| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 310/2025/00375/И |
| Дугаар | 218/МА2026/00002 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 218/МА2026/00002
Дундговь аймгийн Прокурорын газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 310/ШШ2025/00621 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, *******д холбогдох гэм хорын хохирол 11,667,330 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газар нь хариуцагч *******д холбогдуулан төрд учирсан гэм хорын хохиролд 11667330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч ...Миний бие *******ыг ажлаас халсан нь үнэн боловч шүүхийн шийдвэрт түүний нэхэмжилсэн цалинг хариуцагч байгууллага төлөхөөр заасан учир уг шийдвэрийн дагуу төлбөрийг барагдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаас үзвэл манай байгууллага мөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна. ... Шүүхийн маргаантай байх хугацаанд Б.Наранбаатар өөрөө биечлэн ажлаа хийгээгүй хэдий ч түүний оронд*******ын менежер ******* уг ажлыг гүйцэтгэж төрийн ажилд ямар нэгэн хохирол үүсээгүй. ... Миний бие төрд хохирол учруулах ямар нэг санаатай үйлдэл гаргаагүй, харин ч өөрийн шийдвэрээр төрийг хохиролгүй болгож, өнөөг хүртэл ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ирсэн. Иймд гэм хорын хариуцлага үүсэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх Дундговь аймгийн Прокурорын газрыг төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн гэж үзэж, Төр өөрт учирсан хохирлоо төрийн албан хаагчийг ажлаас халсан шийдвэр гаргасан этгээдээс одоо уг албан тушаалыг хашиж байгаа эсэхээс үл хамааран нэхэмжлэл гаргасан нь зөв гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3.1 Хариуцагч ******* нь Дундговь аймгийн *******,*******,*******ийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 08 сарын 30-ны өдөр төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00407 дугаартай шийдвэрээр Дундговь аймгийн *********************ийн*******ын арга зүйчээр ажиллаж байсан *******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 11,667,330 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
4. Хариуцагч ******* хууль бус шийдвэр гаргасан буруутай болох нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, үүний улмаас Дундговь аймгийн *********************өөс буюу төрөөс 11,667,330 төгрөгийг гаргаж *******т олгосон байх тул төрд энэ хэмжээний хохирол учирсан нь нотлогдсон гэж үзнэ.
5. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байсан ба уг заалтад 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт оруулж Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж зохицуулжээ. Дээрх хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл төрд учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд мөн боловч 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн өөрчлөлттэй уялдан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх тодорхой хугацаагаар хязгаарлагдаж байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх хуулийн зохицуулалтаар Төрийн албаны зөвлөл зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан тохиолдолд төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй байжээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрийн үйлчилгээний албан хаагч *******ыг ажлаас чөлөөлснийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШШ2020/00407 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон байна.
*******ыг ажилд эгүүлэн тогтоосон хугацаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө байх тул Төрийн албаны зөвлөл төрд учирсан хохирлыг хариуцагч *******гоос гаргуулахаар шаардах боломжгүй байна.
6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хариуцан арилгах бөгөөд мөн хуулийн 498.5-д зааснаар уг гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй тул хохирлыг төлсөн буюу гэм хорыг арилгасан байгууллага болох Дундговь аймаг дахь Политехник коллеж /*********************/ гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо тэргүүн ээлжинд шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох Дундговь аймаг дахь Политехник коллеж нэхэмжлэл гаргахаас зайлсхийсэн /тус хэргийн 14, 21 дүгээр хуудсанд авагдсан баримтаар Дундговь аймгийн Прокурорын газар төрд учирсан хохирол 11,667,330 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргахыг Политехник коллежид мэдэгдсэн, Политехник коллеж нэхэмжлэл гаргах эрхгүй тухай хариуг хүргүүлсэн/ тул Дундговь аймгийн Прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, хариуцагч *******д холбогдуулан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтад нийцсэн гэж үзнэ.
8. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******гоос төрд учирсан хохирол 11,667,330 төгрөгийг гаргуулан Дундговь аймаг дахь Политехник коллежид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д заасныг баримталсан нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзав.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаан бөгөөд мөн хуулийн 7511. дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй тул давж заалдах шатны шүүх магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 310/ШШ2025/00621 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т 479 дүгээр зүйлийн 479.1 гэснийг 497 дугаар зүйлийн 497.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 201,627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511. дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Г.БАЯРДАВААГ.