| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 102/2016/04474/и |
| Дугаар | 183/ШШ2016/00418 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2016/00418
| 2016 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2016/00418 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******, 4 дүгээр байрны 1 дүгээр орцонд байрлах “” СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, Чонос овог Дандарын Хосбаяр /РД: -т холбогдох
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 640.650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2009 оны 1 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ болон цэвэрлэгээний хөлс, БОНЗ-н урамшуулал нийт 330.500 төгрөгийг төлөөгүй. “” СӨХ нь 2009 оны 11 дүгээр сараас 2010 оны 12 дугаар сарыг дуустал 14 сарын хугацаанд сарын 7300 төгрөгийн төлбөр, цэвэрлэгээний хөлсийг ам бүлээр тоогоор, тухайн үед орон сууцанд мөрдөгдөж байсан 80 төгрөгөөр тооцож авдаг байсан. 2011 оны 01 дүгээр сараас 2014 оны 04 дүгээр сарыг дуустал 35 сарын хугацаанд сарын 7900 төгрөгөөр, цэвэрлэгээний хөлс 1000 төгрөг болсон байсан. 2014 оны 05 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дуустал 23 сарын хугацаанд 1 сарын 9900 төгрөгөөр, цэвэрлэгээний хөлс 3000 төгрөг болсон. аас 692.815,60 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч дээрх тооцоогоор тооцоход 72 сарын засвар үйлчилгээний төлбөр нь 606.400 төгрөг болж байна. Үүн дээр 2010 оны 09, 10 дугаар саруудад пассад хийлгэсэн хөлс, 2013 оны 08 дугаар сард бүх нийтээр системийн угаалга хийгээд айл бүрээс 3000 төгрөг, бүгд нийлээд 645.650 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Арьс ширний 19 дүгээр байрны 37 тоотод 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд “” СӨХ байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд миний бие СӨХ-ны үйл ажиллагааг дэмжиж өөрийн орцны усанд идэгдэж нурсан ханыг өөрийн хөрөнгөөр засварлаж СӨХ-ны мөнгийг цаг тухай бүрд нь төлж байсан. Гэвч 2002 онд тус байрны дундын эзэмшлийн подвалын суурийг цөмлөн гадагшаа гарах гарц хийж эхэлсэн бөгөөд энэ байдлыг суурийг эвдэж байсан хүнд нь хэлж эсэргүүцэхэд “танай СӨХ зөвшөөрсөн, та нар СӨХ-дөө хэл” гэсэн. Иймд тухайн үед ажиллаж байсан СӨХ-ны даргад байшингийн суурийн хэсгийг эвдэж болохгүй гэсэн шаардлагыг удаа дараа тавьж, СӨХ-ийн тайлангийн хурал манай орцонд амьдарч байсан иргэд хэлж шаардаж байсан боловч асуудлыг удахгүй шийднэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Ингэснээр СӨХ-ны дарга солигдсон гэсэн сургаар миний бие 2 удаа энэ асуудлыг шинээр сонгогдсон даргад хэлэхээр очсон боловч таараагүй. Өнөөдрийн байдлаар тухайн үед манай орцонд амьдарч байсан хөгшид мөнх бусыг үзсэн бөгөөд хуучны хүмүүс бараг байхгүй болсон. Тухайн үеийн СӨХ-ийн даргад барилгын суурийн хэсгийг эвдвэл байр суултанд орж улмаар багахан газар хөдлөлтийн үед нурах аюултай гэдгийг хэлж энэ байдлыг засахгүй бол СӨХ-ны мөнгийг өгөхгүй гэхэд танай мөнгөөр дутахгүй гэж байсан. “” СӨХ нь барилгыг суурийн хэсгээр цөмөлсөн нь барилга байгууламжийн үндсэн хийц ,бүтээцийг санаатайгаар эвдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ байдлыг засалгүй өнөөдрийг хүрсэн нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэхэд хүргэж байна. Мөн энэхүү үйлдэл нь “Монгол улсын Үндсэн хууль”-ийн 16.1, 16.2 , “Барилгын тухай хууль”-ийн 7.1. Монгол Улсын барилгын норм дүрэм, стандарт , “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал , нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”, “Иргэний хууль”-ийн 143 дугаар зүйлүүдэд заасан заалтууд, СӨХ-ны дүрмийн 2.а, 2.ж, СӨХ-ны мөрдөх журмуудын тодорхой заалтуудыг зөрчсөн болохыг харуулж байна. Иймд барилгын суурийн хийц, бүтээцийг эвдэж, цөмлөсөн хэсгийг хуучин хэвэнд нь оруулж хүчитгэсэн хамгаалалт зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд дээрх шаардлагыг биелүүлсэн тохиолдолд миний бие СӨХ-ны мөнгийг төлөхөд надад татгалзах зүйл байхгүй. Өмнөх шүүх хуралдаанд 2009 оны 11 дүгээр сараас 2010 оны 12 дугаар сарыг дуустал 14 сар нь 7900 төгрөгөөр тайлбарлаж байсан, өнөөдрийн шүүх хуралдаанд 7300 төгрөгөөр бодсон гэж тодорхой бус байдлууд ярьж хэдий ч 2009 оны 11 дүгээр сараас 2010 оны 12 дугаар сарыг дуусталх төлбөрийг сарын 7300 төгрөгөөр, 2011 оны 01 дүгээр сараас 2014 оны 04 дүгээр сарыг дуусталх 35 сарын төлбөрийг сарын 7900 төгрөгөөр, 2014 оны 05 дугаар сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх 23 сарын төлбөрийг сарын 9900 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа талаар маргахгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” СӨХ ньт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 692.815,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2009 оны 11 дүгээр сараас 2010 оны 12 дугаар сарыг дуусталх төлбөрийг сарын 7300 төгрөгөөр тооцож 14 сарын төлбөр 102.200 төгрөг, 2011 оны 01 дүгээр сараас 2014 оны 04 дүгээр сарыг дуусталх 35 сарын төлбөрийг сарын 7900 төгрөгөөр тооцож 276.500 төгрөг, 2014 оны 05 дугаар сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх 23 сарын төлбөрийг сарын 9900 төгрөгөөр тооцож 227.700 төгрөг нийт 606.400 төгрөг, мөн 2010 оны 09, 10 дугаар саруудад пассад засуулсны төлбөрт 31.250 төгрөг, 2013 оны 08 дугаар сард бүх нийтээр системийн угаалга хийсний төлбөрт 3000 төгрөг нийт 640.650 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтыг хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, зорилгоор сууц өмчлөгдийн холбоо байгуулна гэж заасан.
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заажээ. “” СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор, тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар г томилсон байх тул нь тус СӨХ-г төлөөлөх бүрэн эрхтэй байна.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргаас тус холбоог Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрчилгээ олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...2002 онд тус байрны дундын эзэмшлийн подвалийн суурийг цөмлөн гадагшаа гарах гарц хийж эхэлсэн бөгөөд энэ байдлыг суурийг эвдсэн. Тухайн үед ажиллаж байсан СӨХ-ны даргад байшингийн суурийн хэсгийг эвдэж болохгүй гэсэн шаардлагыг удаа дараа тавьж, СӨХ-ийн тайлангийн хурал манай орцонд амьдарч байсан иргэд хэлж шаардаж байсан боловч асуудлыг удахгүй шийдээгүй. Барилгын суурийн хэсгийг эвдвэл байр суултанд орж улмаар багахан газар хөдлөлтийн үед нурах аюултай гэдгийг хэлж энэ байдлыг засахгүй бол СӨХ-ны мөнгийг өгөхгүй гэхэд танай мөнгөөр дутахгүй гэж байсан. “” СӨХ нь барилгыг суурийн хэсгээр цөмөлсөн нь барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг санаатайгаар эвдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэхүү үйлдэл нь “Монгол улсын Үндсэн хууль”-ийн 16.1, 16.2 , “Барилгын тухай хууль”-ийн 7.1. Монгол Улсын барилгын норм дүрэм, стандарт , “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”, “Иргэний хууль”-ийн 143 дугаар зүйлүүдэд заасан заалтууд, СӨХ-ны дүрмийн 2.а, 2.ж, СӨХ-ны мөрдөх журмуудын тодорхой заалтуудыг зөрчиж байна. Дээрх зөрчлийг арилгасан тохиолдолд миний бие СӨХ-ны мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй” тайлбарлан мэтгэлцэж байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтаа шүүхэд гаргаагүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан “сууц өмчлөгч нь хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах” эрхээ эдлээгүй, 13.1.4-т “заасан засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн дээрх тайлбар нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.
Харин 2009 оны 11 дүгээр сараас 2010 оны 12 дугаар сарыг дуусталх төлбөрийг сарын 7300 төгрөгөөр, 2011 оны 01 дүгээр сараас 2014 оны 04 дүгээр сарыг дуусталх 35 сарын төлбөрийг сарын 7900 төгрөгөөр, 2014 оны 05 дугаар сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх 23 сарын төлбөрийг сарын 9900 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн талаар маргахгүй гэсэн болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2009 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 пдугаар сарыг дуустал СӨХ-ны төлбөр нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар 2013 оны 03 дугаар сараас өмнөх төлбөрийг шаардах эрхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй” тулаас 2013 оны 03 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дусталх СӨХ-ний төлбөрт 330.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 310.250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.915,6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.562 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.4-д тус тус зааснаараас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 330.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 310.250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.915,6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.562 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ