцоог би захирал Нтэй тулгаж гарсан...Би уг мөнгийг хэрэглээд буцаагаад нөхөөд хийчихнэ гэж бодож л хэрэглээд байсан...бага багаар л тогтмол аваад байсан ...тооцож үзэхээр 4 сая гаруй төгрөгийг дансаар аваад 8 сая орчим төгрөгийг бэлнээр авсан ...хохирлын дүнтэй маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 146-151 дүгээр хуудас/
Хохирогч Ч.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 09-ний хооронд ...нийт 12.497.630 төгрөгийн зөрүү гарсан ...Т.Ц ажиллаж байх хугацаандаа ...ах дүү хамаатан садан болон ... сумын Уийн дэлгүүрээс хувьдаа юм авч зарц.ж байсан ...орлогын мөнгөнөөс ...мал, мах авсан гэртээ хөргөгч, хувьдаа машины урьдчилгаа 2.900.000 төгрөг өгч байсан... 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг шатахуун түгээх станц дээр ажиллаж байхад Т.Ц миний нүдэн дээр орлогын мөнгийг дансаараа аваад тухайн үедээ сүү зэрэг юмны мөнгө гээд шилжүүлээд байсан. Би ингэж болохгүй шүү гэж олон ч сан.ж хэлсэн. Гэтэл Т.Ц нь эгчээ ёстой уучлаарай дахин ийм алдаа гаргахгүй...” гэсэн зүйл яриад байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-126, 135-136-р хуудас/
Гэрч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын үеэс эхлэн манай дэлгүүрээс өөрсдийнхөө хэрэгцээний бараа, хүнс зэргийг худалдан авч манай байнгын шахуу үйлчлүүлэгч болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-142-р хуудас /
Гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Түгээгч Ц надад амьдрал ахуйгаа ярьж байгаад нэг өдөр “А эгчээ, та надад 1.000.000 төгрөг зээлээч манай хүү цэргээс халагдаж байгаа юмаа, шинэ хувцас хунар авч өгөх хэрэгтэй байна” гэхээр нь...зээлсэн...Ц надаас зээлсэн мөнгөө бага багаар өгч дуусгасан..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 139-140-р хуудас /
Шүүгдэгч Т.Цгийн Хаан банкны0 дугаартай харилцах дансны 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 10-ны хоорондох өдрийн х.га. /хх-ийн 4-15-р хуудас/
Хохирогч Ч.Нн Хаан 0 дугаартай харилцах дансны 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хоорондох х.га. /хх-ийн 41-65-р хуудас/
1-17 дугаартай тайлан хохирогч Ч.Н, яллагдагч Т.Ц нар тулгалт хийж тооцоо нийлсэн тэмдэглэл /хх-ийн 75-119 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь Г . ХХК-ны харьяа ... сумын 0 багт байрлан үйл ажиллагаа яв.даг “Л” нэртэй шатахуун түгээх станцын түгээгчээр 2018 оны 08 дугаар сарын 18-наас 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуц.сан орлогын мөнгөнөөс хувьдаа завшиж хохирогч байг.лага “Г .” ХХК-д 12.497.630 төгрөгийн хохирол учр.ан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Хавтаст хэргийн 160 дугаар хуудаст “Г .” ХХК-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаарт тушаалаар Т.Цг Дорноговь аймгийн ... суман дахь шатахуун түгээх станцад түгээгчийн албан тушаалд томилсон нь түүнд компаний эд хөрөнгийг хариуц.сан болох нь тогтоогдож байна. Хавтаст хэргийн 159 дүгээр хуудаст “Г .” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаарт тушаалаар Т.Цг байг.лагад хохирол учр.сан үндэслэлээр ажлаас халсан байна.
Ийнхүү бусдын эд хөрөнгийг х.ийн дагуу олж авсан Т.Ц нь шатахуун түгээх станцад орж ирсэн орлогыг өмчлөгчид тогтоосон хугацаанд буцаан өгөлгүйгээр х.ь бус хэлбэрээр өөрийн өдөр тутмын хэрэгцээнд зарц.ах, хүүхдүүддээ орлогын мөнгөнөөс шилжүүлэх зэргээр 12 497 630 төгрөгийг завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Цгийн өгсөн “...орлогын мөнгөнөөсөө хүнсний зүйл авах, хүүхдүүддээ мөнгө шилжүүлэх зэргээр л дутагдал гарсан...тооцооны хувьд ямар нэгэн маргаан байхгүй, би өөрөө нягтлантайгаа хамт байж байгаад тайлангаа өгч бод.сан учраас буруу гарсан гэж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч байг.лагын төлөөлөгч Ч.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манайх анх Цг дадлагажигчаар 2 хоног ажиллахад нь өөрийнхөө дансаар орлого авахгүй гэдгийг хэлсэн, бичгээр 2 хуудас зааварчилгаа өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг шатахуун түгээх станцад ажиллаж байхад Т.Ц миний нүдэн дээр орлогын мөнгийг дансаараа аваад, тухайн үедээ сүү зэрэг юмны мөнгө гээд шилжүүлээд байсан, би ингэж болохгүй шүү гэж олон ч сан.ж байсан...Ц нь анх манайд ажилд орохдоо хөнжил, пүүгээтэй л ирсэн бөгөөд ажилд орсноос хойш цагаан өнгийн Тоёота Эстима машин авсан, ухаалаг утас барьдаг болсон, мөн гэр орондоо хэрэглэж байгаа юм нь тансаг болж ирсэн...Цгийн цалинг дансаар нэг ч удаа өгч байгаагүй, орлогын мөнгөнөөс бэлнээр өгч байсан...бид Цтой хамт сууж байгаад тооцоо гаргасан болохоор маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна, хохирлоо нэхэмжилж байна...2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Цгоос дансны х.гыг нь авч харахад дандаа өөрийнхөө дансаар мөнгө аваад байсан бөгөөд янз бүрийн данс руу мөнгө шилжүүлээд, АТМ-ээс унш.аад мөнгө аваад, нэг бол дэлгүүрт унш.аад юм аваад байсан байна лээ..” гэсэн мэдүүлэг, яллагдагч Т.Цгийн ХААН банкны 00 дугаартай дансны х.ганд үзлэг хийсэн тухай “...Т.Цгийн дансанд 2018 оны 08 сраын 01-нээс 21-ний өдрийг буюу ажилд орох хүртэл хугацаанд орлого зарлагын гүйлгээ байгаагүй идэвхигүй байсан бөгөөд дансны анхны үлдэгдэл 1300 төгрөг байснаас 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ...214 удаагийн гүйлгээгээр 17 589 045 төгрөг данс руу орлогоор орсон байна...нийт 36 удаагийн гүйлгээгээр 10 292 500 төгрөгийг Ц нь өөрийн данснаас “Г .” ХХК-ийн данс руу мобайл болон пос машин ашиглан хийсэн байв...Цгийн дансны ухаалаг банкны үйлчилгээ, мобайл банкны үйлчилгээний хураамжид 22 150 төгрөг зарлагаар гарсан. Цгийн дансанд орсон нийт 17 589 045 төгрөгөөс “Г .” ХХК-ийн данс руу орсон 10 292 500 төгрөг болон дансны үйлчилгээний хураамж 22 150 төгрөгийг хасаж тооцоход 7 274 935 төгрөгийн зөрүүтэй байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн яв.ахад 00 дугаартай дансанд “Г .” ХХК-ийн данс руу орсноос бусад орлогын мөнгө АТМ болон мобайл банк, пос машинаар зарлагадаж гарсан байв” гэсэн тэмдэглэл, яллагдагч Т.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би анх ажилд орохдоо ямар нэгэн асуудалгүй, зөрүүгүй ажлаа хүлээж авсан бөгөөд намайг ажиллах хугацааны явцад тооцоогоо Нтэй нийлж уг дүнг гаргасан юм, хохирлын дүнтэй маргах зүйл байхгүй, би энэ мөнгийг хувьдаа авч ашигласан нь үнэн...шинжилгээ хийлгэх шаардлагагүй...гэм буруугаа хүлээж байна, ажил хийгээд хохирлоо барагд.на” гэсэн мэдүүлэг , шатахуун түгээх станцын 2018 оны 08 дугаар сарын 18-наас 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хоорондох 1-17 дугаартай тайлан, тайлангийн зөрүү зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Хохирогч байг.лагын төлөөлөгч Ч.Нн мөрдөн шалгах ажиллагаанд “...ажилд орсноос хойш цагаан өнгийн Тоёота Эстима машин авсан, ухаалаг утас барьдаг болсон...” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х.ийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн х.ийн дагуу уг авто машиныг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгдэгч Х овогт Тийн Цг бусдын итгэмжлэн хариуц.сан эд хөрөнгийг завшсан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Ц нь бусдын итгэмжлэн хариуц.сан эд хөрөнгийг завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр анх удаагаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тул Эрүүгийн х.ийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногд.ах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хавтаст хэргийн 154 дүгээрт авагдсан Нийслэлийн .. дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор шүүгдэгч Т.Ц нь тус хорооны 00 тоотод түр оршин суудаг, хавтаст хэргийн 155 дугаарт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээгээр 1 нас 5 сартай хүүхдийн хамт амьдардаг болох нь тогтоогдож байх тул түүнд ял оногд.сан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн х.ийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшл.ж, ялтанд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Ц нь гэмт хэрэг үйлдэж учр.сан хохирлыг төлөөгүй ба шүүх хуралдаанд сар бүр 500 000 - 600 000 төгрөгөөр төлөөд байх боломжтой гэсэн санал гаргасныг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х.ийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар сар бүр 600 000 төгрөгөөс доошгүйгээр хохирогч байг.лагад төлж барагд.ахыг Эрүүгийн х.ийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар үүрэг болгож, мөн х.ийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний х.ийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цгоос 12 497 630 төгрөгийг гарг.ж “Г .” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х.ийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Тийн Цг Эрүүгийн х.ийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуц.сан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн х.ийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн х.ийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цд оногд.сан 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байг.лагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн х.ийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цд Эрүүгийн х.ийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногд.сан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшл.ж, энэ хугацаанд ялтан Т.Цд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байг.лагад даалгасугай.
5. Эрүүгийн х.ийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшл.сан 1 жил 6 сарын хугацаанд хохирлыг төлж барагд.ах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Монгол Улсын Иргэний х.ийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цгоос 12 497 630 төгрөгийг гарг.ж хохирогч Г . ХХК-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х.ийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшл.сан хугацаанд хохиролд сар бүр 600 000 төгрөгөөс доошгүйгээр төлж байхыг даалгасугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшл.сан хугацаанд Т.Ц санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн х.ийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногд.ахыг анхаар.сугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х.ийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх х.ийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х.ийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА