Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2016/00416

 

              2016 оны 08 сарын 03

 өдөр                         Дугаар 183/ШШ2016/00416                                                                           

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,,

Хариуцагч: *******,,*******,*******,,  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 53.762.242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас” банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Хас банктай 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1510004422 дугаартай зээлийн гэрээ, 1510004422-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг давхар байгуулж 43.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, 30 хоногт 2.1 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнда хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд ,,, тоотод байрлах Ү-2206004173 тоот улсын бүртгэлийн дугаартай, 23 м.кв орон сууцыг барьцаалуулсан. ,а нар барьцаат зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, төлбөр төлөлгүй, хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 43.000.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 14.406.060 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 834.007 төгрөг, нотариатын зардалд 12.000 төгрөг, нийт 51.411.158 төгрөгийг ,а нараас гаргуулахаар нэхэмжилсэн боловч зээлийн хүү 2.126.155 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224.929 төгрөг, нийт 2.351.084 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд нийт 53.767.242 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ,а нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 43.000.000 төгрөгийг авсан. Мөн тухайн өдрөө 1510004422-01 тоот баталгаат ипотек гэрээ байгуулж,  ,,, Нэхмэлийн 13 байр 20 тоотод байрлах Ү-2206004173 тоот улсын бүртгэлийн дугаартай, 23 м.кв орон сууцыг барьцаа болгон өгсөн. Нэхэмжлэлийн зээлийн үндсэн төлбөрт 36.159.091 төгрөгийг шаардсаныг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү болох 14.406.060 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн үндсэн хүү нь нэхэмжлэлд дурдсан шаардлагаас зөрүүтэй байх тул 14.406.060 төгрөгийг төлөх үүрэггүй гэж үзэж байна. Мөн зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 834.007 төгрөгийг боломжгүй, хэрхэн бодсон зэрэг нь нэхэмжлэлд тодорхойгүй байна. Иймд, дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 36.159.091 төгрөгийг хүлээн зөвшөөрч 6 сарын дотор төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Зохигчдын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Хас” банкны нэхэмжлэлтэй ,а нарт холбогдох 53.762.242 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даваадорж нэхэмжлэлийн шаардлага 53.762.242 төгрөгнөөс 2.351.084 төгрөгийг татгалзаж, хариуцагч ,а нар нь үлдэгдэл 51.411.158 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 48.011.158 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч ,а нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53.762.242 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1510004422 дугаартай зээлийн гэрээ, 1510004422-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулагдаж, ,а нар нь 43.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, 30 хоногт 2.1 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан байна.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2.351.084 төгрөгөөр багасгаж, үлдэх 51.411.158 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 48.011.158 төгрөгийг тус тус хариуцагч нар төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х ” банкны нэхэмжлэлтэй хариуцагч П.Б а нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 53.762.242 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2.351.084 төгрөгөөр багасгаж, хариуцагч П.Б , Ш.И нар нь үлдэх 51.411.158 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 850.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 48.011.158 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467.576 төгрөгийн 213.380,5 төгрөгийг улсын төсвөөс, 213.380,5 төгрөгийг хариуцагч П.Бо , Ш.И  нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

          4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ