Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2016/00101

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон         

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 850.000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 2.900.000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчидын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 47.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

 

          4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ