Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2016/00419

 

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2016/00419

                           Улаанбаатар хот

         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Бя нэхэмжлэлтэй хариуцагч “М ” ХХК-д холбогдох хохирол 1.413.440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 37.566 төгрөгийн 18.783 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч С.Б  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ